Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 14 өдөр             Дугаар 153/ШШ2019/00309             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт түр оршин суух, ПЖ93112005 тоот регистрийн дугаартай, Галданбошигт овогт Даваажавын ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Хужирт багт оршин суух, ПИ89091010 тоот регистрийн дугаартай, Хэрээдэй овогт Баастын Баатархүүд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Б.Баатархүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Баатархүүтэй 2012 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 2013 онд хүү Б.Алтансүх, 2014 онд хүү Б.Рагчаасүрэн, 2016 онд хүү Б.Алтангэрэл нар төрсөн. Гэр бүл болсон үеэсээ эхлэн Б.Баатархүү нь архи уусан үедээ хэл амаар доромжилдог байсан. Би жил дараалан шахуу хүүхэд төрүүлсэн учраас тухайн үед хүүхдүүдээ бодоод юм хэлдэггүй байсан. Яваандаа надад гар хүрч, зодож цохидог болсон. Намайг гэрээс гаргах дургүй, байнга хардах болсон. Зодож цохихоос гадна ална гэж байнга заналхийлэх болсон. Би хүүхэд төрүүлсний улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул эдийн засгийн хувьд нөхрөөсөө хараат, өөрөө мөнгө төгрөг зарцуулах эрхгүй байсан. Архи уусан үедээ агсам тавьж, гэр орныхоо эд хогшлыг /телевизор, авдар сав, ор, шүүгээ гэх мэт/ эвдэж сүйтгэж, гэрээ шатаана гэж айлгадаг, үхэж далд ор, хавиргыг чинь хугална, амийг чинь авна гэх мэтээр байнга айлгаж дарамталдаг. Тэр ч бүү хэл хүүхдүүдээ миний хүүхдүүд биш гэж зодож байсан удаатай. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр архи уугаад явж байхаар нь хоёулаа харья гэж хэлтэл хөл гар толгой руу хөлөөрөө өшиглөж, хөх няц болтол зодож, чулуугаар толгой руу цохиж хагалсан. Энэ талаар 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын цагдаад гомдол гаргасан. Цагдаагаас байцаалт авахад Б.Баатархүү нь би ахиж зодохгүй, уучлаач гэж амлалт өгч байсан. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бид сумын төв ороод хүүхдийн мөнгө аваад Б.Баатархүү архи уусан. Бид сумын төвөөс хөдөө гэр лүүгээ буцах замд Б.Баатархүү нь хээр намайг зодож, чулуугаар хөл гар толгой руу цохиж зодож гэмтэл учуулсан. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр маргааш миний төрсөн өдөр болно. Би урьдчилан тэмдэглэнэ гээд архи уусан. Тэгээд агсам тавиад хутга барьж чамайг ална гээд дайрч өмсөж байсан хувцас урсан. Би гэрээс гараад зугатаатал араас гарч ирээд чулуу шидэж хөөсөн. Иймд Б.Баатархүүгийн байнгын дарамт, заналхийлэл, зодуураас болж хамт амьдрах боломжгүй болсон тул би хүүхдүүдээ аваад Ховд аймгийн Манхан суманд өөрийн ээжийнд 2018 оны 9 дүгээр сараас хойш амьдарч байна. Б.Баатархүү нь удаа дараа толгой гар хөл биед халдаж гэмтэл учруулж байснаас болж миний тархи толгой байнга өвдөх болсон. Б.Баатархүү намайг удаа дараа зодож байсан үйлдэлд нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, 20 хоногийн хугацаагаар баривчилсан. Б.Баатархүүгийн байнгын зодуур дарамтаас миний болон хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй тул цаашид хамт амьдрах боломжгүй юм. Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 6 ханатай, давхаргатай, шалгүй гэр 1ш, зурагт 1ш, 1 хүний модон ор 2ш, гудас 3ш, 2 хүний хөнжил 1ш, 1 хүний хөнжил 2ш, хоолны шкаф 1ш, трлож 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн хөргөгч 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин 1ш, хивс аравч 3ш, хятад хивс 1ш, ус буцалгагч 1ш, халуун тогоо 1ш, 10 летрийн бетон 2ш, шаазан аяга 30ш, хүүхдүүдийн болон өөрийн хувцас, бичиг баримтуудыг хариуцагч Б.Баатархүүгээс гаргуулж авахаар түүнтэй харилцан тохирч гэрээ байгуулсан.

Харин нэхэмжилсэн мотоцикль 1ш, нарны антен 1ш, яндан, зуух, ширмэн тогоо 1ш, будаа агшаагч 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн дуков 1ш, 13 литрийн түмпэн 1ш, 5 литрийн орос таваг 1ш, 5 литрийн хятад таваг 3ш, 3 литрийн цайны халуун сав 1ш, шанага 1ш, тавиур 1ш, угаалтуур 1ш, цахилгаан тоолуур 1ш-ийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Б.Баатархүү нь хүү Б.Алтангэрэлийн улсаас хүүхэд бүрт өгдөг 20,000 төгрөгийг авдаг бөгөөд энэ эрхийг надад шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 188 толгой малыг хуулийн дагуу гэр бүлийн гишүүдэд хувааж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Баатархүү шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн дунд хэрүүл болох зүйл нь Д. оос өөрөөс нь болдог. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү Б.Алтансүх, Б.Алтангэрэл нар нь ээжтэйгээ байдаг учир эхийх нь асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Харин хүү Б.Рагчаасүрэн нь надтай хамт байгаа. Би аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Намайг малд явахад Б.Рагчаасүрэнг манай аав, ээж хардаг. Хүүхдийн тэтгэлэг төлнө, хүү Б.Алтангэрэлийн нэр дээрх улсаас хүүхэд бүрт өгдөг 20,000 төгрөгийг авах эрхийг Д ид шилжүүлэхийг зөвшөөрч байна.

Бид хоёр хоорондоо ярилцаад гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 6 ханатай, давхаргатай, шалгүй гэр 1ш, зурагт 1ш, 1 хүний модон ор 2ш, гудас 3ш, 2 хүний хөнжил 1ш, 1 хүний хөнжил 2ш, хоолны шкаф 1ш, трлож 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн хөргөгч 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин 1ш, хивс аравч 3ш, хятад хивс 1ш, ус буцалгагч 1ш, халуун тогоо 1ш, 10 летрийн бетон 2ш, шаазан аяга 30ш, хүүхдүүдийн болон өөрийн хувцас, бичиг баримтуудыг Д.Нямцоожид хүлээлгэн өгч, харин Д.Нямцоож нь нэхэмжилсэн мотоцикль 1ш, нарны антен 1ш, яндан, зуух, ширмэн тогоо 1ш, будаа агшаагч 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн дуков 1ш, 13 литрийн түмпэн 1ш, 5 литрийн орос таваг 1ш, 5 литрийн хятад таваг 3ш, 3 литрийн цайны халуун сав 1ш, шанага 1ш, тавиур 1ш, угаалтуур 1ш, цахилгаан тоолуур 1ш нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Манайд 188 толгой мал байхгүй, адуунаас 1 гүү, 1 даага, үхрээс 1 тугал, 1 гунан үхэр, мөн 10 эм хонь, 10 төлөг, 20 шүдлэн хорогдсон. Малын тоо авсны дараа манайх энэ малаас хүнсэндээ хэрэглэсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Нямцоож нь хариуцагч Б.Баатархүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Нямцоож, хариуцагч Б.Баатархүү нар нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Алтансүх, 2013 оны 9 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Рагчаасүрэн, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Алтангэрэл нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Баатархүү нь шүүх хуралдаан дээр гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хүү Б.Алтансүх, Б.Алтангэрэл нарыг эхийх нь асрамжид, хүү Б.Рагчаасүрэнг өөрийнхөө асрамжид авах талаар тайлбар гаргалаа.

Шүүхээс хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдүүдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах, өсөж хүмүүжих орчинг харгалзан үзэж, гурван хүүхэд гурвуулаа хамтдаа нэг газар өсөж торних нь зүйтэй гэж үзэж тэдгээрийг эх Д.Нямцоожийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Баатархүүгээс хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Алтансүх, Б.Алтангэрэл, Б.Рагчаасүрэн нарыг эх Д.Нямцоожийн асрамжид үлдээсэн нь эцэг Б.Баатархүүгийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Гэрлэгчидийн гэрлэлтийг цуцласан ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг мөн дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүдээ болон өөртөө ногдох хувь гаргуулах шаардлагын тухайд:

Гэрлэгчид нь шүүх хуралдааны явцад хоорондоо ярилцаад хариуцагч Б.Баатархүү нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 6 ханатай, давхаргатай, шалгүй гэр 1ш, зурагт 1ш, 1 хүний модон ор 2ш, гудас 3ш, 2 хүний хөнжил 1ш, 1 хүний хөнжил 2ш, хоолны шкаф 1ш, трлож 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн хөргөгч 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин 1ш, хивс аравч 3ш, хятад хивс 1ш, ус буцалгагч 1ш, халуун тогоо 1ш, 10 летрийн бетон 2ш, шаазан аяга 30ш, хүүхдүүдийн болон өөрийн хувцас, бичиг баримтуудыг Д.Нямцоожид хүлээлгэн өгч, харин Д.Нямцоож нь нэхэмжилсэн мотоцикль 1ш, нарны антен 1ш, яндан, зуух, ширмэн тогоо 1ш, будаа агшаагч 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн дуков 1ш, 13 литрийн түмпэн 1ш, 5 литрийн орос таваг 1ш, 5 литрийн хятад таваг 3ш, 3 литрийн цайны халуун сав 1ш, шанага 1ш, тавиур 1ш, угаалтуур 1ш, цахилгаан тоолуур 1ш нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хүү Б.Алтангэрэлийн нэр дээрх улсаас хүүхэд бүрт өгдөг 20,000 төгрөгийг авах эрхийг Д.Нямцоожид шилжүүлэхийг хариуцагч Б.Баатархүү зөвшөөрсөн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.

Харин Б.Баатархүү нь 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 188 толгой мал тоолуулсан байх бөгөөд тэрээр шүүх хуралдаан дээр 1 гүү, 1 даага, 1 тугал, 1 гунан үхэр, 10 эм хонь, 10 төлөг, 20 шүдлэн хорогдсон, мал тооллогын дараа хүнсэнд мал гаргасан гэж тайлбарлах боловч эдгээр мал хорогдсоныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Нямцоож нь Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн Б.Баатархүүгийн 2018 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбарт дурдагдсан 4 толгой адуу, 4 толгой үхэр, 110 толгой хонь, 70 толгой ямааг хүлээн зөвшөөрсөн, мөн тэрээр шүүх хуралдаанд хариуцагч Б.Баатархүүгийн гаргасан 1 азрага, 1 гүү, 1 даага, 1 морь, 1 үнээ, 1 тугал, 1 бяруу, 1 гунан үхэр, 50 толгой эм хонь, 40 толгой төлөг, 20 толгой эр хонь, 20 толгой эм ямаа, 20 толгой шүдлэн, 20 толгой сэрх, 10 толгой гунан сэрх тоологдсон гэж тайлбарласан малын тоо, малын нас, хүйсийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж заасны дагуу Б.Баатархүүгийн нэр дээрх 2018 оны жилийн эцсийн байдлаар тоологдсон 1 азрага, 1 гүү, 1 даага, 1 морь, 1 үнээ, 1 тугал, 1 бяруу, 1 гунан үхэр, 40 толгой эм хонь, 30 толгой төлөг, 20 толгой эм ямаа, 20 толгой шүдлэн, 20 толгой сэрх, 10 толгой гунан сэрхийг гэр бүлийн гишүүдэд дараах байдлаар хуваах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

-Б.Баатархүүд 1 азрага,1 үнээ, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг,

-Д.Нямцоожид 1 морь, гунан үхэр 1, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг,

-Хүү Б.Алтансүхэд 1 гүү,1 тугал, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг,

-Хүү Б.Рагчаасүрэн 1 даага, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг,

-Хүү Б.Алтангэрэлд 1 бяруу, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг тус тус олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Нямцоож нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж, гэр бүлийн дундын эд хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг, нийт 90,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатархүүгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нямцоожид олгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч Д.Нямцоож нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШЗ2019/00527 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Д.Нямцоож нь дээрх хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нямцоожоос энэхүү улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үнэдслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хэрээдэй овогт Баастын Баатархүү, Галданбошигт овогт Даваажавын Нямцоож нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Алтансүх, 2013 оны 9 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Рагчаасүрэн, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Алтангэрэл нарыг эх Д.Нямцоожийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Алтансүх, 2013 оны 9 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Рагчаасүрэн, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Алтангэрэл нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баатархүүгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Нямцоожид даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 1 азрага, 1 гүү, 1 даага, 1 морь, 1 үнээ, 1 тугал, 1 бяруу, 1 гунан үхэр, 40 толгой эм хонь, 30 толгой төлөг, 20 толгой эм ямаа, 20 толгой шүдлэн, 20 толгой сэрх, 10 толгой гунан сэрхийг:

-Б.Баатархүүд 1 азрага,1 үнээ, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг,

-Д.Нямцоожид 1 морь, 1 гунан үхэр, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг,

-Хүү Б.Алтансүхэд 1 гүү,1 тугал, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг,

-Хүү Б.Рагчаасүрэн 1 даага, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг,

-Хүү Б.Алтангэрэлд 1 бяруу, 10 толгой эм хонь, 8 толгой төлөг, 4 толгой эр хонь, 4 толгой эм ямаа, 4 толгой шүдлэн, 4 толгой сэрх, 2 толгой гурван настай сэрхийг тус тус олгосугай.

7.Хариуцагч Б.Баатархүү нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 6 ханатай, давхаргатай, шалгүй гэр 1ш, зурагт 1ш, 1 хүний модон ор 2ш, гудас 3ш, 2 хүний хөнжил 1ш, 1 хүний хөнжил 2ш, хоолны шкаф 1ш, трлож 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн хөргөгч 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин 1ш, хивс аравч 3ш, хятад хивс 1ш, ус буцалгагч 1ш, халуун тогоо 1ш, 10 летрийн бетон 2ш, шаазан аяга 30ш, хүүхдүүдийн болон өөрийн хувцас, бичиг баримтуудыг Д.Нямцоожид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Д.Нямцоож нь нэхэмжилсэн мотоцикль 1ш, нарны антен 1ш, яндан, зуух, ширмэн тогоо 1ш, будаа агшаагч 1ш, хятад улсад үйлдвэрлэсэн дуков 1ш, 13 литрийн түмпэн 1ш, 5 литрийн орос таваг 1ш, 5 литрийн хятад таваг 3ш, 3 литрийн цайны халуун сав 1ш, шанага 1ш, тавиур 1ш, угаалтуур 1ш, цахилгаан тоолуур 1ш нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хүү Б.Алтангэрэлийн нэр дээрх улсаас хүүхэд бүрт өгдөг 20,000 төгрөгийг авах эрхийг нэхэмжлэгч Д.Нямцоожид шилжүүлэхийг хариуцагч Б.Баатархүү зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нямцоожийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 90,200 төгрөгийг /ерэн мянга хоёр зуу/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатархүүгээс 70,200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ гаргуулан нэхэмжлэгч Д.Нямцоожид олгож, нэхэмжлэгч Д.Нямцоожийн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ түүнээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

9.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МАРИНА