Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

 

      2023            02           02                                      2023/ШЦТ/93                              

                                                                                                                     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Гомбын Баатаржавт холбогдох эрүүгийн 22030 0633 0013 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар /тээвэр/, шүүгдэгч Г.Баатаржав, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4-224 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Гомбын Баатаржав /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Баатаржав нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын гудамж, Оргил худалдааны төвийн урд замд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 05 минутын орчимд “Toyota Prius 11” маркийн 26-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Дэмиддагвыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баатаржавын өгсөн: 

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос гаргасан ялын саналыг мөн хүлээн зөвшөөрч, урьд гаргасан хүсэлтээ бүрэн дэмжиж байна. Хохирогчид эмчилгээний зардал төлбөрийг бүрэн нөхөн төлсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлоос 415.000 төгрөг тус тус нөхөн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн дүнгээс үлдэх төлбөрийг даруй хугацаанд төлж барагдуулна. Цаашид анхаарал болгоомжтой байх болно.” гэсэн мэдүүлэг,

Хоёр. Эрүүгийн 22030 0633 0013 дугаартай хэргээс:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-07х, 08-09х, 10-11х/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Дэмиддагвын хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрханы Драгон авто вокзал орж нутгийн хүнтэй уулзаад, 0.33 граммын архи уусан. Тэндээсээ Яармагийн автобусанд суугаад, эмнэлгийн буудал дээр буусан. Тэгээд явган хүний гарцаар зам хөндлөн гараад явж байхад ертөнцийн зүгээр зүүнээс ирж яваа машин ирж намайг мөргөсөн юм.

Тухайн үедээ би жаахан балмагдсан байсан ба мөргөсөн машины жолооч намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад шууд эмнэлэгт хэвтсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч надад эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Наранчимэгийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед би өөрийн аав Баатаржав, ээж Энхээ нарын хамт аавын эзэмшлийн 26-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Яармагийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэгээд эмнэлгийн буудлын явган хүний гэрлэн дохиогүй гарцаар хүмүүс гарч байхад аав гарцын наад талд зогсоод урдуур явсан 2 хүнийг гаргачихлаа гэж бодоод урагш хөдөлтөл машины баруун урд хэсэгт нэг юм тас гээд дуугарсан.

Бид нар зогсоод харахад гарч явсан 2 хүний ард явж байсан хүнийг мөргөчихсөн байсан юм. Тухайн мөргүүлсэн хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, ...нүүр нь цус болчихсон байхаар нь аав өргөж босгоод “зүгээр үү” гэхэд “явлаа” гээд байсан.

Тэгэхээр нь “яаж болдог юм бэ” гээд машиндаа суулгаад Хан-Уул дүүргийн эмнэлэгт очоод боолт хийлгэсэн. Энэ үед би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Бид нар осол болсон газарт буцаж ирээд хэмжилт хийлгээд, гэмтсэн хүнээ аваад Гэмтлийн эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд “духны яс хугаралтай тул хэвтүүлэх шаардлагатай” гээд хэвтүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 47 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг төлөөлж С.Сувд-Эрдэнийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Г.Баатаржав нь явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч О.Дэмиддагвыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Дэмиддагва нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.364.900 төгрөг зарцуулсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 110 дахь тал),

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13950 дугаартай:

1. О.Дэмиддагвын биед дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 56-57 дахь тал),

6. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Авто техникийн шинжилгээний 51 дугаартай:

1. Toyota Prius маркийн 26-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Баатаржав нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг биелүүлээгүй байна..

2. Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн материалд явган зорчигч О.Дэмиддагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 

3. Зам орчны байдал нөлөөлөөгүй гэх үндэслэлтэй байна.

4. Toyota Prius маркийн 26-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Баатаржав нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг биелүүлээгүй нь осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

5. Шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 81-87 дахь тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Баатаржавын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч О.Дэмиддагвын эмчилгээний зардалд 650.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 119 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 39 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 111 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Г.Баатаржав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй, хохирогч О.Дэмиддагва нь гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн баримттай, шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 126 дахь тал) 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байх ба тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Баатаржавын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Баатаржав нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын гудамж, Оргил худалдааны төвийн урд замд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 05 минутын орчимд “Toyota Prius 11” маркийн 26-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Дэмиддагвыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан,

- уг ослын улмаас О.Дэмиддагвын биед “...дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол эрүүл мэндэд нь учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-07х, 08-09х, 10-11х/,

- хохирогч О.Дэмиддагва (хэргийн 30 дахь тал), гэрч Б.Наранчимэг (хэргийн 47 дахь тал), иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ (хэргийн 110 дахь тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13950 дугаартай:

1. О.Дэмиддагвын биед дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 56-57 дахь тал),

- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Авто техникийн шинжилгээний 51 дугаартай:

1. Toyota Prius маркийн 26-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Баатаржав нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг биелүүлээгүй байна..

2. Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн материалд явган зорчигч О.Дэмиддагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 

3. Зам орчны байдал нөлөөлөөгүй гэх үндэслэлтэй байна.

4. Toyota Prius маркийн 26-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Баатаржав нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг биелүүлээгүй нь осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

5. Шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 81-87 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баатаржавын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

Шүүгдэгч Г.Баатаржав нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын гудамж, Оргил худалдааны төвийн урд замд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 05 минутын орчимд “Toyota Prius 11” маркийн 26-55 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Дэмиддагвыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас О.Дэмиддагвын эрүүл мэндэд “...дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэргийн шүүгдэгч Г.Баатаржав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Г.Баатаржавыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол түүнийг мөнгөөр нөхөн төлөх, мөн хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

Түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн эмчилгээний зардлын 1.364.900 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.

Шүүгдэгч Г.Баатаржав нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч О.Дэмиддагвын эмчилгээ үйлчилгээний зардлын баримттай гарсан зардалд нийт 720.000 төгрөгийг дансаар болон эмчилгээний зардалд төлбөр гүйцэтгэх замаар нөхөн төлсөн, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30, 126-131 дэх тал) зэрэг баримтаар тогтоогдсон байна.   

Хэргийн хохирогч О.Дэмиддагва нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.364.900 төгрөгөөс шүүгдэгч Г.Баатаржав нь 415.000 төгрөгийг тус санд нөхөн төлсөн, үлдэх 949.900 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын нэхэмжлэлээс үлдэх 949.900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Баатаржаваас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Баатаржав нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 111х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Г.Баатаржавт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тооцож,

- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч О.Дэмиддагва нь “гомдол саналгүй” гэснийг болон эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын гаргасан саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Г.Баатаржавт:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Г.Баатаржавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Г.Баатаржавт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.  

Энэ хэрэгт Г.Баатаржав нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Дэмиддагва нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Гомбын Баатаржавыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Г.Баатаржавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Г.Баатаржавт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Баатаржав нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт дахин хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Баатаржавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Г.Баатаржаваас 949.900 /есөн зуун дөчин есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт Г.Баатаржав нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Дэмиддагва нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор “гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Баатаржавт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД