Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 03 өдөр              Дугаар 153/ШШ2019/00282              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, ПВ59031615 тоот регистрийн дугаартай, Улаан саян овогт Жастааны вын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагч Ж. в нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж. в шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж. в нь 1959 оны 3 сарын 16-ны өдөр төрсөн. 1969 онд нэгдүгээр ангид ороод 1973 онд Буянт сумын бага сургууль төгсөөд хөдөө мал маллаж байгаад 1978 онд цэрэгт татагдаад эх нас барсан учраас ар гэрийн гачигдлаар 8 сард халагдсан. Тэгээд Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад 1980 оноос эхлээд 1992 оныг хүртэл мужаанаар ажилласан. 1992-1994 оныг хүртэл Соёл компанид туслах малчнаар ажиллаж байгаад түүнээс хойш одоог хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа учраас миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1978 оноос 1992 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд туслах ажилчнаар, 1992-1994 оныг хүртэл Буянт сумын Соёл компанид туслах малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж. в нь 1978 оноос 1992 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд туслах ажилчнаар, 1992-1994 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл компанид туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 72 дугаартай “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл нь 4 компани болж өөрчлөгдсөний нэг Гэрэл ББХК 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдан 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаартай, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаартай албан бичгүүд,

-Ховд аймгийн Буянт сумын Үйлдвэр бригадын 1981-1990 оны Ж. вын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,

-Ж. вын нэр дээрх 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн мужааны мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ж. вын мужаан хийж байгаа ажлын байрандаа авахуулсан гэх гэрэл зураг,

-Ж. вын Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан талаарх Баталгаажилтын хуудасны хуулбар,

-Ж вын 1981 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн алдрын гэрчилгээ,

-Ж. вын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлстийн улсын бүртгэгчийн “Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэл нь 1992 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Соёл ХК болж улсын бүртгэлд бүргэгдсэн” гэх лавлагаа,

-Гэрч Х.Дамдингийн шүүхэд өгсөн “...би 1972 оны 6 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1976 оны 8 дугаар сараас 1979 оны 8 дугаар сар хүртэл цэргийн алба хааж, 1979 оны 8 дугаар сараас 1991 оны хавар тус нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байсан. Ж. в нь Ховд аймгийн Буянт сумын сургуулийг төгссөн. Оныг нь сайн санахгүй байна. 1980 онд анх тус нэгдэлд аавтайгаа хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан. Хэрэгт авагдсан гэрэл зураг дээр Ж. в нь аав Жастааны хамт мужаан хийж байгаа зураг байна. Тэрээр голдуу барилга, мужааны ажил хийдэг байсан” гэх мэдүүлэг,

Гэрч О.Санжаагийн шүүхэд өгсөн “Ж. в нь Жастааны том хүү. Тэрээр Ховд аймгийн Буянт сумын сургууль төгсөөд 1980 онд эцэг Жастааны хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад ажилладаг байсан. Тэгээд цэрэгт яваад ар гэрийн гачигдлаар цэргийн албыг хааж чадалгүй ирж байсан. Ж. в нь 1992 оны хавар нэгдэл тарах хүртэл нэгдэлд ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Дамдингийн нэр дээрх Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2018/00140 дугаартай шийдвэрийн хуулбар,

-Гэрч О.Санжаагийн нэр дээрх Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00276 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан гэх Х.Дамдин, О.Санжаа нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч Х.Дамдин, О.Санжаа нар нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2018/00140 дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00276 дугаартай шийдвэрийн хуулбаруудаар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ж. в нь 1978 оноос 1992 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хүсэлт гаргагч Ж. вын 1992 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл ХК-д туслах малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул энэхүү хугацааны баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПВ59031615 тоот регистрийн дугаартай, Улаан саян овогт Жастааны вын 1978 оноос 1992 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Ж. в нь 1992 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл ХК-д туслах малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА