| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0221/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/238 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/238
2023 02 27 2023/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ овогт ************ ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000084 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ********* оны ******* дугаар сарын ************-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*************”-д засварчин ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт ************** дүүргийн *********** дугаар хороо *************** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************* овогт ********** ************* /РД**********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын автобусны буудал дээр иргэн ************** “мөрлөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх гэмтэл” бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...уг асуудлын талаар ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **************нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын автобусны буудлын орчимд явж байхдаа хажуугаар зөрж өнгөрсөн иргэн ************** “мөрлөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх гэмтэл” бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч ************ “...Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний 00 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо 21 дүгээр хорооллын автобусны буудал тамхи авах гээд түц орох гэж байхад автобусны буудал зогсож байсан 4 залуугийн хажуугаар гарахад пизда чинь мөрлөлөө гэж хэлэхээр нь би “чи одоо юу гээд байгаа юм” гэж хэлээд түц ороод тамхи авчхаад гараад ирсэн чинь “чи яах гээд байгаа юм” гээд надтай маргалдаж эхэлсэн. ...Тухайн үед тэр жижиг биетэй ************* гэдэг залуу нь над руу дайраад, буржгар үстэй ************ гэдэг залуу нь боль гээд салгаад байсан, тэгсэн чинь тэр жижиг биетэй ************ гэдэг залуу нь шууд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон чинь миний уруул сэтэрчихээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Тэр үед миний биед учирсан гэмтлийг тэр жижиг биетэй *********** гэдэг залуу нь миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж учруулсан. Надад гомдол санал байхгүй. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
2. Гэрч *********** “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад найзууд болох ***********, ************ нартай уулзаад 21 дүгээр хороолол ороод лоунжид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад харихаар болоод Содон хорооллын автобусны буудал дээр байж байтал нэг үл таних залуу ************* мөрөөрөө шүргэсэн чинь тэр үл таних залуу та нар яагаад байгаа юм бэ гээд ************* маргалдаад ************* тэр залуугийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би ************** болон тэр үл таних залуу хоёрыг салгасан. Тэр үл таних залуугийн уруул нь язраад цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 879 дугаартай: “************* биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
4. Шүүгдэгч ************ “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчимд ажлаа тараад найз ***********, *********** нартай уулзаад 21 дүгээр хороололд байрлах бааранд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба тухайн өдрийн 23 цагийн үед бид 3 харих гээд Содон хорооллын автобусны буудал дээр байж байтал нэг үл таних залуу намайг мөрлөчихөөр нь “яаж байна аа” гээд би тэр үл таних залуутай маргалдаад тэр залуугийн нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон чинь тэнд байсан хүмүүс буюу манай найз *********** бид 2-ыг салгасан. Тийм л зүйл болсон. Тэр үед тухайн үл таних залуугийн уруул нь сэтэрсэн байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч ************ бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байх үед нь хажуугаар зөрж өнгөрсөн иргэн ************ “мөрлөлөө” гэх шалтгаанаар өө хайн маргалдаж бие махбодод нь халдаж гэмтэл учруулсан байна.
Эндээс үзвэл, шүүгдэгч ****************нь олон нийтийн газар биеэ зөв зохистой авч явахын оронд бусад руу үл ялих зүйлээр шалтаглан дайрч, халдаж буй тухайн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ************ энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ************** бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч **************** нь “...прокурорын санал дээр хэлэх тайлбаргүй” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ************** өмнө нь эрүүгийн хариуллага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь түүний согтууруулах ундааны зүй бус хэрэглээтэй холбоотой, энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, улмаар хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхээс татгалзсан байдал, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал /SOSauto service”-д засварчин ажилтай, түүний цалин хөлс орлогын хэмжээ/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ************* ************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ