Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч С.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 2305000000025 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 12-нд *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны ******* мэргэжилтэй, “******* ******* Интернэйшнл *******” ХХК-д ээлжийн ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, *******1 дүгээр байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овогт гийн ******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Свэй” бааранд Б.гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж хэлэх зүйлгүй. Би тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байгаа. Хохирогчид 2*******7,600 төгрөг төлсөн, ажилгүй байсан хугацааны мөнгө гэж нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр бааранд ороод 3 удаа ширээ сольж суусан учраас ширээгээ андуурч суусан гэдгээ сүүлд камер харж байж мэдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын 10 жилийн ой болж 2022 оны 12 дугаар сарын 0*******-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тэнгис кино театрын хажуу талын Хоолидая гэх газраас гараад ажлынхантайгаа 00 цагийн үед хорооллын Свэй бааранд орцгоосон. Ингээд бүгдээрээ ороод бүжиглэх нь бүжиглээд, суух нь суугаад байж байхад нэг том биетэй өндөр залуу манай ажлын нэг охиныг дагаад бүжиглээд өдөөд яваад байсан ба бид нар ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгсэн манай ширээн дээр ирж суугаад, шууд ууж байсан архинаас идэж, уух гээд байхаар нь манай ажлын чи яахаараа хүний ширээн дээрээс юм уудаг юм болиоч гэж хэлсэн чинь шууд нүүр лүү нь цохихоор нь би яаж байгаа юм гээд хэлэхэд миний нүүр лүү цохисон. Би эмнэлгийн байгууллагаар үйлчилгээ авсан 2*******7,600 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, мөн ажилдаа яваагүй мөнгийг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хх-6 дугаар хуудас/,

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ажилладаг Цэба үсчний салон шинэ жилийн баяраа 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэсэн бөгөөд үргэлжлүүлээд 00 цагийн үед хорооллын Свэй баар луу орцгоосон. Ширээн дээрээ нэг шил архи, ус, ундаа захиалаад ууж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэж байгаад буцаад суух гэтэл нэг үл таних залуу суучихсан архинаас хийгээд уугаад сууж байсан. Тэгэхээр нь бид нар болиоч ээ, яваач гэхэд архи уучихаад ус аваад уусан. бид хоёр яваач, зайлаач гээд дайрсан чинь шууд эхлээд миний нүүр лүү гараараа цохисон. Нүүр чимчигнээд дараад сууж байхад г бас шууд нүүр лүү нь цохиод авсан. Тэгэхэд газар унасан бөгөөд г босгоод зүгээр үү гээд байж байхад тэр залуу хувцсаа өмсөөд гарах гэж байхад нь цагдаад дуудлага өгч зогсоосон. Надад нэхэмжлэх зүйл алга” гэсэн мэдүүлэг /хх-12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16361 дугаартай: “Б.ын биед хамар, дээд уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-1*******-15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16516 дугаартай: “Б.гийн биед дух, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-19-20 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг гэмтэл нь 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна” гэсэн мэдүүлэг /хх-2******* дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.*******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Свэй бааранд уугаад байж байхад бүжгийн талбай дээр нэгэнтэй нь бүжиглээд ширээн дээр суухаар нь 2 эмэгтэйтэй танилцах гээд очоод суусан. Ингээд намайг сууж байхад хамт явж байсан нь ширээн дээр ирээд намайг хөөсөн, би суугаад юм ярья гэхэд над руу бүгдээрээ хэл амаар доромжилж дайрсан. Тэгээд ширээнээс босож тэд нартай маргалдаж байгаад үүдний хувцасны өлгүүрийн тэнд очиход хамт явж байсан залуу нь миний толгой руу цохиод байхаар нь би гараа савахад хамт явж байсан эмэгтэйн дух руу нь цохичихсон байна лээ. Би хохирлыг барагдуулчихаад хэргээ шийдвэрлүүлнэ” гэсэн мэдүүлэг /хх-35 дугаар хуудас/,

Хохирогч Б.гийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-27-28, 50-52 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-*******0 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-*******1 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-*******2 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-*******3 дугаар хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-*******6 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Свэй” бааранд хохирогч Б.гийн нүүр лүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Б., гэрч Б. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16516 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.гийн мэдүүлэг, шүүгдэгч С.*******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч Б.гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.*******н гэм буруутай үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.*******н бусдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тухайн үед шүүгдэгч С.******* нь гэрч Б.ын нүүр лүү цохисон үйл баримт тогтоогдсон боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16361 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.ын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 2*******7,600 төгрөгийг холбогдох баримтаа гарган өгч нэхэмжилснийг шүүгдэгч С.******* нөхөн төлсөн /хх-*******7 дугаар хуудас/ байна.

Харин хохирогч Б. ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого гэж 3,000,000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Учир нь хэрэгт энэ талаар хангалттай нотлох баримт авагдаагүй тул уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч С.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч С.*******н хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч С.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, *******, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг журамлан шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.гийн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, түүний энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч С.******* цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид 2*******7,600 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НЯМДАВАА