| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00249/И |
| Дугаар | 327 |
| Огноо | 2019-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 327
2019 оны 06 сарын 24 өдөр Дугаар 153/ШШ2019/00327 Ховд аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан
авсныг батлах тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Барилга засварын 12 айлын орон сууцны 3 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Олхонууд овогт Чулууны Гантулгын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 3-30 айлын орон сууцны 12 тоотод оршин суух, Ц.Даваасүрэнд холбогдох Ховд аймгийн тойргийн нотариатч Ц.Даваасүрэнгийн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 457 дугаараар бүртгэгдсэн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн тойргийн нотариатч Ц.Даваасүрэнгийн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 457 дугаараар бүртгэгдсэн хууль бус үйлдэлтэй итгэмжлэл нь Ховд аймаг Жаргалант сум, Жаргалан баг, Барилга засварын 12 айлын орон сууцны 1 дүгээр орцны 3 тоот 34,02 м2 талбай бүхий гэрчилгээний Ү-1617001379 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч Г.Гантулга, ГАриунцэцэг, Г.Ариунзаяа, Г.Ариунболор, Г.Амаржаргал нарын зөвшөөрөлгүйгээр Б.Долгорсүрэнд олгон тэдний хуулиар олгогдсон эрх ашгийг хөндсөн байх тул тус хууль бус үйлдэлтэй итгэмжлэлийг хүчингүй болгуулж хамтран өмчлөх эрхийг сэргээлгэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн дагуу Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр би дараах хүсэлтийг гаргаж байна. Ховд аймгийн тойргийн наториатч Ц.Даваасүрэнгийн үйлдсэн 2011 оны 7 сарын 11-ний өдрийн 457 дугаараар бүртгэгдсэн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч Ц.Даваасүрэн нь хүнд өвчний улмаас байнгын эмчийн хяналтанд байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж байх тул Ховд аймгийн тойргийн наториатч Ц.Даваасүрэнгийн үйлдсэн 2011 оны 7 сарын 11-ны өдрийн 457 дугаараар бүртгэгдсэн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг татан авах хүсэлт гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Гантулга нь хариуцагч Ц.Даваасүрэнд холбогдуулан Ховд аймгийн тойргийн нотариатч Ц.Даваасүрэнгийн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 457 дугаараар бүртгэгдсэн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн тойргийн нотариатч Ц.Даваасүрэнгийн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 457 дугаараар бүртгэгдсэн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авахаар хүсэлт гаргасан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...нэхэмжлэлээ татан авч байна, шийдвэрлэж өгнө үү... гэсэн нь хуульд харшлахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Гантулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Даваасүрэнд холбогдох Ховд аймгийн тойргийн нотариатч Ц.Даваасүрэнгийн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 457 дугаараар бүртгэгдсэн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Гантулга нь 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА