Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 326

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр             Дугаар 153/ШШ2019/00326                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, ПО63110610 тоот регистрийн дугаартай, Авгас овогт Дашийн ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1963 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад илгээлтээр гарч аав Даш, ээж Зэвэг нарын хамт 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бог мал малласан. 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан.1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээж Зэвэг, аав Даш нарын хамт тус багтаа мал малласан. 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Нямцэрэнтэй гэр бүл болж тусдаа гарч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад үргэлжлүүлэн 1991 он дуустал бог мал малласан. Намайг аав Даш, ээж Зэвэг нарын хамт мал маллаж байхад тусад нь хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөгүй бөгөөд тухайн үед миний цалин аав Даш болон ээж Зэвэг нарын нэр дээр хамт бодогдоод явдаг байсан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход миний нэр дээр хөдөлмөрийн дэвтэр болон бусад хангалттай баримт олдохгүй, аав ээжийн нэр дээр 70 дугаар дансны хуулга гарч ирж байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Д. намайг 1979 оны 6 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунбилэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хэргийг баримтын хүрээнд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д. нь 1979 оны 6 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 499 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3-р бригадын 1979-1981, 1983-1984, 1987 оны Даш, Зэвэг нарын нэр дээрх 70-р дансны хуулга,

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3-р бригадын 1988-1991 оны ын нэр дээрх 70-р дансны хуулга,

-Д. ын Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан тухай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2134 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл нь 1992 оны 3 сарын 09-ний өдөр Гэрэл ББХК болж өөрчлөн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Ж.Даваасүрэнгийн шүүхэд өгсөн ...би 1972 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1978-1991 он хүртэл Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадын даргаар ажиллаж байсан. Д.Бат-Очир нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Даш гэдэг 10 хүүхэдтэй айлын хүү. Тэрээр багаасаа эцэг эхийн хамт 1992 он хүртэл мал малласан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Д нь 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин түүний 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Учир нь Д.Бат-Очирын 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 499 дугаартай лавлагаагаар ирсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3-р бригадын 1979-1981, 1983-1984, 1987 оны Даш, Зэвэг нарын нэр дээрх 70-р дансны хуулгаар Д.Бат-Очирын ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй юм. Хүсэлт гаргагч Д.Бат-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Намайг аав Даш, ээж Зэвэг нарын хамт мал маллаж байхад тусад нь хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөгүй бөгөөд тухайн үед миний цалин аав Даш болон ээж Зэвэг нарын нэр дээр хамт бодогдоод явдаг байсан гэж дурдсан байх боловч энэхүү тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн тэрээр Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1991 оны 7 дугаар сараас эхлэн нөхөн тооцуулсан байх тул 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааг шүүх давахцуулан тогтоох боломжгүй.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунбилэг нь шүүхэд өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПО63110610 тоот регистрийн дугаартай, Авгас овогт Дашийн Бат-Очирын 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Д.Бат-Очирын 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА