Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 12 өдөр               Дугаар 153/ШШ2019/00307               Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт оршин суух, ПЮ68112566 тоот регистрийн дугаартай, Бөөгүүд овогт Даваагигийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч , нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад малчин Х.Даваагийн 3-р охин болж төрсөн. 1983 онд сургуулиасаа гарч Х.Даваа, ээж Т.Дэмбээ нарын хамт 1990 он хүртэл нэгдлийн хонь, ямаа тасралтгүй маллаж байсан. Одоо ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архивын лавлагаа шүүлгэхэд зарим лавлагаа олдохгүй хохирох гээд байна. Иймд миний 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад хонь ямаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Дуламсүрэн нь 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Дөргөн сумын 1-р бригадын 1984 оны Дуламсүрэнгийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 639 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1985, 1989 онуудын Даваагийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,

-Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1986, 1987, 1988 оны малчдын цалингийн картын хуулбар,

-Д.Дуламсүрэнгийн 0735861 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Д.Дуламсүрэнгийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Б.Зунноровын шүүхэд өгсөн ...Д.Дуламсүрэн нь Даваа гэдэг айлын 4 дэх хүүхэд. Түүний ээжийг нь Дэмбээ гэдэг. Тэрээр 1980 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1991 он хүртэл бог мал маллаж байсан. Харин би Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд насаараа мал малласан гэх мэдүүлэг,

-Гэрч С.Батсуурийн шүүхэд өгсөн ...Д.Дуламсүрэн нь Даваа гэдэг айлын 4 дэх хүүхэд. Тэрээр 3,4 дүгээр ангиасаа сургуулиас гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1991 он хүртэл бог мал маллаж байсан. Харин би Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд насаараа мал малласан гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Мөнхжаргалын шүүхэд өгсөн Д.Дуламсүрэн нь миний төрсөн дүү. Бид эцэг эхээс долуулаа. Д.Дуламсүрэн нь айлын гурав дахь хүүхэд. Тэрээр 1983 онд Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийг 7-р анги төгсөөд аав Х.Даваа, ээж Т.Дэмбээ нарын хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад бог мал маллаж байсан. Д.Дуламсүрэн нь нэгдэл тарах хүртэл мал малласан гэх мэдүүлэг,

-Гэрч С.Загирзүсэмийн шүүхэд өгсөн ...би 1979-1991 он хүртэл тасралтгүй Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Дуламсүрэн нь Даваа гэдэг айлын хүүхэд бөгөөд Даваагийнх маш олон хүүхэдтэй. Тэрээр багаасаа эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байсан. Тэгээд нэлээн хожуу Цэндсүрэн гэдэг хүнтэй суусан. Тэднийх одоо хүртэл мал маллаж байгаа малчин айл гэх мэдүүлэг,

-Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 602 дугаартай шийдвэрийн хуулбар,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 414 дугаартай шийдвэрийн хуулбар,

-Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Д.Дуламсүрэнгийн 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан талаарх баримтууд өөрт нь хадгалагдаагүй, аймгийн архивт байхгүй болох нь хүссэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 639 дугаартай лавлагаагаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүссэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүнтэй хамт 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан гэх Б.Зунноров, С.Батсуурь, С.Загирзүсэм нарыг гэрчээр асуусан бөгөөд тэдгээр нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 602 дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 414 дугаартай шийдвэрийн хуулбаруудаар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Д.Дуламсүрэн нь 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Д.Дуламсүрэнгийн нэр дээрх 1984-1989 оны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЮ68112566 тоот регистрийн дугаартай, Бөөгүүд овогт Даваагийн Дуламсүрэнгийн 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МАРИНА