| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00183/И |
| Дугаар | 303 |
| Огноо | 2019-06-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 303
2019 оны 06 сарын 11 өдөр Дугаар 153/ШШ2019/00303 Ховд аймаг
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч Б. ын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 153/ЗТ2019/00079 дугаартай шүүгчидийн зөвөлгөөний тогтоолоор хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. миний бие бага насанаасаа эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд нэгдэл тарсны дараа Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт одоог хүртэл мал маллаж байгаа.
Миний бие тэтгэвэрт гарах нас болсон тул тэтгэвэрээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст очиход танай сумын архив шатсан тул ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолго гэж хэлсэн. Ингээд миний бие тус шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай шийдвэрээр 1980-1989 оныг дуустал ажилласан жилээ тогтоолгосон.
Би 1990-2000 оны хоорондох 11 жилийг улсаас авсан бөгөөд сүүлийн 5 жил буюу 1995-2000 оны хоорондох жилийг сумаасаа зөвлөлийн тогтоол гаргуулж ир гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Мянгад сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоол гаргуулж дахин Нийгмийн даатгалын хэлтэст очиход дахиад намайг материалын шаардлага хангахгүй байна, малын А, Б данс байхгүй байна гэж хэлсэн. Манай сумын архив шатсан учир малын А, Б дансууд угаасаа байхгүй учир миний бие байхгүй материалыг гаргаж өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл намайг дахиад 1990-2000 оны хоорондох хугацаагаа тэгвэл дахиад шүүхээр тогтоолго гэж хэллээ. Намайг дахин дахин ингэж явуулж байгаад иргэн надад маш их хүндрэлтэй байгаа бөгөөд мөн гомдолтой байна.
Иймд Б намайг 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б. нь хүсэлтийн шаардлага болох ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б. нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг Төрийн сангийн 100160000945 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА