Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар А.Ариунтуяа,

-шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

-шүүгдэгч, хохирогч Х.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн /онлайн/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Н, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2234004170356 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х.Н

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Самбартай” гэх газарт Х.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түлхүүр барьсан гараараа нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Самбартай” гэх газарт Б.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар барилцаж аваад дарж унан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, нүүрэн тус газарт өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Х.Н нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Б.Б нь мэдүүлэхдээ: “Би 5 дугаар сарын 6-ны өдөр урд гол дээр хонь услаад байж байсан чинь Мандаа над руу ярьсан. Тэгээд бид хоёр уулзаад гуанз ороод 2, 3 пиво уусан. Тэгээд гуанзнаас гартал Мандаа намайг өргөөд тэврээд авсан. Тоглож байгаа юм болов уу гэж бодсон чинь цементэн дээр өргөөд унасан. Тэгээд хавирга хугарсан юм шиг өвдөөд босож чадахгүй байж байтал хүний ардуур ороод намайг хөлөөрөө өшиглөчихсөн” гэв.

Хохирогч Х.Н нь мэдүүлэхдээ: “Бид хоёр уулзаад гуанз орж хоол идчихээд, 1, 2 пиво уусан. Тэгээд Б.Бтой муудалцаад, бид хоёр давхралдаж ойчоод унасан. Гэтэл Б.Б түлхүүртэй гараараа хацар луу цохихоор нь уур хүрээд нүүр лүү өшиглөчихсөн юм” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234004170356 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Самбартай” гэх газарт Х.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түлхүүр барьсан гараараа нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол,

Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Самбартай” гэх газарт Б.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар барилцаж аваад дарж унан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, нүүрэн тус газарт өшиглөж хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч Б.Бын “...Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр баг Тэрэгтийн гол гэх газарт голд хонио ус уулгачхаад гарч байсан. Тэгтэл миний гар утас руу манай ээжийн талын хамаатан н.Манлай гэх залуу утсаар залгаад чи хаана байгаа юм бэ, танай гэрийн гадна ирчихсэн байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө яваад ирээ би мал дээрээ байна гэж хэлсэн. Тэгттэл н.Манлай нь миний мотоциклийн дугуйны хий суларсан байна чи өөрөө хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклтой 13 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Намайг очиход манай гэрт н.Манлай ганцаараа мотоциклтой ирсэн байсан. Бид хоёр манай гэрт орж хүйтэн юм уучхаад идээ асаад байж байхад би самбарт орох ажил байна 5 литр бензин авах ажил байна гэхэд н.Манлай нь хамт цунг яваад ирье гэхэр нь бид хоёр хамт миний мотоциклтой 14 цагийн үед манай гэрээс гарсан. Самбарт гэх газарт 14 цаг өнгөрч байхад очсон. Бид хоёр Самбартын цайн наүахи цай ууж, хоол идчихээд байж байтал н.Манлай 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг Нийслэл нэртэй пиво аваад ирсэн. Н.Манлай авчирсан 2 ширхэг пивийг нь н.Цогоо ах бид гурав хувааж уусан. Тэгээд гуанзнаас н.Цогоо ах, н.Манлай бид гурав гараад н.Цогоо ахад хандан 500 грамм бензин өгчих гэр рүү харих гэсэн бенкин хүрэхгүй байна гэхэд н.Манлай над руу уурлаад пизда чинь хүнээс бензин гуйлгачилаад гэж хэлэхээр нь би н.Манлайд ханда чамд ямар хамаатай юм бэ, би гуйх хүнээсээ гуйж байна гэж хэлсэн. Тэгтэл н.Манлай нь над руу хүрч ирээд миний цээжээр тэвэрч аваад дээш өргөж байгаад дэлгүүрийн урд талыг цементен шатан дээр намайг шидээд өөрөө дээрээс дарж унасан. Тэгсэн хавирга гэмтээд амьсгалж чадахгүй байж байгаад гайгүй болохоор нь босч ирэхэд н.Манлай инээгээд зогсож байхаар нь би н.Манлайд хандан чи хүний хавирга гэмтээгээд алах гэж байна шдээ гэж хэлээд баруун талын шанаа хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохисон. Тэгсэн миний араас нь хэн байсныг мэдэхгүй 1 хүн дугтарч унагаагаад мултарч унасан, одоо 1 шүд ганхаж хөдөлж байсан. Тухайн үед миний эхнэр машинтайгаа ирж байсан ба би эхнэрийнхээ машинд суугаад гэр рүүгээ явсан. Би гэртээ очиж хоночхоод өглөө нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд н.Жамъяан эмч үзээд баруун бөөр чинь няцарсан байж магадгүй хот орж үзүүл гэж хэлээд тэгээд Улаанбаатар хот руу орж баруун бөөрнийхөө зургийг авхуулаад ирж үзүүлэхэд баруун бөөр чинь зүгээр байна, цус хурсан байна чи ахин цээжин биений зургаа авхуул гэж хэлсэн. Тэгээд зургаа авхуулаад мэс заслын эмчид үзүүлэхэд 8-9 дүгээр хавирга хугарсан байна, аарцагны яс чинь цуурал өгсөн байна, эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, мал дээр хүн байхгүй учир гэрээрээ эмчилгээ бүчүүлж аваад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

-Гэрч Г.Цэрэндондогийн “...Намайг очиход Х.Н, Б.Б нар хүмүүстэй хамт пиво уугаад дуусаж байсан. Намайг очиход Б.Б надад хандан 1 пиво аваад өг гэхээр нь би Б.Бод хандан наад хэмжээ чинь болсон байна, одоо явья гэж хэлээд авч өгөлгүй Б.Б, Х.Н нарыг дагуулаад самбартын гуанзнаас гарсан. Гуанзнаас гараад Б.Б, Х.Н нар бензинээс болоод хоорондоо маргалдсан. Б.Б уурлаад Х.Ныг мотоцикл тойруулаад хөөгөөд, заамдаж бариад боогоод байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод Х.Н, Б.Б нарыг салгасан. Тэр үед Б.Б, Х.Н нар хоорондоо барилдаж байгаа юм шиг барьцалдаад авсан ба тэр үед давхралдаад газар унасан. Газарт унасны дараа Б.Б дуугарч чадахгүй болсон байсан. Харин Х.Нын баруун гар нь шалбарсан байсан. Би Б.Быг босооч ээ гэхэд Б.Б юм хэлэхгүй, дуугарахгүй, хөлөө жийгээд газарт суугаад байсан. Удалгүй Б.Б босож ирээд гартаа мотоциклийн түлхүүр барьж байгаад Х.Нын шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түлхүүртэй гарыг нь бариад татхад Б.Б нь хойшоо газарт унасан. Тэгсэн Х.Н гүйж ирээд Б.Бын ам хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд хүмүүс ирээд Б.Б, Х.Н нарыг салгасан. Удалгүй Б.Бын авгай Төв аймгаас ирсэн. Б.Бын эхнэр нь ирээд Б.Бын нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би ахин ирээд эхнэрийг нь салгасан. Б.Б газарт уначхаад хөл эвгүй болчихлоо гээд босохгүй газарт их удаан суусан. Тэгээд удалгүй 21 цаг өнгөрч байхад Б.Б гэр рүүгээ явахаар эхнэр хүүхдүүдтэйгээ машинд суугаад явсан. Х.Н нь мотоциклоо унаад Б.Бын гэр рүү явсан. Би Б.Быг өөрийнхөө жолоодож байсан машинтай дагаж яваад гэрт нь хүргэж өгөөд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 299 дугаартай “...Б.Бын биед Th3-р нугалмын их биеийн сэтэрсэн хугарал. Баруун 8, 9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаартай “...Б.Бын биед баруун дээд 1-р шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад 5 хувь нөлөөлнө...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 479 дугаартай “...Х.Нын биед зүүн хацарт нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой .Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 тал/,
  • Шүүгдэгч Х.Нын сэжигтнээр өгсөн “...2022 оны 05 дугаар сарын өдөр өглөө гэрээсээ гарч яваад 13 цагийн үед хамаатан болох Б.Бын гэрт очсон. Б.Б байхгүй урд хэдэг дээр малаа услаад гаргаж байсан. Мотоциклын дугуйных нь хий нь суларсан байсан болохоор Б.Быг дуудаад хоёулаа самбартын гуанз орж хоол идчихээд ирье гэхээр нь би явахгүй ээ яаруу ажилтай явж байна гэсэн чинь гялс явчихаад ирьж гэж хэлээд Б.Бын мотоциклтой самбартын гуанз явсан. Очоод хоол идчихээд Б.Б дэлгрүүр онгойчихлоо хоёулаа ганц пиво ууя гэж хэлсэн. Тэгээд би 2 пиво аваад тэндээ н.Баатарцогттой гурвуулаа уусан. Пиво ууж дуусаад явья гэж хэлээд мотоцикл дээрээ суугаад явах гэсэн боловч бензингүй байсан. Тэгэхээр нь би миний мотоциклд бензин байгаа хоёулаад түрээд ч болтугай харья гэтэл чамд ямар бензин байдаг юм пизла минь гэж хэлээд намайг мотоцикл тойруулж хөөгөөд тэгэхээр нь би эргэж хараад бүснээс барьж аваад өргөсөн чинь эрчиндээ арагшаа хоёулаа давхралдаад унасан. Унасныхаа дараа нуруу нуруу гээд суугаад босч ирэхгүй байсан. Тэгээд би хүлээгээд мотоцикл дээрээ сууж байх үед чамайг ална гээд мотоциклынхоо гарын салаандаа шанаа хэсэг рүү 1 удаа цохих үед ард байсан н.Баатарцогт н.Цэрэндондог хоёрын нэг нь болиоч гээд арагш нь татаад унагаачихсан. Тэгээд би уурлаад Б.Быг газарт уначихсан байхад нь 1 удаа шанаа хэсэг рүү нь өшиглөсөн .Тэгээд байж байтал Б.Бын эхнэр н.Төгсөө ирээд нөхрийгөө 2 удааа нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд бүгдээрээ салаад гэр гэр рүүгээ явсан. Орой нь мотоциклийг нь бариад гэрт нь очсон чинь хөл өвдөөд байна гээд байхаар нь би Б.Бтой машинд хамт хоносон...” гэр мэдүүлэг /хх-ийн 46 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

            Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Самбартай” гэх газарт Х.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түлхүүр барьсан гараараа нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол,

Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Самбартай” гэх газарт Б.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар барилцаж аваад дарж унан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, нүүрэн тус газарт өшиглөж хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж үзсэн.

 

            Хохирогч Х.Нын биед “зүүн хацарт нөсөөжилтбүхий гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг,

Хохирогч Б.Бын биед “Th3-р нугалмын их биеийн сэтэрсэн хугарал. Баруун 8, 9-р хавирганы хугарал бүхий гэмтэл учруулсан шүүгдэгч Х.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ.

            Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Б, Х.Н нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Ныг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

-шүүгдэгч Х.Н нь хохирогч Б.Быг зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

Шүүгдэгч Х.Н, Б.Б нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Б.Бын биед “Th3-р нугалмын их биеийн сэтэрсэн хугарал. Баруун 8, 9-р хавирганы хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Х.Нын биед “зүүн хацарт нөсөөжилт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн,

-шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч А.Ариунтуяагаас: “шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр тус тус торгох саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ц.Цэцэгмаагаас: “Миний үйлчлүүлэгчийг хамгийн доод нэгжээр 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Нын өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Х.Н, Б.Б нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, хохирогч нарын зүй бус үйлдэл, гэмт хэрэгт оролцсон оролцоо хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж

Шүүх шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Шүүгдэгч Б.Бод оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,

-шүүгдэгч Х.Над оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх зүйтэй байна

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед “Th3-р нугалмын их биеийн сэтэрсэн хугарал. Баруун 8, 9-р хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Нын биед “зүүн хацарт нөсөөжилт” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч Х.Н нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бод 1.350.000 төгрөгийг төлсөнг, хохирогч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Х.Н, Б.Б нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

Эрүүгийн 2234004470564 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Х.Н нар нь цагдан хоригдсон хоног, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Х.Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Х.Над оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б, Х.Н нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

5.Эрүүгийн 2234004170356 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б, Х.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Х.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА