Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр         Дугаар 153/ШШ2019/00330                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн нарангийн 10-р гудамжний 237а тоотод оршин суух тоот регистрийн дугаартай, Буурлынхан овогт Баастын ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт ажилчин, нормчноор ажилласан. 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт малчнаар ажиллаж байсан. 1988 онд нөхөр Г.Цэрэнтэй гэрлэсэн. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажиллаж байсан үеийн зарим жилүүдийн 70 дугаар дансны хуулга дутуу байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд Б.Алтанцэцэг намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл малчнаар, Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилчин, нормчноор, Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь өөрийгөө 1984 оны 6 дугаар сард 8-р анги төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтээр мал дээр гарсан гэж хэлсэн. Гэтэл шүүхийн үзлэгээр Б. нь 1986 оны 6 дугаар сард Ховд аймгийн 10 жилийн 2-р дунд сургуулийг 10-р анги төгссөн болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчиноор, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б. нь 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчиноор, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хүсэлт гаргагч Б. ийн 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчиноор, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүх хуралдаанд тайлбар гаргалаа. Хүсэлт гаргагч Б. нь итгэмлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатад нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон байх тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хянан шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 651 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1984-1988 оны Баастын нэр дээрх, 1991-1992 онуудын Цэрэн,нарын нэр дээрх 70-р дансны хуулбарууд,

-Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 297 дугаартай Б.Алтанцэцэгийн ажиллаж байсан Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь шимтгэл төлөлтийн тайлангаар 1991-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байсан болно гэх албан бичиг,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1991-1994 оны Хөдөлмөр нэгдэл, Хөдөлмөр ХК-ний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нэгтгэсэн төлбөрийн даалгаварын хуулбарууд,

-Б.Алтанцэцэгийн 360650 дугаартай 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

-Б.Алтанцэцэгийн 1991 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1991-1993 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

-Ховд аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

-Гэрч С.Батхүүгийн шүүхэд өгсөн ...Б.Алтанцэцэг нь Бааст гэдэг айлын хүүхэд бөгөөд намайг 1984 онд цэргээс халагдаж ирэхэд тус сумын сургуулийг 8-р анги төгсөж, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1988 онд Цэрэн гэдэг хүнтэй гэрлэсэн. Тэрээр гэр бүлийн хүний хамт нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Би 1985-1990 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Гарийгийн шүүхэд өгсөн ...Б.Алтанцэцэг нь Нажирын Бааст гэдэг айлын хүүхэд аав Бааст нь насаараа нэгдлийн мал малласан. Б.Алтанцэцэг нь 1984 онд тус сумын сургуулийг 8-р анги төгсөж, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1988 онд Цэрэн гэдэг хүнтэй гэрлэсэн. Тэрээр гэр бүлийн хүний хамт нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Дараа нь 1992-1994 онд Алтан тээл ХК-д малчнаар ажиллаж байсан. Би 1956-1992 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчин, агент, бригадын дарга зэрэг ажлыг хийж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Гарийгийн нэр дээрх 1984-1988 оны Ховд аймгийн Зэрэг сумын 70-р дансны хуулбарууд,

-Гэрч С.Батхүүгийн нэр дээрх 1986-1988 оны Ховд аймгийн Зэрэг сумын 70-р дансны хуулбарууд зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Б.Алтанцэцэг нь 1984-1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн 10 жилийн 2-р дунд сургуулийн 9-10 дугаар ангид сурч байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүнтэй хамт Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд хамт ажиллаж байсан гэх Д.Гарий, С.Батхүү нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч Д.Гарий, С.Батхүү нар нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Гарийгийн нэр дээрх 1984-1988 оны Ховд аймгийн Зэрэг сумын 70-р дансны хуулбарууд, гэрч С.Батхүүгийн нэр дээрх 1986-1988 оны Ховд аймгийн Зэрэг сумын 70-р дансны хуулбаруудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.Алтанцэцэг нь 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчиноор, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЮ68030501 тоот регистрийн дугаартай, Буурлынхан овогт Баастын Алтанцэцэгийн 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт нормчиноор, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МАРИНА