Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар    2023/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        01         04                                       2023/ШЦТ/40

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 04959 3665 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, тогооч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ "................... ...ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ........................ тоотод оршин суух Б овогт ******* /РД:...................... /

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Рояал караокены гадаа хохирогч Б.М-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдахдаа түүний толгойн тус газарт нь чулуугаар цохиж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “М-той муудалцсан зүйл тэр өдөр болоогүй. Манай найзтай муудалцаж байхаар нь би надаас том биетэй байсан тул чулуугаар цохисон. Түүнээс биш янз бүрийн өш хонзонгийн гэх мэт зүйл надад байгаагүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

            - Мөрдөн шалгах ажиллагаанд иргэнээс ирүүлсэн: 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан "...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн замын урд талд Рояал караоке дотор согтуу хүмүүс асуудал үүсгээд зодоон болоод орилж чарлаад байна" гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны 94456058 дугаартай лавлагааны хуудас /хх-ийн 3, 4 дэх тал/,

            - "Цайз 116 чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаанд Цайз 10-аас ирүүлсэн согтуу хүмүүс асуудал үүсгээд зодоон болоод орилж чарлаад байна гэх дуудлагын дагуу очиж зодуулсан гэх Б.М-ыг 103-т үзүүлж М нь гэмтлийн эмнэлэгт ирээд өргөдлөө өгнө гэсэн. Зодсон гэх Эрдэнэхүүг Улиастай 120-д эрүүлжүүлэв.Зодоон болсон газар нь Асайт худалдааны төвийн замын урд талд Рояал караоке дотор болсон" гэх илтгэх хуудас /хх-ийн 5 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М-ын өгсөн:  "2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Рояал караокеноос хуурай ах Б.Болдхүүг авахаар очсон. Ингээд Рояал караокед ороход Б.Болдхүү ах хуурай дүү гэх миний танихгүй 2 эмэгтэй, 1 эрэгтэйтэй байсан. Би архи уудаггүй тул гараад машинд байж байя гэсэн. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 01:00 цагийн орчимд караокены гадна хоёр согтуу эрэгтэй хүмүүстэй хэрэлдээд яваад байсан. Удалгүй Болдхүү ах гарч ирээд караокены үүдэнд тамхи татаад зогсож байхад нөгөө хоёр залуугийн нэг нь Болдхүү ах дээр очоод маргалдаад хоорондоо зууралдсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад Болдхүү ахтай маргалдаж байсан залууг цааш нь түлхээд гарыг нь өчөөд доош нь дараад суулгасан. Тэгтэл хамт явж байсан эрэгтэй нь араас толгойн арын дагз хэсэгт цохисон. Би тэгэхээр нь манараад эргээр харахад замын хажууд байдаг саарал өнгийн хаалт хийдэг чулуугаар цохисон. Тэгээд ойр орчимд байсан хүмүүс цагдаа дуудсан байсан. Удалгүй хоёр цагдаа ирээд намайг цохисон залуу болон бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Намайг цохисон залууг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Би мэдүүлэг өгөх гээд хүлээж байхад дотор муухай оргиод унах гээд байхаар нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Тэгсэн миний тархины суурь яс зүүн хэсэгт нүх дайрсан хугаралттай, зүүн талд 1,3х3,2 хэмжээтэй цус хуралттай байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Би хүн цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цохисон залуу хар бараан хувцастай эрэгтэй байсан. Би өмсөж явсан хувцсыг нь одоо санахгүй байна. Тухайн хүнийг одоо харвал танина. Энэ зурагт байгаа ******* гэдэг хүн намайг араас саарал бетоноор цохисон залуу мөн байна." гэх /хх-ийн 16-18 дахь тал/.

            ... Би тухайн хүнийг одоо харвал танина. Тухайн үед намайг замын шахмал брожураар цохиход нь унаад босож ирээд харсан учир царай төрхийг нь тод санаж байна. Би хохирлын мөнгөө барагдуулж аваагүй. Надад баримттайгаар 203,100 төгрөгийн хохирол учирсан. Баримтгүйгээр 3 сая төгрөгийн хохирол учирсан. Би дээрх мөнгийг авч биеэ эмчлүүлмээр байна. би одоо ажлаа ч хийж чадахгүй гэрт байгаа учир эм тариагаа авч чадахгүй байна. Би энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учраад нийт 1,359,900 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээний хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргуулсан." гэх /хх-ийн 19 дэх тал/,

            -Гэрч М.Наранчимэгийн өгсөн:  "2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 18:00 цагийн орчимд нөхөр Хүдрээгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулууны овооны орчимд грашид найз Чинбат дээр очсон. Ингээд бид гурав Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Рояал нэртэй караокед ороод 0,75 литрийн архи аваад ундаа, ус нэмж аваад 1 цаг дуулцгаасан. Ингээд 22:00 цагийн орчимд Чинбат манай найз Эрдэнэхүүг дуудсан ба Эрдэнэхүү эхнэр Энхээгийн хамт ирсэн. Дахиад 0,75 литрийн Хараа нэртэй архи захиалаад ууцгаасан. Ингээд караокеноос гарсан ба тэгтэл манай нөхөр Хүдрээ хүнтэй маргалдаад байсан ба Эрдэнэхүү салгах гэж байсан. Би нэлээд согтуу байсан ба ухаан гайгүй болоход Эрдэнэхүү нэг хүнийг тоосгоор цохиод хоёр цагдаа ирээд Эрдэнэхүүг ирээд аваад явсан. Бид нар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирээд Эрдэнэхүүг авах гэтэл эрүүлжүүлсэн гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь бид нар гэртээ харьж амарцгаасан." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дахь тал/

            -Таньж олуулах ажиллагаа явуулсан "... 1-6 хүртэл дугаарласан 6 ширхэг гэрэл зургийг хохирогч Б.Мд үзүүлэн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Асайт худалдааны төвийн замын урд талд үйл ажиллагаа явуулдаг Рояал нэртэй караокены гадна цохиж гэмтэл учруулсан хүнийг хараад таних уу гэхэд хохирогч Б.М нь "тэр хүнийг хараад танина, №2 гэж дугаарласан хүнийг зааж, мөн гэрэл зургуудын байрлалыг сольж яллагдагч *******гийн гэрэл зургийг №5 гэж Дугаарлан 1-6 хүртэл дугаарласан зургийг хохирогчид дахин үзүүлэхэд №5 гэж дугаарласан гэрэл зургийг "энэ миний толгой руу замын брожураар цохиж гэмтээсэн эрэгтэй мөн байна" гэж заав... *******гийн царай төрхийн онцлогоор нь тухайн хүний гэрэл зургийг хараад таньж байна гэв." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дахь тал/

            -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 13256 дугаартай Хэсэг газрын үзлэгт биед ил харагдах гэмтэлгүй,

            2022.9.15-ны ГССҮТ-н КТГ шинжилгээнд: дагз ясны зүүн хэсэгт том нүх дайрсан хугаралтай, хамрын ясны хуучин хугаралтай...зүүн талд бага тархины ар хэсэгт 3.2 см өргөн, 1.3 см хүртэл зузаантай +57 нягтралтай эпидурал цус хуралттай, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины эдэд хавантай, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн, субарахнойдал зайнуудад дагасан цустай голын бүрдэл хазайлтгүй.

            2022.9.21-ны ГССҮТ-н КТГ шинжилгээнд: Дагз ясны зүүн хэсэгт том нүх дайрсан хугаралтай. Хамар ясны хуучин хугаралтай, гавал ясны дайвар хөндийнүүд өөрчлөлтгүй. Нүдний ухархайн бүтэц хэвийн. Зүүн талд бага тархины ар хэсэгт 3.1 см өргөн, 1.6 см хүртэл зузаантай +61 нягтралтай эпидурал цус хуралттай. тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины эдэд хавантай, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн, субарахнойдал зайнуудад дагасан цус шимэгдэж багассан ... голын бүрдэл хазайлтгүй.

            2022.9.16-ны ГССҮТ-н Цээжний эгц рентген зурагт: Цээжний хэлбэр зөв уушгинд голомтот болон нэвчдэст өөрчлөлтгүй, уушгины зураглал хоёр талд олширсон хавирга өрцний синус хоёр талдаа чөлөөтэй... зүрх хөндлөн хэмжээгээр томорсон.

            2022.9.16-ны ГССҮТ-н хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авайн оношилгоо: элэгний хэлбэр, хэмжээ хэвийн, гадаргуу тэгш, бүтэц нэг төрлийн, хэт авайн ойлт давсагт шээс багатай, хэвлийн хөндий сул шингэн тодорхойлогдохгүй.

             1. Б.М-ын биед дагз ясны хугарал, бага тархины харуу хальсан дээрх цусан хураа, аалзавчин хальсан доорх цус харвалт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.

            4. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 38 дахь тал/,

             Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******-гийн өгсөн: "...би учирсан хохирлыг барагдуулаагүй. Би одоо ажилгүй, өрх толгойлсон эрэгтэй тул хохирол өгөх мөнгө байхгүй байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Рояал караокены гадна хохирогч Б.Мын толгойн тус газарт нь чулуугаар цохиж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь

            - Мөрдөн шалгах ажиллагаанд иргэнээс ирүүлсэн: 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан "...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Асайт худалдааны төвийн замын урд талд Рояал караоке дотор согтуу хүмүүс асуудал үүсгээд зодоон болоод орилж чарлаад байна" гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны 94456058 дугаартай лавлагааны хуудас /хх-ийн 3, 4 дэх тал/,

            - "Цайз 16 чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаанд Цайз 10-аас ирүүлсэн согтуу хүмүүс асуудал үүсгээд зодоон болоод орилж чарлаад байна гэх дуудлагын дагуу очиж зодуулсан гэх Б.Мыг 103-т үзүүлж М нь гэмтлийн эмнэлэгт ирээд өргөдлөө өгнө гэсэн. Зодсон гэх Эрдэнэхүүг Улиастай 120-д эрүүлжүүлэв.Зодоон болсон газар нь Асайт худалдааны төвийн замын урд талд Рояал караоке дотор болсон" гэх илтгэх хуудас /хх-ийн 5 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мын өгсөн:  "...Тэгэхээр нь би машинаасаа буугаад Болдхүү ахтай маргалдаж байсан залууг цааш нь түлхээд гарыг нь өчөөд доош нь дараад суулгасан. Тэгтэл хамт явж байсан эрэгтэй нь араас толгойн арын дагз хэсэгт цохисон. Би тэгэхээр нь манараад эргээд харахад замын хажууд байдаг саарал өнгийн хаалт хийдэг чулуугаар цохисон. Тэгээд ойр орчимд байсан хүмүүс цагдаа дуудсан байсан. Удалгүй хоёр цагдаа ирээд намайг цохисон залуу болон бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Намайг цохисон залууг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Би мэдүүлэг өгөх гээд хүлээж байхад дотор муухай оргиод унах гээд байхаар нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж үзүүлсэн. Тэгсэн миний тархины суурь яс зүүн хэсэгт нүх дайрсан хугаралттай, зүүн талд 1,3х3,2 хэмжээтэй цус хуралттай байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. ...Намайг цохисон залуу хар бараан хувцастай эрэгтэй байсан. Би өмсөж явсан хувцсыг нь одоо санахгүй байна. Тухайн хүнийг одоо харвал танина. Энэ зурагт байгаа ******* гэдэг хүн намайг араас саарал бетоноор цохисон залуу мөн байна." гэх /хх-ийн 16-18 дахь тал/.

            ... Би тухайн хүнийг одоо харвал танина. Тухайн үед намайг замын шахмал брожураар цохиход нь унаад босож ирээд харсан учир царай төрхийг нь тод санаж байна. Би хохирлын мөнгөө барагдуулж аваагүй. Надад баримттайгаар 203,100 төгрөгийн хохирол учирсан. Баримтгүйгээр 3 сая төгрөгийн хохирол учирсан. Би дээрх мөнгийг авч биеэ эмчлүүлмээр байна. би одоо ажлаа ч хийж чадахгүй гэрт байгаа учир эм тариагаа авч чадахгүй байна. Би энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учраад нийт 1,359,900 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээний хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргуулсан." Гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,

            -Гэрч М.Наранчимэгийн өгсөн:  "... Би нэлээд согтуу байсан ба ухаан гайгүй болоход Эрдэнэхүү нэг хүнийг тоосгоор цохиод хоёр цагдаа ирээд Эрдэнэхүүг ирээд аваад явсан. Бид нар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирээд Эрдэнэхүүг авах гэтэл эрүүлжүүлсэн гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь бид нар гэртээ харьж амарцгаасан." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дахь тал/

            -Таньж олуулах ажиллагаа явуулсан "... 1-6 хүртэл дугаарласан 6 ширхэг гэрэл зургийг хохирогч Б.Мд үзүүлэн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Асайт худалдааны төвийн замын урд талд үйл ажиллагаа явуулдаг Рояал нэртэй караокены гадна цохиж гэмтэл учруулсан хүнийг хараад таних уу гэхэд хохирогч Б.М нь "тэр хүнийг хараад танина, №2 гэж дугаарласан хүнийг зааж, мөн гэрэл зургуудын байрлалыг сольж яллагдагч *******гийн гэрэл зургийг №5 гэж Дугаарлан 1-6 хүртэл дугаарласан зургийг хохирогчид дахин үзүүлэхэд №5 гэж дугаарласан гэрэл зургийг "энэ миний толгой руу замын брожураар цохиж гэмтээсэн эрэгтэй мөн байна" гэж заав. ...*******гийн царай төрхийн онцлогоор нь тухайн хүний гэрэл зургийг хараад таньж байна гэв." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дахь тал/

            -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 13256 дугаартай  

            1. Б.Мын биед дагз ясны хугарал, бага тархины харуу хальсан дээрх цусан хураа, аалзавчин хальсан доорх цус харвалт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогоогдлоо.  

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дэх тал/,

             Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******гийн өгсөн: "...би учирсан хохирлыг барагдуулаагүй. Би одоо ажилгүй, өрх толгойлсон эрэгтэй тул хохирол өгөх мөнгө байхгүй байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

            Хохирогч Б.М эмчилгээний төлбөрт баримтаар нэхэмжилсэн 203,100 төгрөг /хх-ийн 7 дахь тал/, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 1,359,900 төгрөг /хх-ийн 25 дахь тал/-ийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй саналтай байна” гэв

            Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” хөнгөрүүлэх нөхцөлд тооцож  гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 3 жилийн хугацаагаар ялаар шийтгэж шийдвэрлэв.

            ******* нь 2006 онд төрсөн хүү Э.М, 2007 онд төрсөн охин Э.И, 2014  онд төрсөн охин Э.А нарын хамт амьдардаг болох нь Баянзүрх дүүргийн .......... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эхнэрийн нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байгаа боловч хохирогчид учирсан хохирол, шинж чанар, хохирол нөхөн төлөөгүй зэргийг харгалзан хорих ял оногдуулахаар шийдвэрлэж шүүгдэгч Эрдэнэхүүгийн насанд хүрээгүй хүүхдүүдэд Гэр бүлийн тухай хуульд зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжих ажиллагаагтай бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс 203,100 /хоёр зуун гурван мянга нэг зуу/төгрөг гаргуулж хохирогч Б.М-д, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч *******-гээс 1,359,900 /нэг сая гурван зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай.

5. Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох болон асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА