| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00329/И |
| Дугаар | 329 |
| Огноо | 2019-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 329
2019 оны 06 сарын 24 өдөр Дугаар 153/ШШ2019/00329 Ховд аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н. өд холбогдох 4,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Мөнх-Эрдэнэ миний бие 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Т өд малчны зээл гаргуулж, 5,000,000 төгрөг зээлдүүлсэн. Т. нь Солонгос улс руу виз гаргуулана, виз гарчихвал 3 сар болоод ирээд төлж барагдуулна. Ингэхдээ 5,000,000 төгрөг мөн малчны зээлийн хүү болох 820,000 төгрөгийг давхар төлнө гэж тохиролцсон. Нийт 5,000,000 төгрөгөөс 2019 оны 1 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг хийсэн. Үлдэгдэл 4,000,000 төгрөг мөн малчны зээлийн хүү болох 820,000 төгрөг нийт 4,820,000 төгрөг одоог хүртэл төлж барагдуулаагүй худал хэлээд утсаа унтраачихаад байгаа, гэрт нь очихоор гэрээ цоожилоод онгойлгохгүй байгаа. Иймд хариуцагч Т. өөс 4,820,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа нар нь шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Э.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй хариуцагч Н. өд холбогдох 4,820,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа нар нь дараах байдлаар эвлэрэлийн гэрээ байгуулав. Үүнд:
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 4,820,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 820,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор улдэгдэл 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар, хэрэв эвлэрсэн гэрээнд заасан хугацаанд хариуцагч тал мөнгөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Н.Баянмөнхөөс 4,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,820,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 820,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор улдэгдэл 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар, хэрэв эвлэрсэн гэрээнд заасан хугацаанд хариуцагч тал мөнгөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэхээр хүлээн зөвшөөрч эвлэрэн эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ нь 4,820,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 91,730 төгрөг төлснийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н. өөс улсын тэмдэгтийн хураамж 91,730 төгрөгийн 50 хувь болох 45,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн /ПЖ85061516/ нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Баянмөнх /БМ85021916/-д холбогдох, 4,820,000 /дөрвөн сая найман зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,820,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 820,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор улдэгдэл 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар, хэрэв эвлэрлийг гэрээнд заасан хугацаанд хариуцагч тал мөнгөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэхээр хүлээн зөвшөөрч эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,820,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,730 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н. өөс улсын тэмдэгтийн хураамж 91,730 төгрөгийн 50 хувь 45,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА