Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Г.Ганбаяр,

Шүүгдэгч Н.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Нын Бод холбогдох 2228000000106 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Fashion shop” дэлгүүрийн замын эсрэг талаас хохирогч Л.Бгийн гээгдүүлсэн “Samsung galaxy А71” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөлийн утас гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Бын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлыг мэдүүлсэн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед найз Бурмаагийн хамт гоо сайхны бүтээгдэхүүн үзэхээр Гандирс худалдааны төв рүү орж бараа зардаг лангуу дээр очиж нүүрний фүдэр худалдаж аваад төлбөрөө хийгээд цүнхнээсээ гар утсаа гаргаад лангуу дээр тавьсан. Тэгээд Гандирс худалдааны төвөөс гараад удирдлагын ордонд очиж үе тэнгийнхний уулзалтанд оролцож гар утсаараа зураг дарах гээд цүнхэндээ үзэхэд гар утас байхгүй байхаар нь буцаад Гандирс худалдааны төв рүү очиж фүдэр авсан лангууны худалдагчаас гар утсаа асуухад байхгүй гэхээр нь цагдаагийн газарт өргөдөл бичиж өгч миний утсыг олж өгч хохиролгүй болгож өгөхийг хүсч гар утасныхаа эмей кодыг бичиж өгсөн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн газраас дуудаж миний Гандирс худалдааны төвийн гоо сайхны лангуу дээр мартсан гэх Самсунг Галакси А71 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн... Тухайн утсаа 2021 оны 04 сард Улаанбаатар хотын Тэди гар утас худалдааны төвөөс 970.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг гар утасны дэлгэц, гэр зэрэг нь бүрэн бүтэн, сэв зураасгүй байсан. Харин уг гар утасны дэлгэцийг нь хагалаад солиулж засварлуулж байсан. Өөрөөр эвдрэл гэмтэл байгааргүй. Гомдол саналгүй гэжээ.” /хавтаст хэргийн 10-11 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б бол миний аав байгаа юм. Би аавыг гар утас олсныг нь мэдээгүй. 2022 оны 07 дугаар сарын эхээр би гэрээ цэвэрлэж байгаад шкапан дээр нэг утас тавиатай байхыг харсан. Тухайн утсыг манай гэрийнхнээс барьж, ашиглаж байгаа хүн байхгүй би гар утсыг
авч үзэхэд цэнэггүй байхаар нь цэнэглээд асаасан чинь нууц код нэхээд байсан.
Тэгэхээр тухайн утсыг унтраах товч, дуу сулладаг товч зэргийг нь зэрэг дарж
порматласан. Тэгээд ээжийн сим картыг хийгээд ээж аав хоёрт хэлэлгүй нууцаар
барьсан. Тэгээд аавыг тухайн гар утсыг олсон талаар цагдаагийн газраас
мэдэгдэхэд нь мэдсэн гэжээ. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

 “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 868 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Samsung Galaxy A71 гар утас, 1 ширхэг, нийт дүн: 500.000 төгрөг.” /хавтаст хэргийн 23 дахь тал/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 922/4890 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Samsung Galaxy A71 гар утас, 1 ширхэг, нийт дүн: 280.000 төгрөг” гэжээ.

“Хас үнэлгээ” ХХК, “Ашид билгүүн” ХХК, “Хөрөнгө-эстимэйт” ХХК-иудын хамтарсан  2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний дүгнэлтэд: “Samsung Galaxy A71 гар утас, 1 ширхэг, нийт дүн: 354.666 төгрөг” гэжээ.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 35-39 дэх тал/

Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 005-ны өдрийн 01/925 дугаартай албан бичигт: Иргэн Нын Б /КК87103011/-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагааг гаргаж хавсралтаар хүргүүлэв гэжээ.  /хавтаст хэргийн 41 дэх тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/

Эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 47 дахь тал/

Бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

Зөрчлийн хэргийн материал /хавтаст хэргийн 50-77 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл

Шүүгдэгч Н.Бод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.Бын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж байгааг ойлгодог. 

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Fashion shop” дэлгүүрийн замын эсрэг талаас хохирогч Л.Бгийн гээгдүүлсэн “Samsung galaxy А71” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөлийн утас гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Б.Тгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК, “Ашид билгүүн” ХХК, “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн хамтран гаргасан  2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний: “Samsung Galaxy A71 гар утас, 1 ширхэг, нийт дүн 354.666 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Тус гэм хэрэг нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.3-т “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан байна.  

Хавтаст хэргийн хүрээнд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Бгийн Samsung Galaxy A71 гар утасны үнэлгээг 3 удаагийн  шинжээчийн дүгнэлтээр дараах үнэлгээг гаргасан. Үүнд:

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 868 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Samsung Galaxy A71 гар утас, 1 ширхэг, нийт дүн: 500.000 төгрөг.” /хавтаст хэргийн 23 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 922/4890 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Samsung Galaxy A71 гар утас, 1 ширхэг, нийт дүн: 280.000 төгрөг”,

“Хас үнэлгээ” ХХК, “Ашид билгүүн” ХХК, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчдын бүрэлдэхүүнтэйгээр  2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний дүгнэлтэд: “Samsung Galaxy A71 гар утас, 1 ширхэг, нийт дүн: 354.666 төгрөг” зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж заасан.

Шүүх талуудын эрх тэгш байдлыг хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 868 дугаартай, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 922/4890 дугаартай дүгнэлтүүдийг эрс зөрүүтэй эргэлзээ төрүүлэхүйц байх тул дахин   “Хас үнэлгээ” ХХК, “Ашид билгүүн” ХХК, “Хөрөнгө-эстимэйт” ХХК-иудыг томилон бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний дүгнэлтийг нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн болно.

Тус шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээдүүд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан ба үнэлгээ гаргах чиг үүрэг бүхий 3 компанийн урьд энэ хэрэг дээр шинжээчээр оролцож байгаагүй эрх бүхий этгээд дүгнэлтийг гаргасан тул шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Бд  354.600 төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Бд 354.600 төгрөгийн хохирол учирсан боловч уг гар утсыг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Б гар утсыг буцаан өгсөн байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Н.Б нь Samsung Galaxy A71 гар утсыг өөрийн эзэмшлийн гар утас биш гэдгийг мэдсээр байж шунахай сэдэлтээр уг гар утсыг захиран зарцуулах эрхийг өөрт бий болгож, зохих байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул тус гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлдсэн гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Н.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Б  нь  тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санал дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч Н.Быг бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч: шүүгдэгч Н.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, зэргийг харгалзаж үзээд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэх. 

Шүүгдэгч: Би ам бүл тавуул, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2013 оноос хойш бүжгийн багшаар ажиллаж байна. Аймгийнхаа нэрийг улсад, улсын хаа нэрийг олон улсад олон амжилт гаргаж байсан. Хавар маш олон уралдаан тэмцээнд явахаар агдаад улс руу явахаар төлөвлөсөн байгаа. Энэ гар утсыг олсноор маш их зүйлийг ухаарч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэж бодож байна. Олсон үедээ ийм том асуудал гарахыг ухаж ойлгоогүй. Эхнэр хүүхдийнхээ нэрийг шүүхийн танхимд дуудуулж байгаадаа харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэх агуулга бүхий санал, дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Н.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.     

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ш овгийн Нын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Бд Samsung galaxy A-71 маркийн гар утсыг буцаан өгч хохирлыг барагдуулсан болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Н.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ