| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/033 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: *******,
Улсын яллагч: Н.Энхтөр
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314000000012 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Галиндарь овогт *******ийн ******* регистрийн дугаар:*******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 5-7 тоотод *******ыг үсдэж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, гараараа зүүн талын хацар хэсэгт цохиж, тархи доргилт, баруун нүдний гадна булан, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамар, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвууны цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зулайн хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Хохирогч нь 13 настай байж айлд архи уучихаад согтуу орж ирж танхайрсан. Тэгэхээр би “...та нар бага насны хүүхдүүд байна яагаад архи ууж байгаа юм, одоо харьж амар гэхэд нь чамд ямар хамаатай гэж хэлээд надтай барилцаад авсан. Тэгсэн манайд байсан тэр гэрч гээд байгаа н. гэх охин биднийг салгасан. Тэгээд би “...болиоч чи, жаахан хүүхэд байж айлд орж ирээд танхайраад байх юм гэсэн чинь чам шиг янханд хамаагүй гэж хэлсэн. Энэ маргаан болж гэмт хэрэг үйлдэгдсэн юм гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найз залуугийнхаа гэрт байж байтал гэх таньдаг ах дугаараас над руу залгаад ах нь гадуур явж байна хаана байгаа гэхээр нь би айлд байна та ирээд гэрт хүргээд өгөөч гэтэл миний байгаа газарт ирэхээр нь машинд суусан чинь хамт нэг найз гээд танихгүй ах байсан. гэх ах надаас архи уудаг эмэгтэй найз байна уу ханьтай уух гэсэн юм ах нь өнөөдөр ажил багатай амарч байна гэхээр нь найз охин болох руу фейсбүүк чатаар нь залгаж яриад гэртээ байгаа юм уу завтай бол гараад ирээч гэсэн чинь миний чатын хариуд завтай гараад очъё гэхээр нь би болон хамт явж байсан найзтай нь “Чандмань” гэх дэлгүүрийн ойролцоо очоод ыг хүлээгээд байж байтал гарч ирсэн. Тэгээд машинд орж ирээд ах хөдлөөд гэр хорооллоос зайдуу гараад уулын толгой дээр гарч зогсоод ах бид гурав нийлээд 0,5 граммтай хараа нэртэй архи хувааж уусан. Тэр үед ахтай хамт явж байсан танихгүй ах машин барина гээд архи уугаагүй. Тэгээд ах, бид 3 архиа ууж дуусаад ын гэрийн гадаа очоод бид 2 машинаас буусан,.. би ын гэрт орсон чинь танихгүй эгч баруун талын орон дээр хэвтэж байсан 2 жоохон хүүхэд хамт байсан. Би баруун талын орон дээр сууж байтал гаднаас ын ээж нэг ахтай орж ирээд ын ээж нь намайг үсдээд орноос чирч буулгаад нүүр ам гар хөл рүү өшиглөсөн, ын ээжтэй хамт орж ирсэн эрэгтэй хүн ыг зодсон. ын ээжид зодуулсны улмаас миний ам хамраас цус гараад байж байтал ын ээж түмпэнд ус хийж ирээд наад усаараа цусаа угааж цэвэрлэхгүй бол ална шүү гэж хэлэхээр нь гараа угаах гэсэн чинь ын ээж миний үснээс чирээд шууд түмпэнтэй усанд толгой дүрсэн би айсандаа нүүр гараа угаасан,.. Тэгээд утсаараа найз залуу руу залгаад намайг хүн зодоод байна ирээд авчих гээд байсан газрынхаа хаягийг хэлээд дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байж байтал тус гэрт байсан танихгүй эгч ын ээжийг та одоо яахын гэж байснаа над руу эргэж хараад миний хацар хэсэгт 1 удаа алгадсан,....Тэгтэл цагдаа орж ирээд намайг болон ын ээж манай найз залуу бид гурвыг аваад цагдаагийн хэсэгт авчирсан. Намайг чи согтуу байна, маргааш ирж уулзаарай гэж хэлсэн тэгээд тус цагдаагийн хэсгээс гараад найз залуутайгаа гэрт очоод байж байтал миний зүүн талын нүд бүрэлзээд байхаар нь өөрийн ээж болох руу залгаж хэлсэн чинь манай ээж ирээд намайг дагуулаад эмнэлэгт үзүүлсэн чинь эмч надад тодорхойлолт хийж өгөөд энэ бичгийг цагдаагийн байгууллагад өгөөрэй гэхээр нь ээж бид 2 шууд цагдаагийн байгууллага дээр ирсэн,.... Би эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн нөхөн төлбөр авсан зүйл байхгүй. Би тухайн хэрэг болсон өдөр болон маргааш нь нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг болон гэмтлийн тасагт үзүүлсэн. Надад цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт, гомдол санал байхгүй байна. Надад гаргаж өгөх ямар нэгэн баримт материал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 32-33/,
Иргэний нэхэмжлэгч *******ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн“...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 72,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул уг зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... найз болох ын гэрт байтал 13 цагийн үед хажуу талын хашаанд байдаг ахынд угаалга хийлээ гээд гэрээсээ гарсан. Удалгүй ах орж ирээд хаана байгаа бол орж ирсэн үү гэхээр нь мэдэхгүй гэтэл ах найздаа цамц өгнө гээд гарсан алга болчихлоо гэсэн. ын гэрт ээж ******* хүүхдүүдийн хамт байсан. Би 17 цагийн үед нь ******* гэх охинтой орж ирсэн. Тухайн үед баруун талын орон дээр хэвтэж байтал ******* нь миний хэвтэж байсан орны хөлийн хэсэгт гадуур хувцастайгаа хэвтэж байсан. нь газар хэвтээд өгсөн тухайн үед тэр 2 согтуу байдалтай байсан. Удалгүй гаднаас ******* эгч орж ирээд , ******* хоёрыг согтуу байхыг хараад ыг газарт хэвтэж байхад нь хойд талын далны хэсэгт нь 1 удаа өшиглөсөн буцаж эргээд миний хөлд хэвтэж байсан ыг чи миний охиныг уруу татаад яагаад архи уугаад байна гээд үсдэж орноос буулгасан чинь ******* гэгч ******* эгчийн урдаас танай охинтой яагаад жаргал зовлонгоо хуваалцаад ганц өдөр архи ууж болдоггүй юм гэсэнд ******* эгч уурандаа баруун гараараа *******ын зүүн талын хацар хэсэгт 1 удаа алгадсан чинь ******* чи намайг алгаддаг хэн бэ гэж ******* эгчийг хэл амаар доромжлоод байсан. ******* эгч уурандаа дахиж үсдэж газар унагааж байгаад баруун хөлөөрөө нүүрний хэсэгт буюу уруулын хэсэгт 1 удаа өшиглөсөн. Гэтэл тус охины хамар, амнаас цус гараад уйлаад байсан би ус авч өгөөд цусаа угаачих гэсэн чинь ******* миний урдаас чамд ямар хамаатай гичий минь гэж хэлэхээр нь би миний дүүгийн нас болоогүй байна даа гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа зүүн гарынхаа алгаар *******ын баруун талын хацар хэсэгт нэг удаа алгадсан... гэх мэдүүлэг / хх-ийн 44-46/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 734 дугаартай
1. *******ын биед тархи доргилт, баруун нүдний гадна булан, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамар, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвууны цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зулайн хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн зүйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 51-53/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 13/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-04/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 20/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл/хх-ийн 21-22/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 54-56/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 67/, депозит дансны хуулганууд /хх-ийн 75-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 5-7 тоотод *******ыг үсдэж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, гараараа зүүн талын хацар хэсэгт цохиж, тархи доргилт, баруун нүдний гадна булан, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамар, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвууны цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зулайн хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн үйлдсэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64/, насанд хүрээгүй хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 26-28, 32-33/ гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 44-46/, Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 734 дугаар шинжээчийн ... *******ын биед тархи доргилт, баруун нүдний гадна булан, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамар, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвууны цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зулайн хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /51-53/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******ын үсдэж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, гараараа зүүн талын хацар хэсэгт цохин зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******ын үсдэж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, гараараа зүүн талын хацар хэсэгт цохин зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний гадна булан, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамар, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвууны цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зулайн хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл ... гэх дүгнэлт /хх-ийн 51-53/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Насанд хүрээгүй хохирогч ******* нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.*******г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа /Баянхонгор сумын 9-05-07 тоот хашаанаас/ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа /Баянхонгор сумын 9-05-07 тоот хашаа/ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА