Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 176/2023/0074/Э

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Б.Цэрэнтогтох,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.Г холбогдох эрүүгийн Г.Г дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багт “Гүшээ” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, НП99100415 дугаарын регистртэй, Шарнууд овгийн Гэрэлмаагийн  Гантулга.

 

Холбогдсон хэргийн талаар

         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Г нь “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сум Булаг багийн нутаг дэвсгэр “Мөнхжаргалант” 4-5 тоотод оршин суух, Г.Ганбаатарын гэрт хохирогч Т.Б“манай ахтай нийлж архи уулаа” гэх шалтгаанаар Т.Б нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.Г:

...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримт

Эрүүгийн Т.Бдугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Гантулгын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сум Булаг багийн нутаг дэвсгэр “Мөнхжаргалант” 4-5 тоотод оршин суух, Г.Ганбаатарын гэрт хохирогч Т.Б“манай ахтай нийлж архи уулаа” гэх шалтгаанаар Т.Б нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай ...Т.Б биед зүүн нүдний ухархайн хажуу хананы сэлтэрсэн зөрүүтэй хугарал зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын урд хананы зөрүүтэй хугарал, хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн компьютерт томографикийн шинжилгээгээр оношлогдсон байна. Т.Б биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

хохирогч Т.Б ...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би Ганбаатарын гэрт эхнэр Түвшинжаргалын хамт орсон самарт явах талаар ярьж байхад Ганбаатар би нэг шил -архинд яваад ирье гээд гараад явсан буцаад орж ирэхдээ 1 шил 0.75 гр хэмжээтэй хараа нэртэй архитай орж ирсэн нөгөө архиа задлаад сууж байхад гаднаас Гантулга орж ирээд намайг нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн тэгээд толгой манараад гадаа гарсан юу болсныг сайн мэдэхгүй байна тэгээд би буцаад тэр гэр лүү ороогүй эмнэлэг рүү явсан... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

гэрч Б.Төртогтохын ...2022 оны 12 дугаар сарын 08-нд Ганбат гэх айлд унтаж байхад гаднаас Гантулга орж ирээд намайг чирч гадаа гаргаад зодож байсан санагдаж байна. Би нилээр согтуу байсан болохоор миний хаана хэдэн удаа цохисон мэдэхгүй байна. Тэгээд буцаад орсон чинь Батбаярын толгой нь цус болчихсон байсан. Гантулга зодчихоод гараад явсан гээд сууж байсан... /хх-ийн 8 дугаар хуудас/,

гэрч Б.Бадмаарагийн ...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ганбат гэх айлд унтаж байхад гаднаас Гантулга орж ирээд намайг нэг удаа өшиглөсөн. Би тэндээс гараад явсан буцаад ороход Гантулга нь аав Батбаярыг нүүр толгой хэсэгт цохисон байсан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч Б.Долгорсүрэнгийн ...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манайд Батбаяр ах Төртогтох, Бадмаараг нар унтаж байхад нь манай нөхрийн төрсөн дүү Г.Г орж ирээд тэнд байсан хүмүүсийг хөөж гаргаад Батбаяр ах унтаж байхад нь татсан сэрээгүй тэгсэн нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Би дундуур нь орж салгаад Гантулга гараад явсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

сэжигтэн Г.Гантулгын ... 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой 16-17 цагийн үед өөрийн төрсөн ах Ганбаатарын гэрт орсон гэрээр нь дүүрэн согтуу хүмүүс байсан би уурлаад та нар хэдэн өдөр архидах гэсэн юм амьдрал байхгүй хүмүүс үү наад гэрт чинь жоохон хүүхдүүд байгаа биз дээ гэж хэлээд тэнд байсан Бадмаараг, бас танихгүй нэг залуу байсан, Батбаяр ах гээд гэрт байсан хүмүүсийг нэг нэг удаа цохиод гэрээс хөөж гаргасан тэгээд Ганбаатар ах эхнэр Долгорсүрэн гарт бас та 2 гэрээрээ хүмүүс цуглуулаад архидаад байх юм гэж зэмлэж хэдэн үг хэлчхээд би гэрээс нь гараад явсан... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

яллагдагч Г.Гантулгын ... 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хөдөөгөөс сумын төв рүү орж ирээд хэдэн шуудай хэвэх авах гээд явахдаа замаараа сумын төвд байх төрсөн ах болох Ганбаатарынд ирсэн юмаа тэгтэл Ганбаатарынд Батбаяр, Түвшөө, Бадмаараг, Төрөө нар архи уугаад сууж байсан юмаа. Тэгээд би тухайн хүмүүст та нар одоо боль Та нар энд архи ууж болохгүй олон нялх нойтон хүүхэдтэй гэж хэлсэн байсан тэгээд би гадуур явж байгаад дахиад яваад очтол яваагүй бүгдээрээ согтчихсон байж байсан тэгээд би тэр хүмүүсийг гадагшаа гарч хөөгөөд Батбаяр гэдэг хүнийг 3үүн шанаа тус газар нь хоёр удаа цохисон чинь ойчихдоо ширээний булан мөргөөд унасан тэгээд биедээ гэмтэл авсан байгаа. Тэгээд тэр хүмүүс бөөнөөрөө гараад явсан байгаа харин би Ганбаатар ахыг загнасан... /хх-ийн 45-47 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Гантулгын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48, 50-60 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Гантулгын гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Б.Цэрэнтогтох:

  ...Шүүгдэгч Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Г.Г нь Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч хохирогч шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Гантулгыг  эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн,

 

   Шүүгдэгч Г.Г:

  ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Даваажаргалын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                               

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Гантулгын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Г нь хохирогч Т.Бцохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.Г нь хохирогч Т.Б нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн бугалга ясны шахагдсан хугарал, хамар ясны хугарал, баруун чамархай, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн чихний ар хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Г.Гантулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Б биед зүүн нүдний ухархайн хажуу хананы сэлтэрсэн зөрүүтэй хугарал зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын урд хананы зөрүүтэй хугарал, хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан байна. 

   

Хохирогч Т.Батбаяр нь шүүгдэгч Г.Гас мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 50.000 /тавин мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 65  дугаар хуудсанд авагдсан хохирогч Т.Б хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Б.Цэрэнтогтох:

  ...Шүүгдэгч Гэрэлмаагийн Гантулгыг  шүүхээс Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Тиймээс шүүгдэгч Г.Гантулгыг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялын санал гаргаж, Мөн хохирогч Батбаярт цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээр саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь бусдад учирсан 450.000 төгрөгийн   хохирол  төлсөн , цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт шүүгдэгчийг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

   Шүүгдэгч Г.Г:

  ... Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн  дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Гд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Г.Гд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Г.Гд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн Т.Бдугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

    шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                           хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Т.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Г шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн Т.Бдугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Шарнууд овгийн Гэрэлмаагийн Гантулга энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН