Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 06 өдөр

           Дугаар 153/ШШ2019/00288

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: М. гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-р гудамжны 6 тоотод оршин суух, ЙЮ 69021112 регистрийн дугаартай, Чантуу овогт Кадарын Нэргүйд холбогдох 67,000 ширхэг барилгын улаан тоосго гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 153/2019/00199/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч К.Нэргүй нь нэхэмжлэгч М. надаас 15,000,000 төгрөг өглөгтөө тооцон 67,000 ширхэг барилгын улаан тоосго өгөхөөр 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн.

Гэвч хариуцагч К.Нэргүй нь хэлцлээр хүлээсэн 67,000 ширхэг барилгын улаан тоосго өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул М. би өрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьж ирсэн. Уг шаардлагад К.Нэргүй нь хэлцлээр хүлээсэн 67,000 ширхэг улаан тоосгоо өгнө гэсээр өдийг хүрлээ.

Хариуцагч К.Нэргүй нь 67,000 ширхэг улаан тоосгыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны дотор барагдуулахаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр баталгаа бичиж, нотариатаар гэрчлүүлэн М. надад өгсөн. Уг баталгаанд заасан хугацаа өнгөрсөн байхад хариуцагч тал хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, К.Нэргүйгээс 67,000 /жаран долоон мянга/ ширхэг барилгын улаан тоосго гаргуулж, М. надад олгож өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэгч М. нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч К.Нэргүй нь нэхэмжлэгч М. надаас 15,000,000 төгрөг өглөгтөө тооцон 100,500 ширхэг барилгын улаан тоосго өгөхөөр хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн.

Гэвч хариуцагч К.Нэргүй нь хэлцлээр хүлээсэн 100,500 ширхэг барилгын улаан тоосго өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч М. би өрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьж ирсэн. Уг шаардлагад К.Нэргүй нь хэлцлээр хүлээсэн 100,500 улаан тоосгоо өгнө гэсээр өдийг хүрлээ.

Хариуцагч К.Нэргүй нь 100,500 ширхэг улаан тоосгыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр баталгаа бичиж, нотариатаар гэрчлүүлэн М. надад өгсөн. Уг баталгаанд заасан хугацаа өнгөрсөн байхад хариуцагч тал хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, К.Нэргүйгээс 33500 /гучин гурван мянга таван зуу/ ширхэг улаан тоосго гаргуулж, М. надад олгоно уу гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М. нь хариуцагч К.Нэргүйд холбогдуулан 67,000 ширхэг улаан тоосго гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 33,500 тоосго гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М. гийн 100,500 ширхэг улаан тоосго гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч К.Нэргүй нь 77,500 ширхэг барилгын улаан тоосгыг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 67,000 барилгын улаан тоосгийг, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 10,500 ширхэг барилгын улаан тоосгийг төлж барагдуулахаар, нэхэмжлэгч М. нь нэхэмжлэлийн шаардлагаас 23,000 барилгын улаан тоосго гаргуулахаас татгалзаж, мөн нэхэмжлэгч  гийн нэр дээр бүртгэлтэй байгаа “Тунгалаг буянт” ХХК-ийн 1611001028 улсын дугаартай, 2033607 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч К.Нэргүйд нэн даруй шилжүүлэхээр эвлэрч эвлэрэлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлж хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Цэндсүрэн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийн 50 хувь болох 70,200 төгрөгийг хариуцагч К.Нэргүйгээс гаргуулан нэхэмжлэгч М.Цэндсүрэнд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч К.Нэргүй нь уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч К.Нэргүйд холбогдох 67,000 ширхэг барилгын улаан тоосго гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 33,500 ширхэг барилгын улаан тоосго гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч К.Нэргүй нь 77,500 ширхэг барилгын улаан тоосго төлөхийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 67,000 барилгын улаан тоосго, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 10,500 ширхэг барилгын улаан тоосго төлж барагдуулахаар, нэхэмжлэгч М.Цэндсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас 23,000 барилгын улаан тоосго гаргуулахаас татгалзаж, мөн нэхэмжлэгч М.Цэндсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй байгаа “Тунгалаг буянт” ХХК-ийн 1611001028 улсын дугаартай, 2033607 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч К.Нэргүйд нэн даруй шилжүүлэхээр хүлээн зөвшөөрсөний баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийн 50 хувь болох 70,200 төгрөгийг хариуцагч К.Нэргүйгээс гаргуулан нэхэмжлэгч М.Цэндсүрэнд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Б.МАРИНА