Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14  

 

 


 

 

 

   2023 оны 01 дүгээр 09 өдөр                   2023/ШЦТ/14                                                  Баруун-Урт сум         

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000371 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт  ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн задгай тоотод оршин суух хаягтай,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,

 ******* ургийн овогтой ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* сумын ******* сумын 2 дугаар баг задгай тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Ариунтуяа болон өөрийн төрсөн охин ******* нар луу даавуу шатаан шидэж, өөрийн 1 настай охин М.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд дух, хацар, шанаа, хамар, эрүү, уруул, чих, хоёр гарын сарвууг хамарсан II-IIIА зэргийн түлэнхийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн нүүрний сорви бүдгэрсэн, гар нь эдгээгүй байгаа Биеийн байдал дээрдсэн. 26 айлын орон сууцанд галчаар ажиллаж байгаа. Цаашид архи уухгүй...гэв.

Эрүүгийн 2230000000371 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч Т.Мөнх-Эрдэнийн: 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг задгай тоотод байх гэртээ хоёр найзтайгаа Ерөөл нэртэй 0,75 литрийн 2 шил архи ууцгааж дуусаад хоёр найз хөдөө мал руугаа явцгаасан. Тэгэхэд эхнэр гаднаас бага охин М.Нандин-Эрдэнийн хамт орж ирэхээр нь би эхнэрийг “ гурилын мөнгө дансанд хийчих, чи дандаа мөнгө байхгүй гээд байдаг шүү” гэхэд эхнэр намайг “зайл” гэснээс болж бид хоёр хоорондоо маргалдаж муудсан. Би эхнэрийг айлгах зорилгоор гадаа мотоциклийн завсар байсан цамцны өөдөс даавууг аваад буцаж гэрт ороод тухайн даавууг асаахад тус даавуу нь маш хурдан асаад гар түлэхээр нь сандарсандаа зуух руу шидэхэд эхнэр зуухны хажууд охиныг тэвэрч сууж таараад миний шидсэн даавуу бага охины зүүн гар дээр очиж наалдахад “эхнэр чи хүүхэд түлээд хаячихлаа”  гэхээр нь гүйж очоод харахад охин уйлж байхаар нь даавууг охины гараас аваад газар дэвсэж унтраасан. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....тус даавуу нь бензинтэй байсан учраас маш түргэн шатсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 хуудас/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр ******* өглөө 10:00 цаг орчим найзууд болох Эрдэнэбаатар, Очироо, Энхтөр нартай хоёр шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Найзууд нь тухайн архиа ууж дуусгаад 12 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явцгаасан. Манай нөхөр архи ууж согтоод намайг хэл амаар загнаад “ чи хөзөр тоглоод хамаг мөнгө хүнд өглөө, намайг хөзөр тоглохоор суулгахгүй байна” гэх зэргээр загнаад байсан. Би хариуд нь “ чи адилхан архи уудаг, найз нөхдөөрөө тоглодог л биз дээ”  гэж хэлсэн. Тэгсэн ******* чамайг шатаана гээд гэрээс гараад яваад өгсөн. 13:00 цаг болж байхад би гэрийнхээ зүүн орон дээр 1 настай охин Нандин-Эрдэнийг тэврээд сууж байхад ******* гэнэт шатсан галтай даавуу гаднаас барьж орж ирээд охин бид хоёр руу шидсэн. Тухайн даавуу нь манай охин Нандин-Эрдэнийн нүүрэнд дээр нь тогтсон. Би сандраад хүүхдээ газар алдаад буцаж барьж аваад байхад шатаж байсан даавуу нь газар унаад өгсөн. Би сандраад хүүхдийнхээ түлэгдсэн хэсгийг усаар шавшсан. Удалгүй манай хөрш айлын Туяа гэх эмэгтэй орж ирээд надаас юу болсон талаар асуусан, би болсон асуудлын талаар бүгдийг хэлсэн ” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-17 хуудас/ ,

 

- Гэрч “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал манай эгч Ариунтуяагийн найз Туяа гэх эмэгтэй гар утас руу залгаад “ ******* хүүхдээ түлчихлээ”  гэхээр нь би яваад очсон. Тэгтэл Ариунтуяа эгч хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад ******* даавуу асааж шидэж хүүхдийнхээ нүүрийг түлсэн байсан. Би хүүхдийнх нь нүүр гарыг угааж өгөөд эмнэлэгт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20-21 хуудас /,

 

- Гэрч гийн “.. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байгаад цаг 12:00 цаг өнгөрч байсан. Гэрээсээ гараад аргал хийгээд байж байтал манай урд талын айлын эхнэр бахирахаар нь яваад ортол хүүхэд нь түлэгдсэн байдалтай, харин нөхөр нь архи уусан байдалтай “би түлчихсэн юм ” гээд надад хэлж байсан. Ариунтуяа надад хэлэхдээ ******* даавуу асааж шидээд түлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 31 хуудас /

- Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 586 дугаартай “ М.Нандин-Эрдэнийн биед биеийн нийт гадаргуугийн /дух, хацар, шанаа, хамар, эрүү, уруул, чих, хоёр гарын сарвууг хамарсан II-IIIА зэргийн түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 35-36 хуудас /,

 

- Т.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хариуцлага шалгах хуудас / хавтаст хэргийн 52 хуудас /

 

-   Аюулын зэргийн үнэлгээ / хавтаст хэргийн 8-11 хуудас /

 

-М.Нандин-Эрдэнийн 2231000043 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-66/

 

-Т.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-62-65/зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд ******* сумын ******* сумын 2 дугаар багийн задгай тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Ариунтуяа болон өөрийн төрсөн охин ******* нар луу даавуу шатаан шидэж, 1 настай охин М.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд “ дух, хацар, шанаа, хамар, эрүү, уруул, чих, хоёр гарын сарвууг хамарсан II-IIIА зэргийн түлэнхийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ хоёр найзтайгаа Ерөөл нэртэй 0,75 литрийн 2 шил архи ууцгааж дуусаад хоёр найз хөдөө мал руугаа явцгаасан. Тэгэхэд эхнэр гаднаас бага охин М.Нандин-Эрдэнийн хамт орж ирэхээр нь би эхнэрийг “ гурилын мөнгө дансанд хийчих, чи дандаа мөнгө байхгүй гээд байдаг шүү” гэхэд эхнэр намайг “зайл” гэснээс болж бид хоёр хоорондоо маргалдаж муудсан. Би эхнэрийг айлгах зорилгоор гадаа мотоциклийн завсар байсан цамцны өөдөс даавууг аваад буцаж гэрт ороод тухайн даавууг асаахад тус даавуу нь маш хурдан асаад гар түлэхээр нь сандарсандаа зуух руу шидэхэд эхнэр зуухны хажууд охиныг тэвэрч сууж таараад миний шидсэн даавуу бага охины зүүн гар дээр очиж наалдахад “эхнэр чи хүүхэд түлээд хаячихлаа”  гэхээр нь гүйж очоод харахад охин уйлж байхаар нь даавууг охины гараас аваад газар дэвсэж унтраасан. Уг даавуу нь бензинтэй байсан учраас маш түргэн шатсан. Хийсэн хэргээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******“ .. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр ******* өглөө 10:00 цаг орчим найзууд болох Эрдэнэбаатар, Очироо, Энхтөр нартай хоёр шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Найзууд нь тухайн архиа ууж дуусгаад шөнийн 12 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явцгаасан. Манай нөхөр архи ууж согтоод намайг хэл амаар загнаад чи хөзөр тоглоод хамаг мөнгө хүнд өглөө, намайг хөзөр тоглохоор суулгахгүй байна гэх зэргээр загнаад байсан. Би хариуд нь чи адилхан архи уудаг найз нөхдөөрөө тоглодог л биз дээ гэж хэлсэн.Тэгсэн ******* чамайг шатаана гээд гэрээс гараад яваад өгсөн. д 13:00 цаг болж байхад би гэрийнхээ зүүн орон дээр 1 настай охин Нандин-Эрдэнийг тэврээд сууж байхад ******* гэнэт шатсан галтай даавуу гаднаас барьж орж ирээд охин бид хоёр руу шидсэн. Тухайн даавуу нь манай охин Нандин-Эрдэнийн нүүрэнд дээр нь тогтсон. Би сандраад хүүхдээ газар алдаад буцаж барьж аваад байхад шатаж байсан даавуу нь газар унаад өгсөн. Би сандраад хүүхдийнхээ түлэгдсэн хэсгийг усаар шавшсан. Удалгүй манай хөрш айлын Туяа гэх эмэгтэй орж ирээд надаас юу болсон талаар асуусан, би болсон асуудлын талаар бүгдийг хэлсэн...” гэх,

гэрч “2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал манай эгч Ариунтуяагийн найз Туяа гэх эмэгтэй гар утас руу залгаад ******* хүүхдээ түлчихлээ гэхээр нь би яваад очсон. Тэгтэл Ариунтуяа эгч хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад ******* даавуу асааж шидэж хүүхдийнхээ нүүрийг түлсэн байсан. Би хүүхдийнх нь нүүр гарыг угааж өгөөд эмнэлэгт хүлээлгэж өгсөн...” гэх,

гэрч гийн “.. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байгаад цаг 12:00 цаг өнгөрч байсан. Гэрээсээ гараад аргал хийгээд байж байтал манай урд талын айлын эхнэр бахирахаар нь яваад ортол хүүхэд нь түлэгдсэн байдалтай, харин нөхөр нь архи уусан байдалтай “би түлчихсэн юм ” гээд надад хэлж байсан. Ариунтуяа надад хэлэхдээ ******* даавуу асааж шидээд түлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 586 дугаартай “М.Нандин-Эрдэнийн биед биеийн нийт гадаргуугийн /дух, хацар, шанаа, хамар, эрүү, уруул, чих, хоёр гарын сарвууг хамарсан II-IIIА зэргийн түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 586 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч М.Нандин-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн, даавуу асаан шидсэн үйлдлийн улмаас хохирогч М.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

5. Прокуророос шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн, 1 настай охин М.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг “ бага насны хүүхэд”-ийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг бага насны хүүхдийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд энэ  хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 “ бага насны хүүхэд”-ийг мэдсээр байж гэж заасан шинжээр тодорхойлогдоно.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тайлбарт “Энэ хуульд заасан "бага насны хүүхэд" гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” хэмээн тайлбарласан хийгээд энэ хэргийн шүүгдэгч ******* нь гэмт халдлагад өртөх үедээ байсан нь түүний  нотлогдоно.

 

5. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу шатаж буй бензинтэй даавууг хүн рүү шидсэнээр хүн түлэгдэх буюу эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хэт согтуурсан үедээ эхнэр Б.Ариунтуяатай маргалдан үл ялих шалтгааны улмаас түүн рүү шатаж буй даавууг шидсэнээс түүний өвөр дээр байсан 1 настай М.Нандин-Эрдэнийг  түлж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг бага насны хүүхдийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч аас “ шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс баримтаар хохирлоо нэхэмжилсэн зүйл байхгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ” гэх дүгнэлтийг гаргав.

 

Харин шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн зүгээс улсын яллагчийн дээрх дүгнэлт болон ял оногдуулахтай холбоотойгоор тайлбар, дүгнэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахаар хуульчилжээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн хувьд үл ялих зүйлээр шалтаглан бага насны хүүхэд байгааг мэдсээр атлаа, аюултай аргаар буюу бензинтэй даавууг шатааж хүн рүү шидэж гэмт хэргийг үйлдсэн, бага насны хүүхэд учирсан гэмтлийн шинж, бүрэн эдгэрээгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос гаргасан “ 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал” нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг тодорхойлжээ.

Иймд шүүгдэгч *******д ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тогтоож, үүнд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч М.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа аймгийн Прокурорын газарт “...Надад гаргах гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлгээр тогтоогдох бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул Т.Мөнх-Эрдэнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “ бага насны хүүхэд”-ийг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулаллтайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа нь *******д учирсан гэмтлийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН