Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Т.У,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овгийн Т-гийн Уд холбогдох 2226004140186 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:,

Шүүгдэгч Т.У нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Жавжийн бутал гэх газарт туурга нугалж өгсөнгүй гэх шалтгаанаар Г.Тын толгой, нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зүүн нугалааст шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Уийн яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлгээ байцаалтын шатанд өгсөн одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.           

Хохирогч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар баг Буйлсан гэх газарт өвөлжөөнийхөө байрыг дээвэрлэж байхад Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Жавжны бутал гэх газарт Жамсран гэх айл үүдний амбаар гэрээ нүүлгэх гэж байна гэхээр нь би тухайн айлд очоод гэрээс нь нүүлгэлцэж байхад У ачааг нь ачаад машины дээр байж байсан. У туурга аваад өг гэхээр нь би туургыг нь аваад машины хажууд тавьхад У нугалаад аваад өг гэсэн би арай овортой юм байна ах гэж хэлээд туургыг нуглаж байхад У машинаасаа бууж ирээд гараа хамар хэсэг рүү нэг цохиод, хөлөөрөө толгойны дагз хэсэг рүү өшиглөөд авсан би тухайн үед газар унасан. Босох гэхэд хамар хэсэг рүү цохисон би газар унаад доошоо хараад хэвтсэн. У ийм юмнууд ингээд баашлаад байдаг юм босоод ир гээд миний баруун талын хонго хэсэг рүү өшиглөхөд манай хүргэн ах Б ирээд салгасан. ...Би тухайн хэрэг болохоос өмнө би хот руу явж ажил хийж банкны зээл болох 970.000 төгрөгийг төлөх гэж байсан боловч У миний биед халдаж ажил хийж чадаагүй. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явах зардал болон эмчилгээний төлбөр зэрэг зардал надаас гарсан. Тийм учраас би 1.800.000 төгрөг нэхэмжилсэн. У надад миний нэхэмжилсэн 1.800.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн гэжээ. /хавтаст хэргийн 15-17, 20-21 дэх тал/

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 10 сарын 12-ны өдөр би өөрийн дүү Ттай хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар баг буйлсанд байдаг өвөлжөөндөө дээвэр хийж байсан юм. Тэгсэн чинь манайхаас урагш байдаг Булган сумын Дэн багын нутаг Жавжын бутал гэх газраас гэр нүүлгэлцээд өгөөч гээд манай хамаатны залуу Зандар утсаар залгаж гуйхаар нь би Ттай хамт тухайн айл руу очиж гэрийг нь үүдний амбаартай нь цуг портер дээр ачилцаж өгсөн. Ачаад бараг дуусах гэж байхад У уурлаад машин дээрээс бууж ирээд Тыг цохиод унагасан. Би тухайн үед харж байсан болохоор болиулах гэхэд У өөрөө больчихсон. Тэгээд Т У хоёр эвлэрээд салсан гэжээ. /хавтаст хэргийн 23 дахь тал/

Шүүгдэгч Т.У мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Т- овогтой У би Одоо Өмнөговь аймгийн Булган суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. ... 2022 оны 10 сарын 12-ны өдөр би Булган сумын Дэн багын нутаг Жавжын буудал гэх газарт байдаг тарсан ах Ууганбаярын өвөлжөө рүү гэрийг нь ачиж аймагт авч ирэхээр Баянмөнх гэдэг найзынхаа машинаар ганцаараа явсан. Тэгээд би үеэл Зандарыг гэр буулгалцаад өгөөч гээд гуйсан чинь Б, Т гэдэг хоёр хүнийг аваад өвөлжөөн дээр ирсэн. Тэгээд бид 4 нийлээд гэрээ ачсан. Би тухайн үед машин дээрээ гэрээ янзлаад ачиж байсан. Тэгээд үлдсэн нэг туургыг машины тэвшин дээр жоохон үлдсэн байсан зайнд багтаах гээд наад туургаа эвхээд өгчих гэж Тд хэлсэн чинь над руу эвхэлгүйгээр шидчихсэн. Тэгэхээр нь би уурлаад машины тэвшин дээрээс бууж очоод нүүр рүү нь 2 удаа алгадаж нэг цохичхоод машины дугуйгаа хийлсэн. Тухайн үед Б, Зандар нар хараад байж байсан. Тэгээд намайг машины дугуй хийлээд байж байсан чинь Т ирээд за намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр танилцаж эвлэрээд намайг Булган сум руу гаргаж өгөөд хоёулаа сайхан танилцлаа гэж хэлээд явуулсан. Тэгэхэд нүүр хэсэгт нь хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа над руу залгаад миний нүүр гэмтэлтэй хамар хугарсан байна. Нэг хамрыг нь эмчлүүлэхэд 1.800.000 төгрөг болно гэж байна би хоёр хамраа янзлуулахад 3.600.000 төгрөг болох юм байна. Тэгээд ихэр очих зардалтайгаа 5.000.000 төгрөг болж байна та над руу явуулчих юм бол Цагдаад мэдэгдэхгүй дарчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи над руу эмнэлэгт үзүүлсэн бичиг, авхуулсан зургаа явуулчихаа би 5.000.000 төгрөг бол өгч чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш 7 хоногийн дараа над руу 2.000.000 төгрөг өгчих тэгвэл хэл амгүй салъя гэж хэлэхээр нь би чи над руу авхуулсан зураг, эмнэлгийн бичиг баримтаа явуулчих гэж хэлсэн чинь огт явуулаагүй гэжээ. /хавтаст хэргийн 37-39 дэх тал/

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  шинжээчийн дүгнэлтэд: “Үзүүлэгч Г.Тын биед тархи доргилт, дээд уруулын зүүн нугалааст шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар, дээд уруул зулгаралттай байна. Гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 27-29 дэх тал/

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн  баримт /хавтаст хэргийн 42 дахь тал/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/

Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 45 дахь тал/

Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 46 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/

Хохирлын баримт /хавтаст хэргийн 50 дахь тал/

Т.Уийн хүсэлтэд: Т.У миний бие хохирогч Г.Ттай холбоотой хэргээр шалгагдаж байна. Хохирогч Г.Тын хохирлыг барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү /хавтаст хэргийн 58 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 59 дэх тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Т.У нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 59 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Уийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Уд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.Уийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 59 дэх тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч Т.Уийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Уийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан Т.Уийн хүсэлтэд “миний бие хохирогч Г.Ттай холбоотой хэргээр шалгагдаж байна. Хохирогч Г.Тын хохирлыг барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Т.Уийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Т.У нь Прокуророос санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал /хавтаст хэргийн 60 дахь тал/-тай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.У нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Жавжийн бутал гэх газарт туурга нугалж өгсөнгүй гэх шалтгаанаар Г.Тын толгой, нүүрэн тус газарт  цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зүүн нугалааст шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч Г.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 20-21 дэх тал/, Гэрч Д.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  шинжээчийн “Үзүүлэгч Г.Тын биед тархи доргилт, дээд уруулын зүүн нугалааст шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар, дээд уруул зулгаралттай байна. Гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 27-29 дэх тал/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Т.У нь хохирогч Г.Тын эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдснийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Т.У 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Жавжийн бутал гэх газарт туурга нугалж өгсөнгүй гэх шалтгаанаар Г.Тын толгой, нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зүүн нугалааст шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, хамар, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.У хохирогч Г.Тд хохирол төлбөрт 1.800.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн  баримт /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Уийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.Уийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.У зэргээр тус тус тогтоогдож байна.  

Шүүгдэгч Т.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Т.Уд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.У нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.У өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Т-гийн Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Т.У шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.У эмчилгээний зардалд 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг хохирогч Г.Тд төлсөн болохыг дурдсугай. 

6. Шүүгдэгч Т.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ