Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр             Дугаар 153/ШШ2019/00320             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт оршин суух, ПЭ64061605 тоот регистрийн дугаартай, Шар хуурчынхан овогт Тайвангийн ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т., нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 6 дугаар сарын 16-нд Ховд аймгийн Дуут сумын Ганц мод багийн ажилчин Б.Тайвангийн гэр бүлд 8 хүүхдийн 4 дэх охин болж төрсөн. Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид 1972 онд элсэн орж суралцаад 1981 оны 9 сарын 01-нээс Ховд аймгийн 1-р дунд сургуульд 10-р ангийг 1982 онд төгссөн. 1983-1984 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуульд байрны хүмүүжүүлэгч багш. 1985-1988 онд Ховд аймгийн НААҮГазарт 2-р халуун усанд касс, халуун усны эрхлэгчээр ажиллаж байсан. Би мөн Ховд аймгийн НАҮГ-т уурын зуухны машинист, үнэт цаасны няраваар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон тул НААҮГ-т ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т. нь 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуульд бичээчээр, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр, 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн НАҮГ-ын халуун усанд үйлчлэгчээр, 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн НАҮГ-ын халуун усанд кассчин, 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн НАҮГ-т уурын зуухны машинист, үнэт цаасны няраваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Т. ын нэр дээрх 1984 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай Шилжин ажиллуулах, ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 126 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Т. ын нэр дээрх Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 сарын 26-ны өдрийн Т. ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,

-Т. ын нэр дээрх МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхүүд,

-Гэрч Л.Сүх-Очирын шүүхэд өгсөн ...Т. нь 1984 онд анх Ховд аймгийн НАҮГ-т халуун усны үйлчлэгчээр ажилд орж, 1989 оныг хүртэл үйлчлэгч, кассчинаар ажилласан. Би 1981-1993 он хүртэл НАҮГ-т Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны даргаар ажиллаж байсан  гэх мэдүүлэг,

-Гэрч Г.Цэрмаагийн шүүхэд өгсөн ...би 1977-1992 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуульд жижүүр, тогоочоор ажиллаж байсан. Т. нь 1983 онд Дуут сумын 8 жилийн сургуульд бичээчээр ажилд орж байсан. Тэрээр 1985 он хүртэл тус сургуульд байрны багшаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Т.Эрхэмбаяр нь 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуульд бичээчээр, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр, 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн НАҮГ-ын халуун усанд үйлчлэгчээр, 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн НАҮГ-ын халуун усанд кассчин, 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн НАҮГ-т уурын зуухны машинист, үнэт цаасны няраваар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЭ64061605 тоот регистрийн дугаартай, Шар хуурчынхан овогт Тайвангийн ын 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуульд бичээчээр, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр, 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн НАҮГ-ын халуун усанд үйлчлэгчээр, 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн НАҮГ-ын халуун усанд кассчин, 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн НАҮГ-т уурын зуухны машинист, үнэт цаасны няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАРИНА