| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
2023 оны 01 сарын 12 өдөр 2023/ШЦТ/17 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч, хяналтын прокурор Д.хорлоо,
шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230001770323 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн,******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* 701 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,
ургийн овогтой, ,
Хоёр. Монгол Улсын иргэн, ******* аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ******* аймгийн сумын дугаар ангид биеийн тамирын офицер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай,
ургийн овогтой, ,
Гурав. Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* аймгийн сумын дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай,
ургийн овогтой, ын
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сард ******* аймгийн сум, дугаар ангийн 4 дүгээр заставд хилийн үүрэг гүйцэтгэж байхдаа “”-ын орчмоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Ховор амьтны жагсаалт”-д багтсан буга /Cervus elaphus/-ыг үхсэн байдалтай байхыг олж улмаар түүний эвэртэй толгойг салган авч өөрийн улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэн, дугаар ангийн 4 дүгээр заставын гараашинд 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
шүүгдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Ховор амьтны жагсаалт”-д багтсан буга /Cervus elaphus/-ын эвэртэй толгойг ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг дугаар ангийн 4 дүгээр заставаас сум хүртэл өөрийн эзэмшлийн 50-90 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Ховор амьтны жагсаалт”-д багтсан буга /Cervus elaphus/-ын эвэртэй толгойг хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сард хилийн үүрэг гүйцэтгэж байхдаа “”-ын зүүн суганаас үхсэн байдалтай буг урагшаа хараад хэвтэж байхыг олж хараад эврээс нь барихад ялзарсан байсан тул салж унасан. Бугын толгойг мотоциклтой тээвэрлэж ирээд тус заставын гараашинд хийсэн. 2022 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авсан. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр авто осолд орсон. Улаанбаатар хотод 2 сар эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн. Өмнө нь *******т “Бугын эвэр олсон. Чи морь бол сонирхдог юм чинь, өлгүүр хийвэл, хэрэгтэй бол аваарай” гэж хэлж байсан. Намайг хотод байхад ******* бугын эврийг авсан байсан. Ажилдаа ороод бугын эврийн талаар *******аас асуухад би авсан гэж хэлсэн. Бугын толгойг авч болохгүй гэдгийг мэдэхгүй байсан. Гэртээ өлгүүр хийж хэрэглэе гэсэн зорилгоор салгаж авсан. Бугын толгойтой эврийг авчирсан мотоцикл нь хуучин байсан учраас одоо эвдрээд задаргаанд ороод дууссан. 94 дүгээр хуудсан дахь бугын гэрэл зураг анх намайг очих үеийн байсан зураг. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй...гэв.
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ******* бид хоёр багын найзууд юм. 2020 оны 07 дугаар сард манай найз ******* “бугын эвэртэй толгой олсон, хэрэгтэй бол аваарай” гээд чат бичсэн. Тэгээд ******* ахад “бугын эвэртэй толгой байна, та авах уу” хэлэхэд ******* ах “над руу явуулчих гэж хэлэхээр” нь заставын байрнаас өөрийн машинтай очиж аваад, замын унаанд хийгээд аймаг руу явуулсан.Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. ******* надад зарж борлуулсан зүйл байхгүй, зүгээр өгсөн. Э. ахтай хуурай ах, дүүс. Э. ах модоор юм хийдэг, бугын эвэртэй толгойг авахдаа өлгүүр хийнэ гэж хэлээд авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна,маргаангүй... гэв.
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ******* нь бугын эвэртэй толгой байна гэхээр нь ах руугаа явуулчих гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сард цалингийн зээлээ хийх гээд ыг авах уу гэхэд авахгүй гэсэн. Хэрэггүй юм байна, хаячих байх гэж бодоод ыд үлдээсэн. бугыг амьдаар нь харж байгаагүй. Хуулийн мэдлэг дутуугаасаа болж энэ хэрэгт холбогдсон. бугыг ховор амьтны жагсаалд багтсан гэдгийг мэдээгүй. Ховор амьтан гэдгийг мэдээгүй учраас зохих байгууллагад мэдэгдээгүй. Өлгүүр хийх боломжтой юм байна гээд сувинер хийх зорилгоор *******аас авсан. Хуулийн мэдлэг муутайн улмаас ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна..гэв.
2230001770323 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч *******ын “...Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны хавар 4 сарын сүүлээр хилийн манаанд явж байхдаа ******* сумын сумын 1 дүгээр багийн нутагт ын ойролцоогоос үхсэн бугын сэгтэй таарсан. Тухайн үхсэн бугын сэг нь эвэртэйгээ байсан юм. Тэгээд би тухайн үхсэн бугийн толгойг нь аваад хилийн 4 дүгээр заставын авто гаршид тавьсан. Би тухайн оны 07 дугаар сард ээлжийн амралтаа аваад 08 дугаар сарын дундуур ажилдаа орохын өмнө авто осолд ороод Улаанбаатар хотод эмнэлэгт 2 сар гаран эмчлүүлсэн. Би тухайн эврийг олох үедээ найз *******т ийм эвэр олсон тухайгаа хэлж байсан. Би т “миний найз морь, мал сонирхдог юм чинь тэр эврээр хазаарын өлгөө ч юм уу хийх юм уу хэрэгтэй бол очоод аваарай” гэж хэлж байсан. Намайг ажилдаа ороход тухайн эврийг авч явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127х /
-Яллагдагч Э.Энхтбаатарын “Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 07 дугаар сард 04 дүгээр заставын жолооч ******* нь надад эвэртэй бугын толгой байна авах уу гэж чатаар зураг явуулсан юм. Тухайн үед би нээх анзааралгүй орхисон. Түүнээс хойш ******* аймгийн төвд модоор эд зүйл хийдэг ахтай чаталж “манай найзад ийм бугын эвэртэй толгой байна, та өлгүүр, янз бүрийн юм хийдэг хүн хэрэг бол аваарай” гэсэн юм. Тэгсэн чинь ах наад толгойгоо аймаг руу явуулчих гэсэн юм. Тэгээд би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 4 дүгээр застав руу өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн 50-90 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж Заставын байрны гаднаас цэрэг дуудаж гүйлгээд нөгөө эвэртэй толгойг нь авч ирүүлэхэд цагаан өнгийн даавуугаар боосон байсныг задалж үзээгүй шууд машиндаа хийсэн. Миний гүйлгэсэн цэрэг тухайн үед алба хааж байсан хугацаат цэрэг одоо халагдсан тул танихгүй байна. Тэгээд сумын төвд ирээд сумын төвөөс ******* аймаг руу хүн тээвэрт явдаг Анхбаяр гэдэг найзын ногоон өнгийн Истана маркийн машин дээрх ачаан дээр нь тавиад явуулсан.Тэгээд ах тосож авсан гэсэн, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Би хийсэн хэргээ сайн дураараа бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 138-139х/
-Яллагдагч *******гийн “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны намар 8 сард шиг санаж байна. Өөрийн танил хуурай дүү болох ******* аймгийн суманд оршин суух ******* дүүтэй мэнд мэдээд гар утсаар холбогдож ярьсан. надад хэлэхдээ “ахаа надад үхсэн бугын толгой эвэр байна. Та хазаарын өлгөө, сийлбэр, хийдэг хүн хэрэгтэй бол аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгье аймаг явуулчхаарай” гэж хэлсэн. Би өмнө нь Улаанбаатар хотод явж байхдаа хоолны газар бугын эвэртэй сувинер харж байсан, Тэгээд тийм сувинер хийх бодол төрөөд дүүг явуулчих гэж хэлсэн. Улмаар 2020 оны 08 дугаар сарын үед сумаас ялзарсан хөсөршсөн толгойтойгоо бугын эвэр ирсэн. Тэгээд би хугарсан салаа эврийг нь таслагчаар тасалж янзалсан. ...Тэгээд би 2022 оны 03 дугаар сард цалингийн зээлээ хийх гээд мөнгөний хэрэг гараад гэх хүний гэрт шууд аваачиж боломжтой үнээрээ авах уу гэхэд маргааш нь утсаар залгаж авахгүй гэж хэлсэн. Тэгээд би үнэ хүрдэггүй зүйл байна гэж бодоод ыхаас очиж авалгүй тэр чигт нь орхисон... би буруутай үйлдлээ сүүлд ойлгож мэдсэн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, би хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх114-115/
-Иргэний нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн “...Би ******* аймгийн сумын засаг даргын тамгын газарт байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн хийдэг юм. ******* аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн тус сумын 1 дүгээр багийн нутаг “4 дүгээр Заставын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж яваад “Уушиг” уулын орчмоос буга үхсэн байхад нь толгойг нь салгаж авч хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлт сумын засаг даргын, тамгын газарт ирүүлсний дагуу тус хэрэгт миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Иймд миний хувьд гэм буруутай хүмүүсээс хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ******* аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар болон бусад мэргэжлийн байгууллагуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь гарах байлгүй. Тухайн үнэлгээг баримтлан байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
-******* аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ийн “...Би Эргүүлийн цагдаа дэд ахлагч Э.Мягмарлхагвасүрэнгийн хамт 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шуурхай удирдлагын 7051102 дугаар утаснаас “******* сумын 1 дүгээр баг, хотхоны 12 тоотод оршин суух З. нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны 22 цагийн орчим дэлгүүрээс гараад одоог хүртэл ирээгүй байна” гэх зарлан мэдээллийн дагуу “Дөрвөн гэгээн эрдэнэ” бойнд байж магадгүй тул очиж шалга гэсэн чиглэл өгсөн. Өгсөн үүргийн дагуу 21:35 минутад Дөрвөн гэгээ бойн дээр очиж шалгахад бойны манаач Эрдэнэбаяр байсан. Тэгээд гэх хүнийг байгаа эсэхийг шалгаад гэрэл тусгаад явж байгаад байшингийн хойд талын онгорхой хаалгыг татаж үзэхэд дархан цаазат амьтан болох Бугын толгой эвэртэйгээ байсан тул зургийг нь дарж авч камерын бичлэг хийж баталгаажуулан тэмдэглэл үйлдэж хураан авах гэтэл бойны эзэн гэгч нь иргэний хувийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй халдлаа, утсан дээр зураг, бичлэг хийсэн бол үзье, устга гээд байсан. Бугын эвэртэй толгойг шалгуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх илтгэх хуудас /хх-ийн 01х/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс “...Хашааны баруун хэсэгт байх бор саарал өнгийн 1 давхар барилгын хаалгаар ороход үүдний өрөөний баруун хэсэгт бугын эвэр толгой байх ба хамрын үзүүр, эрүү, шанаа хэсгийн яс ил гарсан, толгой хэсгээрээ үстэй, зүүн талын 6 салаа эврийн үзүүрээс 3 дахь салааг тайрсан байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6х/
-Гэрч Б.ы “...Манай ажлын байрны ард байдаг гэрийн таамбарт бугын эвэртэй толгой байсан нь үнэн, гэхдээ би тэр толгойг хадгалсан зүйл байхгүй. Миний танил гэдэг байхаа нэрийг нь тодорхой мэдэхгүй залуу 2022 оны 03 дугаар сарын үед шиг санаж байна. Над руу ирж “бугын эвэртэй толгой байна. Чи худалдаж авах уу хананд өлгөхөд гоё болох байх” гэж санал тавьсан юм. Тэгээд би уг толгойг нь авахгүй гэж хэлсэн юм. Гэтэл маргааш нь намайг эзгүйд “эвэр ээ аваад ирчихсэн байна” гэж хэлээд манай гэрийн таамбарт эвэртэй толгойгоо үлдээсэн байна лээ. Тэгээд ч манайх ажлын байрны арын гэртээ амьдрахгүй удаж байна. Тэр өдрөөс хойш би д энэ толгойгоо аваарай гэж хэлсэн болохоор авсан гэж бодоод мартаж орхижээ. Тиймээс уг толгойг би худалдаж аваагүйгээс гадна хадгалсан зүйл байхгүй. ...тэй холбогдоод байдаг дотно харилцаа байхгүй тухайн үед д мөнгөний хэрэг гарсан гээд намайг мал авдаг болохоор сонирхож магадгүй гэж авч ирсэн юм билээ. Утасны дугаар нь 91114180 гэсэн дугаар утсан дээр хадгалсан байна. Энэ мөн байх гэж бодож байна. ...Би тэр бугын эвэртэй толгойг сонирхож хараагүй болохоор ямар байдалтай байсныг нь мэдэхгүй байна. Ажлын байрны ард байдаг гэртээ амьдрахгүй байгаа болохоор хаана юу байгааг марчихжээ. Тэгээд ч хүнийг нь аваарай гэж хэлчихсэн болохоор авсан байх гэж бодож байсан юм. Гэтэл гэнэт манай манаач цагдаа нар ирсэн “гэрийн таамбараас бугын эвэр гарлаа” гэж ярихаар нь нөгөө эврийг аваагүй юм байна гэж бодож байлаа. Тэгээд ч би энэ бугын эврийг хориотой ан амьтан гэдгийг мэдэхгүй үхсэн буга гэж тухайн үед зураг харуулж байсан шиг санаж байна. Би энэ талаар сайн мэдэхгүй ан амьтан сонирхдоггүй юм. Би амьдралдаа ан гөрөөнд явж үзээгүй тийм зүйл дургүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,
-Гэрч “.. Би тэр үед хүн тээвэрт явдаг байсан нь үнэн, гэхдээ бугын эвэртэй толгойг ил авч ирж надад өгснийг бол би санахгүй байна. Манай сумын хүн бүхэн л их бага хэмжээтэй дайвар өгч явуулдаг байсан, би бүгдийг нь авч яваад хүмүүст нь хүргээд өгдөг байсан. Бодвол тухайн эвэртэй толгойг юманд баглаж боосон байдалтай авч ирээд л би анзаарахгүй авсан байж магадгүй. Хэрэв бугын эвэртэй толгой болон хууль бус зүйл тээвэрлүүлэх гэж байгааг нь мэдсэн бол би авч явахгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-48/
-Гэрч “... Би энэ ажилдаа тасралтгүй 6 жил ажиллаж байна. Би энэ эврийг хэзээ, хэн авч ирсэн талаар огт мэдэхгүй, урьд нь харж байгаагүй цагдаа ирээд манай захирлын амьдарч байсан байрны таамбараас бугын эвэртэй толгой байна гэхээр нь мэдсэн юм. Тэр байранд хүн амьдрахгүй байгаа болохоор анзаараагүй байх” гэх мэдүүлэг /хх-59/
- ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “...223000176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон шинжилгээнд ирүүлсэн амьтны түүхий эд нь бугын /Cervis elphus linnaeus, 1758/-ын Дайр /эр бугын/ эвэртэй толгой байна. 2. Дайр /эр буга нь/ Монгол Улсын хөхтөн амьтны төрөлд багтана. 3. Уг амьтан нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны №07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. 2006 оны улаан дансанд Монгол улсад устаж болзошгүй амьтны ангилалд орсон. 4. Уг амьтны хүйс, насжилтыг тогтоох боломжтой, Эвэр түүний салаа, өргөний хэмжээ зэргээр үндэслэн харахад ойролцоогоор 7-9 орчим насны эр халиун буга буюу “Дайр” болох нь тогтоогдож байна. 5. Дайр нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны №23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Экологи Эдийн засгийн үнэлгээгээр 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган төгрөг/ Монгол Улсын Амьтны тухайн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нөхөн төлбөр оногдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65х/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Анх хаана үхсэн байхад нь салгаж авсан талаар заалгаж явахад сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урагшаа 70 км-т дугаар ангийн 4 дүгээр заставын байрны үүдэнд автомашины граж байх бөгөөд гурван хаалганы голын хаалганд бугын толгойг байлгаж байсан гэж гэрч мэдүүлэв. ...Уг газраас үхсэн буга хаана байсан талаар гэрчээр заалгаж явахад 4 дүгээ заставаас зүүн зүгт 22 км газар “” гэх газар байх бөгөөд уг уулын ард талын энгэрт очиж үхсэн бугын сэг зэм байгаа эсэхийг гэрчээр заалгаж үзэхэд тухайн нутагт өвч их ургасан тул хуучин үхсэн сэг зэмийг олоогүй болно” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 90-93х/
-Яллагдагч *******ын утсан дээр дарсан үхсэн бугын зураг /хх-94/
-Мөрдөгчийн “гэрчүүд болох Б., *******, ******* ******* нарын арилжааны банкны данснуудыг авч тухайн цаг хугацаанд дансанд үзлэг хийхэд хоорондоо харилцан шилжүүлэг хийсэн гэх нотлох баримт олдоогүй болно” гэх тэмдэглэл /хх-97/
-“Тоёота Приус 30 маркийн 50-90 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай” Прокурорын 2022.11.18-ны өдрийн 15 дугаартай тогтоол /хх-15-16/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-22/
-50-90 СҮА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-72,88//
-Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022.09.26-ны өдрийн 2202392 дугаартай “Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 10.462.500 төгрөг” гэх үнэлгээ /хх-78-87/
-Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022.11.13-ны өдрийн 2202520 дугаартай “Даюунг маркийн мотоцикль 566.666.7 төгрөг” гэх үнэлгээ /хх-183-193/
-*******, *******, *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-141, 143, 146/
-*******, *******, *******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-151,152,160/
-*******, *******, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-150,161,171,172 /
-******* аймгийн ******* сумын 7-р багийн Засаг даргын 2022.11.16-ны өдрийн 559 дугаартай тодорхойлолт /хх-149/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сард ******* аймгийн сум, дугаар ангийн 4 дүгээр заставд хилийн үүрэг гүйцэтгэж байхдаа “”-ын орчмоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Ховор амьтны жагсаалт”-д багтсан буга /Cervus elaphus/-ыг үхсэн байдалтай байхыг олж улмаар түүний эвэртэй толгойг салган авч өөрийн улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэн дугаар ангийн 4 дүгээр заставын гараашинд 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хадгалсан,
шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дээрх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Ховор амьтны жагсаалт”-д багтсан буга /Cervus elaphus/-ын эвэртэй толгойг ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг дугаар ангийн 4 дүгээр заставаас сум төв хүртэл өөрийн эзэмшлийн 50-90 СҮА улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,
шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд дээрх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Ховор амьтны жагсаалт”-д багтсан буга /Cervus elaphus/-ын эвэртэй толгойг хадгалсан болох нь:
шүүгдэгч *******ын “ 2022 оны 04 дүгээр сард хилийн үүрэг гүйцэтгэж байхдаа “”-ын зүүн суганаас үхсэн байдалтай буг урагшаа хараад хэвтэж байхыг олж хараад эврээс нь барихад ялзарсан байсан тул салж унасан. Бугын толгойг мотоциклтой тээвэрлэж ирээд тус заставын гараашинд хийсэн. Өмнө нь *******т “Бугын эвэр олсон. Чи морь бол сонирхдог юм чинь, өлгүүр хийвэл, хэрэгтэй бол аваарай” гэж хэлж байсан. Намайг хотод байхад ******* бугын эврийг авсан байсан. Бугын толгойг авч болохгүй гэдгийг мэдэхгүй байсан. Гэртээ өлгүүр хийж хэрэглэе гэсэн зорилгоор салгаж авсан. 94 дүгээр хуудсан дахь бугын гэрэл зураг анх намайг очих үеийн байсан зураг” гэх,
шүүгдэгч *******ын “2022 оны 07 дугаар сард манай найз ******* “бугын эвэртэй толгой олсон, хэрэгтэй бол аваарай” гээд чат бичсэн. Тэгээд ******* ахад “бугын эвэртэй толгой байна, та авах уу” хэлэхэд ******* ах “над руу явуулчих гэж хэлэхээр” нь заставын байрнаас өөрийн машинтай очиж аваад, замын унаанд хийгээд аймаг руу явуулсан. ******* надад зарж борлуулсан зүйл байхгүй, зүгээр өгсөн. Э. ахтай хуурай ах, дүүс. Э. ах модоор юм хийдэг, бугын эвэртэй толгойг авахдаа өлгүүр хийнэ гэж хэлээд авсан” гэх,
шүүгдэгч *******гийн “ ******* нь бугын эвэртэй толгой байна гэхээр нь ах руугаа явуулчих гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сард цалингийн зээлээ хийх гээд ыг авах уу гэхэд авахгүй гэсэн. Хэрэггүй юм байна, хаячих байх гэж бодоод ыд үлдээсэн. бугыг ховор амьтны жагсаалд багтсан гэдгийг мэдээгүй учраас зохих байгууллагад мэдэгдээгүй. Өлгүүр хийх боломжтой юм байна гээд сувинер хийх зорилгоор *******аас авсан” гэх мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, яллагдагч *******ын гар утсан дахь “ үхсэн бугын” гэрэл зураг, 50-90 СҮА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 15 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол зэргээр хэрэгт нотлогдож, тогтоогдсон байна.
2. Прокуророос шүүгдэгч *******ын Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Ховор амьтны жагсаалт”-д багтсан буга /Cervus elaphus/-ын толгойтой эврийг мотоциклиор тээвэрлэн, ******* аймгийн суманд байрлах дугаар ангийн 4 дүгээр заставын гараашинд хадгалсан,
шүүгдэгч *******ын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дээрх эвэртэй толгойг дугаар ангийн 4 дүгээр заставаас сум төв хүртэл өөрийн эзэмшлийн 50-90 СҮА улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,
шүүгдэгч *******гийн 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд “Ховор амьтны жагсаалт”-д багтсан дээрх буга /Cervus elaphus/-ын эвэртэй толгойг хадгалсан гэх үйлдлүүдийг тус тус Хууль бусаар ан агнах гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ан агнах гэмт хэргийн объектив тал нь “ Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” идэвхтэй үйлдлээр илрэх юм.
Хэргийн баримтаас үзэхэд, шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын дугаар ангийн 4 дүгээр заставд хилийн үүрэг гүйцэтгэх явцдаа хөдөө хээр үхсэн бугын сэгнээс эвэртэй толгойг нь салган өөрийн эзэмшилдээ авсан нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр / хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/, улмаар уг эвэртэй толгойг ашиг орлого олох санаа зорилгогүйгээр өөрийн найз *******т өгсөн буюу шүүгдэгч ******* нь *******ын “бугын эвэртэй толгой олсон, хэрэгтэй бол аваарай” гэж хэлснээр уг эврийг очиж аван, улмаар модоор эд зүйл урладаг өөрийн танил ах *******д уг зорилгоор өгч бэлэглэсэн, ******* уг зорилгоор эврийг авч засаж янзлан хадгалж байсан нь шүүгдэгч нарын мэдүүлгээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд тэдгээрийн дээрх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ан агнах гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн, мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэрэг нь амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг багтаасан ойлголт юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспозицийн “ тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн ” гэх агуулга нь мөн зүйлд заасан урьтач нөхцөл бий болсон буюу “ Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн ” үйлдэлтэй холбоотойгоор бий болсон амьтны түүхийн эдийг ойлгох бөгөөд энэ нь амьтны аймгийг хамгаалах талаарх хууль, тогтоомжийг зөрчөөгүй тохиолдолд хууль бус үйлдэлд хамаарахгүй юм.
Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3. “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно”, 37.3. “ Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэвэл, хууль бус ан, тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргах нь эдийн засгийн үр дагаврыг агуулдаг хийгээд шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдэлд амьтны гаралтай түүхий эдийг ашиг орлого олохоор цуглуулсан, худалдсан, худалдсан авсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг тодорхойлсон заалтад тусгагдсан “ хадгалсан, тээвэрлэсэн” шинжийг Амьтны тухай хуульд хамруулаагүй байгааг дурдах нь зүйтэй.
5. Түүнчлэн хүний хүчин зүйлээс хамаарахгүй буюу байгалийн гамшигт үзэгдэл тухайлбал ган, зуд, үер, цахилгаан, бусад араатан амьтан, биологийн жамаар үхэж хорогдсон ховор амьтны түүхий эд, эд эрхтнийг олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ.
Тухайлбал, шүүгдэгч *******ын хувьд ховор амьтан агнаагүй буюу ашиг орлого олох гэмт санаа зорилгоор тухайн амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж түүхий эдийг бэлтгэж, хадгалаагүй тул түүний үхсэн бугын эвэртэй толгойг салган авч тээвэрлэж, хадгалсан үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлгүй хийгээд уг үйлдэл нь хууль бус биш тул түүний бугын эвэртэй толгойг шүүгдэгч *******т, ******* нь *******д тус тус үнэ төлбөргүйгээр дараа дараалан шилжүүлж, бэлэглэсэн үйлдлүүдийг хууль бусад тооцох боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, *******, ******* нар бугын эвэртэй толгойг хувийн ашиг орлого олох санаа зорилгоор бусдад өгөөгүй хийгээд шүүгдэгч *******, Г. нарын хувьд бусдаас хариу төлбөргүй өгч, бэлэглэсэн бугын эвэртэй толгойг ашиг олох бодолгүйгээр тээвэрлэж, хадгалсан үйлдлийг амьтны аймагт хор уршиг учруулах, эсхүл эдийн засгийн ашиг олох зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан гэж гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй буюу тэдгээрийн үйлдэлд хууль бус субьектив гэмт санаа зорилго, хүсэл эрмэлзэл тогтоогдоогүй, тухайн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учраагүй бөгөөд энэ тохиолдлыг Эрүүгийн хууль болон эрх зүйн онолд “хуульд заасан хохирол, хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан” хэмээн үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй байна.
6. Иймд шүүгдэгч *******ын хөдөө хээрээс үхсэн ховор амьтан болох бугын сэгнээс эвэртэй толгойг нь авч өөрийн унаж явсан мотоциклиор тээвэрлэн, хадгалсан, шүүгдэгч *******ын, найз *******аас үнэ төлбөргүйгээр өгч, бэлэглэсэн бугын эвэртэй толгойг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, шүүгдэгч *******гийн, танил дүү *******аас бэлэглэсэн бугын эвэртэй толгойг засаж янзлан хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгахаар шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болно.
Бусад:
Шүүхийн шатанд шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг дурдъя.
Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, тухайн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учруулаагүй гэж үзсэн тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хамрын үзүүр, эрүү, шанаа хэсгийн яс ил гарсан, толгой хэсгээрээ үстэй, зүүн талын 6 салаа эврийн үзүүрээс 3 дахь салааг тайрсан халиун бугын эвэртэй толгой”-г анхны хууль ёсны эзэмшигч *******т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул тэдгээр нь тухайн гэмт хэргийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нөхөн төлүүлэх, арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдъя.
Хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 50-90 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгохоор тогтоолоо.
Шүүгдэгч *******, *******, ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч овгийн , овогт ын , овогт нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******, ******* ******* нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
3. Хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 50-90 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг түүнд буцаан олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар энэ хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Прокурорын 2022.05.31-ний өдрийн 18 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоолыг хүчингүй болгож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хамрын үзүүр, эрүү, шанаа хэсгийн яс ил гарсан, толгой хэсгээрээ үстэй, зүүн талын 6 салаа эврийн үзүүрээс 3 дахь салааг тайрсан халиун бугын эвэртэй толгой”-г ******* аймгийн сумын 5 дугаар багийн харьяат, шүүгдэгч *******т буцаан олгосугай.
6. Шүүгдэгч *******, ******* ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт хураагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН