Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/021

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Хохирогчийн өмгөөлөгч: *******,

Шүүгдэгч: *******,  түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000000346 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******. Регистрийн дугаар:*******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-******* сумын 4 дүгээр баг Элстэй гэх газарт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын зүүн талын дал, мөр, хэвлий, хөлийн гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт нь гараараа цохих, дээд уруулын баруун дээд талд тамхины цогоор түлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд урууланд шарх, зүүн нүдний салстын цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, мөр, хэвлийн баруун хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Баянхонгор аймгийн Баян-******* сумын 4 дүгээр баг Элстэй гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ыг мотоциклоор хөөж, нуруун тус газарт нь мод, чулуугаар 4-5 удаа цохих зэргээр зодсон,

Мөн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-******* сумын 4 дүгээр баг Элстэй гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын зүүн хөлийн гуя хэсэгт нь нь хөлөөрөө 4 удаа өшиглөх зэргээр зодсон,

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян- ******* сумын төвөөс 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэр рүүгээ явах замд тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын нүүр лүү нь гараараа 10 удаа цохиж, ар нуруу руу нь гараараа 5 удаа цохих зэргээр зодсон,

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян- ******* сумын 4 дүгээр баг Элстэй гэх газарт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын зүүн талын дал, мөр, хэвлий, хөлийн гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт нь гараараа цохих, дээд уруулын баруун дээд талд тамхины цогоор түлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд урууланд шарх, зүүн нүдний салстын цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, мөр, хэвлийн баруун хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баян-******* сумын 4 дүгээр багийн Элстэй гэх газар байдаг хөдөө гэрээсээ эхнэрийн хамт манайд ирж ботго номхруулж өгсөн ийг хүргэж өгөх далимаараа сумын төв ороод ийн хамт дэлгүүрээс 1 шил 0.5 литртэй Хараа архийг худалдаж авч түүнтэй хувааж уучихаад дахин дэлгүүрээс 1 шил 0.5 литртэй Хараа архи аваад Баян-******* сумын 2 дугаар багийн нутаг Байшинт гэх газар гэрт нь хүргэж өгөөд авсан архийг хувааж уучихаад эхнэр ******* машинаа бариад би хажууд нь тухайн айлаас 00 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд явж байгаад би унтаад өгсөн. Тэгтэл 03 цаг өнгөрөөгөөд эхнэр төөрчихлөө гээд намайг сэрээхээр нь чи дандаа явж байдаг байж чи яахаараа төөрдөг юм гэж хэлж уурласан. Тэр үед манай эхнэрийн өмнө нь хүн рүү фейсбүүк чатаар зүрх явуулсан байсан нь бодогдоод уур хүрээд эхнэрийн шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгээд гэртээ үүр цайж байхад буюу 06 цаг өнгөрч байхад очоод дахин эхнэртэй маргалдаж байгаад эхнэрийн цээж, дал, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөчихөөд унтаад өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Амарбуянт хийд дээр ном хуруулчихаад дугуй хагарчихаар нь суман дээр хоночихоод маргааш нь хөдөө Баян-******* сумын 4 дүгээр баг Элстэй гэх газар байх гэртээ очсон чинь манай нөхөр “чи яваад алга болчихлоо гээд уурлаад намайг зузаан гуя руу өшиглөж зодоод хэл амаар доромжилсон....2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө би сумаас ийг аваад ирсэн өдөр нь айл руу явсан. Орой унтахын өмнө 22 цагийн үед манай нөхөр уурлаж намайг янхан, банзал, гичийгээр дуудаж байгаад миний зүүн талын хөлийн зузаан гуя хэсэгт 4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд маргааш нь хөлөө үзэхэд тэр хэсэгт хөхөрсөн байсан. Намайг тухайн үед ямар шалтгаанаа цохисон гэхээр сум дээр хоночихоод ирлээ гээд цохисон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй.... 2022 оны 11 дүгээр сарын 05-ны орой нөхөр ******* унтаад өгсөн би явж байгаад төөрөөд зогссон тэр үед 22 цаг 40 минут болж байсан. Тэгээд нөхөр *******ийг сэрээгээд “төөрчих шиг боллоо зам заагаад өгөөч” гэж хэлэхэд “чи сумаас явах дургүй байна, янхан, банзал, гичий” гэх үгсээр дуудаад “чиний ах, дүү нар миний амьдралд оролцож байдаг” гэж хэлээд эхлээд баруун талын гарын ар хэсгээр нүүр лүү 10- аад удаа цохисон. Тэгж явж байгаад замаа олоод явж байхад ар нуруу руу гараараа 5 удаа  хамгийн сүүлийн цохилт нь гэрт очихоос 20 гаран километрийн наана нуруу руу цохисон. Тэгээд гэртээ шөнө 03 цаг өнгөрч байхад  гэртээ байж байтал дахин нөхөр ******* надаас танай хотын ах миний амьдралд оролцдог гээд мөн л “янхан, банзал, гичий” гэх үгсээр дуудаж доромжилж байгаад зүүн талын далны ар хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд нь би газар унасан. Тэгтэл элэг рүү өшиглөтөл би амьсгаа авч чадахгүй багтраад газар хэвтэж байтал зүүн талын далны хэсэг рүү 10 гаран удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Эргээд сэрсэн чинь уруулын баруун дээд талд 2 удаа, баруун гарын долоовор хуруун дээр 1 удаа тамхины цогоор түлсэн бололтой түлэгдсэн шарх байсан. Мөн нүүр тэр чигтээ хавдсан, баруун, зүүн нүд хөхөрсөн, зүүн далны хэсэг, зүүн гар бугалганы хэсэгт хөхөрсөн, баруун гуя, баруун хонгоны хэсэгт хөхөрсөн байсан. Тэр үед манай нөхөр намайг мөн хэл амаар доромжилж байгаад орон дээрээ унтаад өгсөн... 2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр намайг мотоциклоор хөөгөөд чулуу мод шидээд чулуугаар нуруу руу 4-5 удаа цохисон. Тэр үед нуруун дээр хөхөрсөн байсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 11-16, 23-27/,

Гэрч ийн өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 13 цагийн үед нөхөртөө зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Очиж бүтэн биеийн үзлэг хийгээд өвчин намдаах тариа хийгээд эмнэлэгтээ авч ирээд 5 хоногийн эмчилгээ бичиж өгсөн. Баянхонгор аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр явуулсан. Хавирга хугарсан байж магадгүй гээд...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/,

Гэрч *******ийн өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...******* 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зодуулсан талаараа ярьж байгаа юм. Өмнө нь болон сая зодохдоо эрүүл болон архиа гарсан үедээ эхнэрээ зодсон сураг дуулдсан юм. Би зодох үед нь хажууд нь байгаагүй болохоор яаж зоддог талаар мэдэхгүй. Манай дүү ******* 2022 оны 08 дугаар сар, 2022 оны 10 дугаар сард зодуулсан талаар хэлээгүй. Ер нь бол хэр баргийн зүйлийг бид нарт хэлээд байдаггүй хүн байгаа юм. Сая 11 сард аргаа бараад л над руу ярьсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 709 дугаартай

1.*******ын биед тархи доргилт, дээд урууланд шарх, зүүн нүдний салстын цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, мөр, хэвлийн баруун хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 52-54/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ , эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, депозит дансны хуулганууд /хх-ийн76-82/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 83-93/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 102-103/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч,хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-******* сумын 4 дүгээр баг Элстэй гэх газарт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын зүүн талын дал, мөр, хэвлий, хөлийн гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт нь гараараа цохих, дээд уруулын баруун дээд талд тамхины цогоор түлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд урууланд шарх, зүүн нүдний салстын цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, мөр, хэвлийн баруун хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян- ******* сумын төвөөс 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэр рүүгээ явах замд тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын нүүр лүү нь гараараа 10 удаа цохиж, ар нуруу руу нь гараараа 5 удаа цохих зэргээр зодсон

2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Баянхонгор аймгийн Баян-******* сумын 4 дүгээр баг Элстэй гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ыг мотоциклоор хөөж, нуруун тус газарт нь мод, чулуугаар 4-5 удаа цохих зэргээр зодсон,

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-******* сумын 4 дүгээр баг Элстэй гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ын зүүн хөлийн гуя хэсэгт нь нь хөлөөрөө 4 удаа өшиглөх зэргээр зодсон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч  *******ийн ... эхнэрийн шанаа руу 2-3 удаа цохисон, гэртээ үүр цайж байхад буюу 06 цаг өнгөрч байхад очоод дахин эхнэртэй маргалдаж байгаад эхнэрийн цээж, дал, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөчихөөд унтаад өгсөн...мэдүүлэг /хх-ийн 63-65/,

хохирогч *******ын ...2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр намайг мотоциклоор хөөгөөд чулуу мод шидээд чулуугаар нуруу руу 4-5 удаа цохисон нуруун дээр хөхөрсөн байсан... 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  нөхөр “чи яваад алга болчихлоо гээд уурлаад намайг зузаан гуя руу өшиглөж зодоод хэл амаар доромжилсон, ....2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орой унтахын өмнө 22 цагийн үед манай нөхөр уурлаж намайг янхан, банзал, гичийгээр дуудаж байгаад миний зүүн талын хөлийн зузаан гуя хэсэгт 4 удаа хөлөөрөө өшиглөсөн, маргааш нь хөлөө үзэхэд тэр хэсэгт хөхөрсөн байсан, намайг тухайн үед ямар шалтгаанаа цохисон гэхээр сум дээр хоночихоод ирлээ гээд цохисон.... 2022 оны 11 дүгээр сарын 05-ны орой нөхөр ******* унтаад өгсөн би явж байгаад төөрөөд зогссон нөхөр *******ийг сэрээгээд “төөрчих шиг боллоо зам заагаад өгөөч” гэж хэлэхэд “чи сумаас явах дургүй байна, янхан, банзал, гичий” гэх үгсээр дуудаад “чиний ах, дүү нар миний амьдралд оролцож байдаг” гэж хэлээд эхлээд баруун талын гарын ар хэсгээр нүүр лүү 10- аад удаа цохисон,  тэгээд  явж байхад ар нуруу руу гараараа 5 удаа  хамгийн сүүлийн цохилт нь гэрт очихоос 20 гаран километрийн наана нуруу руу цохисон, ....тэгээд гэртээ шөнө 03 цаг өнгөрч байхад  гэртээ байж байтал дахин нөхөр ******* янхан, банзал, гичий” гэх үгсээр дуудаж доромжилж байгаад зүүн талын далны ар хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд нь би газар унаахад  элэг рүү өшиглөтөл би амьсгаа авч чадахгүй багтраад газар хэвтэж байтал зүүн талын далны хэсэг рүү 10 гаран удаа хөлөөрөө өшиглөөд байсан, нэг мэдэхэд би ухаан алдсан байсан.,....эргээд сэрсэн чинь уруулын баруун дээд талд 2 удаа, баруун гарын долоовор хуруун дээр 1 удаа тамхины цогоор түлсэн бололтой түлэгдсэн шарх байсан. Мөн нүүр тэр чигтээ хавдсан, баруун, зүүн нүд хөхөрсөн, зүүн далны хэсэг, зүүн гар бугалганы хэсэгт хөхөрсөн, баруун гуя, баруун хонгоны хэсэгт хөхөрсөн байсан, .......” гэх мэдүүлэг/хх-ийн 11-16, 23-27/,

гэрч ийн ... дуудлагаар очиж бүтэн биеийн үзлэг хийгээд өвчин намдаах тариа хийгээд эмнэлэгтээ авч ирээд 5 хоногийн эмчилгээ бичиж өгсөн..мэдүүлэг /хх-ийн 28-31/,

гэрч *******ийн.... ******* нь өмнө нь болон сая зодохдоо эрүүл болон архиа гарсан үедээ эхнэрээ зодсон сураг дуулдсан,... 2022 оны 08 дугаар сар, 2022 оны 10 дугаар сард зодуулсан талаар хэлээгүй, сая 11 сард аргаа бараад л над руу ярьсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 709 дугаар шинжээчийн... *******ын биед тархи доргилт, дээд урууланд шарх, зүүн нүдний салстын цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, мөр, хэвлийн баруун хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх  дүгнэлт /хх-ийн 52-54/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед тархи доргилт, дээд урууланд шарх, зүүн нүдний салстын цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, дал, мөр, хэвлийн баруун хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл ... гэх дүгнэлт / хх-ийн 52-54/талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан бөгөөд шүүгдэгч *******,  хохирогч ******* нар нь энэ хуулийн үйлчлэлд бүрэн хамаарч байна.

Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг удаа дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр,  2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2022 оны 10 дугаар сарын 25-ны  өдөр,   2022 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг тус тус зодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэмт хэргүүдийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан байнгын шинжтэй үйлдэл байх ба байнга гэдэг нь тооны илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ыг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан шинжүүд нь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан....  уруулын баруун дээд талд, баруун гарын долоовор хуруунд  тамхины цогоор түлсэн буюу түлэгдсэн шарх үүсгэсэн, чулуу мод шидэх,  чулуугаар нуруу руу цохих, гараараа нүүр, бие хэсэгт цохих, хөлөөрөө өшиглөх...,мөн хоорондын таарамжгүй харилцааны улмаас түүний бие эрх чөлөөнд удаа дараа халдаж өвчин зовуурь үүсгэсэн байхыг хэлнэ.

Мөн гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, аль нэг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байхыг ойлгоно.

Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг бөгөөд хохирогч нь шүүгдэгчид байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх түүний мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч ******* нь эхнэр *******ыг удаа, дараа зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч ******* нь *******ийн  үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт... шүүгдэгч *******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү .... гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт.... Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй... гэжээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан  8 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг  хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 12 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА