| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Г.Баясгалан,
хохирогч Э.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 226 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2207000000228 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, Нетвелл ХХК-д худалдааны менежер ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, охины хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй
******* овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" нэртэй амралт, сувиллын газрын рестораны гаднах хашлага нь дээрх 11 ширхэг гэрлийн шон, бүрхүүлийг гараараа цохин хагалж, санаатайгаар гэмтээж эвдсэний улмаас, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Э.*******д 792.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/11 дугаартай захирамж /хх-71-72, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-77-79, бүдүүвч зураг, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт 9 ширхэг гэрэл, эвдэгдсэн гэх гэрлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-80-88/, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-90-91/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирол төлбөр 768,000 төгрөг гарсныг хүлээн зөвшөөрч байгаа. Би 5 хоногийн завсарлага авахдаа ар гэрийн асуудлаас болж төлж чадаагүй... ” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гэрлийн тоо ширхэгтэй холбоотой маргаан байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" нэртэй амралт, сувиллын газрын рестораны гаднах хашлага нь дээрх 11 ширхэг гэрлийн шон, бүрхүүлийг гараараа цохин хагалж, санаатайгаар гэмтээж эвдсэний улмаас, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч Э.*******д 768,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.*******ий өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* амралтын газарт манай захирлын хүүхэд амралтын газрын Цэлмэг одоо архи уухаа боль, бусад хүмүүст явж унтуул гэж хэлэхийг сонсоод уур хүрээд ресторанаас гараад хаалган дээр нь байдаг гэрлийн бүрхүүлүүдийг нь цохиод хагалчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-31/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.*******гийн өгсөн: “...Би ******* амралтын газар нягтлан бодогчоор ажилдаг. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх ******* амралтын газарт манай амралтын газрын ажилчид, Мангуд эмнэлэг буюу манай амралтын төв оффисын ажилчид ирж эмнэлгийн ажилчдын баяр тэмдэглэсэн... Орой 23 цаг өнгөрч байхад манай амралтын газрын ресейпшнээр ажиллаж байсан ******* нь люкс рестораны урд хэсгийн үүдний тавцангийн модон хашлага нь дээрх бөөрөнхий шилэн бүрхүүлтэй 11 гэрлийн бүрхүүлийг гараараа цохиж хагалсан... Тэр үед *******ийг согтуу байсан болохоор янз бүрийн юм яриад яах вэ, танихгүй хүмүүс байгаа биш гэж бодсон. Харил ******* гэрлүүгээ харихаар явсан... Тэр өдрөөс хойш *******д манай захирал болон бид нар эвдэлсэн зүйлсээ засаад өг гэж хэлсэн боловч тоогоогүй, бид нартай холбоо барихгүй алга болчихсон... Намайг ресторанлуу орохоор явж байх үед ******* ресторанаас гарч ирээд шууд л хэдэн гэрлийг гараараа цохиод. цохиод эвдэлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-11/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.ын “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх ******* амралтын газар...23 цагийн үед ресейпшнээр ажиллаж байгаад гарсан ******* гэдэг залуу ресторанаас гарч ирээд шууд л хашлага нь дээр байрлуулсан байсан гэрлийн бүрхүүлийг гараараа цохиж хагалсан... Тэр оройгоо ******* нь харихаар яваад дахиж эргэж ирээгүй, төлж барагдуулсан зүйл ч байхгүй..." гэсэн мэдүүлэг..." гэх мэдүүлэг /хх-13/,
4. Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НД-22-184 дугаартай “...11 ширхэг гэрлэн шон, шилэн бүрхүүл 792.000 төгрөг, ажлын хөлс 150.000 төгрөг. Нийт 942.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-20-21/,
5. Б.*******ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/,
6. Б.*******ий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-35-40/,
7. хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-77-79,
8. Бүдүүвч зураг, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт 9 ширхэг гэрэл, эвдэгдсэн гэх гэрлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-80-88/,
9. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-90-91/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн зүгээс “...Хавтаст хэрэгт авагдсан болон шүүгчийн захирамжид заасан нэмэлт ажиллагаагаар хийж гүйцэтгэсэн нотлох баримтууд, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Уг үйл баримт нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчим Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" нэртэй амралт, сувиллын газрын рестораны гадна болсон үйл явдал. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.******* нь *******" нэртэй амралт, сувиллын газарт ажилладаг ажилтан байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдад бухимдаж, уурласан нөхцөл байдлаас шалтгаалж, рестораны үүдэнд байрлах 9 ширхэг 648.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг эвдэж гэмтээсэн. Үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг хангадаг хуулийн зохицуулалттай байдаг. Энэхүү үйл баримт нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.*******, гэрч н.ын мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2 удаагийн хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо, шүүх хуралдааны явцад өгсөн талуудын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд тооцож, гэм буруутай хэмээн гэж үзэж байна. Хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлийн тухайд шууд учирсан хохиролд 648.000 төгрөгийн эд зүйл устгагдаж гэмтээгдсэн. Харин эд зүйлийг хуучин хэвэнд нь сэргээн засах, сэргээн байршуулах ажлын хөлс буюу хохирлоос үүдсэн үр дагавар, хор уршигт 120.000 төгрөгийн үнэлгээ гарсан байна. Иймд шүүгдэгч Б.*******ээс 768.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д олгох нь зүйтэй байна...” дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Харин хэргийг шүүх хуралдаанаас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/11 дүгээр захирамжаар нэмэлт ажиллагаагаар учирсан хохирол болох үүдэнд байрлах гэрэлд үзлэг хийлгэж хэдэн ширхэг гэрэл эвдэрснийг тогтоолгож дахин үнэлгээ хийлгэж шинжээч томилуулахаар шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулсан ба Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн НД-23-03 тоот шинжээчийн “үнэлгээний дүн 768,000 төгрөг” гэх дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдад бухимдаж, уурласан нөхцөл байдлаас шалтгаалж, рестораны үүдэнд байрлах 9 ширхэг 768,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг эвдэж хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид эд хөрөнгөд 648,000 төгрөг, хор уршигт 120,000 төгрөг, нийт 768,000 төгрөгийн хохирол учирсан нь Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн НД-23-03 тоот дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.*******ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******д 768,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлөх талаар 5 хоногийн завсарлага авч, хохирол төлбөрөөс төлж чадаагүй ба 768,000 төгрөгийн хохирол төлбөртэй гэж шүүхээс үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлагын саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүх улсын яллагчийн зүгээс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Тухайлбал Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял тэнсэж өгнө үү гэх үндэслэл нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар
Шүүгдэгч С. нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хууль бусаар утгасан, гэмтээсэн хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******ээс 768,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор
хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ