Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/019

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,  Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл, нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Н.Түвшинбаяр

Нарийн бичгийн дарга:

Иргэдийн төлөөлөгч:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

  Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

    Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******ын ******* ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар баг Суваргын 1-105 тоотод иргэн *******ыг "Та хоёр одоо явчих. Бид нар машин янзалж байхад хажууд согтуу хүмүүс юм яриад байхаар анхаарал сарниад байна" гэж хэлснээс болж хоорондоо маргалдан улмаар хоорондоо заамдалцан авч ******* түүнийг чирээд хашаанаас гаргахад буцаж орж ирээд түүний толгойн тус газар шургааг модоор цохин амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэдэн цаг болж байсныг санахгүй байна. гэх айлд ороход гэрт , нар бага зэрэг халамцуу байсан. Замаасаа би дэлгүүрээс 0.75 литртэй хараа архи, ундаа аваад ороод архийг хувааж уусан. Тэгж байгаад ын арын хашаа руу ороход таньдагаас талийгаач ******* , , танихгүй 1 хүн  байсан . Тэгтэл талийгаач ******* намайг заамдаж аваад тонгорч шидээд, өшиглөж унагаахаар нь босож ирээд машины зүүн урд талд байсан шургаа модыг аваад талийгаачийн ар нурууны хэсэг рүү цохичхоод яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Талийгаачийн янзалж байсан автомашин зүүн урд зүг рүү харсан, талийгаач машины хамрын урд хэсэгт, нүүр хэсгээрээ машины хамар луу харсан зогсож байхаар нь би машины хамрын урд хэсэгт байсан шургаа модыг аваад цохисон. Би талийгаачийн баруун талын далны хэсэг рүү 1 удаа модоороо цохисон. Өөр газар бол цохиогүй юм... Талийгаач намайг хашаанаас гаргасныг санахгүй байна, би мод аваад модоор талийгаачийг цохисныг санаж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 144-145/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 Тухайн өдрийн өглөө 8 цагт манай нөхөр босоод машин янзлах гээд гэрээсээ гараад явсан. Би гэртээ байж байгаад 11 цагийн үед гадуур гарч ажил амжуулж яваад эргэж гэртээ очоод хоол, цай хийгээд нөхрийгөө дуудсан. Манай нөхөр хоол, цай идэж, уучхаад 13 цагийн үед буцаад явсан. Би 15 цагийн үед дэлгүүр явсан. Дэлгүүр дотор зогсож байхад манай нөхөр над руу залгаад хурдан хүрээд ир гэсэн. Би машины сэлбэг авах гэж байгаа байх гэж бодоод одоо очлоо би жоохон ажилтай явж байна гэж хэлсэн. Тэгээд утсаа салгаад 5 минут орчим болсны дараа над руу 2 удаа залгасан. Би гар утсаараа юм хийж байсан болохоор гар утсаа тасалсан. Тэгээд дэлгүүрээс гарч ирэхэд дахиад залгахад утсаа аваад ярьсан чинь нэг танихгүй хүн гялс хүрээд ир гэсэн. Би  машин засаж байсан газар луу нь хүрээд очсон чинь тэнд байсан хүмүүс нэг согтуу хүн ирээд модоор цохичихлоо гэж хэлсэн. Би өөрөө цагдаа руу залгаж дуудлага өгч, эмч дуудсан.   Эмч ирж үзлэг хийгээд яаралтай хөдөлгөхгүй явах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би приус маркийн машинаараа нөхрийгөө аваад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод түргэн тусламжийн дээр хэвтүүлээд эмнэлэг рүү оруулаад шууд эмчилгээ хийж эхэлсэн. Би 17 цаг хүртэл нөхрийнхөө хажууд байсан. Тухайн үед манай нөхөр толгой задарлаа, хүзүү задарлаа гээд 2 удаа орилоод өндийсөн. Өндийлгөхгүй хэвтүүлэх гээд дараад хүчрээгүй. Тэгээд нэг тал руугаа бага зэрэг харвалт өгсөн үү яасан нэг тал руугаа хавдаад ярьж чадахаа байсан. Хамгийн сүүлд шээлээ гэж хэлсэн. Тэгээд 18 цагийн үед өрөөнийх нь цонхоор харахад хиймэл амьсгаа хийж байсан. Би айгаад байсан болохоор эргэж орж чадаагүй. Эмнэлгээс нөхөр чинь нас барчихлаа гэж над руу ярьсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2022 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08-09 цагийн үед манай нөхөр ******* айлд очиж хүний машин янзалж өгчихөөд ирье гээд гэрээсээ гарсан. Тэгээд 10-11 цагийн үед тэрээр буцаж гэртээ ирээд гэрийнхээ гаднаас машины эд зүйл аваад буцаж яваад өдрийн 13-14 цагийн үед буцаж гэртээ ирж хоол цай идэж уучихаад буцаад машинаа янзална гээд явсан. Үдээс хойш 15 цаг 12 минутад манай нөхөр над руу утсаар яриад чи хурдан хүрээд ир гэхээр нь машин тэрэгний эд зүйл надаар авахуулах гэж байгаа гэж ойлгосон. Тэгтэл удаагүй 10 орчим минутын дараа над руу дахиад залгахаар нь би утсаа салгасан чинь дахиад бараг 1-2 минутын дараа залгахаар би утсаа авсан чинь манай нөхрийн утсыг нэг эрэгтэй хүн авснаа та гялс хүрээд ир гэхээр машин янзалж байсан айлын хашааны үүдэнд очоод хашаа руу нь орох гэсэн чинь урдаас манай сумын нэг залуу гарч ирээд уначихлаа гэж хэлсэн. Тэр үед би хашаа руу орсон чинь манай нөхөр машины урьд хэсэгт байх дугуйн дээр сууж байсан 2 гарыг нь 2 хүн барьчихсан байсан. Тэнд байсан хүмүүс согтуу хүн орж ирээд толгой руу нь модоор цохичихлоо гэж  ******* гээд ах нь гэхээр би түүний нагац ах *******ыг  гэж ойлгосон. Тэнд байсан хүмүүсээс бид нар машинд юм хийж байсан чинь тэр хүн энэ модоор толгойны арлуу нь цохичихсон гээд газар байсан шургааг модыг зааж байсан. Тухайн үед манай нөхрийн хамраас цус гарчихсан, толгойн баруун хойд талын хэсэгт хэгзрээд тэр хэсэгт жоохон цус гарчихсан харагдсан. Тэрээр өөрөө бол ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан.  *******ыг урд талын хашаа руу нь ороод дагуулаад гараад ирсэн. ******* нь тухайн үед нэлээн согтуу байсан. ... гэж эмч ирж манай нөхрийг үзчихээд тархиндаа дотуур хүнд гэмтэл авсан байж болзошгүй байна гээд түүнийг эмнэлэг рүү авч эмчилгээ хийсэн. Би эмнэлэг дээр нөхрийгөө хараад байж байхад тэрээр миний тархи задрах гэж өвдөөд мөн хүзүү өвдөөд байна, би босъё гээд байсан, 17 цагийн үед өөрөө нэг өндийхөөр нь би болохгүй гээд буцаад хэвтүүлсэн чинь түүний гар хөл нь татаад, нүүрний нэг тал нь жоохон унжсан харагдсан. Тэгээд удаагүй, биеийн байдал нь муудаад нас барчихлаа гэж хэлсэн. ******* нь манай талийгаач нөхрийн ээжийнх нь төрсөн дүү буюу нагац ах нь байгаа юм. Талийгаач нөхөр маань бие эрхтэн, сэтгэл санааны хувьд цоо эрүүл хүн байсан. Ямар нэгэн өвчин зовуурь хэлж байгаагүй. Талийгаач бид хоёр дундаасаа 7-18 насны 6  хүүхэдтэй. ******* нь архидан согтуурч миний ханийн амь насыг хохироож олон нялх хүүхдүүдтэй намайг үлдээсэнд гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын ажил явдал 5,000,000 төгрөгийн зардал гарсан тул тухайн мөнгийг *******аас нэхэмжилнэ...гэх мэдүүлэг/хх-ийн 31-33, 35-36/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн        

... өглөө би хөдөө гэрээсээ сумын төв рүү орж ирээд байж байтал 11 цагийн үед урьд нь таньдаг Говь-Алтай аймгийн Дарви сумын гэх хүн над руу утасдаад “Миний машин эвдрээд гэх айлын хашаанд авчраад тавьчихсан. Өнөөдөр кропыг нь өргөж тавих гэхээр хүн бүлгүйдээд байна чи ирээд туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би шууд гэх айлын хашаанд яваад очсон чинь *******, , түүний хүү нар машинаа янзлаад байж байсан. Тэгээд ******* надад “Кроп өргөж тавихаар хүн дутах” гээд байна. Хүн дуудах гэхээр нь би гэх залууг дуудчихаад машинаа янзалж байтал 12 цагийн үед ирээд, 14 цагийн үед гэх хүмүүс ирсэн. Тэгээд бид нар машинаа янзалж байтал 15 цаг өнгөрч байх үед гаднаас *******, хоёр согтуу орж ирээд ******* нь согтуурхаад хүн хүн рүү үсчээд, янз бүрийн зүйл яриад хэрүүл гуйгаад байсан чинь ******* нь *******т та яв дандаа ирэхээрээ архи ууж байх юм гээд ******* нь *******ыг яв гээд түүнийг унагаагаад чирээд хашааны хаалгаар гарчихаад буцаж ирээд машины урд машин руу харж зогсоод бид нарт юм зааж өгөөд байж байтал ******* нь буцаж орж ирээд газраас шургааг мод авч *******ын толгойн хойд хэсэг рүү 1 удаа цохичхоод шургаагаа тэндээ хаячихаад гараад явчихсан ******* нь хойшоо дугуйн дээр бөгсөөрөө суусан. Бид нар ч барьж байсан зүйлүүдээ тавиад түүний хажуу тийш нь унагахгүй түшээд суулгасан. Тэгтэл түүний хамраас цус гарчихсан. Цохиулсан толгойн баруун хойд хэсэгт овойгоод жоохон хэгзэрч тэр хэсэгт жоохон цус болчихсон байсан,....тэгээд орой нь *******ыг нас барсан талаар сонссон. Бид нар болон талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 57-58/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... ******* нь хүмүүстэйгээ машинаа янзлаад байж байсан бөгөөд 15 цагийн үед *******, хоёр согтуу орж ирээд ******* нь согтуурхаад олон таван юм яриад байсан чинь ******* та явж унт ирэхээрээ дандаа архи ууж байх юм бид нар энд машин янзлаад байна гэсэн утгатай зүйл хэлсэн чинь ******* нь согтуурхаад пизда нар зодчих  гээд суугаад байсан. Тэгтэл ******* нь *******ыг цааш нь 1 удаа түлхээд, 1 удаа тонгорч унагаагаад цааш нь чирээд хашаанаас гаргачихаад буцаад машин дээрээ ирж байгаа харагдсан. Би тухайн үед машин зүүн талд дугуйны хэсэгт төмрөөр юм хөшөөд байж байсан чинь түг гээд хүчтэй юм дуугараад, хүмүүс орилолдоод явчихаар нь босоод ирсэн чинь ******* бөгсөөрөө дугуйн дээр унасан байсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс түрүүний орж ирдэг согтуу хүн чинь орж ирээд *******ын толгой руу шургааг модоор цохичихоод гараад явчихлаа гэж хэлсэн. Намайг босож ирэхэд ******* нь хашаанаас гараад явчихсан. Урд талын хашааны завсраар “ална, тална” гээд орилоод байсан. Тэгээд *******ын хажуу талаас нь хүмүүс түшчихсэн түүний хамраас цус гоожоод, толгойн баруун хойд хэсэгт нь жоохон язраад овойгоод тэр хэсэгт жоохон цус болчихсон харагдсан. Тэрээр өөрөө миний толгой руу хэн цохичихвоо” гэж хэлж байсан. Тэгээд түүний гар утас хажууд хэвтэж байхаар нь би аваад түүнд өгсөн чинь тэрээр эхнэр лүүгээ залгаад дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...өглөө нь ******* гэх залуу бидний машинаа тавьсан айлын хашаанд кропоо авчраад бид нар хамтраад янзалсан бөгөөд өдрийн 15-16 цагийн үед гаднаас 2 согтуу хүн орж ирээд том том дуугараад суугаад байсан чинь ******* ах нэгийг нь та явж унт ирээд л архи уух юм гээд загнасан чинь тэр хүн зодчих юм байна л даа” гээд урдаас нь хэрүүл хийгээд суугаад байсан. Тэгтэл ******* ах урдаас нь хэрүүл хийгээд байгаа ахыг яв гэж байна гээд түлхэж унагаагаад дагуулаад хашаанаас гаргачихаад буцаж машин дээр ирсэн. Би тэр үед машин доогуур орчихсон байсан бөгөөд ******* ах машин урд зогсоод копудыг онгойлгочихсон миний дээрээс хараад надад зааварлаад байж байтал “Таг” гээд хүчтэй дуугарсан  удаагүй газарт шургааг мод унасан. Тэгээд би машин доороос гараад ирсэн чинь ******* ах машины урд дугуйн дээр бөгсөөрөө уначихсан... Тэр үед хажууд байсан хүмүүс толгой руу нь шургааг модоор цохичихлоо гэж ярьж байсан. Тэр үед ******* ахын хамраас нь цус гарчихсан толгойн арын хэсэгт хэгзрээд цус шиг зүйл болчихсон харагдсан,... орой нь ******* ахыг нас барсан талаар сонссон,... дараа нь сонсож байхад ******* ахын нагац ах Амгаа гэдэг гэж сонссон. Бид нар машин янзалж байхдаа 2-3 ширхэг шургааг мод ашиглаж байсан. Талийгаач түүнийг нэг түлхэж унагаач ихаад дагуулаад хашаанаас гаргаж байгаа харагдсан. Түүнээс цохиж зодоогүй...гэх мэдүүлэг/хх-ийн 50-51/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... гаднаас *******, ын хамт орж ирээд  ******* нь Ангижавынхаа шарыг тайлж өгнө гээд 0.75 литрийн хэмжээтэй 1 шил Хараа нэртэй архи, 1 сав ундааны хамт гаргаад ирсэн. Тэгээд бид нар нөгөө архийг хувааж ууж дуусгаад надад байсан 9000 төгрөг дээр ******* нь мөнгө нэмэрлээд дахиад дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй 1 шил архи хувааж ууж дуусгаад тэднийхээс гарсан чинь тэдний хашааны арын хашаанд хүмүүс машин янзлаад байгаа бололтой ******* байсан. Тэгтэл ******* “Хойд талын хашаагаар ороодохъё, Ууган юу хийгээд байгаа юм бол гэж хэлсэн. *******ыг бид нар Ууган гэж дууддаг юм. Тэгээд ******* бид хоёр тухайн хашаа руу ороод машин янзалж байсан хүмүүстэй мэнд сольсон чинь ******* нь  *******ыг одоо явж унт гэж хэлсэн чинь ******* нь түүний өмнөөс хэрэлдээд суугаад байсан чинь ******* босож ирээд *******тай барилцаж аваад 2 удаа тонгорч унагаагаад одоо яв гэж хэлсэн. Би *******т явлаа гэж хэлээд хашааны хаалга руу алхахад ******* араас дагаад алхах шиг болсон. Би хашааны хаалгаар гараад эргээд хартал ******* байхгүй байхаар нь буцаад хашаа руу орсон чинь ******* нь шургааг мод барьчихсан *******ыг машин руугаа хараад байж байхад нь толгойн ар хэсэг рүү 1 удаа цохичихоод тэндээ шургаагаа шидчихээд гараад явсан,.. намайг хашаа руу ороход ******* нь шургааг мод барьчихсан *******ын толгойн ар хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... өглөө нь ******* гэх залуу миний машинаа тавьсан айлын хашаанд кропоо авчраад бид нар хамтраад тавихаар ажилласан,.... өдрийн 15 цаг өнгөрч байхад гаднаас 2 согтуу хүн орж ирээд бидний хажууд суугаад согтуурхаад янз бүрийн зүйл яриад байсан чинь миний машиныг янзалж байсан ******* гэх та хоёр одоо явчих, бид нар машин янзалж байхад хажууд согтуу хүмүүс юм яриад байхаар анхаарал сарниад байна” гэсэн чинь нэг залуу нь зодчих юм байна л даа” гээд байсан чинь ******* гэх залуу босож ирээд түүнийг түлхсэн чинь тэрээр арагшаа уначихаад босож ирээд *******тай заамдалцаад авсан. ******* түүнийг чирээд хашаанаас гаргачихаад буцаад хашаа руу орсон, ...нөгөө *******тай заамдалцаад хашаанаас гарсан хүн хашаа руу орчихсон бид нарын машин янзлахдаа ашиглаж байсан шургааг модыг аваад *******ын толгойны ар хэсэг рүү нь 1 удаа цохисон чинь ******* арагшаа газарт байсан дугуйн дээр бөгсөөрөө унасан. Тэгтэл түүнийг цохисон хүн шургаагаа газар хаячихаад хашаанаас гараад явчихсан. Тэр хүн явж байхдаа намайг зодлоо, чам шиг банди намайг чадахгүй байх шүү гэсэн утгатай зүйл яриад явсан,... *******ын толгойных баруун хойд хэсэгт хэгзрээд тэр хэсэг нь жоохон цус болчихсон  хамраас нь цус гарсан харагдсан,...бид нар машин янзалж байхдаа 2-3 ширхэг шургааг мод ашиглаж байсан...гэх мэдүүлэг/хх-ий 38-40/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... өдөр 15 цаг өнгөрч байхад хашаанд согтуу хүн дуугарах чимээ гарахаар нь гэрээс гарч ирэхэд машин янзалж байсан хүмүүсийн хажууд очиход *******, *******ыг ажилд саад болоод бай, архи уугаад гай болоод зайл гэж хэлээд түлхэхэд арагшаа унаж байгаа харагдсан. Босож ирэхээр нь энгэрээс нь заамдаж бариад чирээд хашааны хаалгаар гаргаад эргэж засаж байгаа машин руугаа явахад араас нь ******* явж байгаа харагдсан.Тэгээд эргээд харахад талийгаач юм хийх гээд машины мотор хэсэг рүү хараад зогсож байхад ******* газар байсан шургааг модыг аваад талийгаачийн баруун талын дагзны хэсэгт 1 удаа цохиод , шургааг модоо газар хаячихаад хаалгаар гараад явсан...гэх  мэдүүлэг/хх-ийн 60-61/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...талийгаач нь *******ыг хотоос ирчихээд архи уугаад байх юм гэртээ харьж, амраач гэж хэлээд гараад явсан. Тэгтэл цуг явсан О.Угтаабаяр эргэж орж ирэхэд араас нь ******* дагаж орж ирээд талийгаачийг чи муу юу гээд байгаа ю гэхэд талийгаач машин доогуур юм хийж байгаад босож ирээд талийгаачийг заамдаад чирээд хашаанаас гаргаад эргэж ирээд машины хамар дээр ирээд кропыг тааруулах гэж тонгойгоод дээшээ болоод байж байтал ******* шургааг модоор талийгаачийн араас толгойн баруун дагз хэсэг рүү цохичихоод модоо хаяад явсан.Талийгаач хойшоо буюу зүүн урд зүг рүү унахаар нь би гүйж очоод талийгаачийн баруун гар талаас, зүүн гар талаас нь бариад бариад дугуйн дээр суулгасан. Тэгээд талийгаач хэсэг ухаангүй сууж байгаад ухаан ороод “толгой задрах гээд байна” гэж хэлээд байсан,... ******* шургааг модоор талийгаачийг цохисон.Т ухайн шургааг нь машины урд хэсэгт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...янзалж байсан машины урд сандал дээр ******* гэх хүнийг суулгасан, 2 гарнаас 2 хүн барьсан түшсэн байхаар нь үзэхэд талийгаач ******* нь нүдээ аньсан хамраас нь цус гарсан оромтой, ам нь хөдлөх шиг болохоор нь нүүр лүү нь тулж чагнахад зөөлхнөөр юм ууя гэж шивнэж хэлсэн. Баруун талын гарын ханцуйг шамлаад даралтыг үзэхэд 177/100-тай, зүрхний цохиот 81, сатураз 94-тэй байсан мөн хүүхэн хараа 2 талд өргөссөн, дагзны булчин 2 хуруу, толгойг нь шургааг модоор цохисон гэхээр нь толгойг тэмтэрч үзэхэд толгойн баруун дагзны хэсэгт зулгарсан шарх цус гарсан бололтой байсан. Тэмтэрч үзэхэд тэр орчмоор хавдаж, хавагнасан байхаар тархины гэмтэл үүссэн гэж үзээд гарын баримжаагаар хэмжиж үзэхэд 10*11 см хэмжээтэй байсан эмнэлэг дээр ирээд эмч нартай хамтарсан үзлэг хийхэд биеийн байдал хүнд /маш/ байсан тул тархи хамгаалах, цус тогтох, тархины хаван бууруулах, өвдөлт намдаах, тайвшруулах эмчилгээ хийж байхад буюу 17 цаг 30 минутад талийгаач эмх замбараагүй хөдөлгөөн хийж бүх бие нь хөлөрч, гар хөлөө савчаад байсан тул дахин хамтарсан үзлэг хийгээд аймгийн гэмтлийн эмчээс зөвлөгөө аваад дахин эмчилгээ хийсэн. Тэгтэл дахин биеийн байдал муудаад сэхээн амьдруулах хийгээд байсан боловч 19 цаг 20 минутад амьсгал, зүрх судас бүрэн зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 95 дугаартай шинжээчийн

1.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдагдсан гэмтлийн шинж байдлаар тодорхойлогдож болно.

2.Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой яс баруун чамархайн хэсэгт босоо 7 см хэмжээтэй үзүүр нь суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, суурь яс баруун талын дунд хонхрын урд их Далавчийн ясны ирмэгээр дагаж дайрч өнгөрөн турк эмээл рүү хүрсэн шугаман хугаралтай мөн турк эмээлээс үл ялиг урагш урд хонхор луу салсан 2 см хэмжээтэй шугаман хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа /35 гр/, баруун чамархайн булчингийн цус хуралт, хуйхны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавлын орой яс баруун чамархайн хэсэгт босоо 7 см хэмжээтэй үзүүр нь суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, суурь яс баруун талын дунд хонхрын урд их далавчийн ясны ирмэгээр дагаж дайрч өнгөрөн турк эмээл рүү хүрсэн шугаман хугаралтай мөн турк эмээлээс үл ялиг урагш урд хонхор луу салсан 2 см хэмжээтэй шугаман хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа /35 гр/ баруун чамархайн булчингийн цус хуралт, хуйхны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Дээрх бусад баруун дал, хүзүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь мохоо хучин зүйлийн үйлчлэлээр, үүсгэгдсэн байх боломжтой.

4.Талийгаачийн цогцосны эрт үеийн өөрчлөлт илэрсэн тул нас барсны баттай шинж болно. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Мөн цус нь цусны АВО системээр О /I/ бүлгийн харьяалалтай байна.

5.Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.... гэх дүгнэлт/хх-ийн 72-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5436 дугаартай шинжээчийн

1. Амь хохирогч *******ын гэх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна.

2.Яллагдагч *******ын гэх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна.

3. ХГҮ-ээр хураан авсан гэх № 3,4,5 дугаартай улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн 00-ийн цааснууд, цэнхэр өнгийн энгэртээ adidass  гэсэн бичигтэй цамц дээр цус илэрсэн. Уг цус нь хүний цус мөн байна.

4.ХГҮ-ээр хураан авсан гэх № 3,4,5 дугаартай улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн 00-ийн цааснууд, цэнхэр өнгийн энгэртээ adidass гэсэн бичигтэй цамц дээрх цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна.

5. Амь хохирогч *******ын өмсөж байсан гэх ногоон цоохор өнгийн салдаггүй өмд цамц /комбинзон/ дээр цус, биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 93-95/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5435 дугаартай шинжээчийн “

1. Шинжилгээнд ирүүлсэн “*******... гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн “*******" гэж хаягласан цусанд 1,1 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,1 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх  дүгнэлт /хх-ийн 98-100/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нарийн мэргэжлийн эмч нарын

1.Оролцогч *******ын ******* нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

2.Сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй учир хэрэг хариуцах чадвартай.

З.Одоо сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй, урд өмнө нь өвчилж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний карт байхгүй байна.

4.Оролцогч *******ын ******* нь болсон үйл явдлыг дэс дараатай орон зай цаг хугацааны баримжаатай ярьж байгаа тул сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй өөрийгөө удирдах чадвартай байсан.

5.Оролцогч *******ын ******* нь тухайн хэрэг үйл явдал болсноос хойш сэтгэл мэдрэлийн өөрчлөлтгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 105/,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 01-07 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-22/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 152/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолын хуулбар/ хх-ийн 156-160/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 162/, *******ын иргэний үнэмлэхний лавлагаа  / хх-ийн 163/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 166-169/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 172-176/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар баг Суваргын 1-105 тоотод иргэн *******ыг  толгойн тус газар шургааг модоор цохин амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

  шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  .... талийгаач ******* намайг заамдаж аваад тонгорч шидээд, өшиглөж унагаахаар нь босож ирээд машины зүүн урд талд байсан шургаа модыг аваад талийгаачийн ар нурууны хэсэг рүү цохичхоод яваад өгсөн ... гэх мэдүүлэг  /хх-ийн 144-145/,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би  машин засаж байсан газар луу нь хүрээд очсон чинь тэнд байсан хүмүүс нэг согтуу хүн ирээд модоор цохичихлоо гэж хэлсэн... мэдүүлэг

  гэрч *******ын.... ******* нь согтуурхаад хүн хүн рүү үсчээд, янз бүрийн зүйл яриад хэрүүл гуйгаад байсан чинь ******* нь *******т та яв дандаа ирэхээрээ архи ууж байх юм гээд түүнийг унагаагаад чирээд хашааны хаалгаар гарчихаад буцаж ирээд машины урд машин руу харж зогсоод бид нарт юм зааж өгөөд байж байтал ******* нь буцаж орж ирээд газраас шургааг мод авч *******ын толгойн хойд хэсэг рүү 1 удаа цохичхоод шургаагаа тэндээ хаячихаад гараад явчихсан ******* нь хойшоо дугуйн дээр бөгсөөрөө суусан... гэх мэдүүлэг /  хх-ийн 57-58/,

 гэрч ын ... би машин зүүн талд дугуйны хэсэгт төмрөөр юм хөшөөд байж байсан чинь түг гээд хүчтэй юм дуугараад, хүмүүс орилолдоод явчихаар нь босоод ирсэн чинь ******* бөгсөөрөө дугуйн дээр унасан байсан,...тэнд байсан хүмүүс түрүүний орж ирдэг согтуу хүн чинь орж ирээд *******ын толгой руу шургааг модоор цохичхоод гараад явчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 53-55/,

  гэрч ын ...машин доогуур орчихсон байсан бөгөөд ******* ах машин урд зогсоод копудыг онгойлгочихсон миний дээрээс хараад надад зааварлаад байж байтал “Таг” гээд хүчтэй дуугарсан  удаагүй газарт шургааг мод унасан,... би машин доороос гараад ирсэн чинь ******* ах машины урд дугуйн дээр бөгсөөрөө уначихсан... Тэр үед хажууд байсан хүмүүс толгой руу нь шургааг модоор цохичихлоо гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

   гэрч ын.... хашаа руу орсон чинь ******* нь шургааг мод барьчихсан *******ыг машин руугаа хараад байж байхад нь толгойн ар хэсэг рүү 1 удаа цохичхоод тэндээ шургаагаа шидчихээд гараад явсан...гэх  мэдүүлэг / хх-ийн 46-48/,

   гэрч гийн .... *******ын толгойных баруун хойд хэсэгт хэгзрээд тэр хэсэг нь жоохон цус болчихсон  хамраас нь цус гарсан харагдсан,...бид нар машин янзалж байхдаа 2-3 ширхэг шургааг мод ашиглаж байсан...гэх мэдүүлэг /  хх-ийн 38-40/,

гэрч гийн.... талийгаач юм хийх гээд машины мотор хэсэг рүү хараад зогсож байхад ******* газар байсан шургааг модыг аваад талийгаачийн баруун талын дагзны хэсэгт 1 удаа цохисон...гэх мэдүүлэг / хх-ийн 60-61/,

гэрч ын.... Талийгаач хойшоо буюу зүүн урд зүг рүү унахаар нь би гүйж очоод талийгаачийн баруун гар талаас, зүүн гар талаас нь бариад бариад дугуйн дээр суулгасан. Тэгээд талийгаач хэсэг ухаангүй сууж байгаад ухаан ороод “толгой задрах гээд байна” гэж хэлээд байсан,... гэх мэдүүлэг / хх-ийн 63-65/,      

 Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 95 дугаартай ....Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ,... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,...талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.... гэх дүгнэлт/хх-ийн 72-82/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт /185-188/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5435 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-100/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан ба хүний амь, нас эрүүл мэндийн эсрэг хийсэн үйлдэл буюу гэмтэл учруулсан, хүний амь насыг хохироосон үйлдлээрээ илэрнэ.

Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл/ эс үйлдэхүй/, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба амь хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл , хохирогчийн үхлийн хооронд шууд хамааралтай байна.

Мөн шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь амь хохирогч *******ын биед гавал тархины битүү гэмтэл учруулсан ба үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн нас барсан болох нь цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн  амь хохирогч 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас амь хохирогчид учирсан гэмтэл нь тэр даруйд үхэлд хүргэсэн нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбоо хамааралтай байна.

Энэ гэмт хэрэг гарах  болсон шалтгаан нөхцөл нь  шүүгдэгч  архидан согтуурсан, хохирогч, шүүгдэгч нарын тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал нөлөөлсөн ба шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг санаатайгаар хохироосон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эдгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа буюу хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн  дүгнэлтээр ... шүүгдэгч ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай... гэх дүгнэлт гарсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал ар гэрийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг  оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь  ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй тохирч байна.  

 Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3000000 төгрөг бэлнээр авсан, шүүгдэгч *******аас нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй, нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь талийгаачийн оршуулгын зардалд зарцуулан 2000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.92 метрийн урттай, 7.5 см голчтой шургааг мод 1 ширхэг, цэнхэр өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, ногоон өнгийн салдаггүй өмд цамц буюу комбинзон 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 *******ын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ны  өдрийг хүртэл  цагдан хоригдсон нийт 90 хоногийг ялтны эдлэх ялд  оруулан тооцлоо.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг  13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ны  өдрийг хүртэл  цагдан хоригдсон нийт 90 хоногийг ялтны эдлэх ялд  оруулан тооцсугай.

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь талийгаачийн оршуулгын зардалд зарцуулан 2000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.92 метрийн урттай, 7.5 см голчтой шургааг мод 1 ширхэг, цэнхэр өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, ногоон өнгийн салдаггүй өмд цамц буюу комбинзон 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Шүүгдэгч *******ын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр 

үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Б.ГЭРЭЛМАА

                                      ШҮҮГЧ       Д.БАТЦЭНГЭЛ