Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/01844

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/01844

           Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дугаар хороо,Г.Б гудамж 0, ЧД НДХ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, ,0 дугаар байр, 0 тоот, “” ХХК-д холбогдох,  

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 29.454.804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЧД НДХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “С” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 19.636.536 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуульд засан хөдөлмөрийн чадвар алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг төлүүлэхээр хариуцагч “С” ХХК-д Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болон 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг”-ийг тус тус зөрчиж байна.

С, П гэж хоёр компани хоёулаа над дээр байдаг. Хоёулаа үйл ажиллагаагаа зогсоосон. Ерөнхий захирал нь Б гэж хүн бий. Шүүх хурлаас өмнө хэлтсийн дарга А-тай У захирлыг уулзуулсан. Сая тайлбарт дурдсан хүсэлтээ тавихад А дарга алдангиас чөлөөлөх боломжгүй, шүүх хурал болохоос өмнө төлбөрийнхөө 30 хувийг барагдуулбал бид нэхэмжлэлээ татан аваад эвлэрч болно гэж хэлсэн. Үүнийг Ундармаа захирал төлбөрийн чадваргүй учир төлөх боломжгүй гэж хэлсэн.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 19.636.536 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 9.818.268 төгрөг нийт 29.454.804 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С” ХХК нь ЧД НДХ2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 19.636.536 төгрөгийн нийгмийн даатгалын өр төлбөртэй билээ. “С” ХХК нь “С” ХХК-ийн охин компани бөгөөд манай компанийн 2015 оноос хойш үйл ажиллагаа зогсонги байгаа билээ. Нийгэм эдийн засгийн хямралын улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа зогссон тул бид алданги төлөх боломжгүй байгаа билээ. Иймд бид үндсэн төлбөрөөр эвлэрч ЧД НДХөр төлбөрийг 2019 оны 10 дугаар сард төлж барагдуулж дуусгах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЧД НДХ нь хариуцагч “С” ХХК-нд холбогдох хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 19.636.536 төгрөг, алданги 9.818.268 төгрөг, нийт 29.454.804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “С” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 19.636.536 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “С” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 04 дүгээр сарын тайлан, 2015 оны 10 дугаар сарын тайлан, 2015 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, “С” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЧД НДХ гаргасан хүсэлт, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн улсын байцаагчийн шаардлагууд, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хариуцагч “С” ХХК нь биелүүлээгүй буруутай байна.

 

Шүүх хариуцагч “С” ХХК-ийн захирал Б.У-д 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаар тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

 

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10:30 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч “С” ХХК-ийн захирал Б.У-д 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хуульд заасны дагуу шүүх мэдэгдсэн байна. /хх-ийн 38 дугаар тал/

 

Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч нь хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөх үндэслэлтэй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

 

Иймд хариуцагч “С” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19.636.536 төгрөг, алданги 9.818.268 төгрөг, нийт 29.454.804 төгрөг гаргуулж ЧД НДХ олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч “С” ХХК-иас 29.454.804 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЧД НД-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас 305.224 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО