Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Д.Г,

Шүүгдэгч С.Б, БНХАУ-ын иргэн B /Б/ нарын өмгөөлөгч И.О,

Шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгч Г.М,

Шүүгдэгч С.Ба, Т.Г, БНХАУ-ын иргэн B /Б/  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн Б, Х овогт Т-ын Г, БНХАУ-ын иргэн B /Б/ нарт холбогдох 2329000190020 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.Б нь БНХАУ-ын иргэн B /Б/-тэй бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт хилийн боомтоор “Ц х транс” ХХК-ийн эзэмшлийн ..-73 УАХ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ руу гаргах зорилгоор “...асуудлыг зохицуулсан, ..-73 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын хилээр гарахдаа Л.Г-ын гадаад пастортыг үзүүлээрэй, БНХАУ-ын хил дээр өөрийнхөө паспортыг үзүүлээд гараарай...” гэж Т.Г-ийг иргэн Л.Г-ын ........... дугаартай гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн B /Б/ нь С.Б-тэй бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт хилийн боомтоор “Ц х транс” ХХК-ийн эзэмшлийн ..-73 УАХ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ руу гаргах зорилгоор “...асуудлыг зохицуулсан, ..-73 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын хилээр гарахдаа Л.Г-ын гадаад пастортыг үзүүлээрэй, БНХАУ-ын хил дээр өөрийнхөө паспортыг үзүүлээд гараарай...” гэж Т.Г-ийг иргэн Л.Г-ын .............. дугаартай гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Шүүгдэгч Т.Г нь С.Б, БНХАУ-ын иргэн B /Б/ нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт хилийн боомтоор “Ц х транс” ХХК-ийн эзэмшлийн ..-73 УАХ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ руу гаргах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу ..-73 УАХ улсын дугаартай нүүрс тээврийн автомашиныг жолоодон явахдаа иргэн Л.Г-ын ............... дугаартай Үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дахь Гашуунсухайт хилийн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч С.Б нь БНХАУ-ын иргэн B /Б/-тэй бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт хилийн боомтоор “Ц х транс” ХХК-ийн эзэмшлийн ..-73 УАХ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ руу гаргах зорилгоор “...асуудлыг зохицуулсан, ..-73 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын хилээр гарахдаа Л.Г-ын гадаад пастортыг үзүүлээрэй, БНХАУ-ын хил дээр өөрийнхөө паспортыг үзүүлээд гараарай...” гэж Т.Г-ийг иргэн Л.Г-ын Е2938420 дугаартай гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн B /Бнь С.Б-тэй бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт хилийн боомтоор “Ц х транс” ХХК-ийн эзэмшлийн ..-73 УАХ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ руу гаргах зорилгоор “...асуудлыг зохицуулсан, ..-73 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын хилээр гарахдаа Л.Г-ын гадаад пастортыг үзүүлээрэй, БНХАУ-ын хил дээр өөрийнхөө паспортыг үзүүлээд гараарай...” гэж Т.Г-ийг иргэн Л.Г-ын .............. дугаартай гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Шүүгдэгч Т.Г нь С.Б, БНХАУ-ын иргэн B /Б/ нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт хилийн боомтоор “Ц х транс” ХХК-ийн эзэмшлийн ..-73 УАХ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ руу гаргах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу ..-73 УАХ улсын дугаартай нүүрс тээврийн автомашиныг жолоодон явахдаа иргэн Л.Г-ын ............. дугаартай Үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дахь Гашуунсухайт хилийн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гэрч Г.Б-ын: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хилийн цэргийн 0131 ангийн 0325 дугаар салбарт журмын манаанд үүрэг гүйцэтгэж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн үед БНХАУ-аас нүүрстэй машин Монгол улс руу орж ирж байсан машиных дугаарыг санахгүй байна. Тус нүүрс тээврийн машиныг би зогсоогоод очоод "та яагаад буцсан бэ бичиг баримтаа шалгуул БНХАУ-ын штамп даруулсан юмуу..." гэж асуухад "...шууд намайг буцаасан..." гэж хариулан надад 2 ширхэг гадаад паспорт харуулсан. Тэр үед би шууд хүний гадаад паспортоор хил нэвтэрсэн байна гээд 0313 дугаар ангийн зөрчил шалгах газарт нь мэдэгдсэн. Тэгээд би зөрчил шалгах газарт хүргэх хооронд зөрчил гаргагчаас "...та одоо хүний гадаад паспортоор улсын нэвтэрсэн байна шдээ " гэж хэлэхэд " энэ машины эзнийх нь гадаад паспорт компаниас энэ хүний бичиг баримтаар орчих гэсэн...” гэж хариулсан...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 53-54-р хуудас/,

Гэрч Б.Э-ын: “...Би Г ахыг хилийн цэрэг дээр байцаалт өгсний дараа очиж авахдаа “...та ер яах гэж ..-73 УАХ дугаартай машиныг барьж БНХАУ руу нүүрс тээвэрлэхээр явсан юм бэ хэн таныг яв гэж хэлсэн юм бэ..." гэж асуухад “...Бу намайг суу гэсэн болж байгаа юмуу ахынхаа оронд өөр хүн явуулаач гэхэд Буяа таниас өөр эрүүл жолооч алга..." гэж ярьсан талаараа Г ах надад хариулсан. Мөн Г ах надад "...Бу надад Б-ний дугаарыг өгөөд энэ дугаар луу яриарай бүх зүйлийг зохицуулчихсан..." гэж ярьсан тухайгаа ярьсан ба маргааш нь Г ах Б рүү залгахад "...надад ямар хамаатай юм хуралтай байна гэж хэлээд тасалсан” гэж Г ах надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-58-р хуудас/,

Гэрч Б.С-ийн: “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн 0131 дүгээр ангид томилолтоор ирэн ажиллаж байна.... 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 07 цаг 20 минутад нүүрсний гарах чиглэлийн шалган нэвтрүүлэхийн гарах чиглэлд ажиллах үүрэг аваад ажиллаж байсан. Үүрэг аваад ажиллаж байхад өглөөний 9:36 минутын үед нүүрстэй жолооч ирээд гадаад паспортоо өгсөн. Өгөхөөр нь би “...Сайн байна уу нүүрстэй юу маскаа аваарай...” гэж хэлэхэд тэр ах маскаа авсан. Ойролцоогоор 40 гаруй насны хүн байсан. Тэр хүний өгсөн гадаад паспортыг уншигчид уншуулахад ямар ч зөрчил гараагүй тул штамп дарсан. Нүүрсний жолооч нар ихэвчлэн комбинзон /коронавируснээс тусгаарлах хувцас/ өмсөөд хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр өнгөрдөг. Би тухайн үед тэр хүнийг анзаараагүй. Ажлын хариуцлага алдсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/,

Гэрч Л.Г-ын: “...2022 оны 11 дүгээр сарын эхээр “Ц х транс” ХХК-ийн ..-73 УАХ улсын дугаартай нүүрс тээврийн машиныг хүлээж авсан. Тус ..-73 УАХ улсын дугаартай нүүрсний машиныг БНХАУ руу нүүрс тээвэрлэн хил гарах биржийн бичиг болон "С" зөвшөөрөл нь миний нэр дээр гарсан болохоор зөвхөн би уг нүүрс тээврийн машиныг жолоодон БНХАУ руу орох ёстой. Гэхдээ би тус тээврийн хэрэгслийг жолоодон БНХАУ руу нүүрс тээвэрлэхээр явж байгаагүй ба анх удаа 2023 оны 01 дүгээр сарын 04-ний /тодорхой санахгүй байгаа/ өдөр БНХАУ руу нүүрс тээвэрлэх хувиарт орсон байсан. “Ц х транс” ХХК-иас Гашуунсухайт боомт руу хэзээ ямар тээврийг хэрэгслийг хэн гэх жолооч унаж БНХАУ руу орох талаарх мэдээллийг Гашуунсухайт боомт руу өгөөд БНХАУ руу нүүрс тээвэрлэн гарах хуваарийг нь Гашуун сухайт боомтоос гаргадаг. Б гэх Өвөрмонгол “Ц х транс” ХХК-ийн тээвэр хариуцдаг ажилтан байдаг юм... 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл би архи уусан... Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр миний бие өвдөөд байсан болохоор хот явах унаанд суугаад харьсан... Миний ..-73 УАХ улсын дугаартай нүүрс тээврийн машиныг БНХАУ руу жолоодон гарч хэрэгт холбогдсон Г ахын талаар би “Ц х транс” ХХК-ийн жолооч нарын яриаг сонссон хэнээс сонссон гэдгээ санахгүй байна юу ч гэсэн "Ганхуяг ах эхлээд би хүний гадаад паспортоор БНХАУ руу нүүрс тээвэрлэхгүй гэж хэлсэн гэсэн дараа Буяа дуудаад ярьчихлаа одоо ингээд явчих гэж хэлээд явуулчихсан” гэж сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69-р хуудас/,

Т.Г-ийн Самсунг Эс-7 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1- р хх-ийн 88-91-р хуудас/,

Л.Г, Т.Г-ийн ._...........дугаартай үндэсний энгийн гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 92-96-р хуудас/,

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 97-104-р хуудас/,

Яллагдагч С.Б-ийн: “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний орой “Ц х транс” ХХК-ийн нүүрс тээврийн машинууд ачилтанд Хар алтанд орсон. Тэгээд тээврийн хэрэгслүүд нь гаальд бүртгэлгүй байсан болохоор Бу надад манай машинууд гаальд бүртгэлгүй байна бүртгэл хийгээд өг гэж хэлсэн. Би “Ц Х Транс” ХХК-ийн машинуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлүүлэхээр Гашуунсухайт боомтын гаалийн газарт гаалийн системд бүртгүүлсэн. Би гаалийн бүрдүүлэлт хийхдээ ..-73 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г гэх жолооч унаж БНХАУ руу нүүрс тээвэрлэхээр бүртгүүлсэн. Коронавирусаас болоод Монгол улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэхээр явж буй 1 машинд 1 жолооч бүртгүүлээд тухайн бүртгэгдсэн машиныг бүртгэлтэй жолооч нь унаж нүүрс тээвэрлэдэг болсон. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Ц Х Транс” ХХК-ийн жолооч Г жолооч архи уугаад алга болчихлоо гээд 2-лаа хайя гэж Б надад хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны орой би Б-тэй ..-73 УАХ тээврийн хэрэгслийг өөр хүнээр бариулаад БНХАУ руу нүүрс тээвэрлүүлэхээр тохирсон... Тэгээд Буянтэгш надад Ганхуяг, Төгсөө гэх 2 жолоочийг олсон би одоо машинууд руу нь хүргэж өглөө гэж хэлэхэд нь би машинууд /хэд дугаартай тээврийн хэрэгсэл болохыг нь мэдэхгүй/ руу нь хүргэж өгөхдөө миний 88....... гэх дугаарыг өгчихөө гэж хариулсан... 2023 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед Ганхуяг ах надруу залгаад “...одоо би яах ёстой вэ..." гэж асуухад нь би “...Монгол талд нь Г гэх хүний гадаад паспортыг нь үзүүлээд Хятад талд нь өөрийнхөө гадаад паспортыг үзүүлээд яваарай..." гэж хариулаад утсаа тасалсан... Маргааш өглөө нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өглөөний 09 цагийн үед Г ах миний 88.......... гэх дугаар луу өөрийн 86........... гэх дугаараас залгаад "...Г гэдэг хүний гадаад паспортоор Монгол улсаас гарах юмуу аль паспортыг нь үзүүлэх юм бэ..." гэж асуухад нь би “Монгол талдаа Г-ын паспортыг үзүүл Хятад талдаа өөрийнхөө гадаад паспортыг үзүүлээрэй” гэж хариулсан. Үүний дараа тус өдрийн өглөөний 10 цаг өнгөрч байхад Г ах надруу дахиж залгаад "...хятадын штамп дээрээс хөөгөөд байна. 2 хилийн голд орж ирчихсэн байна би буцлаа " гэж хэлэхэд нь би “...би хуралтай байна эргээд залгая..." гэсэн. Тэгээд Г ах Монгол хилийн цэрэг дээр баригдаад зөрчил орсон талаар би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн үед мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-39-р хуудас/,

Яллагдагч БНХАУ-ын иргэн B /Б/-н: “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Ц Х Транс” ХХК нь БНХАУ руу нүүрс тээвэрлэхээр гаалийн бүртгэл Б-ээр бүртгүүлсэн... “Ц Х Транс” ХХК-ийн машинууд нүүрсээ ачаад БНХАУ руу явж байх үед манай Г гэх жолооч архи уугаад алга болчихсон. Тэгээд би “...Г олдохгүй юм байна хамт хайгаатхъя...” гэж Б-д хэлсэн. Гааль дээр ..-73 УАХ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг Г барьж гарахаар бүртгүүлсэн байсан. Тэгээд Г архи уугаад алга болчихсон болохоор “Ц Х Транс”-иас очиж жолооч олоод ..-73 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг БНХАУ руу нүүрс экспортлохоор явуулахаар шийдсэн... 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би Г гэх жолоочийг “Ц Х Транс” ХХК-ийн кемп дээр байхад нь дуудаад “Г гэх жолооч архи уугаад зугтаачихсан байнаа Г-ын машиныг чи барьчих” гэж би Г хэлсэн... Тэгээд би Х, Т, Г нарын хамт ..-47 УНМ дугаартай лексус 470 маркийн машинд суугаад Гашуун сухайт боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт ..-73 УАХ дугаартай Г-ын машин дээр Г-ийг буулгасан. Г-ийг буулгахдаа би 88.......... дугаарыг Г-ийн 86......... луу өөрийн 85.............. дугаараас илгээгээд “...энэ хүнтэй ярьчих..." гэсэн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54-р хуудас/,

Яллагдагч Т.Г-ийн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд “Ц Х Транс” ХХК-ийн кемп дээр байсан. Тэгээд Б намайг “Хуягаа Хуягаа нааш ир..." гэж дуудсан. Тэгээд би яваад очтол Бу надад “та Г машиныг жолоодоод БНХАУ руу гар..." гэхэд би “жолооч нь хаачсан бэ” гэж асуухад Бу надад “Архи уугаад алга болчихсон...” гэж хариулсан. Тэгэхэд нь би “...би одоо тэмээнээс том содон тэмдэгтэй хүн шдээ болох юмуу...” гэж хэлэхэд Бунадад “болноо асуудалгүй нэг компанийн жолооч болно...” гэсэн. Тэгээд би ..-47 /серийн дугаарыг нь санахгүй байна/ гэх машинд суугаад Х /засварчин/ Төгсөө /жолооч/ Бу нарын хамт Г-ын ..-73 УАХ дугаартай тээврийн хэрэгсэл рүү явсан... машинд байхдаа би Бу-ээс “цалин хөлс нь яах юм бэ..." гэж асуухад “...нэг рейс нь 1.400.000 төгрөг байдаг шдээ Г байхгүй болохоор таны нэр дээр мөнгө нь орноо” гэж Бу хариулсан. Тэгээд Бу Т бид 2-т мессежээр 88......... гэх дугаарыг өөрийнхөө 85........... гэх дугаараас илгээсэн. Илгээхдээ “энэ дугаар руу хилийн штамп дарах хэсэг рүү дөхөхөөрөө залгаж асуугаарай..." гэсэн. Тэгээд Бу намайг ..-73 УАХ гэх дугаартай машин дээр Гашуунсухайт боомтын гаалийн хаалтны цаана буулгасан. Тэгээд би ..-73 УАХ улсын дугаартай машиныг унаад БНХАУ руу нүүрс тээвэрлэх машинуудын оочирт орж зогссон. Удалгүй БНХАУ-ын хил хаагдаад таталт зогссон болохоор би байгаа газраа хоносон... 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 08 цагийн үед БНХАУ руу машинууд нүүрс тээвэрлэхээр явж эхэлсэн. Тэгээд би Гашуунсухайт боомтын хилийн цэргийн штамп дарах хэсэгт тулж ирээд 88........... дугаар луу залгаад “би одоо штамп руу ойртож байна яах юм бэ ” гэхэд 88............  /тухайн үед хэн болохыг мэдээгүй/ дугаарын эзэн “...Монгол талдаа Г-ын гадаад паспортоор гар хятад талдаа өөрийнхөө гадаад паспортоор гараарай..." гэж хариулсан. Би зөрүүлээд “зүгээр юмуу болох юмуу..." гэхэд 88.......... дугаарын эзэн "зүгээрээ болноо..." гэсэн. Тэгээд би Гашуунсухайт боомтын хилийн цэргийн Монгол улсаас гарах чиглэлийн штамп дарах хэсэгт очсон. Очоод би шалган нэвтрүүлэхийн ажилтанд Г-ын гадаад паспортыг үзүүлэхэд шалган нэвтрүүлэгч “...сайн байна уу Ганболд мөн үү, маскаа ав...” гэхэд нь би маскаа аваад машины бичиг баримт Г-ын гадаад паспортын хамт шалган нэвтрүүлэгчид үзүүлсэн. Шалган нэвтрүүлэгч шалгаад Г-ын гадаад паспортон дээр штамп дараад явуулсан. Тэгээд би БНХАУ-ын хилийн штамп дарах хэсэгт ирээд 88........ дугаар луу залгаад "...одоо би хятадын штамп дарах хэсэгт ирлээ...” гэхэд 88......... дугаарын эзэн надад "... одоо өөрийнхөө гадаад паспортыг үзүүл..." гэсэн. Би 88....... дугаарын эзний хэлсний дагуу өөрийнхөө гадаад паспорт /дугаарыг нь санахгүй байна гэх/-ыг БНХАУ-ын штамп дарах ажилтанд үзүүлэхэд штамп дарах ажилтан надад Монгол талын штамп дарагдаагүй байна гэж дохиогоор ойлгуулсан. Тэгээд БНХАУ-ын штамп дарах ажилтан над руу хөтөч рүүгээ ярь гэх утгатай пайз өргөж харуулсан. Тэгэхэд нь би 88........ дугаар луу залгаад "...Монголын штамп байхгүй байна одоо яах вэ..." гэхэд надад 88......... дугаарын эзэн “...Тэгвэл Ганболдын гадаад паспортыг үзүүл..." гэсэн. Тэгээд би Г-ын гадаад паспортыг БНХАУ-ын штамп дарах ажилтанд үзүүлэхэд тэр ажилтан дохиочингоо дуудаад надад миний болон Г-ын гадаад паспортуудыг өгөөд буцаасан. Тэгээд би Монгол тал руу орж ирж байхад цэргийн алба хаагч гүйж ирээд "...та яасан бэ яагаад ачаатай ороод ирсэн бэ..." гэж асуухад нь би "....ах нь болохгүй хүмүүсийн үгэнд орж болохгүй хэрэг хийчлээ..." гэж хэлээд өөрийнхөө болон Г-ын гадаад паспортыг өгсөн. Тэгээд би гаргасан асуудлын талаар хилийн цэргийнхэнд байцаалт өгөөд явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-72-р хуудас/,   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Г нь С.Б, БНХАУ-ын иргэн B /Бу/ нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Г нь С.Б, БНХАУ-ын иргэн B /Бу/ нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Т.Г нь С.Б, БНХАУ-ын иргэн B /Бу/ нар нь “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх”гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Т.Г нь С.Б, БНХАУ-ын иргэн B /Бу/ нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял, яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, яллагдагч Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг танилцуулсан. Энэхүү эрүүгийн хариуцлагын саналыг яллагдагч нарын зүгээс хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр дээрх эрүүгийн хариуцлагын саналаа дэмжиж оролцож байгаа. Дээрх торгох ялыг мөнгөн дүнгийн хувьд улсын яллагчаас санал гаргахдаа тухайн гэмт хэрэгт оролцох оролцоог харгалзаж үзсэн. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Б, Б нарын хувьд тухайн гэмт хэрэг үйлдэхэд хатгагчийн байр сууринаас, Г нь гүйцэтгэгчээр оролцсон нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд дээрх торгох ялыг тогтоосон хэмжээний дагуу оногдуулах саналаа дэмжиж байна...” гэх саналыг  шүүгдэгч Т.Г нь С.Б, БНХАУ-ын иргэн B /Б/ нар нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Г нь С.Б, БНХАУ-ын иргэн B /Б/ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Л.Г-ын ........... дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг буцаан олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ийн Б, Х овогт Т-ын Г, БНХАУ-ын иргэн B /Бу/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр, шүүгдэгч Т.Г-т 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр,  шүүгдэгч B /Бу/-т 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч B /Бу/-т оногдуулсан 20,000,000 /хорин сая/ төгрөг, шүүгдэгч С.Б-д оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөг, шүүгдэгч Т.Г-т оногдуулсан 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 / нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Л.Г-ын .................. дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг буцаан олгосугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.БАТТУЛГА