Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч., түүний өмгөөлөгч Д.Жаргал,

Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,

Шүүгдэгч Ц.*******, Г.*******, Г.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 35/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт ын *******, овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2107000490205 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

******* овогт *******ын ******* /РД:/,

 

2. Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн дунд боловсролтой, малчин, хувиараа мал
малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Замчны 41
дүгээр гудамжны 01 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:/,

 

3. Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар
Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, Токарчин
мэргэжилтэй, барилгын туслах ажилтай,
тоотод оршин суудаг, урьд Сум дундын 23 дугаар
шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5
сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн,

******* овогт ын ******* /РД:/,

 

4. Монгол Улсын иргэн, -ний өдөр Налайх
дүүрэгт төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр
багийн задгайд оршин суудаг,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

овогт гийн ******* /РД:УД04211912/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.******* нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт", Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай" тогтоол, "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" (MNS 6264:2018) стандартыг тус тус зөрчиж, "" гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бага насны, бие даан шийдвэр гаргах чадваргүй, эрх зүйн чадамжгүй 12 настай амь хохирогч Н.ийг хамгаалах хэрэгсэлгүй, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр шагнал амлан өөрийн морийг унуулж, сунгаанд оролцуулах явцад амь хохирогч Н.э нь мориноос унаж, улмаар тархиндаа гэмтэл авсны улмаас нас барж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

Шүүгдэгч Г.******* нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт", Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай" тогтоол, "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" (MNS 6264:2018) стандартыг тус тус зөрчиж, "" гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ц.*******гийн морийг унаж, сунгаанд оролцох зөвшөөрлийг олгосон эс үйлдэхүйн улмаас амь хохирогч Н.э нь мориноос унаж, улмаар тархиндаа гэмтэлийн авсны улмаас нас барж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

 

Шүүгдэгч Г.******* нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө "...морины уралдаан, сунгаа болсныг морины ханагар ажил хийсэн.." гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн,

 

Шүүгдэгч Г.******* нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оайрлах гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай" тогтоолыг зөрчиж сунгаа хийлгэх явцад Н.э нь мориноос унаж, улмаар тархины гэмтлийн улмаас нас барсан хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө "морины уралдаан сунгаа болсныг морины ханагар ажил хийсэн" гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн,

 

Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай "Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай" тогтоолыг зөрчиж сунгаа хийлгэх явцад Н.э нь мориноос унаж, улмаар тархины гэмтлийн улмаас нас барсан хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө "...тухайн морины ажил хийлгэх үед би байгаагүй. ******* ax pyy утсаар холбогдож морины ажил юу болсон талаар асуухад 2 хүүхэд мориноос унасан гэсэн. Тухайн хэрэг болох үед би хамт байгаагүй, Э.ын унаж байсан морь Г.******* ахын морь, надад уралдааны морь байдаггүй" хэмээн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сунгаан болоход өөрийн морийг насанд хүрээгүй Э.аар унуулж, улмаар сунгааны явцад хадуурсан морины өөдөөс мотоциклтой хөөсөн бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Н.ын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-2/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-6/, хохирогч Н.ын мэдүүлэг /1хх-33-34/, Ч.ийн мэдүүлэг /1хх-36-39/ хуудас, Шинжээчийн 669 дугаартай дүгнэлт /1хх-141-146/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт /1хх-11-12/, гэрч Э.ын мэдүүлэг /2хх-201/, насанд хүрээгүй гэрч Э.ын мэдүүлэг /3хх-161-164/, Г.*******ын 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-56/, Г.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-242-243/, Б.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-2/, Цаг уур эрдэм шинжилгээний газраас ирсэн тухайн өдрийн цаг агаарыг тодорхойлсон алба бичиг /3хх-219/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн зүгээс: Хавтаст хэргээс Г.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-242-243/, Г.*******ын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг /2хх-198-199/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс: Хавтаст хэргээс гэрч Г.Отгонцэцэгийн мэдүүлэг /1хх-247-249/, /2хх-206/, шүүгдэгч Б.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-10/, Б.ын хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгүүд /3хх-50-57/, Б.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-2-4/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн зүгээс: гэрч Ц.*******гийн мэдүүлэг /1хх-41/, Г.*******ын гэрчээр өгсөн мэдүүлгээс холбогдох хэсгийг /1хх-43/, Э.ын гэрчээр өгсөн мэдүүлгээс холбогдох хэсгийг /1хх-50/, гэрч Г.*******ын өгсөн мэдүүлэг /2хх-203/, яллагдагчаар Г.*******ын өгсөн мэдүүлэг /2х-237/, Г.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-9/, сүүлд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С.Дэлгэрмаагийн зүгээс: Э.Шинэцэцэг өмгөөлөгчийн шинжлэн судалсан гэрч Ц.*******гийн мэдүүлэг /1хх-41/, Г.*******ын гэрчээр өгсөн мэдүүлгээс холбогдох хэсгийг /1хх-43/, Э.ын гэрчээр өгсөн мэдүүлгээс холбогдох хэсгийг /1хх-50/, гэрч Г.*******ын өгсөн мэдүүлэг /2хх-203/, яллагдагчаар Г.*******ын өгсөн мэдүүлэг /2х-237/, Г.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-9/, сүүлд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтыг шинжлэн судалснаар тооцуулав.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Хавтаст хэргээс /1хх-164/, /1хх-165/, хохирогч Ч. шинжээч эмчид үзүүлсэн дүгнэлт, шинээр гаргаж өгсөн шатахууны хоёр баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд:

Шүүгдэгч  Ц.*******гийн : “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Г.******* ахтай морь уралдах газар руу явсан. Г.******* ахын машинд байсан хүүхдээс ахынхаа морийг унаад өгөөч ах нь шагнана шүү гэж гуйхад морийг минь унаж өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дэлгүүр орохдоо Б.ын найз н.аас гурван насны морь уралдах талаар мэдсэн. Дэлгүүрээс гараад морь уралдах газар руу явж байхдаа Г.******* ахтай дайралдсан. Г.******* ах мөн тийшээ явж байсан. Тухайн үед миний морийг унадаг 2 хүүхэд хороололд байдаг гэр рүүгээ усанд орохоор явсан байсан. Морь унах хүүхэд олдоогүй байсан тул Г.******* ахын машинд сууж байсан хүүхдээс гуйсан. Г.******* ах хэлэхдээ наад хүүхэд чинь мориноос хасагдсан хүүхэд чи өөрөө асуугаад үз гэж хэлсэн. Тэгээд би асуухад дүү зөвшөөрч морийг минь унаж өгсөн. Хүүхэд мориноос унахад би хажууд нь байгаагүй. Манай нэг азарга адуу байхгүй байсан. Тэгсэн яг тэрний хажуугаас гараад ирсэн. Амьхандаа гэр рүүгээ дөхүүлж өгчхөөд ирэхэд хүүхэд уначихлаа гэсэн. Яваад очиход хүүхэд маань мориноос унасан байсан. Тэгээд Налайхын эмнэлэг дээр ирээд. Г.******* ахаас аав, ээжийнх нь дугаарыг аваад дуудуулсан. Тухайн үед аав, ээж хоёр нь хоёулаа согтуу ирсэн. Яг үнэндээ эмнэлэг дээр учраа олох ямар ч бололцоо байгаагүй. Анх морь унуулахад би Г.******* ахаас энэ юун хүүхэд юм бэ гэж асууж байсан. Тэгсэн манай тэнд байдаг хүүхэд. Намайг моринд явна гэхээр гүйгээд ирсэн юм шиг байна лээ гэсэн. Тухайн үед аав, ээж нь согтуу зодож барьсан юм шиг байсан. Тэгээд Г.******* ахынд ирж уралдаан дээр надтай дайралдан миний морийг унаж өгсөн. Уяач хүмүүс нэг нэгнээсээ унаач хүүхдийг нь гуйж морио унуулдаг болохоор тухайн үед ийм явдал болно гэж бодоогүй. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хоёр дүү минь ээлжлэн сахисан. Намайг бие муутай болохоор сахиж яах юм өдрийн цагаар ир гэсэн. Энэ үйл явдалд маш их харамсаж байна...” гэв. 

 

   Шүүгдэгч  Г.*******ын: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед би хашаан дотроо үхрийн баасаа цэвэрлээд байж байсан. Манай эхнэр цонхоор дуудаад талийгч хүүг энд ирсэн үү? аав нь утасдаад байна гэхээр нь би ирээгүй гэсэн. Тэгээд би үхэр малаа бэлчээчхээд 12 цагийн үед гэртээ ирэхэд Б.******* хоёр хүүхэдтэй ирчихсэн байсан. Би Б.ын морийг ачиж явахаар болсон. Морь ачаад хөдлөх болтол хоёр хүүхэд машинд орж ирээд суусан. Явахаас өмнө гэрт байхдаа би талийгч хүүд өнөөдөр салхи ихтэй жавартай хүйтэн байна чи заавал явах хэрэг байгаа юм уу гэж хэлсэн. Манай гэрт хүн байхгүй байгаа би цуг явна гэсэн. Сунгаа болох газар нь яваад очиход хүмүүс цуглачихсан азарга, их морь давхиад ирчихсэн байсан. Очоод удаагүй машиндаа сууж байтал Ц.******* ирээд морины хүүхэд маань ирдэггүй уг нь хоёр хүүхэд байсан юм гээд машинд сууж байсан хүүхдээс гуйсан. Би цааргалсан байдалтай наад хүүхэд чинь мориноос хасагдсан хүүхэд гэж хэлсэн. Тэгээд өөртөө нь яриад зөвшөөрчихсөн байсан. Мордуулаад унаад явуулахад нь би анзаараагүй. Ийм явдал болсонд харамсаж байна...” гэв.

 

   Шүүгдэгч  Г.*******ын : “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ц.******* ах намайг урд сунгаа болох газар руу морио хөтлөөд явж бай гэсэн. Морио хөтлөөд явсан. Манай морийг унадаг хоёр хүүхэд гэртээ байсан. Ц.******* ахыг хамгаалалтын хувцсаа авчраарай гэхэд Ц.******* ах яарч байгаад мартаад ирсэн байсан. Тэгээд Г.******* ахаас хүүхэд гуйсан юм байна лээ. Талийгч хүүхдийг өмнө нь ганц нэг харж байсан. Сунгаа, ханагар гээд бараг л нэг үг. Яг ижилхэн ажил гэсэн үг. Олон хүн цуглана гэж мэдээгүй. Худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна...” гэв.

 

   Шүүгдэгч Б.ын: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ийн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөө хүү минь намайг унтаж байх хойгуур гэрээсээ гараад явсан. Урд өдөр нь буюу 03 дугаар сарын 17-ны өдөр надад “Г.******* ахтай морь үзнэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би морь унаж болохгүй гэсэн. 03 дугаар сарын 18-аас хоёр өдрийн өмнө Ц.*******гийн хэлээд байгаа уралдаан болсон тэр өдөр аягүй шуургатай өдөр байсан. Тэр өдөр “уралдаан болсон Б.******* ах хүргэж ирлээ” гээд миний хүүг аваад ирсэн. Хар куртик өмсөөд орж ирсэн байсан. Би хүүгээ загнасан. Миний хүү Г.******* ахын гэрээр их очдог. Моринд дэндүү хайртай. Морь гэхээр унтаж байгаад шууд гардаг. Би хүүгээ ийм болчихно гэж бодоогүй. Энэ хүмүүст итгэж байсан. 03 дугаар сарын 18-ны өглөө би архи уугаагүй. Тэр өдөр би юмаа угаах гээд байж байтал манай нөхөр өнөөдөр эр цэргийн баяр юм байна хоёулаа худынд очъё гээд 11 цагийн үед л машинаа унаад гарсан. Манай хүн худтайгаа ганц юм уусан. Тэгээд “танай хүүхэд ухаангүй байна эмнэлэг дээр ир” гэхээр нь би ухаан алдаад уначихсан. Тэр үед би бараг харвалт өгсөн юм шиг байна лээ. Өөрийн мэдэлгүй чичрээд бэрийгээ хурдан очоорой гэж гаргачхаад би араас нь гүйгээд гандан орж мөргөчхөөд цаашаа эмнэлэг дээр очсон. Очиход миний хүү ухаангүй, ам хамраас нь цус гарчихсан, бүх хувцсыг хайчилчихсан, яаралтай хот руу авч явна гарын үсгээ зур гэсэн, би тэгээд дагаад эмнэлэг явсан. Хүү минь 14 хоног ухаангүй байсан. Би хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй цагаар гуйж ордог байсан. Түргэн дээр ирээд явахад Г.******* ах Ц.******* хоёр түргэний машины араас дагаад яваарай гэсэн. Би хүүгээ үхнэ гэж бодоогүй гадна талаасаа ямар ч шархгүй байсан, ухаангүй л харагдаж байсан. Тэгээд машинтайгаа араас нь дагаж явсан. Аав нь бага зэрэг согтуу байсан. Би 14 хоног эмнэлэгт сахиад 04 дүгээр сарын 01-ний өдөр би хүүгээ алдсан. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл би энэ хүмүүстэй маргалдаад явж байна. Гэм бурууг нь хүлээлгэж, ахиад нэг хүний үр хүүхдийг ийм харгис зүйлд битгий хүрээсэй гэж хүсэж байна. Би маш их гомдолтой байна. Аав, ээж нь согтуу гээд байна. Би хэзээ ч архи ууж амьдралаа алдаж үзээгүй. 26 жил төмөр замд ажиллаж 5 хүүхэд өсгөсөн эх хүн. Би үр хүүхдийнхээ төлөө явдаг эх хүн шүү. Гэм бурууг нь заавал хүлээлгэнэ гэж бодоод 05 дугаар сарын 21-ний өдөр хүүгийнхээ төрсөн өдрөөр өмгөөлөгч хөлсөлж авсан. Одоо энэ хүмүүст маш их гомдолтой байна. Өвлийн хүйтэнд орж ирээд хүүг минь аваад гарахдаа та уралдаанд бэлдэж байсан биз дээ. Таныг настай хүн гэж бодоод би элдэв зүйл хэлээгүй шүү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан оролцогч нарын шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт нь тухайн хэрэгт, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос  шүүхэд  шилжүүлсэн  эрүүгийн  хэргийн  хүрээнд  шүүгдэгч Ц.*******, Г.*******, Г.*******, Б.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

  1. Г.*******, Ц.******* нарт холбогдох гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь амь хохирогч Н.ийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр "" гэх газарт бага насны, бие даан шийдвэр гаргах чадваргүй, эрх зүйн чадамжгүй 12 настай амь хохирогч Н.ийг дагуулж сунгаанд оролцох зөвшөөрлийг олгосон эс үйлдэхүйгээр, харин шүүгдэгч Ц.******* нь  хамгаалах хэрэгсэлгүй, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр, шагнал амласан зэрэг нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт", Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай" тогтоол, "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" хууль, түүнд нийцүүлэн гаргасан (MNS 6264:2018) стандартыг тус тус зөрчсөний улмаас Ц.*******гын хүрэн үрээ Соёолон морийг унаж, сунгаанд оролцох явцадаа мориноос унаж түүнд гавлын дагзны зүүн хэсэг, зүүн зулайн ар, чамархай ясны хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины аксоны тармал гэмтэц, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн суурь хэсэг, чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсгийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэн, дунд тархи, бага тархины зүүн талын бөмбөлгийн эд дэх цус харвалт, няцрал.толгойн хуйхан доорх зулайн зүүн ар хэсэг, дагзны зүүн хэсгийн цус хуралт, хоёр хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал, бауун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн чихний дэлбэн, доод уруул.нуруунд зулгаралт, баруун, зүүн тохой, баруун өвдөг, тавхайнд цус хуралт бүхий тархины бүтүү гэмтлийн улмаас 2021 оны 03 дугаар сарын 18 өдөр 17 цагаас “Гэмтэл согог судлалын үндэсний төвд” эмчлигдэж байгаад мөн оны 04 дүгээр сарын 01 ны өдрийн 09 цаг 55 минутад нас барж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:

 

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед би хашаан дотроо үхрийн баасаа цэвэрлээд байж байсан. Манай эхнэр цонхоор дуудаад талийгч хүүг энд ирсэн үү? аав нь утасдаад байна гэхээр нь би ирээгүй гэсэн. Тэгээд би үхэр малаа бэлчээчхээд 12 цагийн үед гэртээ ирэхэд Б.******* хоёр хүүхэдтэй ирчихсэн байсан. Би Б.ын морийг ачиж явахаар болсон. Морь ачаад хөдлөх болтол хоёр хүүхэд машинд орж ирээд суусан. Явахаас өмнө гэрт байхдаа би талийгч хүүд өнөөдөр салхи ихтэй жавартай хүйтэн байна чи заавал явах хэрэг байгаа юм уу гэж хэлсэн. Манай гэрт хүн байхгүй байгаа би цуг явна гэсэн. Сунгаа болох газар нь яваад очиход хүмүүс цуглачихсан азарга, их морь давхиад ирчихсэн байсан. Очоод удаагүй машиндаа сууж байтал Ц.******* ирээд морины хүүхэд маань ирдэггүй уг нь хоёр хүүхэд байсан юм гээд машинд сууж байсан хүүхдээс гуйсан. Би цааргалсан байдалтай наад хүүхэд чинь мориноос хасагдсан хүүхэд гэж хэлсэн. Тэгээд өөртөө нь яриад зөвшөөрчихсөн байсан. Мордуулаад унаад явуулахад нь би анзаараагүй. Ийм явдал болсонд харамсаж байна...” гэв.

 

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Г.******* ахтай морь уралдах газар руу явсан. Г.******* ахын машинд байсан хүүхдээс ахынхаа морийг унаад өгөөч ах нь шагнана шүү гэж гуйхад морийг минь унаж өгсөн. 2021оны 03 дугаар сарын 04-ний өдөр дэлгүүр орохдоо Б.ын найз н.аас гурван насны морь уралдах талаар мэдсэн. Дэлгүүрээс гараад морь уралдах газар руу явж байхдаа Г.******* ахтай дайралдсан. Г.******* ах мөн тийшээ явж байсан. Тухайн үед миний морь унадаг 2 хүүхэд хороололд байдаг гэр рүүгээ усанд орохоор явсан байсан. Морь унах хүүхэд олдоогүй байсан тул Г.******* ахын машинд сууж байсан хүүхдээс гуйсан. Г.******* ах хэлэхдээ наад хүүхэд чинь мориноос хасагдсан хүүхэд чи өөрөө асуугаад үз гэж хэлсэн. Тэгээд би асуухад дүү зөвшөөрч морийг минь унаж өгсөн. Хүүхэд мориноос унахад би хажууд нь байгаагүй. Манай нэг азарга адуу байхгүй байсан тэгсэн яг тэрний хажуугаас гараад ирсэн. Амьхандаа гэр рүүгээ дөхүүлж өгчхөөд ирэхэд хүүхэд уначихлаа гэсэн. Яваад очиход хүүхэд маань мориноос унасан байсан. Тэгээд Налайхын эмнэлэг дээр ирээд. Г.******* ахаас аав, ээжийнх нь дугаарыг аваад дуудуулсан. Тухайн үед аав, ээж хоёр нь хоёулаа согтуу ирсэн. Яг үнэндээ эмнэлэг дээр учраа олох ямар ч бололцоо байгаагүй. Анх морь унуулахад би Г.******* ахаас энэ юун хүүхэд юм бэ гэж асууж байсан. Тэгсэн манай тэнд байдаг хүүхэд. Намайг моринд явна гэхээр гүйгээд ирсэн юм шиг байна лээ гэсэн. Тухайн үед аав, ээж нь согтуу зодож барьсан юм шиг байсан. Тэгээд Г.******* ахынд ирж уралдаан дээр надтай дайралдан миний морийг унаж өгсөн. Уяач хүмүүс нэг нэгнээсээ унаач хүүхдийн гуйж морио унуулдаг болохоор тухайн үед ийм явдал болно гэж бодоогүй. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хоёр дүү минь ээлжлэн сахисан. Намайг бие муутай болохоор сахиж яах юм өдрийн цагаар ир гэсэн. Энэ үйл явдалд маш их харамсаж байна...” гэв.

 

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.ийн өгсөн: 2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөө хүү минь намайг унтаж байх хойгуур гэрээсээ гараад явсан. Урд өдөр нь буюу 03 дугаар сарын 17-ны өдөр надад “Г.******* ахтай морь үзнэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би морь унаж болохгүй гэсэн. 03 дугаар сарын 18-аас хоёр өдрийн өмнө Ц.*******гийн хэлээд байгаа уралдаан болсон тэр өдөр аягүй шуургатай өдөр байсан. Тэр өдөр “уралдаан болсон Б.******* ах хүргэж ирлээ” гээд миний хүүг аваад ирсэн. Хар куртик өмсөөд орж ирсэн байсан. Би хүүгээ загнасан. Миний хүү Г.******* ахын гэрээр их очдог. Моринд дэндүү хайртай. Морь гэхээр унтаж байгаад шууд гардаг. Би хүүгээ ийм болчихно гэж бодоогүй. Энэ хүмүүст итгэж байсан. 03 дугаар сарын 18-ны өглөө би архи уугаагүй. Тэр өдөр би юмаа угаах гээд байж байтал манай нөхөр өнөөдөр эр цэргийн баяр юм байна хоёулаа худынд очъё гээд 11 цагийн үед л машинаа унаад гарсан. Манай хүн худтайгаа ганц юм уусан. Тэгээд “танай хүүхэд ухаангүй байна эмнэлэг дээр ир” гэхээр нь би ухаан алдаад уначихсан. Тэр үед би бараг харвалт өгсөн юм шиг байна лээ. Өөрийн мэдэлгүй чичрээд бэрийгээ хурдан очоорой гэж гаргачхаад би араас нь гүйгээд гандан орж мөргөчхөөд цаашаа эмнэлэг дээр очсон. Очиход миний хүү ухаангүй, ам хамраас нь цус гарчихсан, бүх хувцсыг хайчилчихсан, яаралтай хот руу авч явна гарын үсгээ зур гэсэн, би тэгээд дагаад эмнэлэг явсан. Хүү минь 14 хоног ухаангүй байсан. Би хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй цагаар гуйж ордог байсан. Түргэн дээр ирээд явахад Г.******* ах Ц.******* хоёр түргэний машины араас дагаад яваарай гэсэн. Би хүүгээ үхнэ гэж бодоогүй гадна талаасаа ямар ч шархгүй байсан, ухаангүй л харагдаж байсан. Тэгээд машинтайгаа араас нь дагаж явсан. Аав нь бага зэрэг согтуу байсан. Би 14 хоног эмнэлэгт сахиад 04 дүгээр сарын 01-ний өдөр би хүүгээ алдсан. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл би энэ хүмүүстэй маргалдаад явж байна. Гэм бурууг нь хүлээлгэж, ахиад нэг хүний үр хүүхдийг ийм харгис зүйлд битгий хүрээсэй гэж хүсэж байна. Би маш их гомдолтой байна. Аав, ээж нь согтуу гээд байна. Би хэзээ ч архи ууж амьдралаа алдаж үзээгүй. 26 жил төмөр замд ажиллаж 5 хүүхэд өсгөсөн эх хүн. Би үр хүүхдийнхээ төлөө явдаг эх хүн шүү. Гэм бурууг нь заавал хүлээлгэнэ гэж бодоод 05 дугаар сарын 21-ний өдөр хүүгийнхээ төрсөн өдрөөр өмгөөлөгч хөлсөлж авсан. Одоо энэ хүмүүст маш их гомдолтой байна. Өвлийн хүйтэнд орж ирээд хүүг минь аваад гарахдаа та уралдаанд бэлдэж байсан биз дээ. Таныг настай хүн гэж бодоод би элдэв зүйл хэлээгүй шүү...” гэв.

 

    1. Мөрдөн байцаалтад хохирогчоор Н.ын өгсөн: “...Миний талийгаач хүү ******* гэх айлд хурдны морь хөлсөөр унадаг юм. Тухайн үед Налайхын хонхор 4 дүгээр зөрлөг гэх газраас ******* нь морь ачиж городок гэх газар аваачсан юм билээ. Тэгтэл морь унах хүүхэд ирээгүй гэхэд нь манай талийгаач хүү би морь унаж чадна гээд унуулж байгаад мориноос унасан юм билээ. Городок Нисэхийн баруун талд давхилт хийж байгаад унасан юм билээ. Малгай, хамгаалалтын хувцас, хэрэгсэл огт хэрэглээгүй гэсэн. Надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй. *******, ******* хоёртой ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Морь унуулж байгаад хичээл орохоор дэвтэр ном хувцсыг нь ******* бэлдэж өгдөг юм. Г.*******, Ц.******* нар нь надаас зөвшөөрөл аваагүй. Г.******* надад хэлэхдээ “2 моринд ажил хийхээр давхиулж байтал хүүгийн унасан Ц.*******гийн морь хадуураад буцаж нийлэхдээ 2 морь мөргөлдөх үед Н.э мориноос унасан” гэж хэлсэн. Өөр хүмүүс хүүгээр чинь морь унуулъя гэхэд би зөвшөөрдөггүй байсан юм...” гэх мэдүүлэг

/1хх-33-34/,

 

    1. Гэрчээр насанд хүрээгүй Э.ийн өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би ******* ахын морийг унаад давхил хийхээр *******, *******, талийгаач э нарын хамт явсан. ******* ах ийг нэг морь унаад өгчих гэхэд тэр зөвшөөрөөд морийг нь унаж, би ******* ахын морийг унаж хоёулаа ын урдуур зүүн тийшээ явсан. Эргэх газраа ******* ах машинтайгаа очоод зогсож байсан. э бид 2 эргээд баруун тийшээ давхиж байхад ******* ах мотоциклтойгоо миний хойд талд дагаад явж байсан. Тэгтэл ий морь жаахан урагшаагаа хадуурахад эргэж миний морины урдуур хөндлөн орж ирээд миний морины цээж ий морины бөгс хавьд мөргөлдөж бид хоёр хоёулаа мориноос газарт унаж морьд давхиад явчихсан. Намайг цагдаад мэдүүлэг өгөхөөс өмнө Ц.*******, Г.******* нарын нэг нь намайг ингэж тэгж хэлээрэй гэж үг зааж өгсөн юм. "Сунгаа болоогүй, давхил болсон" гэж хэлээрэй гэх мэтээр үг зааж өгсөн юм...” гэх мэдүүлэг,

/1хх-50-54, 2хх-195-196/

 

    1. Гэрчээр Э.ын өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай найз ******* намайг сунгаанд хамт явъя гээд намайг дагуулаад бид хоёр ын "ямаха" маркийн улаан өнгийн мотоциклтой сундалдаад Танц байшин гэх сунгаа болдог газар руу явсан. Тэнд очиход 50-60 гаруй хүмүүс цугласан байдалтай, сунгаа нь дөнгөж эхлээд морь мал нь мордуулж байсан. Тэнд миний мэдэхээр 3 насны морьд уралдсан. Соёолон насны морьд 12 цаг өнгөрөөд уралдахаар болоход Б.ын хээр морийг ******* эмээллэж чадахгүй гээд би эмээллэж өгөөд унаач гээд хүүхэд унасан. Тухайн үед Ц.******* ахын морийг Н.э гэх хүүхэд унасан. Н.э морио эмээллээгүй зайдан унасан. Тэгээд уралдаан эхлээд тавиач нь тал эргүүлээд моринууд нь амаа булаацалдаад гараанаасаа хадуураад давхичихсан. Б.******* бид хоёр хээр морины ардаас явья гээд мотоциклтой сундалдаж яваад би мотоциклыг нь бариад явсан. Тэгээд хээр араас яваад уралдааны замруугаа оруулах гээд мотоциклтойгоо араас нь давихаад явж байтал Ц.******* ахын хүрэн морь нь хээр морины урдуур нь хөндлөн давхиад ороод ирсэн. Тэгээд тэр хоёр морь мөргөлдөөд унацгаасан. Тухайн үед Ц.******* ахын хүрэн морь хадуураад хажуугаас орж ирснээс болж мөргөлдсөн. Гараанаас гарахдаа л тэр хоёр морь хоёулаа хадуурчихдаг юм. Миний мэдэхээр соёолон насанд 25 гаруй морь уралдсан, яг хэн зохион байгуулсан болохыг мэдэхгүй байна. Миний танихгүй хүн уралдаанд оролцож байгаа 1 мориноос 30,000 төгрөгийн хураамж авч байсан санагдаж байна. Хүмүүс нь санаа нийлээд эхний 5 мориндоо тэрийгээ хувааж өгдөг юм...” гэх мэдүүлэг,

/2хх-200-201/

 

    1. Гэрчээр Г.*******ын өгсөн: “...би тухайн үед ******* ахын адууг малладаг адуучин нь байсан. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* ах надад соёолон хүрэн үрээгээ ханагар ажил хийнэ үрээгээ хөтлөөд Хэвтээд ир гэсэн. Намайг ирэхэд ******* ах портертой морио ачаад 10-13 цагийн орчим 2 эрэгтэй хүүхэд кабиндаа суулгаад ирсэн. Тэгээд ******* ахын морийг нэг хүүхэд нь, ******* ахын морийг нэг хүүхэд нь унасан. Би хүүхэд мориноос унахад нь байгаагүй. Хүүхдэд ямар нэгэн хамгаалалтын хувцас, хэрэгсэл байгаагүй. Ханагар гэдэг нь ойролцоогоор 5-6 км зайд морийг зөөлөн цогиотой давхиулдаг ажил бөгөөд машинаар 30 км/цаг хурдтай морийг татаж давхидаг...” гэх мэдүүлэг,

     /1хх-242-243/

 

    1. Гэрчээр Б.ийн өгсөн: “... буюу гийн нь манай 4 дэх хүүхэд байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү ыг ******* гэрээс ирж аваад морио унуулсан. Орой нь гэртээ ирэхдээ зүүн нүдний орчим хөхөрч хавдсан, зүүн шуун дээр нь шалбарсан байхаар нь яасан гэхэд ******* ахын морийг унаж байгаад ойчсон гэсэн. Яаж унасан, хэнтэй явсан талаараа хэлээгүй. Мориноос унаснаас хойш хүү маань 2 өдөр бөөлжөөд халуураад тэгээд *******ын дүү гэх эмэгтэй Налайхын эмнэлэгт үзүүлэхэд тархи нь доргисон байна бусдаар зүгээр байна гэж хэлсэн. Хүү маань сүүлийн 1-2 жид морь унаад байдаг болсон. Ямар наадам уралдаанд орсон талаар би мэдэхгүй. Тэр өдөр морины ажил хийнэ гээд хүүг маань авч явсан...” гэх мэдүүлэг,

/хх-48/

    1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 669 дугаар: “Талийгаач Н.ий цогцост гавлын дагзны зүүн хэсэг, зүүн зулайн ар, чамархай ясны хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины аксоны тармал гэмтэц, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн суурь хэсэг, чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсгийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн дух , зулай, чамархайн дэлбэн , зүүн тал бөмбөлгийн дух.зулайн дэлбэн, дунд тархи, бага тархины зүүн талын бөмбөлгийн эд дэх цус харвалт, няцрал.толгойн хуйхан доорх зулайн зүүн ар хэсэг, дагзны зүүн хэсгийн цус хуралт, хоёр хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал, бауун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн чихний дэлбэн, доод уруул.нуруунд зулгаралт, баруун, зүүн тохой, баруун өвдөг, тавхайнд цус хуралт. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн учир химийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. ГССҮТ-д зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. Талийнгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт,

/1хх-141-149/

 

    1. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,

/2хх-11-12/

 

    1. Ц.*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд

     /хх-75-80, 107-132, 3хх-5-7, 3хх-76-84/

    

    1. Г.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд

/3хх-2-3, 40-46/,

 

    1. Г.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/3хх-9/

 

    1. Монгол улсын 13.340.10; 97.220.01 дугаартай “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага,

    /1хх-194-200/

 

    1. Монголын морин спорт уяачдын холбооноос гаргасан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2/40 дугаар чиглэл,

   /1хх-201-202/

 

    1. Монгол улсын засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар “хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол,

   /1хх-293, 2хх-78/

  

    1. Монголын хурдан морины уралдааны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүрэм,

   /1хх-204-217/

 

    1. Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/35 дугаар зөвлөмж,

/2хх-32-33/

 

    1. Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/55 дугаар тушаал,

/2хх-79/

 

    1. Монгол улсын хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тушаал /2хх-80-86/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Г.******* амь хохирогч Н.ээр урд хурдны морь унуулж үүнтэй холбоотой хөлсийг түүний эцэг эхэд өгдөг байсан бөгөөд амь хохирогчийн эцэг эхийн хувьд шүүгдэгч Г.*******тай ямар нэгэн байдлаар итгэлцэл үзүүлж хүүхдээ түүний гэр рүү явуулж ойр зуурын ажил хийлгэж, өөрийнх нь хүсэлтээр явуулдаг байсан. Энэ итгэлцлээ үл биелүүлж Ц.*******г зохих зөвшөөрөлгүйгээр амь хохирогчийн хууль ёсны зөвшөөрөлгүйгээр, хамгаалах хэрэгсэлгүйгээр хурдны морь унуулах үйлдлийг хориглолгүйгээр эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

шүүгдэгч Ц.******* Засгийн газрын 2019 оны 57 дугаартай тогтоолоор жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хурдны морийг уралдаан, сунгаанд оролцуулахыг хориглодог. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Олон улсын гэрээ, конвеци, стандарт хэмжил зүйн газрын гаргасан стандартыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч Н.ийг зохих хамгаалах хэрэгсэлгүй, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хурдан морийг унуулах явцдаа амь хохирогч Н.Отгон-эрдэнэ мориноос унаж, улмаар тархиндаа гэмтэл авч нас барсан нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн зүгээс: “...яллах дүгнэлтээр шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэх,

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С.Дэлгэрмаагийн зүгээс: “...миний үйлчлүүлэгч Г.*******ыг хоёр зүйл ангиар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд маргаан байхгүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг...” гэх,

Шүүгдэгч Ц.*******гийн өмгөөлөгч Б.Баттулгын зүгээс: “...шүүгдэгч Ц.*******гийн хувьд нотлох баримтыг шинжлэн судлахад /1хх-64-65/ хуудсанд хамгийн анхны яллагдагчаар өгсөн мэдүүлгээс эхлээд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх буруутгаж байгаа зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн байдаг. Шүүхийн шатанд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Улсын яллагчийн яллаж байгаа зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаан байхгүй тиймээс улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах тухай саналыг үндэслэлтэй байна гэж үзэж байна...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...шүүгдэгч Г.*******, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж ирүүлсэн улсын яллагчийн яллах дүгнэлттэй маргах зүйл байхгүй...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол…” гэж хуульд заасан.

Өөрөөр хэлбэл хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох нь ихэвчлэн хайхрамжгүй хандахын үр дүн. Хэргийн нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдэл, нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүйгээс ухамсарлаагүй, түүнчлэн учирч болох нийгмийн хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байснаас нийгмийн хор уршиг учирсан байхыг хэлнэ.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас 12 настай хүү Н.ий амь насыг болгоомжгүйгээр хохироосон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ц.*******, Г.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  1. Г.*******, Б.******* нарт холбогдох гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “..морины уралдаан, сунгаа болсныг морины ханагар ажил хийсэн...” гэж, шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “...тухайн морины ажил хийлгэх үед би байгаагүй. ******* ax pyy утсаар холбогдож морины ажил юу болсон талаар асуухад 2 хүүхэд мориноос унасан гэсэн. Тухайн хэрэг болох үед би хамт байгаагүй, Э.ын унаж байсан морь Г.******* ахын морь, надад уралдааны морь байдаггүй” гэж тус тус үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед би хашаан дотроо үхрийн баасаа цэвэрлээд байж байсан. Манай эхнэр цонхоор дуудаад талийгч хүүг энд ирсэн үү? аав нь утасдаад байна гэхээр нь би ирээгүй гэсэн. Тэгээд би үхэр малаа бэлчээчхээд 12 цагийн үед гэртээ ирэхэд Б.******* хоёр хүүхэдтэй ирчихсэн байсан. Би Б.ын морийг ачиж явахаар болсон. Морь ачаад хөдлөх болтол хоёр хүүхэд машинд орж ирээд суусан. Явахаас өмнө гэрт байхдаа би талийгч хүүд өнөөдөр салхи ихтэй жавартай хүйтэн байна чи заавал явах хэрэг байгаа юм уу гэж хэлсэн. Манай гэрт хүн байхгүй байгаа би цуг явна гэсэн. Сунгаа болох газар нь яваад очиход хүмүүс цуглачихсан азарга, их морь давхиад ирчихсэн байсан. Очоод удаагүй машиндаа сууж байтал Ц.******* ирээд морины хүүхэд маань ирдэггүй уг нь хоёр хүүхэд байсан юм гээд машинд сууж байсан хүүхдээс гуйсан. Би цааргалсан байдалтай наад хүүхэд чинь мориноос хасагдсан хүүхэд гэж хэлсэн. Тэгээд өөртөө нь яриад зөвшөөрчихсөн байсан. Мордуулаад унаад явуулахад нь би анзаараагүй. Ийм явдал болсонд харамсаж байна...” гэв,

 

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ын: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

    1. Мөрдөн байцаалтад яллагдагч Б.ын өгсөн: “...2022 ооны 03 дугаар сарын 18-ны өдөр сунгаа болох газарт соёолон уралдах болоод миний морийг унасан. Харин э *******гийн морийг уначихсан явж байсан. Соёолон насанд 20 гаруй морь уралдаад хоёр морь шууд барианаас гараад хадуураад уралдааны замаас гарчихсан. Тэгэхээр нь би мотоциклтой мориныхоо хойноос явсан боловч гүйцэж чадаагүй. *******гийн морь буцаж зам руугаа орох гээд явж байхад миний морьны урдуур хадуураад мөргөлдөөд хүүхдүүд уначихсан. Намайг анх мэдүүлэг өгөхөөс өмнө *******, ******* ах нар хоёр мориндоо ажил хийж яваад ийм болсон, чамайг байгаагүй гэж хэлсэн учир тухайн үед байгаагүй мэтээр худлаа ярьсан. Тухайн үед хүүхдүүд ямар нэгэн хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүй байсан. Сунгаа гэдэг нь хэдэн хүн нийлээд морио уралдуулдаг, давхих гэдэг нь өөрийнхөө ганц хоёр морио давхиулахыг хэлдэг...” гэх мэдүүлэг,

            /2хх-230-231/,

 

    1. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Э.ийн өгсөн: “...намайг цагдаад мэдүүлэг өгөхөөс өмнө Ц.*******, Г.******* нарын нэг нь намайг ингэж тэгж хэлээрэй гэж үг зааж өгсөн юм. "Сунгаа болоогүй, давхил болсон" гэж хэлээрэй гэх мэтээр үг зааж өгсөн юм. Намайг Төв аймгийн Сэргэлэн сум Зөрлөг гэх газарт байх гэртээ байхад Б.******* ах намайг "сунгаатай" гээд мотоциклтой ирж авсан. Тэгээд ын орчимд сунгаа болох газарт Г.******* ах, Б.******* ах, ах, Ц.*******, талийгаач Н. нар байсан ба барагцаагаар 50 хүн, автомашинууд байсан. Ингээд би Б.******* ахын морийг унаад, Н.э Ц.******* ахын морийг унасан. Уралдаан эхлээд барианаас морьд гараанаас гараад л хадуураад далий явчихсан. Морь хадуураад явж байхад Б.******* ах хойноос давхингаа “морио салга” гээд хэлэхээр нь би морио салгаад давхисан. Тэгээд би алсуур давхиад замруугаа орох гээд явж байтал гэнэт Н.ийг морь хажуугаас хурдтай давхиад урдуур хөндөлдөөд ороод ирсэн. Миний морь ч гэсэн эрчээ авчихсан байсан учраас би амийг нь татаж дийлэлгүй морьд мөргөлдөөд бид хоёр унасан. Би унаад манараад байж байтал Б.******* ах ирж өргөөд автомашин дотор суулгасан. Н.ийг Ц.******* ахын автомашин руу өргөөд суулгаж байсан..” гэх мэдүүлэг,

/1хх-50-54, 2хх-195-196/

 

    1. Мөрдөн байцаалтад гэрчээр Э.ын өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай найз ******* намайг сунгаанд хамт явъя гээд намайг дагуулаад бид хоёр ын “ямаха” маркийн улаан өнгийн мотоциклтой сундалдаад Танц байшин гэх сунгаа болдог газар руу явсан. Тэнд очиход 50-60 гаруй хүмүүс цугласан байдалтай, сунгаа нь дөнгөж эхлээд морь мал нь мордуулж байсан. Тэнд миний мэдэхээр 3 насны морьд уралдсан. Соёолон насны морьд 12 цаг өнгөрөөд уралдахаар болоход Б.ын хээр морийг ******* эмээллэж чадахгүй гээд би эмээллэж өгөөд унаач гээд хүүхэд унасан. Б.******* бид хоёр хээр морины ардаас явья гээд мотоциклтой сундалдаж яваад би мотоциклыг нь бариад явсан. Тэгээд хээр араас яваад уралдааны замруугаа оруулах гээд мотоциклтойгоо араас нь давихаад явж байтал Ц.******* ахын хүрэн морь нь хээр морины урдуур нь хөндлөн давхиад ороод ирсэн. Тэгээд тэр хоёр морь мөргөлдөөд унацгаасан. ...” гэх мэдүүлэг,

/2хх-200-201/

 

    1. Гэрчээр Б.ийн өгсөн: “... буюу гийн нь манай 4 дэх хүүхэд байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү ыг ******* гэрээс ирж аваад морио унуулсан. Орой нь гэртээ ирэхдээ зүүн нүдний орчим хөхөрч хавдсан, зүүн шуун дээр нь шалбарсан байхаар нь яасан гэхэд ******* ахын морийг унаж байгаад ойчсон гэсэн. Яаж унасан, хэнтэй явсан талаараа хэлээгүй. Мориноос унаснаас хойш хүү маань 2 өдөр бөөлжөөд халуураад тэгээд *******ын дүү гэх эмэгтэй Налайхын эмнэлэгт үзүүлэхэд тархи нь доргисон байна бусдаар зүгээр байна гэж хэлсэн. Хүү маань сүүлийн 1-2 жид морь унаад байдаг болсон. Ямар наадам уралдаанд орсон талаар би мэдэхгүй. Тэр өдөр морины ажил хийнэ гээд хүүг маань авч явсан...” гэх мэдүүлэг

/хх-48/,

 

    1. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.*******ын өгсөн: “...би тухайн үед ******* ахын адууг малладаг адуучин нь байсан. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* ах надад соёолон хүрэн үрээгээ ханагар ажил хийнэ үрээгээ хөтлөөд Хэвтээд ир гэсэн. Намайг ирэхэд ******* ах портертой морио ачаад 10-13 цагийн орчим 2 эрэгтэй хүүхэд кабиндаа суулгаад ирсэн. Тэгээд ******* ахын морийг нэг хүүхэд нь, ******* ахын морийг нэг хүүхэд нь унасан. Би хүүхэд мориноос унахад нь байгаагүй. Хүүхдэд ямар нэгэн хамгаалалтын хувцас, хэрэгсэл байгаагүй. Ханагар гэдэг нь ойролцоогоор 5-6 км зайд морийг зөөлөн цогиотой давхиулдаг ажил бөгөөд машинаар 30 км/цаг хурдтай морийг татаж давхидаг...” гэх мэдүүлэг,

            /1хх-242-243/,

 

    1. Б.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/3хх-10, 210-218/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...шүүгдэгч Г.******* нь “...2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сунгаа болоогүй, давхил буюу ханагар болсон...” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”,

“...шүүгдэгч Б.******* 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасныхаа дараа тухайн морины ажил хийх үед би бол байгаагүй Г.******* ах руу утсаар холбогдож морины ажил юу болсон талаар асуухад хоёр хүүхэд мориноос унасан. Тухайн хэрэг болох үед би хамт байгаагүй. н.ын унаж явсан морь Г.*******ын ах морь. Надад уралдааны морь байдаггүй хэмээн зориуд худал мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх,

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн зүгээс: “...Г.*******ын хувьд морины сунгаа хийснийг ханагар ажил хийсэн гэж мэдүүлсэн нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг шалгах ажиллагаанд саад учруулсан гэж үзэхгүй байгаа. Иймд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг үндэслээд шүүгдэгч нарыг яллаж байгаа нь гэмт буруутайд тооцох үндэслэл болохгүй учраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна...” гэх,

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С.Дэлгэрмаагийн зүгээс: “...Прокуророос Г.*******ыг морины уралдаан сунгаа болсныг морины ханагар ажил хийсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэж буруутгаж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байна...” гэх,

Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс: “...шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх зүйл ангиар зүйлчилсэн гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...шүүгдэгч Г.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж ирүүлсэн улсын яллагчийн яллах дүгнэлттэй маргах зүйл байхгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, ... үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч нь болсон үйл явдлыг үнэн бодитойгоор сэргээн тогтоож, гэмт этгээдийг олж тогтооход чухал үүрэг бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бөгөөд хэргийн талаар гагцхүү үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг.

 

 Худал мэдүүлэх гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Уг гэмт хэрэг нь хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх чөлөөнд халдаж, зөрчдөг, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд халдаж, улмаар хүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулдаг,  онцлогтой.  Худал мэдүүлэг өгөх нь идэвхтэй үйлдэл байх ба энэ үйлдлийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн байхыг ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С.Дэлгэрмаагийн “...Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна...”, өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн “...Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох...”  гэх тайлбарыг тус тус хүлээн авахаас татгалзаж харин гэм буруутайд тооцуулахаар ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Мөн Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай" тогтоолыг зөрчиж сунгаа хийлгэх явцад Н.э нь мориноос унаж, улмаар тархины гэмтлийн улмаас нас барсан хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “морины уралдаан сунгаа болсныг морины ханагар ажил хийсэн” гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ:

 

     Гэтэл Мөрдөн байцаалтад гэрчээр Г.*******ын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд би ханагар гэдэг ажил хийх соёолон үрээгээ 2 хүүхэдтэйгээ авч *******гийн гэрт очиход би үрээгээ адуучингаараа хэвтээ рүү явуулчихлаа, тийшээ яваад оч гэхээр нь би хайрханы хэвтээ гэдэг газар очиход адуучин ******* үрээг нь хөтлөөд ирсэн байсан...” гэх /1хх-42-45/, Мөрдөн байцаалтад  2022 оны 01 дүгээр сарын 19, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр Г.*******ын өгсөн: “...би тухайн үед ******* ахын адууг малладаг адуучин нь байсан. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* ах надад соёолон хүрэн үрээгээ ханагар ажил хийнэ үрээгээ хөтлөөд Хүрээд ир гэсэн. Намайг ирэхэд ******* ах портертой морио ачаад 10-13 цагийн орчим 2 эрэгтэй хүүхэд кабиндаа суулгаад ирсэн. Тэгээд ******* ахын морийг нэг хүүхэд нь, ******* ахын морийг нэг хүүхэд нь унасан. Би хүүхэд мориноос унахад нь байгаагүй. Хүүхдэд ямар нэгэн хамгаалалтын хувцас, хэрэгсэл байгаагүй...” гэх /1хх-242-243/, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар Г.*******ын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өмнөх өдөр нь ******* ахын хэлсэн намайг явж очоорой гэсэн газар нь би соёолон үрээг хөтлөөд өөрөө морьтойго очсон...” гэх /2хх-243/ мэдүүлэгүүдээс дүгнэхэд бодит байдлыг нууж мэдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Учир нь мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж Г.*******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн “******* ах надад соёолон хүрэн үрээгээ ханагар ажил хийнэ үрээгээ хөтлөөд Хүрээд ир гэсэн” мэдүүлгээр хэргийн бодит байдлыг нууж худал мэдүүлсэн гэх үйл баримт, субьектив санаа зорилго нь тогтоогдохгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байх тул шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.*******, Г.******* нар үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.ий амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон ба хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч. “...ажил явдлын зардлыг бүрэн төлсөн. Одоо төлөгдөөгүй зардал 348.000 төгрөг байгаа...” гэсэн тул шүүгдэгч Ц.*******, Г.******* нараас тус бүр 174,000 төгрөг, нийт 348,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба хохирлын завсарлага авч шүүгдэгч тус бүр 174,000 төгрөгийг хууль ёсны хохирогчид төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч. нь шүүх хуралдааны явцад “...би сэтгэл санаагаар маш их хохирч байгаа, сэтгэлзүйчид хандан эмчилгээ хийлгэж байгаа. Би сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******, Г.*******, Б.******* нараас нэхэмжилж байна...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулах асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хохирогч нь сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгч Ц.*******, Г.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: Шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүрлэх нөхцөл байдлуудыг харгалзан үздэг. Улсын яллагчийн зүгээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Г.*******, шүүгдэгч Ц.******* нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа гэж үзэж байна. Учир нь энэ гэмт хэрэг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн, учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, мөн өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарч байгаа тул дээрх зүйл ангиар шүүгдэгч Ц.*******, шүүгдэгч Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.*******ын хувьд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн хувьд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх буюу 750.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.ын хувьд өмнө гэмт хэрэг үйлдэж байсан, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй. Иймд түүний хувийн нөхцөл байдлыг харгалзан түүнд 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах. Гэмт хэргийн үед ашигласан Ц.*******гийн морийг мөрдөн байцаалтын шатанд 3.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******гаас гаргуулж улсын орлого болгуулах үндэслэлтэй байна гэж дээрх дүгнэлтийг гаргаж байна. Мөн энэ гэмт хэрэгт талийгчийн өмсөж явсан хувцас байдаг, үүнийг зан үйлтэй холбогдуулан хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд ч тэр авах асуудлыг ярьдаг байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг хохирогчид буцаан өгөх, энэ гэмт хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг гаргаж байна... гэх,

Шүүгдэгч Ц.*******гийн өмгөөлөгч Б.Баттулга: 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Их хурлын өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд өршөөн хэрэгсэхгүй болгоно. Мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байх гэмт хэргийн төрөлд 10.6 дугаар зүйл нь хамаараагүй байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөрийг төлсөн. Гэм буруугаа хүлээж байгаа байдал, хувийн байдал бага насны дөрвөн хүүхэдтэй дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу өршөөн хэрэгсэхгүй болгож өгөн үү гэсэн саналтай байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна. Тэгэхээр 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор дээрх албадлагын арга хэмжээг авдаг. Энэ хэргийн тухайд дээрх 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураан авах шаардлага байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн хохирлыг нөхөн төлсөн зэргийг хэлмээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг гарсны дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналтай байна ... гэх,

Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой маргахгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеэс миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж оролцдог. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулснаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Гэвч улсын яллагчийн зүгээс урьд нь ял шийтгэл авсан гэдэг тайлбараар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын үндсэн зорилго нь биелж байгаа юм уу. Орлого олдоггүй гэсэн үндэслэлээр торгуулийн ял өгөхгүй гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу 450 нэгжээр торгох ял, шийтгэл оногдуулах эсхүл 1 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шийтгэлийн аль нэгийг сонгон шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна ... гэх,

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Э.Шинэцэцэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд улсын яллагчтай ижил байр суурьтай байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйл, 12.8 дугаар зүйлд хамаарч байгаа тул уг журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд 2015 онд шинэчлэгдэн найруулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хуульчилсан. Яллах дүгнэлтээр Г.*******ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр худал мэдүүлсэн үйлдэлд нь яллагдагчаар татсан. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгаж яллагдагчаар татсан. Яллагдагчаар татах хүртэл түүний хөөн хэлэлцэх хугацааг тоолох юм бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна ... гэх,

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С.Дэлгэрмаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирол төлбөр төлсөн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлчлэлд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг цаг хугацааны хувьд хамаарч байгаа. Уг хуулийн 5.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж байгаа тул өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд гэм буруутайд тооцсон. Э.Шинэцэцэг өмгөөлөгч мөн үндэслэлээ хэлсэн. Миний үйлчлүүлэгч Г.*******ыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр худал мэдүүлсэн үйлдэлд нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өөрөө гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэг жил. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Улсын яллагчийн гол буруутгаж байгаа үйлдэл нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэж миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа учир 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна ... гэх,

Хохирогчийн өмгөөлөгч: Гэрч, хохирогч нар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж процесс ажиллагаанд хуульчилсан. Энэ үйл явдал 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Налайхын шүүх дээр ирж, Х. шүүгч даргалж Г.*******, Б.*******, Г.******* нараас баталга авсан. Баталгаа авахад урьд өгсөн мэдүүлгээ л өгдөг. Тиймээс эрүүгийн хариуцлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх өмгөөлөгч нарын эсрэг байр суурьтай байна. Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгч Г.*******, шүүгдэгч Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахаар улсын яллагч саналаа хэлж байна. Шүүгдэгч Г.*******ад 750.000 төгрөгийн торгуулийн ял, ял болохгүй. Санхүүгийн хувьд өнөөдөр төлчихөөр. Б.ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчтэй уулзаж уучлалт гуйгаагүй. Б.ын хувьд мөн торгуулийн ялыг төлөх боломжтой айлын хүүхэд. Иймд Г.*******, Б.******* нарыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Шүүгдэгч Ц.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан улсын орлого болгож өгнө үү гэсэн саналтай байна ... гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт", Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай" тогтоол, "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" (MNS 6264:2018) стандартыг тус тус зөрчиж, "" гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бага насны, бие даан шийдвэр гаргах чадваргүй, эрх зүйн чадамжгүй 12 настай амь хохирогч Н.ийг хамгаалах хэрэгсэлгүй, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр шагнал амлан өөрийн морийг унуулж, сунгаанд оролцуулах явцад амь хохирогч Н.э нь мориноос унаж, улмаар тархиндаа гэмтэл авсны улмаас нас барж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд шүүгдэгч Ц.*******, Г.******* нарын үйлдэл эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Ц.*******, Г.******* нарыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан зарим нотлох баримт бүхий хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Ц.*******, Г.******* нарын амь хохирогч Н.ий амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь /2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн/ хамаарч байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар / КОВИД-19/-ын цах тахалыг нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнийг ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Б.ыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө "...тухайн морины ажил хийлгэх үед би байгаагүй. ******* ax pyy утсаар холбогдож морины ажил юу болсон талаар асуухад 2 хүүхэд мориноос унасан гэсэн. Тухайн хэрэг болох үед би хамт байгаагүй, Э.ын унаж байсан морь Г.******* ахын морь, надад уралдааны морь байдаггүй" хэмээн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сунгаан болоход өөрийн морийг насанд хүрээгүй Э.аар унуулж, улмаар сунгааны явцад хадуурсан морины өөдөөс мотоциклтой хөөсөн бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн гэм буруутайд тооцож, Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

харин  Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон бөгөөд түүнийг 1 жил 2 сарын дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар татсан байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тугай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заасан хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...энэ гэмт хэрэгт талийгчийн өмсөж явсан хувцас хунар байдаг, үүнийг зан үйлтэй холбогдуулан хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд ч тэр авах асуудлыг ярьдаг байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг хохирогчид буцаан өгөх. Гэмт хэргийн үед ашигласан Ц.*******гийн морийг мөрдөн байцаалтын шатанд 3.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******гаас гаргуулж улсын орлого болгуулах үндэслэлтэй байна...” гэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.*******, Г.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2107000490205 дугаартай хэрэг болон Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 35/А тоот яллах дүгнэлтийн хавсралтаар эд мөрийн баримтыг дурдаагүй, шүүхэд ирүүлээгүй тул энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө эд зүйл буюу түүний үнэ гэдэг нь гэм буруутай этгээд нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдэх явцдаа хууль бусаар олж авсан эд юмс, тэдгээрийн зах зээлийн үнэлгээг ойлгоно.

Иймд ... морийг мөрдөн байцаалтын шатанд үнэлсэн үнийн дүн буюу 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******гаас гаргуулж улсын орлого болгох улсын яллагчийн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон”,

шүүгдэгч ******* овогт *******гийн *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед ....зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед ...зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол улсын 2021 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн задгайд оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч. нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.*******, Г.*******, Б.******* нар нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх, шүүгдэгч Ц.*******, Г.******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ