| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 06/2023/0078/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/117 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Г.Намжил,
хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
шүүгдэгч Э.*******-э,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******-эд холбогдох эрүүгийн 220501*******192*******11 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 22-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, хоёр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум, ******* дүгээр баг, ******* гэх газар оршин суух, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дүгээр сарын 27-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт *******гийн *******-э /Регистрийн дугаар: *******/.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.*******-э нь хохирогч Ж.д “хөдөө аж ахуйн зориулалттай трактор зарна” гэж өөрийн өмчлөлд трактор байхгүй атлаа байгаа мэтээр тракторын зураг явуулан итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12а байрны HD салонд ажил дээрээ байсан түүний төрсөн дүү Ж.*******зулын дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансанд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, нийт 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*******-э мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сард мөнгө авсан. Тухайн мөнгийг эхнэрийнхээ эмчилгээ мөн байрны түрээсэнд зарцуулсан. Эхнэр маань өнгөрсөн хавар төрсөн. Хохирол төлбөрөө төлнө. Ахаас өчигдөр орой миний дансанд хохиролд өгөх 10,000,000 төгрөг орж ирсэн. Хохирогчид өгөх гэсэн боловч ажлаасаа шууд бууж ирээд, банк орж амжсангүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.*******-ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-57-63 дугаар хуудас/,
Гэрч Ж.*******зулын эзэмшлийн Хаан банкны 5030501028 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-*******7-5******* дүгээр хуудас/,
Хохирогч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******-э гэх хүн трактор өмнө нь зарна гэж байсан гэхээр нь би тухайн хүнтэй фейсбүүкээр холбогдсон бөгөөд тухайн үед надад хэлэхдээ өөрт нь трактор байгаа гээд бичлэг болон зураг явуулсан юм. Э.*******-э надад хэлэхдээ трактор 35,000,000 төгрөг гээд хавагч 2 ширхэг, Омч /үрлэгч/ 2 ширхгийг тус тус дагуулаад өгье гэж хэлээд нийт 55,000,000 төгрөг болох юм байна гээд өөрөө хотод эхнэр нь төрөх гээд ирсэн байна, урьдчилгаа 20,000,000 төгрөг явуулчих гэж хэлсэн бөгөөд тэр үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 11-нд 3,000,000 төгрөгийг би дүү Ж.*******зулын 5030501028 дугаартай дансанд Солонгос улсаас хүнээр дамжуулан шилжүүлээд дараа нь манай дүү цааш нь Э.*******-э гэх хүнд шилжүүлсэн. Энэ маягаар нийт 20,000,000 төгрөгийг Э.*******-э гэх хүнд өгсөн юм. Тухайн өдрөөс хойш хөдөө ажилтай явж байна, өөр аймагт байна, хүүхэд харах хүн байхгүй байна гэх мэт зүйл хэлсээр байгаад нэлээд удсан бөгөөд сүүлд бүр одоо хот руу орж байна гэнэ, 22 товчоон дээр очоод тосоод ав гэж хүртэл хэлээд очиж хүлээхэд нөгөө трактор нь орж ирээгүй байсан. Тухайн үеэс залилуулснаа мэдээд мөнгөө авья гээд хэлсэн чинь надад трактор байгаа, би өгнө гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-39-*******1 дүгээр хуудас/,
Гэрч Ж.*******зулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай ах Ж. нь нэг хүнээс трактор авахаар боллоо, эхний ээлжинд 3,000,000 төгрөгийн урьдчилгаа өгнө гээд миний данс руу хийсэн. Би гэсэн данс руу ажил дээрээ байхдаа шилжүүлсэн. Удалгүй 2-3 цагийн дараа манай ах дахин 7,000,000 төгрөг миний дансанд хийсэн. Тэр мөнгийг мөн адил дээрх данс руу шилжүүлсэн. Маргааш нь ах маань миний данс руу 10,000,000 төгрөг шилжүүлээд нийт 20,000,000 төгрөгийн урьдчилгаа хийх ёстой гэсэн тул би 10,000,000 төгрөгийг тэр дор нь шилжүүлж өгсөн. Мөнгө хийснээс хойш 7 хоногийн дараа би ах руу залгаад “трактор чинь хэзээ ирэх вэ” гэхэд 2, 3 хоног хүлээх юм шиг байна гэсэн. Үүнээс хойш дахин 3 хоносон тул ахтай ярьтал одоо утсаа авахгүй, чатанд хариу өгөхгүй, орж ирэхгүй байна гээд надад 9*******999526 гэсэн дугаар луу залгаад асуучих гэхээр нь би залгаад урьдчилгаа шилжүүлсэн трактор авах хүн байна, мөнгөө шилжүүлээд 9 хонож байна, юу болж байна гэсэн чинь ачих машин байхгүй, хүн хүлээж байна гэхээр нь ахдаа ийм зүйл ярьж байна гэдгийг хэлсэн. ...мөнгөө буцааж авна гэсэн чинь Зайсангийн Оргил худалдааны төвийн гадаа 2******* 55 УБӨ улсын дугаартай Приус маркийн машинд байна, ирээд уулз гэхээр нь би нөхрийн хамт очих үед утсаа авахаа болиод гар утсаа унтраасан. Тэгтэл манай ах руу чатаар би гэр лүү харьж байна, Цайз 16-ын 72 дугаар хотхоны 1-2******* тоотод ирж уулз гэж хэл гэсэн байсан тул араас нь очиход тэр хүний хэлсэн хаяг байгаагүй. Би тухайн мөнгийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12а байрны HD салонд байхдаа шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-15-16 дугаар хуудас/,
Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11-12 дугаар сарын үед фейсбүүк ухаж байгаад “газар тариалангийн зориулалттай трактор зарна” гэсэн зар байхаар нь авга ах Ж.д хэлтэл наад хүнээсээ трактор нь байгаа юу мэдээд хариу хэл гэхээр нь би холбоо тогтоогоод тухайн хүнээс асуухад байгаа гэж надад хариу хэлсэн юм. Тухайн үед би трактор нь байгаа юм байна гээд хэлсэн бөгөөд нөгөө хүнээс хэдээр зарах гэж байгаа талаар тодруулаад уулзахаар болж энэ тэр гэсээр байгаад хавар болж сар шинийн дараа 03 дугаар сарын үед трактор зарах хүнтэй уулзахаар болж Цайз 16-д уулзаж Ж. ахтай холбоо барих хаягийг өгөөд салсан юм. Хэд хоногийн дараа Ж. ах надад хэлэхдээ би нөгөө хүнд мөнгө өгсөн байгаа, холбоо барьж байгаад тосож авна шүү гэсэн зүйл хэлсэн. ...Нөгөө нөхөр хэсэг хугацааны дараа гар утсаа унтраагаад алга болсон бөгөөд бид нар хууртсан байна гэдгээ мэдсэн. ...Ж. ах намайг түүнийг өмнө нь таньдаг байсан гэж эндүү ойлгоод байсан байна лээ. Би тэр хүнийг Хишгээ ахын хаягийг өгөхөөр уулзахдаа анх удаа харж байсан болохоос тэрнээс өмнө харж байгаагүй хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-30-32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... гэх залуугийн хамаатны ах нь гэх хүн надтай фейсбүүкээр холбоо тогтоогоод чи өмнө нь манай дүүд нэг трактор зарах тухай ярьж байсан юм байна, тэр чинь одоо байгаа юу гээд асуусан. Тухайн үед нутгийн маань Чинзориг гэх хүн Орос 12 Беларус маркийн трактор 30,000,000 төгрөгөөр зарна гэж байсан нь санаанд ороод тэр тракторыг зараад дундаас нь ашиг олох санаа төрсөн юм. Ингээд гэх хүнтэй өөрт байдаг үрлэгч, хавагч хоёроо нийлүүлээд 50,000,000 төгрөгөөр зарах санаатай холбоо тогтоосон юм. Тухайн үед Чинзориг гэх хүнд 20,000,000 төгрөг эхэлж аваад үлдсэн мөнгөө сард 5,000,000 төгрөг төлөөд байж болох уу гэхэд зөвшөөрөөгүй тул би тэр тракторыг нь авах боломж гараагүй юм. Би гэх хүнтэй 20,000,000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь сард хуваахаар тохирсон байсан тул аль аль нь бүтэхгүй болоод эхнэр төрөх үед эмчилгээнд нэлээд мөнгө гаргасан байсан тул буцааж өгөх боломжгүй нөхцөл надад тулгарсан, мөн өмнөх өрөө дараад дуусгасан юм. Би хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд одоо өвсний мөнгө ороод ирэх юм бол хохирлоо барагдуулна. Тухайн үед надаас асуусан трактор нь том трактор байсан бөгөөд би Чинзориг гэх нутгийн ахтай ярьж байгаад зарах гэж байгаа юм чинь би зургийг нь хүнд үзүүлье гэж хэлээд авч байсан юм. Би өөрт байгаагүй эд зүйл зарна гэж бусдаас мөнгө авсан үйлдэл нь хууль бус гэдгийг мэдэж байсан. ...сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-71-73 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-85 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-89 дүгээр хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-90 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-91 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-92 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-9******* дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Улсын яллагч “шүүгдэгч Э.*******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э.*******-э нь хохирогч Ж.д “хөдөө аж ахуйн зориулалттай трактор зарна” гэж өөрийн өмчлөлд трактор байхгүй атлаа байгаа мэтээр тракторын зураг явуулж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12а байранд байрлах “HD” салонд ажил дээрээ байсан хохирогчийн төрсөн дүү Ж.*******зулын дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансанд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүгдэгч Э.*******-э, гэрч Ж.*******зул нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ж., гэрч Ж.*******зул, М. нарын мэдүүлэг болон шүүгдэгч Э.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл /хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт/ хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдлийг хэлдэг.
Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг; “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт этгээд мэдэж байсан атлаа зориудаар үл мэдээлж, нуун дарагдуулсныг; “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэдэгт бодит байдалд байхгүй, хийсвэр хоосон зүйлийг байгаа мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулсныг тус тус ойлгодог.
Шүүгдэгч Э.*******-э нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, өөрийн өмчлөлд трактор байхгүй атлаа байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ж.д худал хэлж, түүн рүү тракторын зураг явуулан хуурч, нийт 20,000,000 төгрөгийг банкны дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Харин хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан “шүүгдэгч Э.*******-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй байна” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******-ийн үйлдэлд дээрх нөхцөл байдлууд үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Э.*******-э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Э.*******-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.д 20,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол нөхөн төлөгдөөгүй тул Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-ээс 20,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.д олгохоор шийдвэрлэв.
Хохирлыг дээрх байдлаар шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл “хохирол нөхөн төлөх нөхцөл боломжоор хангаж, шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 1*******-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл завсарлуулав.
Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч Э.*******-э нь хохирогч Ж.д 10,000,000 төгрөг нөхөн төлсөн /хохирогчийн төрсөн дүү Ж.*******зулын данс руу шилжүүлсэн/ байх тул үлдэгдэл 10,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.*******-ээс гаргуулж хохирогч Ж.д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгч Э.*******-э нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүгдэгч Э.*******-эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах” дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Э.*******-э өмнө нь энэ төрлийн аргаар бусдыг залилж ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* дүгээр сарын 27-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан бөгөөд торгох ялыг биелүүлсэн талаарх Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар хэрэгт авагдсан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Э.*******-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон /императив/ шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон /диспозитив/ хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь заавал хэрэглэх шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг гэм буруутай этгээдэд оногдуулах ёстой.
Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-эд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэр хэмжээ болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.*******-ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, *******, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-эд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-ээс 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж. /РД: УС88091051/-д олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА