Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/120

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.*******йрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

хохирогч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  ******* овогт *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205013862484 дугаартай  хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, ******* ******* зах дээр автомашин худалддаг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* хороо ******* хотхоны *******Б  байрны ******* од оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,

урьд нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн;

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 114  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:УД/,  ******* овогт *******ын *******.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 01-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын арын замын уулзварт хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын “2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 28 дугаар сургуулийн уулзвараас гараад ирэхэд хохирогч нь автомашинтай ширүүн яваад машины чиглэл дайраад миний урдуур шахаж орж ирсэн. Машины цонх онгорхой байхад нь миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би буугаад маргалдаад 1-2 удаа цохилцсон. *******раа нь юу болсон талаар мэдэхгүй байна. бол хохирогч бид хоёрыг барилцаж авахад салгасан. ыг өөр хүн машинаас бууж ирээд цохисон зүйл байхгүй. Намайг машинд сууж байхад нэг удаа цохисон үүнээс болж миний уур *******д хохирогчийг 2 удаа цохисон олон удаа цохиогүй. Бидний хүлээцгүй зангаас болж тухайн хэрэг болсон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх шүүх хуралдаанд ар гэрийн байдлаас болж хүрэлцэн ирээгүй. Ээж маань гадаад улсад харласан бөгөөд биеийн байдлын улмаас Монгол Улсад ирсэн байсан. Тэгээд би ээжийгээ тосож авч эмнэлгээр явсан. Мөн миний бүртгэлтэй Баянгол дүүргийн 1******* хороо, ******* хороолол ард аюушийн өргөн чөлөө гудамж 2г байр 20 ыг түрээсэлдэг учраас хаяг дээр байхгүй гэж мэдэгдсэн байх. Өмнөх шүүхээр ял шийтгүүлсэн 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд төлж ялаа биелүүлсэн. Эхнэрээсээ 9 сар салсан учраас хүүхдээ хардаг болсон. Би өөрийн эх болон охиноо асарч байгаа учраас миний ар гэрийн байдлыг харгалзаж шүүхээс торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б. “2022 оны 4 дүгээр сарын 01-ний орой 10 цагийн үед 28 дугаар сургуулийн ойролцоо явахад энэ хүмүүс 1 дүгээр эгнээнээс явах гэж байсан. Тэгээд машинтайгаа шахаад араас ирэхээр нь би зугтаасан. Тэгээд араас нэхээд ирэхээр нь би тухайн жолоочид хандаж яагаад аваар осол хийлгэх гээд байна вэ гэхэд ******* нь бууя гээд шууд нүд рүү цохисон. Өөр залуу нь миний хамар руу цохисон. Намайг унагаагаад өшиглөж байсан. Осол аваар хийлгэх гээд байна гэж хэлснээс болж би зодуулсан. Намайг гүтгэж байна.  Намайг болон эхнэрийг маань зодсон залуус дээр хэрэг үүсээгүй байгаад гомдолтой байна. Тухайн хэрэг болсны дараагаар шүүх шинжилгээнд үзүүлэхэд нүдийг тусгай мэргэжлийн эмнэлэгт үзүүлдэг гэсэн. Тэгээд би нүдээ үзүүлсэн баримтаа байцаагчид өгсөн боловч байцаагч шүүх эмнэлэг рүү явуулаагүй байсан. Миний нэг нүд хараагүй болсон. Нүд хараагүй болох нь хүнд гэмтэл.  Би цаашид эмчилгээ хийлгэмээр байна. Хамрын хугарал янзлуулахад 3.800.000 төгрөгөөр хагалгаанд орно энэ талаар баримт байхгүй байна. 1.190.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Миний эхнэрийг *******ын машинд сууж явсан эмэгтэйчүүд үсдэж зодсон. Эхнэр маань ураг зулбасан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг.

Хоёр: Эрүүгийн 2205013862484  дугаартай хэргээс:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ын хохирогчоор өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хороололд өөрийнхөө УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явж байхад 1 дүгээр эгнээнээс УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь орох гэхээр нь би оруулаагүй юм, учир түгжрээ ихтэй зайгүй шахаад зогсчихсон байсан. Тэгээд хөдлөөд явж байсан чинь араас нөгөө машин гүйцэж ирээд миний машиныг шахаад байхаар нь би чигээрээ яваад өгсөн, тэгсэн араас дахин ирээд миний машиныг шахаад байсан. Тэгээд замаа чөлөөлөөд зогсоод би “яаж яваад байгаа юм бэ, би 2 нялх хүүхэдтэй явж байсан, аваар осол гаргах гээд байна шүү дээ” гэж хэлэхэд жолооч нь машинаас бууж ирээд “чи муу яаж яваа юм бэ” гээд зүүн нүд хэсэг, хацар хэсэг орчим гараараа цохисон, тэгсэн хамт явсан нэг залуу нь миний баруун нүд хэсэг рүү цохисон. Тэгээд би шууд газарт унахад дээрээс өшиглөөд байсан. Би шууд босож ирэхэд тухайн залуучууд больсон. Тухайн үед машинд нь хамт суусан эмэгтэйчүүд үснээс зулгаагаад зодоон өндөрлөсөн. Намайг зодсон гэх залууг би танихгүй, тухайн үед анх удаагаа харж байсан юм, намайг жолооч гэх залуу гараараа нүүр, нүд, толгой хэсэг рүү цохисон, хамт явсан нэг найз нь бас цохисон. Тухайн үед намайг зодсон залуучууд 25-30 орчим насны залуучууд байсан, тухайн үед өмссөн хувцас, царай төрхийг нь сайн хараагүй, одоо харвал танина. Жолооч залуу над руу утсаар яриад ахаа хоёулаа тохиролцъё гэж ярьж байсан бөгөөд хууль журмаар нь шийдүүлье гэж хэлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлсний дараа компьютер томограф зураг авхуулсан. Өөр эмнэлэгт үзүүлээгүй. Би одоогоос 10-15 жилийн өмнө боксоор хичээллэдэг байсан бөгөөд монголын бүх ард түмний спартакиадад орж байгаад хүнд цохилт аваад ухаан алдаж унаж байсан.  2019 онд Чингэлтэй дүүрэгт Баянбүрдийн тойрогт машинтай явж байхад араас согтуу жолооч мөргөж, ухаан алдаад тархиндаа хүнд гэмтэл авч байсан. Тэрнээс өөр гэмтэл авч байгаагүй юм. Одоогоор миний зүүн нүд бүрсгэр юм муу хараад, тархи толгой өвдөөд, баруун гарын ядам хуруу, чигчий хуруу мэдээ алдалттай, мэдрэлийн судас гэмтсэн байх л гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.гийн гэрчээр өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын сарын 01-ний өдөр Сансарын клонк дээрээс гэртээ харихаар нөхөр хоёр хүүхдийн хамт өөрийн 45-16 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянгол дүүрэг 10 дугаар хороо 6-7 од оршин суух гэртээ харихаар явж байхад Баянгол дүүргийн Бичил хорооллын урдаас Энхболдын зам хүртэл цагаан өнгийн приус 30 маркийн машин манай машиныг шахаад явуулахгүй байсан. Тэгтэл манай нөхөр уурлаж тэр машины урдуур өөрийн машинаар орж зогсож эхнэр хүүхдүүдтэйгээ явж байхад ямар учраас шахаад байгаа юм гэж хэлсэн. Тэр машинаас хоёр эрэгтэй бууж ирээд манай нөхөртэй хэрүүл хийж зодох гэж дайраад байх шиг байхаар нь би бууж ирэхэд тэр машинаас гурван залуу эмэгтэй бууж ирээд намайг цагаан куртик өмссөн эмэгтэй үсдэж дарсан. Би тэр эмэгтэйг мөн адил үсдэж дарсан энэ үед хар цамцтай жинсэн өмд өмссөн эмэгтэй ирж нийлж үсдэж намайг дарж доороо оруулж нүүр гэдэс орчимд өшиглөсөн. Энэ үед тэр машинаас бууж ирсэн хоёр залуу манай хүнтэй зодоон хийж байх шиг харагдсан. Манай нөхөр доор нь орсон харагдсан. Тэр машинтай хүмүүстэй хамт явсан нэг залуу боль гэж хэлээд бид бүгдийг салгах гэж явж байсныг би сайн санаж байна. Тэгээд тэр машинтай хүмүүс больж машиндаа суугаад яваад өгсөн. Толгой өвдөж ам хөндүүрлэж байна гэдэс хэвлий орчим эмзэглэлтэй байна. Би нэг сартай жирэмсэн, гэдэс орчим өвдөж зовиуралж байгаад эмзэглэж байна. Бусдаар бол зүгээр байна.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний *******лэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5266 дугаартай А.гийн биед баруун чамархайн хуйх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дээд, доод уруулын салстад язралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний *******лэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5264 дугаартай “Б.ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.ийн гэрчээр өгсөн: “Тэр өдөр 32-ын шинэ замд байрлах хоолны газар бөөнөөрөө орж хоол идчихээд найзуудаа гэр гэр рүү дөхүүлж өгөх зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар бичил хорооллын замд явж байсан нэг цагаан өнгийн приус 20 маркийн авто машин хажуугаар хурдтай шахаж орж ирээд манай машиныг хальт шүргэх шиг болоод явахаар нь цонхоор харахад гайгүй байхаар буугаагүй хөдлөөд хажууд нь очиж та нар нялх хүүхэдтэй явж байж яаж яваад байгаа юм гэхэд хажууд нь суусан эмэгтэй орилоод жолооч нь бас орилж үглээд байх шиг байсан, тэгээд дахин урдуур орж ирээд шахаад машиныг явах боломжгүй болгохоор нь ******* зогссон. Урд шахсан цагаан 20 маркийн машинаас жолооч залуу нь эхэлж бууж *******ыг машинаасаа буугаагүй байхад нь ирээд амандаа юм үглээд *******ыг заамдаж аваад нэг цохиод авсан тэгэхээр нь нөгөө хоёрыг салгах гээд буугаад ирэхэд 20 машинд явж байсан эмэгтэй бууж ирээд гичий нохой гэж хараагаад эхэлж миний нүүр рүү алгадаад үснээс зулгаагаад авахаар нь би бас нөгөө эмэгтэйн үснээс нь зулгаасан ноцолдож байхад *******ваадалай салгасан. Би тэр эмэгтэйд хандаж чи нялх хүүхдүүдтэй явж байж харьцаан дээрээ анхаараач хүүхдүүдийн хажууд ийм үйлдэл гаргахаасаа ичээж гэх зэргээр хоорондоо хэрэлдсэн. Цаана ******* нөгөө жолоочтой нь заамдалцсан харагдсан. Тэгээд бид нарыг , *******ваадалай нар больцгоо гээд салгасан... Би алгадуулснаас хацар бага зэрэг улайсан байсан. Өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх аваагүй. Би приус 20 маркийн авто машин жолоодож явсан ахын эхнэртэй нь хоорондоо барьцалдаж авч хоорондоо үсдэлцсэн байсан болохоор *******аас өөр хэн нэгэн нь тэр жолоочийг цохиж өшиглөсөн үйлдэл гаргасан эсэхийг хэлж мэдэхгүй байна. *******ваадалай, нар болиулах зорилгоор салгах гээд голоор нь орж байгаа зүйл ажиглагдаж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.гийн гэрчээр өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Шинэ замд байрлах шинээр нээгдсэн мах шардаг газар *******, , , *******ваадалай, Нэргүй бид нар мах идчихээд *******ын машинд сууж хөдлөөд хорооллын Е март худалдааны төв орох зорилгоор явж байхад 6 дугаар бичил хорооллын нарийн зам дээр ирж явахад нэг суудлын жижиг машин бараг шүргэх шахан алдаад урдуур орж явсан тэгэнгүүт нь ******* араас нь хөөж шахаж урдуур нь орсон машины залуу цонхоороо хараалын үг хэлээд байх шиг байсан яг юу гэж хэлсэн эсэхийг нь тодорхой санахгүй байна. Тэгээд бие биеэ шахалцаж явсаар Энхбаярын замын уулзвар орчим ирэхэд нөгөө жижиг тэрэг урд талд шахаж орж ирээд жолооч залуу машинаас бууж ирснээ *******т хандаж нялх хүүхдүүдтэй явж байхад зүгээр яваач гэж орилж ирээд машинаасаа буугаагүй байхад нь нүүр рүү нэг цохисон. Тэгээд ******* уурлаж буугаад маргалдаж бие биеэ барилцаж авч зодолдсон. Намайг харахад ******* нөгөө жолооч залуугийн нүүр рүү нь цохиход газарт унаж байсан. Энэ үед машинаас буучихсан *******ыг салгах гэж очих үед нөгөө жолоочийн эхнэр нь бас машинаас буугаад ирчихсэн хараалын үг хэлж ирээд ийг үсдэж доош дараад нүүрийг нь маажиж самардсан. Энэ үед би салгах гээд очиход миний баруун хөлийн булчин хэсэгт нэг өшиглөсөн. Тэгээд би ийн үсийг зулгаасан байсныг тавиулж салгаад машинд машин руу орсон. Энэ үеэр утсаараа цагдаад мэдэгдэж яриад байсан... машин дотор сууж байсан. *******ваадалай болохоор тэр 2-ын голоор орж салгах үйлдэл хийж байсан. Миний харсанаар *******аас өөр хүн нөгөө машины жолоочийн биед халдаж зодож өшиглөх үйлдэл үзүүлээгүй. нөгөө жолоочийн эхнэр хоёр үсдэлцсэн байхад нь би гарыг нь тавиулж салгасан...Намайг харахад ийн зүүн хацар хэсэг самардуулснаас улаан цус хурсан байсан. Хүзүүний хэсэгт нь бас улаан цус хуралт үүссэн байсан. Өөр гэмтэл авсан зүйл харагдаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.*******ваадалайн гэрчээр өгсөн: “Өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна тухайн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын ард талын Royal House-ийн урд зам дээр *******ын машины хойд талын суудал дээр сууж явахад нэг суудлын тэрэгтэй залуу шахаж орж ирэхэд ******* чи яаж яваад байгаа юм гээд нэг шахахад дахин шахаж урдуур орж ирж зогсоогоод ******* буугаад чи яаж яваад байгаа юм бэ гэхэд нөгөө машины өндөр биетэй залуу нь өөдөөс нь дайраад ирэхэд нь ******* цааш түлхэхэд нөгөө залуу бас түлхээд хоорондоо харилцан цохилцож байхад нь буухаар нь би араас нь бууж шууд ******* дээр очоод араас нь тэврээд холдуулж замын урд талд зогссон. Тэгээд бид *******ын машинд сууцгаагаад Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр очиход наадах чинь манай харьяаны нутаг дэвсгэр биш байна 1 дүгээр хэлтэс дээр оч гэхээр нь бид нар Төмөр замын сургуулийн хажууд байрлах 1 дүгээр хэлтэс дээр ирэхэд нөгөө машины жолооч эхнэрийнхээ хамт ирсэн харагдаж байсан. *******ын нүдний хэсэгт нь улайчихсан байх шиг байсан. Нөгөө залуугийн хамраас нь цус гарсан байдалтай харагдсан. Би тэр залуугийн биед халдах ямар нэг үйлдэл хийгээгүй. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ийн гэрчээр өгсөн: “Тухайн өдөр би гэрээс нэг хоолны газар очиход , , Нэргүй, ийн найз *******, сайн танихгүй нэг залуу нар байсан. Тэгээд хоолны газраас гараад хорооллын хойд замаар явж байтал нэг машинтай залуу урсгал сөрж хурдлаад урдуур хашиж огцом зогссон. Тэгээд жолооч нь гэх сахалтай залуу бууж жолооч ******* дээр ирээд ямар ч байсан хараалын үг хэлээд алгадсан. Үргэлжлүүлэн заамдаж аваад буугаад ир алнаа гээд дайраад байсан. Тэгээд ******* бууж тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдож эхэлсэн. Тухайн үед би машины хойд талаас бууж ирээд тэр хоёрын голоор орж хэн хэнийх нь биед нь хүрэлгүй хааж зогссон энэ үед ******* нөгөө жолооч залууг тойрч ирээд нүүр орчим нь цохисон. Нөгөө залуу газар унахаар нь нөгөө залууг түшиж босгоод цагдаа дуудаж учраа ололц битгий хоорондоо муудалц гэж учирлаж хэлсэн. Тэгээд манай хоёр машин зам түгжрүүлээд олон хүн бухимдалтай байсан учир би *******ын машиныг замаас гаргаж урсгал чөлөөлсөн. Тэгээд чөлөөлөөд машинд сууж байсан чинь араас нөгөө хэд ирээд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр ирээд *******, найз хоёр орсон. Буцаад Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс дээр ирээд ******* дотогш орсон удаагүй гарч ирээд дараа дуудах байх гэж хэлээд явцгаасан. Үүнээс хойш таг чиг болсон байсан. ******* нөгөө залууг цохиод газар унасан үед нь би суганаас нь өргөөд босгох үйлдэл л үзүүлсэн. *******ваадалай нөгөө машины жолооч залуугийн биед халдах, цохих үйлдэл гаргаж байгаа нь ажиглагдаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.гийн шинжээчээр өгсөн: “Б.ын биед үүссэн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн доод зовхинд учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамааралгүй. Доорхи гэмтлүүд нь хэсэг газрын үзлэгт хамрын амьсгал саадтай компьютер томографын шинжилгээгээр хамрын яс зузаарч хавирганы зөөлөн эдэд хавантай гэх шинж тэмдгүүд илэрч байгаа учир 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн гэмтэл байх боломжтой....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),

10.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.*******ын яллагдагчаар өгсөн: “Би прокурорын яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй байна. Иргэн Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид гэм буруугаа ухамсарлан дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дахь тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн  88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн *******нд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн *******нд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

2022 оны 4 дүгээр сарын 01-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын арын замын уулзварт Б., Ц.******* нар тус тусын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо бие биеийнхээ тээврийн хэрэгслийг шахах үйлдэл хийсний улмаас харилцан маргалдаж Ц.******* Б.ын нүүр рүү гараараа цохиж, газарт унагаасны улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.******* хохирогч Б.ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Б.ын хохирогчоор өгсөн: “...би яаж яваад байгаа юм бэ, би хоёр нялх хүүхэдтэй явж байсан, аваар осол гаргах гээд байна шүү дээ гэж хэлэхэд жолооч нь машинаас бууж ирээд чи муу яаж яваа юм бэ гээд шууд зүүн нүд хэсэг, хацар хэсэг орчим гараараа цохисон...Тэгээд би шууд газарт унахад дээрээс өшиглөөд байсан. Тэгээд би шууд босож өөдөөс босоход тухайн залуучууд больсон....Одоогоор миний зүүн нүд бүрсгэр юм муу хараад, тархи толгой өвдөөд, баруун гарын ядам хуруу, чигчий хуруу мэдээ алдалттай, мэдрэлийн судас гэмтсэн байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал), А.гийн гэрчээр өгсөн: “...манай нөхөр уурлаж тэр машины урдуур өөрийн машинаар орж зогсож эхнэр хүүхдүүдтэйгээ явж байхад ямар учраас шахаад байгаа юм гэж хэлсэн. Тэр машинаас хоёр эрэгтэй бууж ирээд манай нөхөртэй хэрүүл хийж зодох гэж дайраад байх шиг байхаар нь би бууж ирэхэд тэр машинаас гурван залуу эмэгтэй бууж ирээд намайг цагаан куртик өмссөн эмэгтэй үсдэж дарсан. Би тэр эмэгтэйг мөн адил үсдэж дарсан энэ үед хар цамцтай жинсен өмд өмссөн эмэгтэй ирж нийлж үсдэж намайг дарж доороо оруулж нүүр гэдэс орчимд өшиглөсөн. Энэ үед тэр машинаас бууж ирсэн хоёр залуу манай хүнтэй зодоон хийж байх шиг харагдсан. Манай нөхөр доор нь орсон харагдсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-29 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний *******лэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5264 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал), Н.ийн гэрчээр өгсөн: “...Цаана ******* нөгөө жолоочтой нь заамдалцсан харагдсан...*******аас өөр хэн нэгэн нь тэр жолоочийг цохиж өшиглөсөн үйлдэл гаргасан эсэхийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал), Т.гийн гэрчээр өгсөн: “...Намайг харахад ******* нөгөө жолооч залуугийн нүүр рүү нь цохиход газарт унаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал), П.*******ваадалайн гэрчээр өгсөн: “...******* буугаад чи яаж яваад байгаа юм бэ гэхэд нөгөө машины өндөр биетэй залуу нь өөдөөс нь дайраад ирэхэд нь ******* цааш түлхэхэд нөгөө залуу бас түлхээд хоорондоо харилцан цохилцож байхад нь буухаар нь би араас нь бууж шууд ******* дээр очоод араас нь тэврээд холдуулж замын урд талд зогссон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал), Б.ийн гэрчээр өгсөн: “...Тэгээд ******* бууж тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдож эхэлсэн...******* нөгөө жолооч залууг тойрч ирээд нүүр орчим нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал), Б.гийн шинжээчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал), Ц.*******ын яллагдагчаар өгсөн: “...Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид гэм буруугаа ухамсарлан дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт “...намайг бүлэглэж зодсоны улмаас миний нэг нүд хараагүй болсон...миний эхнэр А. тухайн хэрэг явдлын дараа  ураг зулбасан...эхнэрийг маань бүлэглэж зодсон...” гэж мэдүүлснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь шинжээчийн 5264 дугаартай дүгнэлтийн үзлэг шинжилгээнд “2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Med trauma” эмнэлгийн толгойн КТГ шинжилгээнд...Б.ын баруун талын нүдний ухархайн дотор хана самалдгийн хөндий рүү цөмөрсөн хуучин хугаралтай...” гэж тэмдэглэгдэж;

мөн гэрч А.д учирсан гэмтлийн шинж байдлыг шинжээч эмч 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5266 дугаартай дүгнэлтээр тогтоохдоо “...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж шинжээчийн тусгай мэдлэгийн *******нд дээрх дүгнэлтүүдийг тус тус  гаргажээ.

Иймд хохирогч Б.ын “...намайг бүлэглэж зодсоны улмаас миний нэг нүд  хараагүй болсон...миний эхнэр А. тухайн хэрэг явдлын дараа зулбасан...эхнэрийг маань бүлэглэж зодсон...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь гэмт хэргийн шууд гэрч болох Н.,Т., П.*******ваадалай, Б. нарын мэдүүлэг, болон дээрх шинжээч нарын дүгнэлтүүдэд тулгуурлан няцаагдаж байх бөгөөд нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.*******ын хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохиж, унагаасан шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 01-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын арын замын уулзварын зам дээр хохирогч Б.ын нүүр рүү гараараа цохиж унагаасны улмаас биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл гэмтэл  бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Ц.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж шүүхээс торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг боловч хавтаст хэрэгт шүүгдэгч Ц.*******ын хувийн байдалд хамаарах гэр бүлийн гишүүд буюу төрсөн эх, охин нарыг асарч, тэтгэдэг, гарч болох эрүүл мэнд, амьжиргааны эрсдэлийн талаарх баримтууд  авагдаагүй тул улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Тав: Хохирлын талаар. 

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Б.ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохиролтой холбоотойгоор хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаас “Med Trauma” эмнэлэгт дүрс оношилгоо хийлгэсэн 130.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Ц.*******аас 130.000 төгрөг гаргуулж хохирогч Б.т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* нь 130.000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.т шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эмчилгээний бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба өөр хоорондоо давхацсан болон тодорхой бус баримтуудын нийт 1.060.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  мөн хамрын ясны хагалгаанд ороход шаардагдах зардалд 3.800.000 төгрөг нэхэмжилсэн нь ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Харин  хохирогч Б. нь өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэнтэй холбогдуулж хохирогч Б.Баярсайханд эмчилгээтэй холбоотой баримтуудын эх хувийг буцаан өгсөн болно.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Ц.******* 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ц.*******т холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг  Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

Уг захирамжийн дагуу шүүгдэгч Ц.*******ыг бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт мөрдөгчийн тэмдэглэлийн хамт шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч Ц.******* нь дараагийн товлогдсон шүүх хуралдаанд ирж, түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулсан учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.  Өөрөөр хэлбэл Ц.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                        

ТОГТООХ нь:            

1. ******* овогт *******ын *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хохирогч Б. энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ