Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар   2023/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

        2023/ШЦТ/12    

 

Баруун-Урт сум

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч, хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох 2230000000103 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын 5 дугаар баг, Чулуут-Ухаа гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сард аймгийн сумын нутаг дэвсгэрт хохирогч *******ын эзэмшлийн 1 тооны хонгор зүсмийн гүү буюу 1 тооны бод малыг хулгайлж 977,400 мянган төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 08 дугаар сард *******ын алдсан 1 тооны шарга байдсан гүү буюу 1 тооны бод малыг тус аймгийн ******* сумын нутгаас олж бусдын эзэмшлийн алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж 706,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчид адуу өгсөн. Хохирлыг хөлж барагдуулсан, хохирогчоос уучлалт гуйсан. Одоо надаас нэхэмжилсэн зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна,  гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би гэмшиж байна... гэв.  

 

Эрүүгийн 2230000000103 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч *******ийн: Миний бие 2020 оны 10 дугаар сараас  2021 оны 03 дугаар сард хүртэл аймгийн сумын 4 дүгээр баг ******* гэх газар ******* гэх хүний адууг хариулж байсан юм. Тэнд ойрхон нутагладаг гэдэг ах нэг морь унаад сургаад өгөөч гэхээр нь гэрийнхээ гадна авчраад уячихсан  байсан чинь уясан шонг нь хугалаад алга болчихсон. Хэд хоногийн дараа нь миний морь хөдөө үхчихсэн байна очиж үзээрэй гэхээр нь үзсэн чинь хугархай шон хаа руу нь шаагаад үхчихсэн байсан. Харин морины  оронд нэг адуу өгөөрэй гэхээр нь *******ын адуунаас 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр хонгор зүсмийн гүү аваачиж өгсөн.

Тэр үед нь нэг шаргал байдас алга болсон байсан. 2021 оны 07 дугаар сарын үед бороо ороод адуу алга болохоор нь адууны эрэлд явж байсан чинь шаргал байдас нь айлын адуунд байхаар нь олж аваад ахад аваачиж өгөөд мөнгө авчихсан. Өөр бол ******* гэх хүний адуунаас надад ямар ч адуу байхгүй...” гэх мэдүүлэг /хх-56-57/, 

 

- Хохирогч *******ын: Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, 2020 оны 08 дугаар сарын сүүлээр аймгийн сумын 3  дугаар багийн иргэн Дугаржанцан овогтой Мөнхбат гэх хүнд өөрийн эзэмшлийн 48 тооны 3 азарга адуугаа маллуулахаар өгсөн юм. Ингээд 1 жилийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын дундуур адуугаа буцаан хүлээж авахад миний адуунаас 4 тооны адуу дутаж алга болсон байсан. Энэ талаар тус сумын цагдаагийн хэсэгт мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын: 2021 оны 12 дугаар сард аймгийн сумын 4 дүгээр баг Бүдүүн-Ухаа гэх газарт байхдаа ойролцоо нутагладаг ******* гэх залууд “ морь хөнгөрүүлээд өгөөч, тэжээлд оруулж хавар уралдах гэж байгаа” гэж гуйсан чинь  тэгье гэхээр нь өгөөд явуулсан чинь 6-7 хоногийн дараа  ахаа морийг чинь алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хэн хэнгүй сураг, ажиг, тавиад байсан чинь манай хөдөө гэрээс зүүн урагш “Энгэр замт” гэх газарт сугаруугаа уяж байсан шонгийн модныхоо хугархайг зоогоод үхчихсэн байсан. Тэгээд *******ид хэлээд орон адууг нь өгөөрэй гэсэн чинь 2021 оны 05 дугаар сард 1 гүү авчирч өгсөн. Тэр нь зөв талын гэр гуяндаа сартай чандмань тамгатай улаан хонгор гүү байсан...******* нь хонгор гүүний оронд өөр гүү авчирч өгөн гээд тохирчихсон. Тэр гүүгээ авна гээд ирвэл шууд өгнө, эзэнд нь юм уу *******ид.  Бид нэг нутаг усны хүмүүс учраас дараа нь учраа бүрэн олно. Гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

 

- Гэрч ын: 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* ах Өвөрхангай аймгийн Хужирт сумаас өөрийн 48 тооны адуугаа авч ирээд надад хүлээлгэн өгсөн юм. Би  2020 оны 10 дугаар 18-ны өдрийг хүртэл хариулж байгаад миний том хүү Сумъяадорж цэрэгт явахаар болж хадам дүү болох *******ийг Архангай аймгийн Өгий нуур сумаас дуудаж авч ирээд ******* ахын адууг хүлээлгэн өгч маллуулахаар болсон. 2021 оны хавар буюу 03 дугаар сарын  эхээр би өөрөө тус сумын 4 дүгээр багийн нутаг “Уулын тал” газар луу очиж *******ийн хамт ******* ахын адууг буцааж аваад хөөж тус сумын 1 дүгээр багийн нутаг “Ваар” гэх газар авч ирээд орхисон юм. Ингээд 2021 оны 07 дугаар сарын дундуур ирж ******* ах адуугаа авахдаа 43 тооны адуу хүлээж аваад “4 тооны гүү дутуу байна, эрж хайж байгаарай, би бензиний мөнгө явуулна” гэж хэлээд адуугаа аваад явсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын гэрчээр өгсөн: 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр тус сумын иргэн ******* гэх залуу нь өвөл миний хүрэн халзан морийг унаж байгаад алсан юм. Тэгээд тэр алсан мориныхоо ор өртөгт надад Би сартай чандмань тамгатай хонгор гүүг өгсөн. Одоо миний адуунд байгаа. Дараа нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр түүнээс сартай чандмань тамгатай шаргал зүсмийн шүдлэн байдас 500.000 төгрөгөөр худалдан авсан. Тухай үед надаас ирээд ******* нь “надад мөнгөний хэрэг байна та аваач” гээд гуйгаад байсан болохоор би авсан юм...” гэх мэдүүлэг /хх-17/,

 

- Хохирогч *******ын Хонгор зүсмийн гүүний  зах зээлийн үнийг 977,400 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээчийн 2202104 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 20-32/,

 

-Хохирогч *******ын Шарга зүсмийн байдсан гүүний зах зээлийн үнийг 706,900 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээчийн 2202102 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 33-42/,

 

- *******ийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-60-62/

 

-*******ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-63/

 

  • -*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/

 

-Хохирогч *******ын аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-67/зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* 2021 оны 04 дүгээр сард аймгийн сумын нутаг дэвсгэрээс хохирогч *******ын эзэмшлийн зөв талын гэр гуяндаа сартай чандмань тамгатай улаан хонгор гүү зүсмийн гүүг хулгайлж 977,400 мянган төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 08 дугаар сард тус аймгийн ******* сумын нутгаас *******ын алдсан сартай чандмань тамгатай шаргал зүсмийн шүдлэн байдсан гүүг олж бусдын эзэмшлийн алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 706,900 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “ морины оронд нэг адуу өгөөрэй гэхээр нь *******ын адуунаас 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр хонгор зүсмийн гүү аваачиж өгсөн. Тэр үед нь нэг шаргал байдас алга болсон байсан. 2021 оны 07 дугаар сарын үед шаргал байдас нь айлын адуунд байхаар нь олж аваад ахад аваачиж өгөөд мөнгө авчихсан ” гэх мэдүүлсэн,

энэ нь хохирогч *******ын “ Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, 2020 оны 08 дугаар сарын сүүлээр аймгийн сумын 3  дугаар багийн иргэн Дугаржанцан овогтой Мөнхбат гэх хүнд өөрийн эзэмшлийн 48 тооны 3 азарга адуугаа маллуулахаар өгсөн юм. Ингээд 1 жилийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын дундуур адуугаа буцаан хүлээж авахад миний адуунаас 4 тооны адуу дутаж алга болсон байсан” гэх,

иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын “  *******ид орон адууг нь өгөөрэй гэсэн чинь 2021 оны 05 дугаар сард 1 гүү авчирч өгсөн. Тэр нь зөв талын гэр гуяндаа сартай чандмань тамгатай улаан хонгор гүү байсан. Дараа нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр түүнээс сартай чандмань тамгатай шаргал зүсмийн шүдлэн байдас 500.000 төгрөгөөр худалдан авсан. Тухай үед надаас ирээд ******* нь “надад мөнгөний хэрэг байна та аваач” гээд гуйгаад байсан болохоор би авсан юм.******* нь хонгор гүүний оронд өөр гүү авчирч өгөн гээд тохирчихсон. Тэр гүүгээ авна гээд ирвэл эзэнд нь юм уу, *******ид шууд өгнө, бид нэг нутаг усны хүмүүс учраас дараа нь учраа бүрэн олно” гэх,

гэрч ын “  ******* ахын  адууг 2020 оны 10 дугаар 18-ны өдрийг хүртэл хариулж байгаад хадам дүү болох *******ид маллуулахаар өгсөн. 2021 оны хавар буюу 03 дугаар сарын  эхээр би өөрөө тус сумын 4 дүгээр багийн нутаг “Уулын тал” газар луу очиж *******ийн хамт ******* ахын адууг буцааж аваад тус сумын 1 дүгээр багийн нутаг “Ваар” гэх газар авч ирээд орхисон юм. 2021 оны 07 дугаар сарын дундуур ирж ******* ах адуугаа авахдаа 43 тооны адуу хүлээж аваад “4 тооны гүү дутуу байна, эрж хайж байгаарай, би бензиний мөнгө явуулна” гэж хэлээд адуугаа аваад явсан...”  гэх, мэдүүлгүүд,  Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч *******т учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч *******ын зөв талын гэр гуяндаа сартай чандмань тамгатай улаан хонгор гүүг 977.400 төгрөгөөр, сартай чандмань тамгатай шаргал зүсмийн шүдлэн байдсыг 706.900 төгрөгөөр тогтоосон “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч *******, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******ын зөв талын гэр гуяндаа сартай чандмань тамгатай, улаан хонгор гүү зүсмийн гүүг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах, *******ын алдсан сартай чандмань тамгатай шаргал зүсмийн шүдлэн байдсан гүүг завшиж 706.900 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргээр тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн,  шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дуръдя.

 

5. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч *******ийн хувьд  хохирогч *******ын хариуцан маллаж байсан адууг буцааж өгсөн дараа уг адуунаас нэг тооны адууг авч бусдад зарж борлуулсан үйлдэл мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

 “Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа,  цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байдаг.

 

Шүүгдэгч *******ийн хувьд дээрх хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэлгүй хохирогч *******ын ижил сүргээсээ тасарч алдагдсан адууг  бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж бусдад өгч завшсан нь хэрэгт хангалттай нотлогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******ийн, хохирогч *******ын нэг тооны алдуул адууг завшсанаас учирсан 706.900 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгааг дурдъя.

 

6. Шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргүүдийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, амар хялбар аргаар эд хөрөнгө олох зорилгоор хохирогч *******ын нэг гүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах, мөн түүний алдуул адууг завших зэргээр хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

7. Шүүгдэгч *******ийн, хохирогч *******ын нэг тооны гүүг хулгайлж 977.400 төгрөгийн, алдуул гүүг завшиж 706.900 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай”  гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүх гэмт эмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Тодруулбал, шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тус тус хамаарах ба тэрээр тухайн гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн болохыг дурдъя.

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ”, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн хувьд түүний үйлдсэн хэрэг хангалттай нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “ Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” харилцааг зохицуулсан хийгээд шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан хоёр гэмт хэргийг үйлдэж өөр өөр төрлийн ял шийтгүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлнэ.   

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль  батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн “ хүн энэ хуульд хамрагдахаар заасан бөгөөд шүүгдэгч *******ийн 2021 оны 04 дүгээр сард үйлдсэн мал хулгайлах хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдаж байгаа боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй байгаа тул уг Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 5 дугаар багийн үндсэн харьяат тул түүнд оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хязгаарыг тухайн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсээр тогтоож, үүнд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

 

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эд хөрөнгөд учирсан 2 тооны адууны хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогчийн аймгийн Прокурорын газарт гаргасан “...Миний хохирлыг барагдуулсан учраас одоо надад гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлт зэргээр тогтоогдох тул түүний  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан аймгийн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулаллтайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар ялтан ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг сануулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан аймгийн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас даруй сулласугай.

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч *******т учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН