Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Э.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2205002*******80008 дугаартай хэргийг 2023 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******997 оны 03 дугаар сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сангийн инженер мэргэжилтэй, “” ресторанд бармен ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******ын ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт ын ******* /Регистрийн дугаар: ЙР9703**************9/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.******* нь 202******* оны *******2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” нэртэй шөнийн цэнгээний газар хохирогч Г.ыг зодож, түүний биед хамрын ясны хоёр хажуу хананы далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Би ыг хувцасны өлгүүрийн хажууд цохисон. Хохирогчийн хохирол төлбөрийг эндээс гараад хохирогчтой утсаар ярьж байгаад Цагаан сарын үеэр төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-*******9 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-*******4-*******8 дугаар хуудас/,

Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...202******* оны *******2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 0******* цагийн үед би өөрийн *******0-н жилийн нэг ангийн залуучууд болох , , , нарын хамт “Коко банана” бараанд орсон. Бааранд орохоосоо өмнө бид нар караокед хүний 4, 4 шил пиво уусан, бид нар бааранд ******* шил Финланд архи захиалаад нэг, нэг татаад би эхлээд ганцаараа гараад бүжиглэж байтал юунаас болсныг нь мэдээгүй би хэдэн залуучуудтай маргалдсан. Намайг юунаас болж цохиж байгааг би ойлгоогүй бөгөөд хамгаалагч нар ирээд бид нарыг салгасан. Би яагаад ийм юм болчихов гэж бодоод тамхины өрөө рүү ганцаараа яваад ороход надтай маргалдсан залуучуудын хоёр нь бололтой залуучууд байсан ба та нар яаж байгаа юм бэ гэж би тэд нараас асуухад нэг залуу нь чи зайл пизда минь гэж хэлсэн. Би яагаад зодож байгаа юм бэ гээд тэр залуутай барилцаж авахад хамгаалагч нар орж ирээд тэр маргаан үүсгэсэн залуучуудыг түрүүлж гаргасан. Би нойлын өрөөнөөс гарч ирэхэд хамгаалагч нар нөгөө залуучуудыг түрүүлж гаргаж байсан ба бид нар араас нь гарах гэж байтал *******70 орчим см өндөртэй, хар бараан өнгийн хувцастай, бор царайтай залуу ирээд миний хамар луу цохисон. Хамар орчим янгинаад цус шууд гарч эхэлсэн. Хамгаалагч нар тэр залуучуудыг түрүүлж гаргачихаад бид нарыг сүүлд хэсэг хугацааны дараа гаргасан. Бид нарыг зодолдоно байх гэж бодсон байх. Баарнаас хэсэг хугацааны дараа гараад Улаанбаатар паласын хашаанаас гарч байхад манай найз нарын нэг нь нөгөө залуучууд чинь тэнд зогсож байна гэж заасан. Тэд нар хоорондоо маргалдаад хоёр нь барилцаж авсан, нэг нэгнийгээ хараацгаагаад байсан. Би хамар эвгүй болчихлоо гэж найзууддаа хэлэхэд наадах чинь хугарчихсан юм шиг байна, хавдсан байна эмнэлэг явъя гэж байсан. бид хоёр тэр залуучууд дээр очсон бөгөөд намайг цохисон залуу цаана нь зогсож байсан. Би хамгийн наад талд нь байгаа залууг барьж аваад одоо цагдаа дуудна гэж хэлэхэд миний хамар луу цохисон залуу цаанаас орж ирээд миний баруун талын шанаа хэсэгт цохисон. Би тэгэхээр нь энэ залууг зөрүүлж эрүү хацар хэсэгт нь нэг удаа цохисон. Гэтэл хамар луу цохидог залуу намайг татаад газар унагаасан. Би газар унасан байхад миний дээрээс цохисон. Би босож зугтаагаад жаахан зайнд гараад хараад байж байхад манай найзууд маргааныг салгах гээд яваад байсан. Гэтэл баарны хамгаалагч нар гарч ирээд байж байтал цагдаа нар ирээд хохиролтой хүн байна уу гээд намайг гийн хамт суулгаад, нөгөө талаас нэг залууг суулгаад авч явсан. Бусад нь цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр араас ирээрэй гэсэн. Цагдаа дээр ирээд байж байхад намайг цохисон залуу ирчихсэн байсан бөгөөд би энэ залуу намайг цохисон гэж заагаад цагдаад хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээ хүлээн зөвшөөрч байгаа. Би унах үедээ гараа эвгүй дараад унасан бөгөөд хүмүүсийн хөлд гишгүүлсэн байгаа. Тэгээд зайгаа бариад зугтаасан юм. Намайг цохисон залууг одоо харвал танина. Тэр залуу бордуу царайтай, шөвгөр хүнхэрдүү нүүртэй, найзуудаасаа ганцаараа содон царайтай залуу байгаа. *******70-*******72 орчим см өндөртэй залуу байсан. Зодуулснаас хойш хамар байнга битүү байдаг болсон. Одоог хүртэл хамрын дусаалган эм хэрэглэж байна. Эмчид үзүүлэхэд хамрын хагалгаанд орно гэж хэлсэн. Хамраа тэгшлүүлэх хагалгаанд ороход 3,000,000 төгрөг болно гэсэн. Би энэ гэмтлийг авснаас хойш хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримтаараа 400,000 орчим төгрөг болсон. Гомдолтой байна, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-27-29 дүгээр хуудас/,

Гэрч Ч.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос нэг жилийн өмнө буюу 202******* оны *******2 дугаар сард би өдрийг нь яг сайн санахгүй байна, манай *******0-н жилийн ангийнхан уулзаад шинэ жил тэмдэглэсэн. Тэгээд бөөнөөрөө караокед орж сууцгаасан. Тэндээ хүний 3-4 шил пиво ууцгаасан, караокед ер нь тухайн арга хэмжээнд оролцсон хүмүүс бүгд орцгоосон. Би , , , , Маралмаа, Тэлмэн гэсэн нийт 7 хүн байсан, тэндээсээ гараад Тэлмэн, Маралаа 2 гэр лүүгээ харина гээд такси бариад явсан. Бид 5 үргэлжлүүлээд бааранд орохоор болоод Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн тэнд байрлах “Коко банана” гэх нэртэй бааранд би одоогоор цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан нэлээн орой орсон. Тухайн бааранд бид 5 ороод нэг шил Финланд нэртэй ******* литрийн архитай сэт авсан. Тэгээд тухайн архинаас нэг нэг жижиг хундагаар ууцгаасан, манай найз ганцаараа бүжгийн талбай руу гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тухайн бүжгийн талбай дээр хүмүүс шуугих чимээ гараад байхаар нь бид 4 тухайн бүжгийн талбай дээр очиход 2-3 хамгаалагч ирсэн ыг нэг үл таних залуугаас салгаад байж байсан. Тэгээд бид 4 ыг тухайн хамгаалагч нараас аваад ширээн дээрээ очоод суусан. Тэгээд тамхи татдаг хэд нь тамхи татахаар гарцгаасан яг хэн хэн гарсныг одоо санахгүй байна. Тухайн баарны тамхины өрөө рүү ороход манай найз тай маргалдсан гэх залуу тамхины өрөөнд таарсан. Гэтэл хамгаалагч орж ирээд та нар одоо гарцгаа гэж хэлсэн. Бид нар баарнаас гарах гээд хувцсаа авах гээд зогсож байхад ыг нэг залуу нь ирээд хамар луу нь цохисон. Хамар нь хавдаад цус гарсан байсан. Хамгаалагч нар ирээд тэр залуучуудыг хөөгөөд гаргасан. Хэсэг хугацааны дараа бид нарыг гаргасан. Тэгээд Улаанбаатар паласын хашаагаар гараад байж байхад түрүүний маргадаг залуучууд хоорондоо маргалдаад зогсож байсан. тэд нар дээр очоод барилцаж аваад байж байхад салгах гээд очсон. тэр залуучуудтай маргаад байж байхад хамгаалагч нар ирж салгаад цагдаа араас нь ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-38-39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн *******49******* дугаартай: “Г.ын биед хамрын ясны хоёр хажуу хананы далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-6*******-62 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...202******* оны *******2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” нэртэй бааранд найз Батсамбуу, Хасболд, , Бат-Оргил, Солонго, Сарнай нарын хамт ороод хүний нэг нэг шил пиво, нэг шил виски авсан. Би сууж байсан чинь Батсамбуу тамхины өрөөнд зодуулчихлаа гэж хэлээд хүрээд ирсэн. Тэгээд , Батсамбуугийн хамт тамхины өрөөнд очих үед хохирогч гэх залуу найзуудын хамт байсан. Тэгээд бид нар муудалцаад барилцаж авсан чинь хамгаалагч нар салгаад баарнаас бид нарыг гаргасан. Баарны гадаа байж байсан чинь өмнө маргасан залуу найзуудын хамт ирээд хамт ирсэн нэг найз нь манай найз ыг цохиод тэгээд зодолдож эхэлсэн. Би хохирогч гэх хүний нүүр хэсэг рүү нь гараараа цохих үед тэр намайг эргүүлж цохиод тэнд хүмүүс хоорондоо зуурч байх үед хамгаалагч нар хүрч ирээд салгаад цагдаа дуудсан. Хохирогч гэх хүний эрүүл мэндэд би ганцаараа халдсан. Зодоон бид хоёрын дунд болсон. Түүнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэхгүй. Эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-87-******* дугаар хуудас/,

Хохирогч Г.ын хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-77-79 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-9******* дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-92 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-93 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны *******2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Г.ыг зодож, түүний биед хамрын ясны хоёр хажуу хананы далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Г., гэрч Ч. нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******49******* дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч Г.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдлээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.*******ын бусдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.ын эрүүл мэндэд “хамрын ясны хоёр хажуу хананы далд хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн *******49******* дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, уг гэмтэл нь шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой байх тул хохирогчид учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч хариуцан арилгах үндэслэлтэй байна.

Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөр буюу эмчилгээ, оношилгоо, эм тарианы зардалд нийт 435,*******0 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа гаргаж өгсөн бөгөөд уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан тул шүүгдэгч Э.*******аас 435,*******0 төгрөгийг гаргуулж хохирогч Г.т олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Г. цаашид хамрын таславч тэгшлэх хагалгаанд ороход шаардагдах 3,000,000 төгрөг нэхэмжилсэн ба ирээдүйд гарч болзошгүй уг зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Э.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн *******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлийн *******, 4, 37.******* дүгээр зүйлийн *******, 2, 38.******* дүгээр зүйлийн *******, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аас 435,*******0 /дөрвөн зуун гучин таван мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Г. /РД: ЙР97*******028*******/-т олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НЯМДАВАА