| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/80 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/80
2023 01 26 2023/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Г.Гармаа, шүүгдэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шандивууд овогт Гонгорын *******ад холбогдох эрүүгийн 22100 2314 1415 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Увс аймаг Улаангом хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хан тайж ХХК-д цемент буулгагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах,******* дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18-351 тоотод оршин хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 88А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 08 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 08 сарын хугацаагаар тогтоосныг биеэр эдэлж байгаад Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 336 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 16 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол,*******, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 02 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, үлдэх хорих ялыг биеэр эдэлж байгаад Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 188 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар 22 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Шандивууд овогт******* ******* /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр******* дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18-351 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Отгонжаргалтай маргалдаж, түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж үсдэж татаад толгой руу нь 4 удаа, зүүн эрүү рүү нь 2 удаа гараараа цохих зэргээр халдаж, зүүн завжинд язарсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн жирэмсэн гэдгийг мэдсээр байж гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.*******аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэрийнхээ үүдний таамбарыг хүнээр 1.000.000 төгрөгөөр тохирч бариулсан. Тухайн үед эгчийнхээс 2 ширхэг цонх илүү гарсныгаа манайд өгсөн. Эхнэр үнэтэй бариулж байна гэж байсан. Би таамбар бариулж байсан хүндээ нэг цонхыг 100.000 төгрөгөөр тооцож өгсөн. Тэгээд үлдсэн 800.000 төгрөгийг нь өгсөн. Тэгэхэд манай эхнэр “аймаар үнэтэй хийлгэсэн байна, хямд үнээр хийлгэх боломж байсан, цонхоо үнэтэй хийлгэсэн байна” гээд маргаан эхэлсэн.
Би эхнэрээ жирэмсэн байсан гэж мэдээгүй. Увс аймаг руу эгчийнхээ гэрт очиж 10 хоноод ирсэн. Намайг “зодоод өг, цохиод өг” гээд байхаар нь нэг удаа цохисон. Тэгэхэд ээж орж ирээд “яаж байгаа юм бэ“ гээд намайг дагуулаад гэртээ орсон. Нэг хашаанд байдаг ээжийн гэрт байж байгаад буцаж гэртээ орж ирэхэд манай эхнэр эгчийгээ дуудсан гэж байсан. 20-30 минутын дараа эгч нь орж ирээд “хувцсаа ав” гээд эхнэрийг дагуулаад явсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна, миний буруу. Цаашид ийм асуудал гаргахгүй.“ гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн 22100 2314 1415 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Отгонжаргалын хохирогчоор өсөн:
“...2022 оны 9 дүгээр сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр бид хоёр мөнгөний асуудлаас болж маргалдсан. Тэгэхэд манай нөхөр надад “чамд ямар хамаатай юм бэ, пизда минь” гээд намайг үсдэж өөр лүүгээ татаад, толгой руу 4 удаа гараараа цохисон, мөн зүүн эрүү рүү 2 удаа цохисон. Манай нөхөр намайг зодож байхад хадам ээж, хадам эгч хоёр орж ирээд *******ыг болиулсан. ...Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 06, 16-17 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Оюунцэцэгийн гэрчээр өгсөн:
“...Би энэ жилээс ээж, хүүгийн хамт Улаанбаатар хотод дүү *******ын хашаанд амьдрах болсон. 2022 оны 9 дүгээр сарын дундуур санагдаж байна, намайг гэртээ ирэхэд манай дүү хүн хүргэж өгнө гээд явчихсан байсан. Манайх ер нь оройн 21 цагийн үед унтчихдаг болохоор ээж, бид хоёр унтах гээд хэвтэж байхад манайд хүүхдээ оруулж ирээд гараад явсан.
Тэгээд зүүрмэглээд хэвтэж байхад *******ын гэрээс чимээ шуугиан гараад, тэр хоёр хэрэлдэж, уйлж орилох дуу гарахаар нь ээж бид хоёр айгаад, ээж тэднийх руу явсан. Тэгээд манай ээж буцаж орж ирэхгүй, маргаан дуусах шинжгүй байхаар нь намайг хойноос нь яваад очиход ээж маань тэр хоёрын голд орон дээр суучихсан, нөгөө хоёр бие бие рүүгээ уурлаж маргалдаж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Жимсээгийн гэрчээр өгсөн:
“...Би энэ жилээс хамт бага хүү *******ын хашаанд гэр бариад хамт амьдарч байгаа юм. 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би даралт ихтэй учир 21 цагийн орчимд эртхэн амрахаар орондоо ороод унтаад өгсөн. Тэгэхэд хажуу гэрээс хүү, охин хоёр орилж хашгираад хэрэлдэх чимээ гарахаар нь би сэрээд, тайвширчих болов уу гэж хүлээсэн боловч намжих шинжгүй болохоор нь охиноо дагуулаад, гэрт нь яваад ороход бэр маань “хүү чинь намайг зодсон” гээд уйлчихсан сууж байсан.
Тэгээд би хүүдээ “айлын охиныг яагаад хаячихсан бэ” гээд хэдэн үг хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг дахин маргалдах байх гээд хэсэг сууж байхад бэр охин маань “гэртээ харина, салж сарнина” гээд байсан. Би насанд хүрсэн хүмүүсийн амьдралд оролцоод яах вэ гэж бодоод чимээгүй өнгөрсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26 дахь тал),
4. Хүчирхийллийн аюулын зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “өндөр” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 09-10 дахь тал),
5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12719 дугаартай:
“1. Д.Отгонжаргалын биед зүүн завжинд язарсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 28-29 дэх тал),
6. Хохирогч Д.Отгонжаргалын жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн хуулбар баримт (хэргийн 48-57 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.*******ын яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 41 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 43 дахь тал), *******ын Оюунжаргалын төрсний гэрчилгээний лавлагаа (хэргийн 46 дахь тал), шийтгэх тогтоол, хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолтуудын хуулбар баримтууд (хэргийн 79-94, 105-106, 137-139, 140-141, 142 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр******* дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18-351 тоотод эхнэр Д.Отгонжаргалтай мөнгөний асуудлаас болж маргалдаж, түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж үсдэж, толгой руу нь 4 удаа, зүүн эрүү рүү нь 2 удаа гараараа цохих зэргээр бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь “...зүүн завжинд язарсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- хохирогч Д.Отгонжаргал (хэргийн 06, 16-17 дахь тал), гэрч Г.Оюунцэцэг (хэргийн 24 дэх тал), гэрч Л.Жимсээ (хэргийн 26 дахь тал) нарын мэдүүлэг,
- хүчирхийллийн аюулын зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “өндөр” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 09-10 дахь тал),
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12719 дугаартай:
“1. Д.Отгонжаргалын биед зүүн завжинд язарсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 28-29 дэх тал),
- хохирогч Д.Отгонжаргалын жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн хуулбар баримт (хэргийн 48-57 дахь тал),
- шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 38 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;
гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг;
гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгох бөгөөд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.
Шүүгдэгч Г.******* болон хохирогч Д.Отгонжаргал нар нь гэрлэлтээ батлуулсан эхнэр, нөхрийн хувиар нэг гэрт хамт амьдарч байгаа, дундаасаа үр хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлэг болон хэргийн баримтаар тогтоогдсон тул тэднийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” гэж үзнэ.
Түүнчлэн хэрэг учрал болсон гэх 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хэргийн хохирогч Д.Отгонжаргал нь 11-12 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь хэрэгт авагдсан жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн хуулбар (хэргийн 48-57 дахь тал) баримтаар тогтоогджээ.
Хэргийн шүүгдэгч Г.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр******* дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18-351 тоотод эхнэр Д.Отгонжаргалтай мөнгөний асуудлаас болж маргалдаж, түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж үсдэж толгой руу нь 4 удаа, зүүн эрүү рүү нь 2 удаа гараараа цохих зэргээр бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь “...зүүн завжинд язарсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон ба хохирогч Д.Отгонжаргалын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.******* гараараа цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д тус тус заасан “хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад тус тус заасан “хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Хэргийн хохирогч Д.Отгонжаргалын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн хохирогч Д.Отгонжаргал нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол санал байхгүй” гэж хохирогчоор дахин мэдүүлсэн (хэргийн 17 дахь тал) байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Г.******* нь урьд:
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 88А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 08 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 08 сарын хугацаагаар тогтоосныг биеэр эдэлж байгаад Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 336 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 16 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол,*******, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 02 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, үлдэх хорих ялыг биеэр эдэлж байгаад Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 188 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар 22 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан талаар шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хэргийн 79-94, 105-106, 137-139, 140-141, 142 дахь тал) баримтууд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Г.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, Г.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Г.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Отгонжаргал нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шандивууд овогт******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан “хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******ад 600 /зургаан зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Г.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Отгонжаргал нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД