Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 325

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр                Дугаар 153/ШШ2019/00325              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, ПЗ69121549 тоот регистрийн дугаартай, Хиргис овогт Дамбаагийн гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийхишиг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 оны 12 сарын 15-нд Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн малчин Г.Дамбаагийн гэр бүлд 7 хүүхдийн 4 дэх охин болж төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид 1977 онд элсэн орж суралцаад 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ар гэрийн гачигдал, амьдралын шаардлагаар малчин аав, ээж дээрээ нэгдлийн хонь маллан 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хамт ажилласан билээ. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн учраас ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас холбогдох А дансны маягт дагавар бичиг баримтыг хавсрагасан, намайг 1984 оны 6 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Д.Одонцэрэн нь 1984 онд 7-р анги төгссөн бөгөөд эцэг эхийн хамт тасралтгүй мал малласан. Д.Одонцэрэн нь 1984 онд эцэг эх болон том ах Батбаяр нарын хамт мал маллаж байсан. Иймд Д.Одонцэрэнгийн 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Одонцэрэн нь 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 401 дугаартай Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1984 оны мал тооллогын бүртгэлийн 10 дугаарт Г.Дамбаа ам бүл 8, нэгдлийн гишүүн 3, 16-24 насны 3, 35-44 насны 1, 45-54 насны 1, 89 толгой мал тоолуулжээ. Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1985 оны мал тооллогын бүртгэлийн 1 дүгээрт Г.Дамбаа ам бүл 7, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 1, 35-44 насны 1, 58 толгой мал тоолуулжээ. Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1986 оны мал тооллогын бүртгэлийн 3 дугаарт Г.Дамбаа ам бүл 7, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 0, 35-44 насны 1, 45-54 насны 1, 75 толгой мал тоолуулжээ гэх лавлагаа,

-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Хувиарлан томилох тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1990 оны Дамбаагийн нэр дээрх 70 дугаар дансны хуулга,

-Д.Одонцэрэнгийн нэр дээрх Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.Одонцэрэнгийн нэр дээрх 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.Одонцэрэнгийн 1987, 1989 онд авахуулсан гэх гэрэл зураг,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Давшилт ХК болж өөрчлөн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Ургийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Г.Нямсүрэнгийн шүүхэд өгсөн ...Д.Одонцэрэн нь Дамбаа гэдэг айлын охин. Тэрээр 1984 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 8-р анги төгссөн. Тэгээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1991 онд Д.Мөнхбаяртай гэр бүл болсон. Д.Одонцэрэн нь 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад бог мал маллаж байгаад 1991 оноос Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад гэр бүлийн хүний хамт шилжиж малчнаар ажиллаж байгаад 1992 оны сүүлээр нэгдэл тарж, Давшилт компани болоход компаний түрээсийн малчнаар ажиллаж байсан. Би 1963-1994 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад мал маллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Түвшингийн шүүхэд өгсөн ...би 1971-1985 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд бригадын дарга, зоотехникээр ажиллаж байсан. Д.Одонцэцэрэн нь Дамбаа гэдэг айлын охин. Тэрээр 1984 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 8-р анги төгссөн. Тэгээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1991 онд Д.Мөнхбаяртай гэр бүл болсон. Д.Одонцэрэн нь 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад бог мал маллаж байгаад 1991 оноос Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад гэр бүлийн хүний хамт шилжиж малчнаар ажиллаж байгаад 1992 оны сүүлээр нэгдэл тарж, Давшилт компани болоход компаний түрээсийн малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Д.Одонцэрэн нь 1985 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 8-р анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд илгээлтээр гарсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Хувиарлан томилох тухай тушаалын хуулбараар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Д.Одонцэрэн нь 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин түүний 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь Д.Одонцэрэн нь 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ерөнхий боловсролын сургуульд сурч байсан нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Хувиарлан томилох тухай тушаалын хуулбараар нотлогдож байх тул түүний ерөнхий боловсролын сургуульд сурч байсан хугацааг малчнаар ажиллаж байсан гэж тогтоох боломжгүй юм.

Хүсэлт гаргагч Д.Одонцэрэн нь Охин гэдэг нэртэй байсан бөгөөд тэрээр 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Одонцэрэн гэдэг нэртэй болсон болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Ургийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаагаар нотлогдож байх тул хэрэгт авагдсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Хувиарлан томилох тухай тушаалын хуулбарыг нотлох баримтаар үнэлсэн болно.

Мөн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 401 дугаартай лавлагаагаар Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1984 оны мал тооллогын бүртгэлийн 10 дугаарт Г.Дамбаа ам бүл 8, нэгдлийн гишүүн 3, 16-24 насны 3, 35-44 насны 1, 45-54 насны 1, 89 толгой мал тоолуулсан, Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1985 оны мал тооллогын бүртгэлийн 1 дүгээрт Г.Дамбаа ам бүл 7, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 1, 35-44 насны 1, 58 толгой мал тоолуулсан, Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1986 оны мал тооллогын бүртгэлийн 3 дугаарт Г.Дамбаа ам бүл 7, нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 0, 35-44 насны 1, 45-54 насны 1, 75 толгой мал тоолуулсан гэж ирүүлсэн боловч энэхүү лавлагаагаар Д.Одонцэрэн нь нэгдлийн гишүүн байсан нь нотлогдохгүй байна. Г.Дамбаагийнх 1984 онд нэгдлийн гишүүн 3, 1985 онд нэгдлийн гишүүн 2 гэж бичигдсэн боловч 1984-1985 онд Г.Дамбаагийн гэр бүлд Г.Дамбаа, түүний эхнэр, том хүү Батбаяр нар мал малладаг байсан нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁ