Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

*******19 оны 06 сарын 24 өдөр

                Дугаар 153/ШШ*******19/0032*******

Ховд аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч:Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* ******* хороо ******* 1 ******* ******* ******* тоотод оршин суух, ПЮ регистрийн *******тай, Хавчиг овогт Цовоогийн гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоотод тоотод оршин суух, овогт ын холбогдох 1,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******19 оны 5 ******* сарын 01-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц. би *******17 оны хавраас Ховд аймгийн ******* сум -ийн тортой залгаа байрлах үржүүлгийн газарт бургас болон чацарганы модыг тариалсан. Хавар болохоор тус газар луу морьдоо оруулж идүүлдэг байсан гэтэл. *******19 оны хавар морьдоо оруулах гэтэл иргэн Х. нь миний газар луу малаа оруулж идүүлж, гишгүүлж миний эд хөрөнгийг сүйтгэсэн байсан. Ингээд морьд маань идэх өвсгүй болж би захаас 50 ширхэг пресс өвсийг тус бүр нь 12.500 төгрөг, нийт 625,000 төгрөгөөр худалдан авч идүүлсэн.

Тус мал оруулж идүүлсэн гэх газрыг *******19 оны 04 ******* сарын 15-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО -иар үнэлүүлсэн үнэлгээгээр зах зээлийн ханшаар нийт 405,000 \дөрвөн зуун таван мянга\ төгрөгөөр үнэлэгдсэн.

Иймд иргэн Х.ээс өөрт учирсан эд хөрөнгийн хохирол болох нийт 1,030,000 \нэг сая гучин мянга\ төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шалагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цовоо нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.гийн нэхэмжлэлтэй Х.т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цовоо миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шалагаас татгалзаж байгаа тул тус хүсэлтийг минь хянан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Х.т холбогдуулан 1,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цовоо нь нэхэмжлэлийн шалага болох 1,030,000 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2, 75 ******* зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.т холбогдох 1,030,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цовоо нь нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц. нь *******19 оны 5 ******* сарын 01-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,270 төгрөгөөс 14,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,635 төгрөгийг Төрийн сангийн 100160000945 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Ц.д олгосугай.

3.Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Б.МАРИНА