| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0021/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/022 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/022
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: Н.Энхтөр
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000940214 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 5-08 тоотод *******тэй маргалдсаны улмаас түүнийг зодож хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 22-14 тоотод иргэн ын гэрт *******г үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр рүү хоолны саваар цохиж эрүүл мэндэд дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бид хоёр 6 дугаар багт нэг айлд том пиво уучихаад тэндээсээ гараад 3 дугаар багийн 5-8 тоотод эгчийн гэрт очиход ганцаараа байсан. бид хоёр тэр айлд очихоосоо өмнө нь нэг шил архи авсан байсан юм. Тэгээд ороод сууж байхад гаднаас эгч орж ирээд ганц архи аваад өгөөч гэхээр нь би авсан байсан архиа задалсан.Тэгээд бид 4 архиа хувааж уугаад сууж байхад түрүүлээд унтаад өгсөн. Тэгээд эгч ууж байсан архиа цацсан. Тэгэхээр нь би та одоо яагаад байгаа юм архи аваад өг гэсэн архийг чинь авч өглөө ингэх байсан бол яах гэж уусан гэхэд эгч миний үснээс татсан. Тэгэхээр нь би босоод гарыг нь тавиулж байгаад нүүрлүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би орон дээр очоод суухад эгч цагдаад дуудлага өгсөн өөр зүйл болоогүй....гэх мэдүүлэг /1 хх-ийн 80-81/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... орой эгчийнд *******, ******* бид дөрөв нэг шил Хараа нэртэй 0.75 литртэй архи хувааж ууж байгаад ******* бид хоёр маргалдаад ******* нь намайг цохьсон. Тэгээд би цагдаа дуудсан. Би их согтуу байсан болохоор яг юунаас болж маргалдсан гэдгээ сайн санахгүй байгаа. Бид дөрөв байсан өөр хүн байгаагүй. Надад цаашид гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй....Миний нэрийг гэдэг юм. Тэгээд намайг манай найзууд болон ойр дотны хүмүүс бүгд гэж дууддаг болохоор би тэр нэрэнд нь дассан юм. Нэрээ бичихдээ дандаа гээд биччихдэг юм. *******д зодуулсан өдрийнхөө маргааш нь билүү нөгөөдөр нь өөрийн биеэр гэх эмчид үзүүлсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 49-51, 54-55/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...би уурай дүү гийнд сууж байтал ******* нэг өндөр залуутай орж ирэхдээ л голын зах дээр архи ууж байгаад ирлээ гээд согтуу байсан. ******* нь 0.75 граммын шилтэй хагас шил архи авч орж ирээд тойруулаад сууж байсан. Гэтэл *******тай хамт явсан залуу “гичий минь надад ундаагаа аваад өг” гээд намайг хэл амаар доромжлохоор нь би чи эмэгтэй хүнээс гараагүй юу, адилхан хүн байна гээд маргалдсан. Гэтэл ******* эхлээд миний үснээс 2 гараараа зулгааж байснаа устай жижиг түмпэнг аваад миний духны хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тухайн үед миний 2 нүд хоёулаа хөхөрсөн хамраас цус гарсан юм. Өөр бэртэл гэмтэл бол байгаагүй.. Би тэр гэх айлд 23 цагийн үед очсон. ...Би бол эрүүл байсан. Би гийнд ороод архинаас нэг удаа л уусан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 41-42/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би Баянхонгор сумын Дуурсах 3-5-8 тоотод гэх эмээгийнд ******* бид хоёр архи ууж байсан чинь гаднаас гэх хүн орж ирээд *******гаас хэрүүл гуйгаад байсан. Тэгээд гэх хүн нь ороод ирэхээр нь бид нар хамт архи ууж байгаад би унтаад өгсөн юм аа. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна... 2022 оны 04 дүгээр сарын 03-наас 04-ний шилжих шөнө Хараа нэртэй 0.75 литртэй архийг *******, эмээ, ******* бид дөрөв хувааж уусан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 58-60/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* нь манайд ирсэн... Удалгүй ******* манайд ирсэн. Тэр нэг шил архийг тэр хоёрын яг хэн нь авч ирснийг бол мэдэхгүй байна. Тэгээд би орж ирээд тэр архийг аягалаад дуусгасан. Намайг байх хугацаанд бол тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан зодоон хийсэн зүйл болоогүй. Би хажуу талын айл руу ороод хоол унд идээд цай уугаад нэлээн удаад эргээд иртэл л өөдөөс ******* зөрөөд гарч явсан араас нь ******* гараад явсан. Би *******г тухайн үед анзаарч хараагүй. Манайд жижигхэн хүүхдийн хоол халаадаг түмпэн байсан, тэрний доод тал нь хонхойсон байсан. Тэр түмэнгээр л ******* *******г цохьсон юм шиг байна лээ. Намайг гэрээс гарахад зүгээр байсан. Тэр түмпэн бол манайд байгаа, би ганжингаар цохиод хонхорхойг нь гаргасан юм...гэх мэдүүлэг/2 хх-ийн 46-47 /
Шинжээч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... дэслэгч ын шинжээч томилсон тогтоол ирсэн. Тухайн тогтоол дээр Ц. гээд бичигдсэн байсан. Мөн хохирогч эмэгтэйгээс нэрийг нь асуухад надад гэж хэлсэн. Тэгээд би тэрнийх нь дагуу дүгнэлт гаргасан. Тухайн үед цагдаагийн дэслэгч нь над дээр гэх хүнийг өөрийн биеэр авч ирж үзүүлсэн. Би тухайн хүнээс овог нэр холбогдох зүйлүүдийг нь асууж байгаад үзлэгээ хийсэн харвал танина. Мөрдөгчөөс гэх хүний зургийг харуулахад тухайн хүн нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн дэслэгч ын... үзүүлсэн хүн болохыг асуухад мөн байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №273 дугаартай
1.Ц.гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, хацар, 2 шуу, 2 гуя, шилбэ, сарвуу, нуруу, хэвлийн цус хуралт, шанаа, бугуйн зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад эрүү, цээж, хацар, 2 шуу, 2 гуя, шилбэ, сарвуу, нуруу, хэвлийн цус хуралт, шанаа, бугуйн зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүдээс баруун шанааны зулгаралт гэмтэл нь хэрэг болохоос 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1 хх-ийн 28-29 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №547 дугаартай шинжээчийн
1.*******гийн биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, баруун бугалга, зүүн сарвуу, шилбэний цус хуралт, зүүн бугуйны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад баруун бугалга, зүүн сарвуу, шилбэний цус хуралт, зүүн бугуйны зулгаралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 14-15/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн № 551 дугаартай шинжээчийн нэмэлтээр
1.2 *******гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэ, баруун гуяны шинэ цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхины хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6.Дээрх гэмтлүүд нь бүгд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
7.Дээрх тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэ, баруун гуяны шинэ цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх дух, баруун нүдний дээд, доод зовхины хуучин цус хуралт гэмтлүүд өмнөх гаргасан №547 дүгнэлтэд тусгагдсан болно... гэх дүгнэлт /2 хх- ийн 101-102/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх-ийн 01-02 /, хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 85/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 86/, депозит дансны хуулганууд 1 /хх-ийн 88-91/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч,хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 5-08 тоотод *******тэй маргалдсаны улмаас түүнийг зодож хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 22-14 тоотод иргэн ын гэрт *******г үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр рүү хоолны саваар цохиж эрүүл мэндэд дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******гийн мэдүүлэг /1 хх-ийн 80-81 /, хохирогч *******гийн мэдүүлэг /1 хх-ийн 49-51, 54-55/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 41-42/, гэрч *******гийн мэдүүлэг /1 хх-ийн 58-60/, гэрч ын мэдүүлэг /2 хх-ийн 46-47/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №273 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 28-29, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн №547 дугаартай зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед баруун бугалга, зүүн сарвуу, шилбэний цус хуралт, зүүн бугуйны зулгаралт гэмтэл учруулсан ...гэх дүгнэлт / 2 хх-ийн 14-15/,
Мөн хохирогч Ц.гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, хацар, 2 шуу, 2 гуя, шилбэ, сарвуу, нуруу, хэвлийн цус хуралт, шанаа, бугуйн зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулсан... гэх дүгнэлт /1хх-ийн 28-29/, талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэрэг учрал болсон гэх өдрүүдэд хохирогч *******, *******, шүүгдэгч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч хохирогч нарын биед гэмтэл учруулсан үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч *******, ******* нар нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар / хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн/ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг / өндөр настай ээж, бага насны охины хамт амьдардаг, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэх/ мөн шүүгдэгч ******* нь тогтмол орлогогүй, ажил хөдөлмөр эрхэлдэгүй тул шүүхээс торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г /700/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоолны сав 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж,
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч ******* овогт *******ын *******г олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г /700/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоолны сав 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА