| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2019/00358/И |
| Дугаар | 417 |
| Огноо | 2019-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ны Архангай салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч.Б,
Хариуцагч: Э.Б нарт холбогдох
145.590.205,94 төгрөг гаргуулах тухай болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, З.Ж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бүрэнбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-н Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б нь Хаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №201642875779 тоот зээлийн гэрээ байгуулан 150,000,000 /нэг зуун тавин сая төгрөг/доллар/-ийн зээлийг сарын 1.95 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар "Хөх чоно" үйлчилгээний төвдөө иж бүрэн их засвар хийж тоног төхөөрөмж, комьпютерүүдээ бүрэн шинэчлэх зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд “иргэн Ч.Б, Э.Б нарын Архангай Эрдэнэбулган сум 2-р багийн төвд байрлах эзэмших эрхийн №0095469 , НТД021800280 бүхий 315 мкв газар, Ү-0117001629 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 63 мкв үл хөдлөх хөрөнгө, иргэн Ч.Б, Э.Б нарын Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-р багт байрлах № 00042996, Ү- 0118004478 тоот улсын бүртгэлийн дугаартай 70 мкв 3 өрөө орон сууц” зэргийг барьцаалсан болно. Зээлдэгч нь №201642875779 тоот гэрээнийн дугаартай төгрөгийн зээлд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 19.303.204,92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 60.268.632,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,460.07 төгрөг, нийт 79,589,297.29 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /179 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдэлийг 2018 оны 05 сарын 15-ны өдөр, 2018 оны 11 сарын 29-ний өдөр, 2019 оны 2 сарын 18-ны өдөр /нийт 3 удаа/ тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 08 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага 6ухий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд 2019 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 131.315.095,08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14.455.786,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 197.324, 43 төгрөг, нийт 145.590.205,94 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс эвлэрэх саналтай байна. Манай зүгээс бизнес хүндэрсэн тул хүүг зогсоож нөхцөл өөрчилж өгсөн гэдэг хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Цаашид барьцааны үл хөдлөхөө түрээсэлж байгаа төлбөрөөсөө сар бүр 1.000.000 төгрөгөөс доошгүй төгрөг төлж зээлээ төлж дуусгахаар боломжтой байна. Иймд эвлэрэх хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-н Архангай салбараас хариуцагч Ч.Б, Э.Б нарт холбогдуулан гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 131.315.095,08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14.455.786,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 197.324, 43 төгрөг, нийт 145.590.205,94 гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ч.Б, Э.Б нарын Архангай Эрдэнэбулган сум 2-р багийн төвд байрлах эзэмших эрхийн №0095469 , НТД021800280 бүхий 315 мкв газар, Ү-0117001629 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 63 мкв үл хөдлөх хөрөнгө, иргэн Ч.Б, Э.Б нарын Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-р багт байрлах № 00042996, Ү- 0118004478 тоот улсын бүртгэлийн дугаартай 70 мкв 3 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Ч.Б, Э.Б нар нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №201642875779 тоот зээлийн гэрээг байгуулан 84 сарын хугацаатай, жилийн 23.4 хувийн хүүтэй, 150.000.000 төгрөгийн зээлийг авчээ. Өөрөөр хэлбэл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх талаар” харилцан тохиролцох талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан бөгөөд нэхэмжлэгч “Х”, хариуцагч Ч.Б, Э.Б нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн гэрээний үнийн дүн болох 150.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Б, Э.Б нарт шилжүүлж, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 84 сарын хугацаанд төлөхөөр гэрээний гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Х, хариуцагч Ч.Б, Э.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 12 сарын 27-ны өдөр №201642875779 тоот “Барьцааны гэрээ” байгуулж Ч.Б, Э.Б нарын Архангай Эрдэнэбулган сум 2-р багийн төвд байрлах эзэмших эрхийн №0095469 , НТД021800280 бүхий 315 мкв газар, Ү-0117001629 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 63 мкв үл хөдлөх хөрөнгө, иргэн Ч.Б, Э.Б нарын Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-р багт байрлах № 00042996, Ү- 0118004478 тоот улсын бүртгэлийн дугаартай 70 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалсан байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Ч.Б, Э.Б нарын зүгээс зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан болон зээл шилжүүлэн авсан, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн үндсэн зээлийн үлдэгдэл 131.315.095,08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14.455.786,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 197.324, 43 төгрөг, нийт 145.590.205,94 төгрөг, энэхүү мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтууд дээр маргаагүй болно.
Нэхэмжлэгч, хариуцагч талуудын байгуулсан №201642875779 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банк санаачлан гэрээг цуцлаж нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардахаар заажээ. Зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Хаан банк ХХК-н Архангай салбар үндсэн зээлийн үлдэгдэл 131.315.095,08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14.455.786,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 197.324, 43 төгрөг, нийт 145.590.205,94 төгрөгийг хариуцагч Ч.Б, Э.Б нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шийдвэрийг биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885.901 /найман зуун наян таван мянга есөн зуун нэг/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 885.901 /найман зуун наян таван мянга есөн зуун нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч талыг оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Б, Э.Б нараас 145.590.205,94 /нэг зуун дөчин таван сая таван зуун ерэн мянга хоёр зуун таван төгрөг, ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-н Архангай салбарт олгосугай.
2. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч нарын 0095469, НТД021800280 бүхий 315 мкв газар, Ү0117001624 тоот УБД-тай 63 мкв үл хөдлөх хөрөнгө, 000429967, Ү-0118004478 тоот улсын бүртгэлийн дугаартай 70 мкв 3 өрөө орон сууц зэргийг дуудлага худалдаагаар худалдан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ны Архангай салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885.901 /найман зуун наян таван мянга есөн зуун нэг/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Э.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 885.901 /найман зуун наян таван мянга есөн зуун нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ны Архангай салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН