| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00321/И |
| Дугаар | 335 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 335
2019 оны 06 сарын 26 өдөр Дугаар 153/ШШ2019/00335 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын сумын Наран багийн 26-18 оршин суух, ПП59061513 тоот регистрийн дугаартай, Тугтан овогт Замбын н хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч З., нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. 1967 онд Дөргөн сумын сургуульд орж 1974 онд 7 дугаар ангиас гарч 1974- 1977 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг, эхийн хамт мал малласан. 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980-1991 онуудад мал малласан. Одоог хүртэл мал маллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архиваас 1982, 1988-1991 онуудад мал маллаж байсан үеийн баримт бичиг гарч ирэхгүй байна.
Иймд З. намайг 1975 оноос 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөөс 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Холбооны газрын Дөргөн сумын Холбооны салбарын салбар шугамын монтёроор, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З. нь 1975 оноос 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөөс 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Холбооны газрын Дөргөн сумын Холбооны салбарын салбар шугамын монтёроор, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 591 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1975-1977, 1981, 1983-1985 онуудын З. гийн нэр дээрх 70-р дансны хуулбарууд,
-Ховд аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дугаартай Ажлаас чөлөөлөх, шилжүүлэн ажлуулах томилох тухай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Холбооны газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Монгол улсын Батлан хамгаалан хамгаалах төв архивын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9597 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Холбооны газрын захиргааны 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн З. н нэр дээрх Талархал,
-Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуулийн захиргааны 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн З. н нэр дээрх Баярын бичиг,
-Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадын 1983 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн З. н нэр дээрх Баярын бичиг,
-З. н нэр дээрх 215102 дугаартай ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
-Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 414 дугаартай гэрч Б.Зунноровын нэр дээрх шийдвэрийн хуулбар,
-Ховд аймийн Цаст алтайн жинчид ХХК-ний захирлын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,
-Гэрч Б.Зунноровын шүүхэд өгсөн ...З. нь 1974 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 7 дугаар анги төгсөж, 1974 оноос 1977 онд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад, 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сард цэргийн алба хааж, 1980 оноос 1990 он хүртэл тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Г.Басангийн шүүхэд өгсөн ...Би 1977 оноос 1987 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад малчнаар, 1987 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадад аж ахуйн нярав хийж байгаад, 1990 оноос 1992 онд Ховд аймгийн Дөргөн сумын нэгдлийн няраваар ажиллаж байсан. 1974 оноос 1977 онд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад, 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сард цэргийн алба хааж 1980 оноос 1990 он хүртэл тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. З. нь 1974-1977 он хүртэл эцэг эхийн хамт нэгдлийн мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ малчнаар ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч З. нь 1975 оноос 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Холбооны газрын Дөргөн сумын Холбооны салбарын салбар шугамын монтёроор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан гэх Б.Зунноровыг гэрчээр асуусан бөгөөд гэрч Б.Зунноров нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 414 дугаартай гэрч Б.Зунноровын нэр дээрх шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.
Харин түүний 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул дээрх хугацааны баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хүсэлт гаргагч З. нь Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж 1990-2000 оныг дуустал тооцуулсан байх тул шүүхээс түүний 1990-1991 оныг дуустал хугацааг давахцуулан тогтоох боломжгүй тул хүсэлтийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймийн Цаст алтайн жинчид ХХК-ний захирлын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар нь түүний 1975-1991 оныг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтэд хамааралгүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПП59061513 тоот регистрийн дугаартай, Тугтан овогт Замбын г 1975 оноос 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөөс 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Холбооны газрын Дөргөн сумын Холбооны салбарын салбар шугамын монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990-1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагч З нь 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА