Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Б.*******,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагвадорж,

Гэрч М.*******, Э.*******, Х.*******, Д.*******,

Шинжээч Б.*******, Ө.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 230 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт гийн *******д холбогдох эрүүгийн 2207000000264 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, -ны өдөр, хотод төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, , тоотод оршин суух бүртгэлтэй боловч, , тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй,

******* овогт гийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газрын гэрт согтуурсан үедээ өөрийн эхнэр Э.*******тай маргалдаж, улмаар маргааныг таслан зогсоох санаа зорилготой байсан Б.*******той тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргалдан, түүний нүүр хэсэг рүү архины шил шидэж, биед нь духны хөндийн өмнөд хана, хоншоор хөндийн өмнөд хана, хамар яс, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины хаван, хоёр хажуугийн ховдлын арын эвэрт голомтлог цус харвалт, аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, хамрын таславчын мурийлт, баруун хөмсгөнд сорви, зүүн дээд доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралтын нөсөө гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд

Улсын яллагчийн зүгээс: Гар утсаар хийсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-154/, хохирогч Б.*******оос өгсөн 4 хэсэг дүрс бичлэг бүхий диск /хх-11/, гэрч Х.гийн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Б.ы мэдүүлэг /хх-20/, гэрч М.*******ын мэдүүлэг /хх-22-23/, гэрч Д.*******гийн мэдүүлэг /хх-27-8/, гэрч Э.*******ын мэдүүлэг /хх-32-33/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-38-39/, ЭМЖЖ чих, хамар хоолойн эмнэлгийн дүрслэл оношилгооны хариу, Интермед эмнэлгийн толгойн томографын шинжилгээний баримт /хх-41-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15371 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-48-49/, шинжээч эмч Б.ийн мэдүүлэг /хх-58/, хохирогчоос гаргаж өгсөн хохирол, хор уршгийн баримтууд /хх-91-98/, иргэний нэхэмжлэгч П.ын мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 04/5603 дугаартай албан бичиг, хавсралт төлбөрийн мэдээлэл /хх-111-112, 115/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Томографынхан 140.000 мянган төгрөгийн баримт, Монос эмийн сангаас эм авсан баримт, мөн кассын орлого гэсэн баримтуудыг шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: гэрч н.ий мэдүүлэг /хх-2/, гэрч М.*******ын мэдүүлэг /хх-22/, гэрч н.*******гийн мэдүүлэг /хх-28/, гэрч Э.*******ын мэдүүлэг /хх-33/, гэрч Д.*******гийн мэдүүлэг /хх-30/, гэрч н.ын мэдүүлэг /хх-39/, гэрч н.ийн мэдүүлэг /хх- 62/, прокурорын тогтоол /хх-63/, Д.*******гийн ял шалгах хуудас /хх-80/, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжилсэн тухай баримт /хх-86-87/, албан тоот /хх-102/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална. Мөн шүүх хуралдаанд шинээр хохирогч Б.*******ын эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлсөн тухай баримт, ажил байдлын тодорхойлолт, зургаан сарын цалингийн хуулга, шийдвэрийн хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би хэрэг гарсан өдөр ажлаа тараад эхнэртэйгээ хамт байсан. М.******* залгаад н.гийн төрсөн өдрийг тэмдэглэж байна та хоёр хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд эхнэр бид хоёр орой 20 цагийн үед Налайхын “Оргил худалдааны төвөөс” 1 сет пиво аваад, амралтын газарт нь 21 цагийн үед очсон. Бид хоёрыг очих үед хүмүүс нэлээн уучихсан байсан. Эхнэр бид хоёр хоол унд идчихээд виски, пиво уусан. Би урд өдөр нь ажил ихтэй байсан тул ядраад нойр хүрээд унтаад өгсөн. Гэтэл манай эхнэр Э.******* намайг сэрээж гадаа хүмүүс намайг дээрэлхээд байна гэж хэлэхээр нь би эхнэрээ уусан архиа шингээ, одоо унтаж амар гээд ор луу татаж хэвтүүлэх гэтэл газар уначихсан. Тэр үед н., н. нар намайг Э.*******тай маргалдаж байна гэж бодсон. Тэгээд хажуу гэрийн хүмүүс эхнэрийг чинь элдэв үгээр хэлж доромжилсон талаар тайлбарласан. Бид нар уулзаж учрыг нь олсон гэсэн. Тэгээд гадаа болсон үйл явдлын талаар ярилцаж байхад Б.******* хажуу талаас чи эхнэрээ өмөөрч чаддаггүй хачин писдаа байна гэх зэрэг үгээр хэлж доромжилсон. Тэгэхээр нь би чи битгий олон юм яриад байгаарай хүүхэн шиг нэртэй писдаа минь гэж хэлсэн. Гэтэл цаанаас орж дамжиж гүйж ирээд миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Эхнэр нь бас миний нүүр лүү алгадаад байсан. Үйл явдал болоод дууссаны дараа гэрт байсан хүмүүс хөөгөөд зайл гэж хэлсэн. Би гэрээс гарч явсан ч шар хөдлөөд буцаж орохдоо гэрийн үүдэнд байсан архины шилийг авч савсан. Тэр үед Б.*******ын нүүр хэсэгт онож цус гарч эхэлсэн. Би эмнэлэг дуудсан боловч ирэхгүй байхаар нь хотоос найзыгаа дуудсан. Тэр үед Б.*******ын эхнэр нь мөн ахыг нь дуудсан байж таарсан. Б.*******ын ах нь ирээд бид хэд хамтдаа Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд хөмсөг оёулах үед нь би хамт байсан. Тэгээд маргааш нь уулзахаар болоод бүгд салаад явцгаасан. Би найзаараа гэрийнхээ гадаа хүргүүлээд байж байтал дахин залгаад “бид нар MBG” дээр байна хөмсөгнөөс нь дахин цус гараад байна гэж хэлсэн. Намайг очиход Томографийн зураг авхуулсан байсан. Одоо ямар арга хэмжээ авах талаар ярилцах үед Б.******* болон ах нь бид нар чамайг сайн танихгүй учраас машинаа өг гэж хэлсэн. Би машинаа шилжүүлж өгсөн. Энэ үйл явдлын дараа гадагшаа явж эмчлүүл гэж байна. Төлбөр нь 100.000.000 гаруй төгрөг болдог гэж байна. Чи дахиад өөр зүйл барьцаанд өгсөн. Надад өөр өгөх зүйл байгаагүй. Би Б.*******т машиныг буцаагаад миний нэр дээр шилжүүлээд өгчих би машин тэргээ зарчхаад буцааж зээл аваад өгье гэсэн ч шилжүүлж өгөөгүй. Тэгээд өдийг хүрч байна... ” гэв.

 

Хохирогч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...11 дүгээр сарын 23-ны өдөр ий төрсөн өдөр нь болж байна гээд манай эхнэр бид хоёрыг дуудсан. Гэр бүлийн уулзалтаа гэж хэлээд дуудаад байхаар нь очсон. Тэгээд би тэнд байсан *******г л танина. Очоод ууж идээд байж байтал ******* нь *******гийн эхнэр лүү залгаад дуудсан байсан. Тэгээд бид нар хоорондоо танилцаад уугаад байж байтал ий эхнэр  нь амарсан. Би орон дээр хэвтэж байтал хамт бие засах гаар ороод ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бие засах газар хамт орчхоод буцаж явтал *******гийн эхнэр нь амралтын газрын хашаан дотор ганцаараа уйлаад явж байсан. Ямар нэгэн асуудал болсон юм болов уу гээд гээд асуухад арын гэрийн хүмүүс элдэв үгээр хэлээд байна гэхээр нь бид хоёр очиж уулзаад буцаад гэртээ орж ирээд би орон дээрээ хэвтээд байж байтал *******гийн эхнэр *******г сэрээгээд арын гэрийн хүмүүс намайг элдэв үгээр хэлээд байна гэж хэлээд босгосон. ******* босож ирээд чи эхнэрээ элдэв үгээр хэлээд татаж унагаагаад байхаар нь эхнэрээ элдэв үгээр хэллээ гээд  *******г түлхсэн чинь зуух руу уначихсан. Тэр үед хойд талын орон дээрээс босож ирээд гадаа болсон асуудлын талаар хэлээд салгасан. ******* бөөн юм болоод гэрт орилоод байхаар нь би одоо болио эхнэрээ элдэв үгээр хэлээд гэж хэлэх үед намайг Чи дуугай бай хүүхэн шиг нэртэй хачин гоомоо банди минь гэж хэлхээр нь би ор руу түлхэж унагаасан. Би тэгж *******г цохиж аваагүй. Тэгээд би эргээд харах үед манай эхнэр бас босоод ирчихсэн байж байтал *******гийн эхнэр манай эхнэрийн дээр нь гарчихсан хоёр гарын барчихсан байж байсан. Манай эхнэр босоочээ гэж хэлтэл хэн ч босоогүй. Тэгээд би очиж эхнэрээрээ татаж аваад бид хоёр хувцсаа аваад байж байтал гаднаас нэг юм орилох шиг болоод би эргээд хартал миний нүүрэн дундуур архины шил буугаад ирсэн. Тэгээд би нэг сэрхэд гэмтлийн эмнэлэг дээр хөмсгөө оёулж байсан...” гэв.

Шинжээч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Д.*******д учирсан тархи доргилтын гэмтэл нь хүн бөгсөн хэсгээрээ унах, эсвэл савагдах үед үүсэх магадлалтай. Тархины гаднаас хүчтэй доргилт авах үед л үүснэ. Хүн өөрөө шатнаас доошоо хүчтэй бууна гэж байхгүй. Яаралтай тусламжийн хуудас нь өөрөө тухайн хүний биеийн байдлыг харгалзаж үзээд цаг минутаараа эрэмбэлэгдэх эмнэлгийн бичиг баримт. Яаралтай түргэн тусламжийн үед эмч үзлэг хийгээд онош тавьж байгаа. Үндсэн онош мөн. Эмч үзлэг хийгээд тухайн өвчтөний зовиураар оношийг тавьж болно. Яаралтай тусламжийн хуудас нь өөрөө хүний бүх эрхтэн системийн эрэмбэлэгдсэн үндсэн онош мөн. Би яаралтай тусламжийн эмчийн үзлэгийн хуудсыг үзээд дүгнэлт гаргасан. Хуудас дээр байгаа асуумжийг харсан. Эмч үзлэг хийх үедээ хүний биеийн байдал бүх зүйлийг шалгах ёстой, мөн толгой хэсгийг харсан байх. Би 14 хоногийн дараа үзлэг хийсэн. Яаралтай тусламжийн хуудас өөрөө хавтаст хэрэгт авагдсан байгаа. Бүх үзүүлэлт, эртхэн системийн эрэмбэлсэн байдаг. Яг үзэх хэрэгтэй зүйлсийг тэмдэглээд явсан. Тархи доргилтын үед ямар шинж тэмдэг илэрдгийг тодорхойлоод тэдгээрийн үндсэн дээр үндсэн оношийг гаргасан байх. Тархи доргилт нь заавал MRI, Томографи шаардахгүй бодит үзлэгээр онош гаргах боломжтой...” гэв.

Шинжээч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлгийн эмчийн үзлэгийг тулгуурлан гаргасан. Хамгийн гол үндэслэл нь дүрс оношилгоог үндэслэн дүгнэлтийг гаргасан. Хохирогчийг үзэхдээ давхар манай дүрс оношилгоонд давхар үзэж байгаад дүгнэлтийг гаргасан. Духны ясны хугарал нь духны хөндийн ханын хугарал байсан. Эмнэлгийн үзлэг дээр духны хугарлыг шалгахын тулд Томографийн шинжилгээгээр духны ясны хугарал биш духны хөндийн хугарал байна гэж гарсан учраас духны хөндийн хугарлаар нь аваад дүгнэлтийг гаргасан...” гэв.

            Гэрч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр шилжих шөнө нөхөр бид хоёр хамт байсан. Манай нөхрийн биед ямар нэгэн гэмтэл зовиур байгаагүй. Маргаан гарах үед Б.******* тойрч ирээд манай нөхрийн дээр нь гараад цохиж байсан. Толгойн нь өвдөөд л яваад байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш хохирогчтой хамт эмнэлгээр яваад үзүүлэх боломж гараагүй. Тэгээд хоёр хоногийн дараа үзүүлсэн. 10 дугаар сарын 26-ны орой манай нөхөр намайг дуудсан. Тэгээд би машинаа унаад очиход Б.******* эхнэр, эгчтэйгээ хамт ирээд машиныг минь аваад явсан. Би нөхрөөсөө яагаад машинаа өгч байгаа талаар асуусан. Тэгсэн эмнэлгээр явж байхад хохирогчийн ах эгч нар нь ирээд шүүх, цагдаагаар явах юм бол 4-8 жилийн хорих ялтай. Чамайг шоронгийн хадаас болгоно гэж айлган сүрдүүлсэн. Дээрээс нь чамайг танихгүй учраас машинаа барьцаанд өг гэж хэлсээр байгаад авсан. Дараа нь нөхөр бид хоёр машинаа буцааж аваад зарж эмчилгээний зардалд нь зарцуулъя гэсэн боловч өгөөгүй. Бид хоёр эмчилгээний зардлыг төлнө гэдэг байдлаар ярилцаж байсан. Боломжоороо машин тэргээ зараад хохирлын барагдуулж өгье гэж бодож байсан. Тухайн үед гадаад руу эмчилгээ хийлгэнэ гээд 100.000.000 төгрөг нэхэмжилсэн. Машин дээрээ нэмээд манай хадам ээжийн 10 дугаар хороололд байдаг байрны бичгийг бид нарын нэр дээр шилжүүлж өг гэсэн. Үгүй гэвэл 100.000.000 төгрөг өг гэж эгч нь хэлсэн. Надаас эхлэлтэй гэж би бодож байна. Нөхөр бид хоёр хоорондоо жаахан үл ойлголцсон. Гэтэл гэрт байсан хүмүүс бид хоёрыг хоорондоо зодолдож байна гэж ойлгосон. Тэгээд Б.******* манай нөхрийг элдэв үгээр хэлээд байсан. Хажуу гэрийн хүмүүс намайг гадаа байхад элдэв үгээр хэлж доромжлоод байсан. Тэгээд би гэрт орж тэнд байсан хүмүүст хэлсэн. Б.******* манай нөхрийн дээр гараад цохиж байхыг би харсан. Тэгээд эхнэр нь цаанаас салгах гээд ирж байгаа юм байх гэж бодтол Д.*******г 1-2 удаа алгадаад байсан. Би гаднаас орж ирээд Д.*******г унтаж байхад нь сэрээсэн. Тэгээд манай нөхөр намайг ууж идсэн архиа зөвөөр шингээж чадахгүй байна. Унт гээд татахад би халтираад уначихсан.Гэтэл гэрт байсан хүмүүс бид хоёрыг муудалцаж байна гэж ойлгоод н., н. хоёр Д.*******д гадаа болсон асуудлыг тайлбарлаад байж байтал Б.******* Д.*******г элдэв үгээр хэлээд доромжлоод байсан. Тэгээд ор дамжиж гүйж ирээд Д.*******г цохиод авсан. Тэгээд салгах үйл явц болсон...” гэв.

 

            Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр Д.******* нөхөр бид хоёртой хамт эмнэлгээр явж байгаад орой нь машинаа өгсөн. Тэгээд маргааш өглөө нь манай гэрт н.гийн хамтаар ирээд машины нэрээ шилжүүлж өгье гэж хэлсэн. Би нялх хүүхэдтэй учир гэрээс гарах боломжгүй талаар хэлсэн. Тэгсэн өөрөө машин банк бус дээр байгаа. Асуудлаа шийдвэрлээд ирье гэж хэлээд явсан. Удалгүй viber-аар над руу иргэний үнэмлэхийн зургаа явуулаарай гэж хэлсэн. Би явуулсан. Тэгээд би банк бус руу нь очсон. Миний нэр дээр албан тоотын гаргасан байсан. Сүрдүүлсэн асуудал бол байхгүй. Би 1 хундага архи л уусан. н.ий эхнэр бид хоёр хамгийн түрүүнд амарсан. Эмнэлэг дээр байхад эмч нь шүүх, цагдаагийн байгууллагад хэлсэн үү гэж асуусан. Үгүй гэсэн. Манай хүнийг хагалгаанд орсны дараа шүүх шинжилгээнд үзүүлэх юм бол ямар ч хүчингүй байдаг гэж хэлсэн. Би эмчээс гадаадад энэ төрлийн хагалгаа хэдэн төгрөг болдог талаар асуусан.Тэгсэн надад 70.000.000-100.000.000 төгрөгийн хооронд гэж хэлсэн. Б.******* Д.*******г цохисон асуудал байгаа бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Манай нөхөр бид хоёр хэнд ч гар хүрээгүй. Бид хоёр тэр хүмүүсийг сайн танихгүй. Байцаалт өгч байх үед нь байцаагчаас нэрийг нь мэдсэн. 11 дүгээр сарын 19-ны өдөр хагалгаанд орсон. Би үнэндээ цус хархаар айгаад байдаг хүн болохоор ойртоогүй. Тэгээд гадаа байсан төрсөн өдрийн эзнийг дуудаж оруулж ирсэн. Хэрэг гарах үед цагдаад хэлэх ухаан байгаагүй. Манай нөхөр зодуулах үед би энэ хүмүүсийн дунд ганцаардсан учраас бичлэг хийсэн. ..” гэв.

 

            Гэрч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...н., н., Б.Б.*******, н.*******, О.*******, тэгээд манай нөхөр н.. Бид нар 2 шил виски, 24 ширхэгтэй пиво байсан. Би өөрөө тусдаа 2 ширхэг жимстэй пиво авсан. Тэрнийхээ талыг л уусан. Хамгийн эхлээд манай нөхөр Д.*******гийн биед хүрсэн. Яагаад гэвэл эхнэртэйгээ маргалдаад байсан учраас. Тэрний дараа Д.******* хохирогч руу юм авч шидсэн. н. Д.*******гийн биед халдаагүй болиулах гэж хойш нь түлхсэн. Юм шидэхээс өмнө хоёр орны наана цаанаас маргалдаж байгаад Б.Б.*******, Д.*******гийн нүүр хэсэгт цохисон. Гэрт бичлэг хийх ухаантай хүн байгаагүй гэж бодож байна. Бүгдээрээ сандарчихсан байсан. Н.******* аймар орилоод байсан. Тэгээд бид нар 103-т дуудлага өгөх үед хол байгаа учраас очихгүй гэсэн. Тэгээд бид нар амралтын газрын эзэн эмэгтэй рүү залгаад болсон асуудлын талаар хэлээд тусламж дуудах гэсэн болов ч утсаа аваагүй. О.*******тэй л маргалдсан байх. Гэхдээ хэрэг гарсны дараа бол тэнд байсан залуучууд бүгд Д.******* рүү дайраад байсан. Үүдэнд гардаг хаалганы тэнд  архины шил байсан. Миний тодорхой санаж байгаагаар бид нар цагдаа, эмнэлэг дуудах үед шөнийн 02 цаг болж байсан. Тэгээд тэндээс бөөндөө гараад хот руу ирэхэд 04 цаг болж байсан. Манай нөхөр, Б.Б.*******, О.******* ч гэсэн байгаа. Д.*******г л цохиж авсан. Өөр хүнд бол халдаагүй. Хэнд ч бичлэг хийх бодол сөхөө байгаагүй. Э.******* бид хоёр хүртэл хохирогчийн цусыг цамцаараа тогтоогоод байж байсан...” гэв.

 

   Гэрч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг сэрхэд манай Б.*******ын нүднээс цус гарчихсан байхаар нь би гутлаа өмсчхөөд Д.*******тэй зодолдох гээд чадахгүй байсан би өөрөө тухайн үед нэлээн согтолтой байсан. Гэтэл Д.******* миний дээр гарчхаад нүдийг чинь ухаж авна гээд дайраад байсан. Би найз маань бэртчихсэн байхад гэж бодоод үзүүлээгүй. Найзыгаа бодоод. Би унтчихсан байсан. Унтаад сэрэхэд ийм явдал болсон байсан. Намайг сэрэхэд Б.*******ын нүднээс цус гоожчихсон байсан. Би босож ирээд Д.*******тэй зууралдсан. Би согтолттой байсан болохоор зодолдох гээд чадаагүй. Миний дээр гарчхаад нүдийг чинь ухна гэсэн. Би ноцолдож байхдаа нүүрээ маажуулсан одоо сорви нь байгаа. .*******ын биед гэмтэл учирсны дараа сэрсэн. Бичлэг хийж байсан хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ бичлэг бол байгаа. н.******* бичлэг хийсэн байсан. Хэр хэмжээний бичлэг байсныг анзаарч хараагүй...” гэв.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-эрдэнэ би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой гийн *******д холбогдох 2207000000264 дугаартай эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож гэм буруугийн талаарх дараах дүгнэлтийг гаргаж  байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь, шүүгдэгчийн өөрийн гэм буруу дээ маргахгүй байгаа болон шүүх хуралдааны явцад өгч байгаа мэдүүлэг зэргээс тогтоогдож байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч ******* нь хохирогч *******т 8.428.233 төгрөг хохирол төлбөртэй байна. Иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 286.000 мянган төгрөгийг төлсөн баримтаа хэрэгт гаргаж өгсөн учраас нэхэмжлэл хангагдсан гэж үзэж байна. Шүүгдэгч *******гийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтэй холбоотой асууж тодруулах зүйлээ шүүх хуралдааны явцад шинжээч эмч нараас хангалтай асууж тодруулсны үндсэн дээрээс “*******д учирсан тархи доргилт гэмтэл” нь өөрөө яаралтай тусламжийн эмчийн хуудас нь өөрөө урьдчилсан онош байгаа учраас яаралтай тусламжийн хуудсыг нотлох баримтад үнэлэх боломжгүй гэж үзсэн. Энэ асуудалтай холбоотойгоор оролцогч нарт зөрчлийн арга хэмжээ авхуулахаар явуулсан албан тоот нь хэрэг хавсаргагдсан. Иймд Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,200 нэгж буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оноож, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 7,286,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 286,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн сидиг хэргийн хамт хадгалуулах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...”  гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-26 нд шилжих шөнө хохирогч *******ын биед архины шил шидэж хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  Улсын яллагчийн яллаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа гэмт хэргийн зүйчлэл дээр шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүхээс 8.428.233 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгөх саналтай байна. Шүүх хуралдааны явцад гарч байгаа хохирлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулах бүрэн боломжтой байсан ч хохирогч эхнэрийн нэр дээр өөрийн үнэлж болох эд зүйл болох PRIUS авто машиныг шилжүүлсэн байсан ба хохирогчийн зүгээс тухайн машиныг буцаан шилжүүлж өгөөгүйн улмаас хохирол төлбөрийг бүрэн барагдуулж чадаагүй. Энэ талаараа хохирогч болон хохирогчийн эхнэрт цаг тухай бүрд хэлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ны  өдөр 850.000 мянган төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 200.000 гаран мянган төгрөгийг эмчилгээний зардалд нь шилжүүлсэн. Мөн хохирогчийн зүгээс 11 дүгээр сарын 19-ны өдөр эмчилгээнд орж үүнтэй холбоотой зардлыг *******гийн зүгээс төлөхөөр авто машиныг нь буцаан шилжүүлж өгөөч ээ, машинаа  зарах зарыг сонинд өгсөн байгаа эмчилгээтэй холбоотой зардлыг төлөх хүсэлтэй байгаа талаараа илэрхийлсэн боловч хохирогчийн эхнэр *******гийн нэр дээр шилжүүлсэн байсан машиныг банк бусад 15.000.000 сая төгрөгийн зээлийг барьцаанд тавьсан байсан учраас хохирлыг гаргаж өгч чадаагүй өнөөдрийг хүрсэн. Шүүх хохирлыг тооцохдоо шүүгдэгч *******гийн 2022 оны 10 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд шилжүүлсэн төлбөр холбох 1,164,200 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү...гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Хохирогчийн өмгөөлөгч “...Улсын яллагчтай санал нэг байна...гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газрын гэрт согтуурсан үедээ өөрийн эхнэр Э.*******тай маргалдаж, улмаар маргааныг таслан зогсоох санаа зорилготой байсан Б.*******той тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргалдан, түүний нүүр хэсэг рүү архины шил шидэж, толгой хэсэгт нь духны хөндийн өмнөд хана, хоншоор хөндийн өмнөд хана, хамар яс, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины хаван, хоёр хажуугийн ховдлын арын эвэрт голомтлог цус харвалт, аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, хамрын таславчын мурийлт, баруун хөмсгөнд сорви, зүүн дээд доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралтын бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1.1 Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хороо гэх амралтын газар буюу гэх залуугийн төрсөн өдрийг тэмдэглэхээр эхнэр *******ын хамтаар шөнө 21 билүү 22 цагийн үед очсон. Бид хоёр тэнд байсан хүмүүстэй танилцаж ууж идэж наргиад өнгөрсөн. Намайг очиход тэр хэдийн ууж байсан тал шил Виски байхаар нь 1-2 аяга, 1-2 лааз пиво уусан. Тэгээд шөнө 01 цагийн үед нойр муутай, ажил ихтэй байсан учир ядраад түрүүлээд унтсан. Намайг унтаж байхад манай эхнэр ******* намайг сэрээгээд "хүмүүс намайг элдвээр хэлээд доромжлоод байна" гэсэн тэгэхээр нь би түүнд бага зэрэг уурлаад "чи чинь одоо ууж идсэнээ шингээж чаддагүй юм уу, одоо унтаж амраач" гээд өөрийнхөө унтаж байсан ор руу татсан чинь газар асгарсан байсан юман дээр ******* халтираад газар уначихсан. Тэгсэн тухайн үед гэрт байсан , төрсөн өдрийн эзэн хоёр надад "сая ******* гадаа хүмүүстэй маргалдаад байхаар нь бид хоёр очоод учрыг нь олчихсон" гэж хэлээд надад болсон үйл явдлыг тайлбарлаад байж байтал цаад орон дээр хэвтэж байсан гийн найз ******* гэх залуу над руу "чи одоо эхнэрээ өмөөрч чаддаггүй арчаагүй пизда вэ" гэж хэлээд уурлаад байсан. Тэгэхээр нь би түүнд "чи муу охин шиг нэртэй пизда минь дуугай бай" гэж хэлсэн чинь ******* хэвтэж байсан орноосоо уурлаж босож ирээд над руу хүрч ирээд миний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиж намайг хойно минь байсан op руу унагаагаад дээр минь гарч ирээд гараараа миний цамцны энгэрээс заандаж аваад нөгөө гараараа миний толгой, нүүр рүү гараараа дахиад 2-3 удаа цохисон, тухайн үед *******ын эхнэр гэх эмэгтэй бас над руу хүрч ирээд миний толгой руу гараараа 2-3 удаа алгадсан. Үүнийг манай эхнэр ******* харчхаад намайг өмөөрч *******ын эхнэртэй зууралдаж надаас түүнийг салгасан. Харин *******ыг төрсөн өдрийн эзэн , бас тэнд байсан ******* гэх залуу нь холдуулж салгасан. Ингээд арай гэж *******оос салаад байж байтал байсан бүх хүмүүс л над руу уурлаад намайг гэрээс хөөгөөд байсан. Тэгэхээр нь гэрээс гарах гэж байтал ******* "чи буруу хүнтэйгээ оролдлоо доо, чамайг алнаа" гээд над руу үг хаяад байсан. Ингээд би гэрийн хаалгаар хальт гарчхаад ер нь би эд нарт ингэж дээрэлхүүлэх ёстой юм уу? ер нь эд нартай зодолдчихъё” гэж бодоод гэр рүү буцаж оронгуутаа гэрийн хаалганы хажууд байсан хоосон ойролцоогоор 0.75 литрийн хэмжээтэй архины шилийг аваад шууд *******ын сууж байсан зүг рүү савж шидээд гэрийн хойд талын ханыг онож тэр хэдийг айлгая гэж бодоод шидтэл *******ын толгойг нь оночихсон юм. Тэгсэн *******ын духны ойролцоо хөмсөг хэсгээс нь цус гараад эхэлсэн. Тэгээд гэр дотор байсан хүмүүс бүгдээрээ сандралдаад би өөрөө бас сандраад яаралтай *******ын цусыг тогтоох гэж гэж үзсэн. Ингээд Бид хэд бүгдээрээ л шахуу эмнэлэг рүү залгаж дуудтал "наашаа ирэх боломжгүй байна, өөрсдөө хүрээд ир” гэхээр нь *******ын эхнэр хотоос түүний ахыг нь дуудчихсан байсан. Ингээд удалгүй 30 минут орчмын дараа *******ын ах нь хүрч ирж түүнийг аваад Улаанбаатар хот руу эмнэлэг рүү явсан. Тухайн үед би тэр хэдийг дагаад машинд нь хамт суугаад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-78-79/,

1.2. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын хохирогчоор өгсөн: “...би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хороо, Тэрэлжид найзынхаа төрсөн өдөрт очоод төрсөн өдрийн эзний найз гэх хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шөнийн 00 цаг өнгөрч байхад төрсөн өдрийн эзэн намайг сэрээгээд хоёулаа бие засчхаад ирье гэхээр нь түүнтэй хамт гэрээс гарсан.  Тэгсэн гийн найз *******гийн эхнэр нь ирээд “би энэ хажуу талд амарч байсан өөр хүмүүстэй муудалцчихлаа, очоод учир зүйг нь олоод өгөөч” гэхээр нь хамт явсан. Тэгээд бид хоёр тэр хүмүүстэй уулзаж эв зүйгээ олоод салаад гэртээ ороод байж байтал *******гийн эхнэр нь нөхөр рүүгээ уурлаж “намайг сая хүмүүстэй муудалцахад чи дэргэд байсангүй, намайг өөр хүмүүс л өмөөрлөө” гээд хэрүүл хийгээд хэлсэн. Тэгсэн чинь ******* орноосоо уурлаж босож ирээд эхнэртэйгээ хэрэлдээд эхлэхээр нь би эхэндээ тоохгүй чимээгүй хэвтэж байгаад хэрүүл маргаан нь дуусахгүй унтуулахгүй байхаар нь ******* гэх залуу дээр очоод “чи одоо болиоч дээ, унтаж амармаар байна” гээд түүнийг хойшоо ор руу нь түлхсэн чинь ******* гэх залуу над руу уурлаж намайг заандаж аваад “чи муу янханлаг нэртэй гөлөг минь” гэж хэлэхээр нь тоохгүй эргээд хартал ******* гэх залуугийн эхнэр манай эхнэртэй муудалцаад байхаар нь эхнэрээсээ түүнийг салгаж холдуулаад байж байтал ******* гэрээс гарангуутаа гаднаас архины шил авч орж ирээд шууд миний нүүр рүү тэр шилээ шидчихсэн. Тухайн үед миний нүд харанхуйлаад баруун нүдний дээд талаас маш их хэмжээний цус гарсан юм. Тухайн үедээ цагдаа сэргийлэх дуудаж чадаагүй, өөрсдөө хоорондоо учир зүйгээ олъё гээд салцгаасан асуудал гарсан юм...” гэх мэдүүлэг, /хх-11-15/

1.3. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ы гэрчээр өгсөн: “...би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз гийн төрсөн өдрийг тэмдэглэхээр хороо, Үзэсгэлэнт горхи Тэрэлж гэх амралтын газарт очсон. Бид 2 шил виски, 2 шил архи, хэдэн ширхэг лаазтай пиво уусан. Би тасраад унтчихсан байсан, нэг сэрээд хартал Д.******* ирчихсэн эхнэртэйгээ хэрэлдэж байхаар нь болиулах гээд очтол намайг тоогоогүй. Тэгээд удалгүй Д.******* нь Б.******* руу архины шил аваад шидчихсэн. Б.*******ын толгойноос маш их цус гараад түүний ах нь ирээд Улаанбаатар хот руу аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-20/

1.4. Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ын гэрчээр өгсөн: ... Б.******* нь “чи эхнэртэйгээ муудалцаад ямар арчаагүй юм бэ? энд байгаа бусад хүмүүсийг эвгүй байдалд оруулаад” гэж хэлсэн чинь Д.******* “чи муу хүүхэн шиг нэртэй банди минь чамд хамаагүй” гэтэл Б.******* орноосоо босож ирээд Д.*******гийн нүүр рүү гараараа нэг удаа цохиход , , нар тэднийг арай гэж салгасан. Д.******* гэрээс гарахдаа үүдэнд байсан архины шилийг авч хагалаад Б.******* руу шидэхэд түүний нүүрийг оночихсон...” гэх мэдүүлэг, /хх-22-23/,

1.5. Мөрдөн шалгах ажиллагаанд Х.*******гийн гэрчээр өгсөн: “...би унтаж байгаад нэг сэрсэн чинь гэрийн шалаар нэг цус нөж болчихсон байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуутал Д.******* Б.*******ын нүүр рүү архины шил шидээд ийм болчихлоо гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл надад алга байна...” гэх мэдүүлэг /хх-25/,

1.6. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******гийн гэрчээр өгсөн: “...манай нөхөр Б.******* нь Д.*******д “чи эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд бид нарыг эвгүй байдалд орууллаа” гээд орноосоо босоод Д.*******тэй зууралдаад ор руу түлхэж унагаасан. Тэгээд бөөн хэрүүл маргаан болж байхад *******аа гэх эмэгтэйд “чи нөхрийгөө болиулаач салгаа чээ” гэж хэлсэн чинь намайг ор руу түлхэж унагаагаад дээр минь гарч суучхаад босохгүй байсан. Тэгээд манай нөхөр ирээд тэр эмэгтэйгээс намайг салгасан. Удалгүй хэрүүл, маргаан намжиж оо, , ******* нар гэрээс гарсан. Гэтэл удалгүй Д.******* нь гэрт ороод ирэхэд нь хальт харчхаад нэг зүйл түс тас гээд дуугарахаар нь эргээд хартал манай нөхөр Б.*******ын толгойноос цус гарч байсан...” гэв.

1.7. Мөрдөн шалгах ажиллагаанд Г.ий гэрчээр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед над руу Б.*******ын эхнэр залгаж “ахаа Б.*******ын толгой руу хүн архины шил шидчихлээ, толгойноос нь цус гараад тогтохгүй байна, та яаралтай хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд очтол гэрийн шалаар битүү цус манай дүү Б.*******ын нүүр хэсэг нь битүү цус болчихсон ухаангүй хэвтэж байсан. Би дүүгээ машин руу суулгаад Улаанбаатар хот руу явж Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж анхан шатны эмчилгээ хийлгэж, оёдол тавиулсан, дараа нь Интермед эмнэлэг рүү явж тархины томографын зураг авхуулахад нүдний ухархайн хөндийн баганы яс цуурсан, баруун нүдний нүд тогтоодог 4 эрхтний 3 нь тасарчихсан байна, хамрын мөгөөрс няцарчихсан гэсэн онош хэлсэн. Тэнд байсан залуучууд нь бүгдээрээ архи уучихсан согтолтын байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-30/,

1.8. Мөрдөн шалгах ажиллагаанд Э.*******ын гэрчээр өгсөн:”...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* над руу залгаж хүрээд ирээч гэхээр нь Д.******* бид хоёр орой 21 цаг өнгөрч байхад хороо, Үзэсгэлэнт Горхи тэрэлж нэртэй амралтын газарт очсон. Бид хоёр очоод тэнд байсан хүмүүстэй танилцаад адилхан ууж, идээд сууж байгаад манай нөхөр 00 цагийн үед ядраад байна унтлаа гэж хэлээд унтсан. Би амралтын гадаа явж байтал тэнд амарч байсан өөр хүмүүс намайг шоолж инээгээд байхаар нь тэдэнтэй муудалцсан. Тэгээд , хоёр тэр хүмүүстэй ярилцаад буцаад намайг гэр рүү оруулсан. Би Д.*******д бага зэрэг гомдоод түүнийг унтаж байхад нь сэрээгээд “чи намайг өмөөрсөнгүй, өөр хүмүүс намайг өмөөрлөө” гэж хэлсэн чинь Д.******* “чи чинь одоо ууж идсэнээ шингээж чадахгүй, одоо унтаач” гээд ор руу намайг татсан, тэгэхэд би газар халтираад уначихсан. Гэтэл тэнд байсан , нар бид хоёрыг муудалцаад зодолдох гээд байна гэж ойлгоод тэр хоёр Д.*******тэй уулзаж болсон үйл явдлыг тайлбарлаж өгөөд байж байтал цаад орон дээр хэвтэж байсан Б.******* гэх залуу “чи эр юм байж эхнэрээ өмөөрч чаддаггүй, арчаагүй пизда вэ” гэсэн чинь Д.******* түүн рүү “хүүхэн шиг нэртэй пизда минь дуугүй бай” гэж хэлсэн чинь ******* орноосоо уурлаж босож ирээд шууд Д.******* рүү очоод түүний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд Б.ын эхнэр нь хүрч ирээд Д.*******гийн нүүр рүү алгадсан. Тэгэхээр нь би уурлаад нөхрийгөө өмөөрч Б.*******ын эхнэрийг татаж аваад холдуулсан, удаагүй тэнд байсан хүмүүс манай нөхөр рүү уурлаж гэрээс хөөгөөд Д.******* гэрээс гараад буцаж орж ирэхдээ хаалганы хажууд байсан архины шилийг аваад Б.*******ын сууж байсан зүг рүү шидсэн чинь түүний толгойг нь оноод толгойноос нь цус гараад эхэлсэн. Ингээд бид эмнэлэгт дуудлага өгөхөд очих боломжгүй, өөрсдөө ир гэсэн чинь Б.*******ын эхнэр нэг хүн рүү залгаад дуудаад удалгүй ах нь гэх хүн ирээд түүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/,

1.9. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ын гэрчээр өгсөн: “...Б.******* Д.******* рүү “чи одоо болиоч ээ, ичээч ээ, чи маргааш эхнэртэйгээ муудалцсан гээд онигоо л болно ш дээ” гэж хэлсэн чинь Д.******* түүнд “дуугай бай янхан нэртэй пизда минь” гэж хэлсэн. Тэгээд Б.******* уурлаж босч ирээд Д.*******г заандаж аваад “би чамайг цохихгүй ээ, гэхдээ чи ямар арчаагүй залуу вэ, би чамайг цохих юм бол дараа нь угаасаа гай болно” гэж хэлээд байж байтал Хажуугийн орон дээр Б.*******ын эхнэр, Д.*******гийн эхнэр хоёр муудалцаад Д.*******гийн эхнэр дээр нь гарчихсан зууралдаад байж байхаар нь Б.******* Д.*******гөөс салаад эхнэр дээрээ явж очоод салгасан. Үүний дараа бид хэд зүгээр л хоорондоо хэл амаараа муудалцаад эхэлсэн. Энэ үед Д.******* гэрт байсан архины шилийг аваад гэрээс гарчихсан. Тэгээд би санаа зовоод Д.*******гийн ардаас гараад тэр шилийг нь булааж авсан, миний араас манай нөхөр гарч ирээд тэр архины шилийг аваад газар цохиод хагалчихсан. Би түүнийг хагархай шилээр яах гэж байгаа юм бол гэж санаа зовоод нөхрөө дагуулаад амралтын гэрээс холдож нөхөртөө “чи энэ хэрүүл, маргаанд нь битгий оролцоо, энэ залууд битгий гар хүрээрэй” гэж хэлээд байж байтал амралтын гэр дотроос *******ын эхнэрийн чанга орилох чимээ сонсогдохоор яараад буцаад амралтын гэр рүү гүйж байтал Д.******* гэрээс гараад бид хоёрын хажуугаар юу ч болоогүй юм шиг зөрж байсан. Ингээд гэрт ортол Б.*******ын толгой, дух орчмоос маш их хэмжээний цус гарч, шалаар нэг цус болчихсон байдалтай байж байхаар нь юу болсон талаар асуухад Б.*******ын эхнэр Соёлоо надад “түрүүн ******* гэрээс гарчхаад буцаж орж ирж байгаа харагдаж байснаа л шууд манай нөхөр рүү архины шил шидээд ийм болчихлоо” гэж орилоод уйлаад хэлсэн. Тэгээд бид хэд сандралдаад байж байтал Д.******* буцаж орж ирээд юу ч болоогүй юм шиг тамхи асааж татаад бид хэдтэй хэрэлдээд байж байсан. Удаагүй бид нар эмнэлэг, цагдаа дуудаж, Б.*******ын ах нь гэх нэг хүн хүрч ирээд түүнийг аваад Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хх-38-39/,

1.10. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ийн гэрчээр өгсөн: “...би Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд гэмтлийн эмчээр ажилладаг. Тухайн өдөр манай эмнэлэг дээр бусдад зодуулсан гэж Д.******* гэх хүн ирсэн. Би тэр хүнд яаралтай туламжийн үйлчилгээ үзүүлж, үзлэг хийн яаралтай тусламжийн хуудас бичиж өгсөн. Би энэ хүнийг олон хоногийн өмнө үзсэн болохоор тухайн үед надад ирж үзүүлэхдээ ямар байдалтай байсан, ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг хэлж мэдэхгүй, санахгүй байна. Би түүнээс асуумж асуухад надад “толгой өвдөнө, толгой эргэнэ, дотор муухайрна” гэж хэлсэн. Тэгээд өөрөөс нь өвчний түүхийг нь асуухад надад “бусдад зодуулсан” гэж хэлсэн. Тэгээд энэ бүгдийг нь үндэслээд тархи доргисон байж болзошгүй гэж үзэн, тархи доргилт гэсэн урьдчилсан онош тавьсан. Миний яаралтай тусламжийн хуудсанд бичсэн онош бол ердийн урьдчилсан онош байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-55-56/,

1.11. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.*******гийн 15371 дугаар: “Б.*******ын биед духны хөндийн өмнөд хана, хоншоор хөндийн өмнөд хана, хамар яс, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр хажуугийн ховдлын арын эвэрт голомтлог цус харвалт, аалзавчин бүрхүүлд доорх цус харвалт, хамрын таславчын мурийлт, баруун хөмсгөнд сорви, зүүн дээд доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралтын нөсөө гэмтлүүд тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-48-49/,

1.12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15466 дугаар: “Д.*******гийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ ... дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-55-56/,

1.13. Яаралтай тусламжийн хуудас /хх-51-54/

1.14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80/,

1.15. Д.*******гийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тухай /хх-81-83/,

1.16. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн “...нийт 286,000 төгрөг...” мэдээлэл, уг төлбөрийг төлсөн баримт /хх-112, 184/.

1.17. Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-101-110/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ын нүүр хэсэг рүү цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 15371 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Д.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П. нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж тус тус зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон эрүүл мэндийн даатгалын санд учирсан 286,000 төгрөгийг төлснийг дурдаж,  

Хохирогч Б.******* нь 10,636,791 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар шатахууны зардалд 811,486 төгрөг, эмчилгээний зардалд 8,759,347 төгрөг, нийт 9,570,833 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 1,142,600 төгрөг төлснийг хасаж,  үлдэгдэл 8,428,233 төгрөгийг хохирогчид гаргах нь зүйтэй гэж үзэв.  

Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хохирол төлөхөөр завсарлага авч 8,428,233 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Түүнчлэн хоолны зардалд 988,945 төгрөг, Шунхлай говь ШТС-н 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 77,013 төгрөг нэхэмжилснийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: шүүгдэгч Д.*******гийн “...Б.*******ын ах нь ирээд бид хэд хамтдаа Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд хөмсөг оёулах үед нь би хамт байсан...” гэх,

хохирогч Б.*******ын “...Тэгээд би нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр хөмсгөө оёулж байсан...” гэх,

гэрч М.*******ын “...Тэгээд бид нар 103-т дуудлага өгөх үед хол байгаа учраас очихгүй гэсэн. Миний тодорхой санаж байгаагаар бид нар цагдаа, эмнэлэг дуудах үед шөнийн 02 цаг болж байсан. 88152626 гэсэн миний дугаараас дуудлага өгсөн. Маргааш нь цагдаа нь өөрөө над руу та нар яагаад хот руу явсан бэ гэж хэлээд залгасан...” гэх,

гэрч М.*******ын “...цагдаад дуудлага өгсөн боловч ирэхгүй гэсэн...” гэх,

шинжээч Б.*******гийн “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлгийн эмчийн үзлэгийг тулгуурлан гаргасан. Хамгийн гол үндэслэл нь дүрс оношилгоог үндэслэн дүгнэлтийг гаргасан...” гэх,

шинжээч Ө.*******ийн “...Гэмтлийн эмнэлэг дээр цагдаагийн ажилтнууд байдаг. Эмч нар шууд мэдээллээ өгдөг...” гэх,

 мэдүүлгүүдээс үзэхэд хэрэг болсон өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очин эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч оёдол тавиулсан, мөн тэр өдрөө эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор дараах тохиолдолд гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авч шалгана” гэж заасны дагуу гомдол, мэдээллийг бүртгэж авалгүй түргэн шуурхай шалгаагүйн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “өргөдлөөр” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж хугацаа хожимдуулж байгааг цаашид прокурор, Цагдаагийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

  1. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид хохирол төлбөр 8,428,233 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 286,000 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ