Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 03 өдөр              Дугаар 153/ШШ2019/00281               Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух, ШЖ64112269 тоот регистрийн дугаартай, Чоно овогт Мунагийн Сайнхүүгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагч М.

 

нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.

шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын төвд Мунын 3 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд 1972 онд элсэн орж, 1980 онд 8 дугаар ангиа төгсөж, өөрийн хүсэлтээр илгээлт авч малчин болсон. 1980-1986 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд аав ээжтэйгээ хамт малчнаар ажиллаж байгаад 1987 онд ХААДС-д элсэн орж, 1992 онд Улаанбаатар хотод ХААИС-ийн мал эмнэлгийн факултетийг малын их эмч мэргэжлээр төгсөж ирээд Ховд аймгийн Дуут сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч их эмчээр 1992 оноос 1998 он хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр ажилласан жилийн цалин бичигдээгүй Дуут сумын архив шатсан учир баримт олдоогүй.

Иймд М.

намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1980 оноос 1986 он хүртэл малчнаар, 1992-1995 он хүртэл малын их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.

нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1980 оноос 1986 он хүртэл малчнаар, 1992-1995 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Мал эмнэлэгийн тасагт малын их эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай “Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэл нь 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Таван эрдэнэ ХК болж 1993 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн Дуут сумын 1-р бригадын 1981-1983, 1985-1986 оны Муна,

нарын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,

-Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын даргын 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-М.Сайнхүүгийн 1981 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-М.Сайнхүүгийн нэр дээрх 1992 оны малын их эмчийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-М.Сайнхүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “М.Сайнхүүгийн 1995-2004 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн” талаарх лавлагаа,

-М.Сайнхүүгийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

-М.Сайнхүүгийн нэр дээрх 1983 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Баярын бичиг, 1993 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Баярын бичиг,

-Ховд аймгийн Дуут сумын Мал эмнэлэг, үржлийн албаны Ариун нуур УҮГ-ын захирлын 1999 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Гэрч Ж.Занданхүүгийн шүүхэд өгсөн “...М.

нь Мунаа гэдэг айлын охин. Тэрээр Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийг 1980 онд төгсөж, тэр жилээ Ховд аймгийн Дуут сумын Социализмийн зам нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Намайг цэргээс халагдаж ирэхэд М.

оюутан байсан. Тэгээд 1992-1995 онд Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн малын бага эмчээр ажиллаж байсан. Би Дуут сумын уугуул иргэн бөгөөд 1984-1995 он хүртэл Дуут суманд малын бага эмчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Дүвчингийн шүүхэд өгсөн “би 1959-1967 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмийн зам нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Дараа нь цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлд мал малласан. М.

нь Мунаа гэдэг айлын охин. Тэрээр Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийг 1980 онд төгсөж, тэр жилээ Ховд аймгийн Дуут сумын Социализмийн зам нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Дараа нь малын эмчийн сургуульд сурч төгсөөд сумандаа малын эмчээр ажилласан” гэх мэдүүлэг,

-Ховд аймгийн Дуут сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай “Комисс томилох тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын даргын 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар,

-Мал эмнэлэгийн 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн протокол,

-Дуут сумын Мал эмнэлэгийн тасгийн ажилд хийсэн 1995 оны 4-р улирлын шалгалтын тухай,

-Зоо мал эмнэлэгийн тасгийн 1990 оны улирлын ажлын төлөвлөгөө,

-Д.Батаа. Дуут нутгийн түүхэн хэлхээс 2002 он номын 50-51 дүгээр хуудаст “Мал эмнэлэг” гэх нэртэй танилцуулагад “...1965-2002 он хүртэл малын их эмчээр ... М.

нар ажиллаж байв” гэж бичигдсэн баримтууд хэрэгт авагджээ.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч М.

нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1980 оноос 1986 он хүртэл малчнаар, 1992-1995 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Мал эмнэлэгийн тасагт малын их эмчээр ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг  хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ШЖ64112269 тоот регистрийн дугаартай, Чоно овогт Мунагийн Сайнхүүгийн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1980 оноос 1986 он хүртэл малчнаар, 1992-1995 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Мал эмнэлэгийн тасагт малын их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА