| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/178 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/178
2023 02 03 2023/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Н.Улсболд /томилолтоор/,
шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Б
шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ц.Т, ..... овогт Г.Х нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг гэх, ам бүл 3, ээж дүүгийн хамт ................ тоотод түр оршин сууж байгаа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 6 сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,
....... овогт Ц.Т, РД:********,
2. Монгол Улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кореа Булл ресторанд зөөгч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт ................. тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
........ овогт Г.Х, РД:********.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.Т, Г.Х нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө төмөр замаар Дархан-Уул аймагт очин тус аймгийн төв болох Дархан сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар 2022 оны 7 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө Улаанбаатар хотын .................. тоотод НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй нийт 478.0328 гр цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Г.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дэх тал/,
- Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 дахь тал/,
- Гэрч А.Н-ийн “Би 2022 оны 7 дугаар сарын 3-ны шөнө 00 цагийн үед Офицерын автобусны ойролцоо явган хүний гарцны хажууд Г.Х, түүний найз болох Т нартай юм ярьж суух зорилготой уулзсан. Цааш ...... байр буюу Т-ын гэр рүү явж, Х хамт пиво ууя гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Гэрийн хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэгээд гэрт нь орсон чинь цагдаа нар байж байсан’’ гэх мэдүүлэг, /хх-ийн 83-84 дэх тал/,
- Гэрч Д.Т-ийн “2018 онд өвс хэрэглэж байгаад цагдаад баригдаж шалгагдаж байсан талаар мэдэж байна. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна. 2014 онд Г эмээгийн нас баралт хүндээр нөлөөлсөн гэж өөрөө ярьж байсан. Тэрнээс болж анх өвс хэрэглэж үзсэн гэсэн. Намайг 2012 онд Улаанбаатар хот руу оюутан болоод явах үед Ц.Т, Г эмээгийн хамт Дархан хотод үлдсэн юм. Бид хоёр эмээтэйгээ маш дотно өссөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дахь тал/,
- Гэрч Х.А-ын “2021 оны дундуур ер нь зан байдлын хувьд их ууртай, догшин болсон. Энэ нь мансууруулах бодис хэрэглэдэгтэй холбоотой байх гэж бодож байгаа. Яг хэзээнээс хойш мансууруулах бодис хэрэглэж байгааг нь мэдэхгүй байна. 2021 оны сүүлчээр надад Тепадин гэх нэртэй эм судсаараа тарьж эхэлсэн талаараа хэлж байсан. Хаанаас ийм зүйл сурсан талаар асуухад дуун дээр дуулж байхад нь сонсоод интернэтээс хайж байгаад сонирхож хэрэглэсэн гэсэн. Тепадин эмээс өөр зүйл хэрэглэж байгааг нь мэдэхгүй байна. Сүүлд мариухан гэх өвс татаад байгаа гэж өөрөө хэлж байсан. Г.Х-ийг гэрээсээ гараад явахаар нь өрөөг нь хувцсыг нь нэгжиж үздэг. Нэг удаа өмдний халааснаас нь натрийн шингэн 10 грамм олдож байсан. Г.Х-ийг донтолтын албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн ... дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 11 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 66,9 грамм ургамал мэт зүйл, “2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 108,9 грамм ургамал мэт зүйл. “3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан болон шар өнгө хосолсон капсултай эм мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасан боодолтой ногоон өнгийн цэвэр жин нь 4,0 грамм шавар мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн төмөр зүйл, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АК1409096 гэсэн серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт” /хх-ийн 20 дахь тал/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21, 26 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн .... дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн нунтаг зүйл, 6 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн төмөр зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. 1 гэж хаягласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 70,5 г, цэвэр жин нь 66,9 г болов. 2 гэж хаягласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 125,9 г, цэвэр жин нь 108,9 грамм болов. 4 гэж дугаарласан гялгар уутанд хйисэн цаасанд боодолтой ногоон өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 4,0 г, цэвэр жин нь 0,5328 грамм байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн .... дугаартай “Ц.Т 2022.07.04 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-д багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн .... дугаартай “Х УК******** 2022.07.04 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90 дэх тал/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн ..., ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109, 157 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Т, Г.Х нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө төмөр замаар Дархан-Уул аймагт очин тус аймгийн төв болох Дархан сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар 2022 оны 7 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө Улаанбаатар хотын ................... тоотод НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан өвс гэх нэршилтэй нийт 478.0328 гр цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дэх тал/,
- Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 дахь тал/,
- Гэрч А.Н-ийн “Би 2022 оны 7 дугаар сарын 3-ны шөнө 00 цагийн үед Офицерын автобусны ойролцоо явган хүний гарцны хажууд Г.Х, түүний найз болох Т нартай юм ярьж суух зорилготой уулзсан. Цааш ................... байр буюу Т-ын гэр рүү явж, Х хамт пиво ууя гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Гэрийн хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэгээд гэрт нь орсон чинь цагдаа нар байж байсан’’ гэх мэдүүлэг, /хх-ийн 83-84 дэх тал/,
- Гэрч Д.Т-ийн “2018 онд өвс хэрэглэж байгаад цагдаад баригдаж шалгагдаж байсан талаар мэдэж байна. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна. 2014 онд Г эмээгийн нас баралт хүндээр нөлөөлсөн гэж өөрөө ярьж байсан. Тэрнээс болж анх өвс хэрэглэж үзсэн гэсэн. Намайг 2012 онд Улаанбаатар хот руу оюутан болоод явах үед Ц.Т, Г эмээгийн хамт Дархан хотод үлдсэн юм. Бид хоёр эмээтэйгээ маш дотно өссөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дахь тал/,
- Гэрч Х.А-ын “2021 оны дундуур ер нь зан байдлын хувьд их ууртай, догшин болсон. Энэ нь мансууруулах бодис хэрэглэдэгтэй холбоотой байх гэж бодож байгаа. Яг хэзээнээс хойш мансууруулах бодис хэрэглэж байгааг нь мэдэхгүй байна. 2021 оны сүүлчээр надад Тепадин гэх нэртэй эм судсаараа тарьж эхэлсэн талаараа хэлж байсан. Хаанаас ийм зүйл сурсан талаар асуухад дуун дээр дуулж байхад нь сонсоод интернэтээс хайж байгаад сонирхож хэрэглэсэн гэсэн. Тепадин эмээс өөр зүйл хэрэглэж байгааг нь мэдэхгүй байна. Сүүлд мариухан гэх өвс татаад байгаа гэж өөрөө хэлж байсан. Г.Х-ийг гэрээсээ гараад явахаар нь өрөөг нь хувцсыг нь нэгжиж үздэг. Нэг удаа өмдний халааснаас нь натрийн шингэн 10 грамм олдож байсан. Г.Х-ийг донтолтын албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн ... дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 11 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 66,9 грамм ургамал мэт зүйл, “2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 108,9 грамм ургамал мэт зүйл. “3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан болон шар өнгө хосолсон капсултай эм мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасан боодолтой ногоон өнгийн цэвэр жин нь 4,0 грамм шавар мэт зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн төмөр зүйл, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АК1409096 гэсэн серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт” /хх-ийн 20 дахь тал/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21, 26 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн .... дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн нунтаг зүйл, 6 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн төмөр зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. 1 гэж хаягласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 70,5 г, цэвэр жин нь 66,9 г болов. 2 гэж хаягласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 125,9 г, цэвэр жин нь 108,9 грамм болов. 4 гэж дугаарласан гялгар уутанд хйисэн цаасанд боодолтой ногоон өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 4,0 г, цэвэр жин нь 0,5328 грамм байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн .... дугаартай “Ц.Т 2022.07.04 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-д багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн .... дугаартай “Х УК******* 2022.07.04 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90 дэх тал/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн ..., ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109, 157 дахь тал/ зэрэг бичмэл нотлох, эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч нарын хувьд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 29-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт очин өвс гэх нэршилтэй бодисыг түүж бэлтгэсэн, өөрийн амьдардаг тоотод хадгалсан болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нарын бэлтгээд хадгалаад байгаа зүйлүүд нь хориглосон зүйлсэд багтдаг. Дархан –Уул аймагт очин түүж байгаа нь санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ төрлийн бодисыг авч болохгүй гэж мэдэж байсан, дээрх эд зүйлсийг авч Х-тэй бүлэглэж өөр оршин суугаа газар хадгалж байгаа үйлдлийн шинжийг бүрэн хангаж байна. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч байхгүй тул бусдад төлөх төлбөргүй” гэв.
Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ц.Б гэм буруугийн дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч өөрөө өмнөх хэрэгтээ гэмшдэг, сүүлийн хэрэгтээ сонирхоод татсан гэдгээ мэдүүлгүүд дээрээ тодорхой хэлдэг. Гэм буруу дээр ямар нэгэн маргах зүйл байхгүй. Бүх хийсэн хэргээ хэлдэг. Мэдүүлгийн зөрүүтэй асуудал ерөөсөө байдаггүй, бусдад төлөх төлбөргүй, эдгээр байдлыг харгалзаж үзнэ үү. Шүүгдэгч нар нь өсвөр насны хүүхдүүд, яг амьдралд хөл тавьж байгаа залуус. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч Б.Б гэм буруугийн дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу дээр маргаагүй” гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн .... дугаар дүгнэлтээр /хх85-86/ ...1.2 Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Ц.Т-ын биеэс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч, /хх-ийн 90-91/, Г.Х-ийн биеэс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч, уг илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарч байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж авах, хадгалахыг хориглодог.
“Хууль бусаар олж авах” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг, “Хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Ц.Т, Г.Х нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө төмөр замаар Дархан-Уул аймагт очин тус аймгийн төв болох Дархан сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар 2022 оны 7 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө Улаанбаатар хотын ................ тоотод НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан өвс гэх нэршилтэй нийт 478.0328 гр цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Х, Ц.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Х, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х, Ц.Т тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн асуудалд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг тэмдэглэж байна.
Дээрх үйл баримтуудыг нотолж буй нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, хоорондоо зөрүүгүй эргэлзээгүй байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Х, Ц.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Т, Г.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил 9 сарын хорих ял, шүүгдэгч Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Шийтгэх тогтоол Хин төгөлдөр болмогц эд мөрийн баримтуудыг устгуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын саналдаа: “Эрүүгийн хариуцлагыг ноогдуулахдаа тодорхой нөхцөлүүдийг харах ёстой. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, энэ гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг шүүхээс анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан нөхцөлийг хангаж байгаа тул тодорхой төрлийн ялаас хасч өгнө үү. Энэ төрлийн гэмт хэрэгт 2 төрлийн ял байгаа. Зорчих эрх нь тодорхой хугацаагаар хязгаарлах үүрэг хүлээлгэдэг, энэ бол амар ялын хэлбэр биш. Миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ц.Б эрүүгийн хариуцлагын саналдаа: “Миний үйлчлүүлэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү. Хуульд 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасны дагуу тэнсэж өгнө үү” гэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Х, Ц.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, мөн өвс гэх нэршилтэй бодисыг хоёр гурван удаа Дархан явж бэлтгэж авч ирж байсан, Х нь сүүлийн 2 жилийн хугацаанд мансууруулах бодис хэрэглэж байгаагаа мэдүүлж байгаа, Т нь 2019 онд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ч засрал хүмүүжлийг олохгүй ахин гэмт хэрэг үйлдэж байгаа, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Хийг 1 жилийн хугацаагаар хорих ялыг сонгож тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл: “1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 66.9 грамм ургамал мэт зүйл, “2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 108.9 грамм ургамал мэт зүйл, “3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан болон шар өнгө хосолсон капсултай эм мэт зүйл, “4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасан боодолтой ногоон өнгийн цэвэр жин нь 4.0 грамм шавар мэт зүйл, “5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “6 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн төмөр зүйл, “7 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АК1409096 гэсэн серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргийг шүүхийн шийтгэх тогтоол Хин төгөлдөр болмогц устгаж, устгасан эд мөрийн баримтын жагсаалт ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х, Ц.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Бусад асуудал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Х, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Ц.Т, ...... овогт Г.Х нарыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Т-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримтууд болох “1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 66.9 грамм ургамал мэт зүйл, “2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн цэвэр жин нь 108.9 грамм ургамал мэт зүйл, “3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан болон шар өнгө хосолсон капсултай эм мэт зүйл, “4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасан боодолтой ногоон өнгийн цэвэр жин нь 4.0 грамм шавар мэт зүйл, “5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “6 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн төмөр зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Тамгын газарт, АК1409096 гэсэн серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлж өгөхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х, Ц.Т нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Х, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ