| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/040 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******н , /РД: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багт иргэн *******тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь хамрын ясанд цөмөрсөн хугарал, таслагчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл, уруул, ууцанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тухайн үед 2022 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би гэх залуугийн хамт очсон. Би тэй зодоон цохион хийсэн. Харин надтай цуг явсан ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл байхгүй. Би гэх хүний нүүрэн хэсэгт 2-3 удаа цохиж зодсон нь үнэн буруугаа хүлээж байна. Харин 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр очихдоо т ямар нэгэн байдлаар гар хүрч зодож цохисон асуудал байхгүй гэж хэлмээр байна....гэх мэдүүлэг / хх-ийн 82-83 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн үед намайг гэртэй унтаж байхад гаднаас 2 хүүхэд гэрт орж ирээд ах гадаа дуудаж байна гэхээр нь гараад очсон чинь утасны цаанаас ямар том пизда вэ гээд намайг шууд зодоод эхэлсэн тэгэхээр нь би зугтаагаад хашаандаа орсон чинь араас орж ирээд зодсон тэгсэн чинь манай эхнэр гэрийн хаалга онгойлгосон чинь тухайн хоёр залуу хашаанаас гараад зугтаасан тэгээд би гэртэй ороод унтсан тухайн үед миний толгой хагарсан байсан тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 0?-ны орой 21 цагийн үед манай гэрт нэг залуу орж ирээд намайг 2-3 удаа нуруу болон гарын мөр хэсэг рүү хөлөөрөө цохисон тухайн үед гадаа 3-н залуу байсан гэсэн би сайн хараагүй тухайн манайд орж ирдэг залуу 2-н удаа зодсон олж арга хэмжээ авч өгнө үү гэж хэлмээр байна тухайн залуу манай эхнэр болох тэй ямар нэгэн харилцаатай байх гэж бодож байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би бас тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ яг ямар хүн орж байгаа талаар мэдэж байсан. Манай эхнэр рүү утсаар залгаад байхаар нь эхнэр ийн утсыг аваад манай эхнэр лүү яах гээд залгаад байгаа юм гэж хэрүүл хийсэн тэрнээс болоод намайг ирж зодсон байх гэж бодож байна тухайн залуу. Би нэг залууг нь танина харин нөгөө залууг нь сайн мэдэхгүй байна Бууцагаан сумын 2-р багийн иргэн овогтой гэх залуу байсан нэг нь. Намайг тухайн 2 залуу толгой хэсэг нүүр хэсэг рүү хөлөөрөө цохисон тухайн үед миний толгой хагарсан байсан тэгээд өөр болоогүй. Тэр үед намайг сүртэй зодсон зүйл байхгүй тухайн тэр залуу архи согтууруулах ундааны ууссан байсан намайг хэвтэж байхад дээрээс 1 -2 удаа дэвсэн өөр юм болоогүй. Биед жаахан зовиуртай байна үзүүлнэ гэж бодож байна...гэх мэдүүлэг / хх-ийн 18-20 /
.... Тухайн зодоон цохио болсон өдөр бол 2022 оны 12 дугаар сарын 30-ний 23 цагийн үед болсон асуудал байгаа юм аа харин 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манайд ирсэн гэхдээ ямар нэгэн зодоон цохио болоогүй би сайн санаж байна 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ямар нэгэн манайд хүн ирж зодоон цохио хийсэн асуудал байхгүй. Би тухайн өдрүүдэд ямар нэгэн зодоон цохио хийсэн зүйл байхгүй байна лээ би тухайн өдрүүд шинэ жилийн баяр тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэгсэл болохоор сайн мэдэхгүй байна ямар ч байсан ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийж зодоон цохио хийсэн зүйл байхгүй гэж хэлмээр байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор 2 залуу нүдэнд харагдсан болохоор хоёр залуу гэж бодсон юм аа харин одоо санаж байхад намайг нүүрэн хэсэгт 2-3 удаа цохисон тэр үед миний хамар болон нүд, шүд гэмтэл авсан тухайн үед би арагшаа савж унаад нуруу болон гарын мөр хэсэгт жаахан шалбарсан байна лээ. Тэр өдөр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгаа юм аа. Би тухайн үед ямар нэгэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зүйл байхгүй харин хэд хонгийн дараа сумын эрүүл мэндийн төвд үзүүлсэн чинь Баянхонгор аймаг явж үзүүл гээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр үзүүлээд томографи хийлгэсэн тэгээд мөн хувиараа ганц нэг тусал авч хийлгэсэн өөр сүртэй эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй харин тэр эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн тусламж үйлчилгээ авсан зүйл байхгүй. Надад одоогийн байдлаар 1/нэг/ сая төгрөгийн хохирол гарсан байгаа тухайн залуутай уулзсан, удахгүй барагдуулах талаар ярилцсан байгаа энэ мөнгө авчуул надад гомдол санал гээд байх юм алга байна....гэх мэдүүлэг / хх-ийн 20-22 /,
4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... *******ийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 99.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан... *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 99.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,
5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед гэртээ байж байхад гаднаас манай нөхөр болох ийг гадаа хүн уулзъя гээд нэг хүүхэд орж ирээд хэлсэн юм аа. Тэгсэн чинь манай нөхөр гараад явсан. Тэгээд удаагүй гэрийн гадаа хүмүүс чанга чанга дугараад зодоон хийгээд байх шиг байхаар нь гараад харсан чинь ямар ч байсан хоёр хүн байсан. Тэгсэн тухайн хоёр залуу намайг хараад зугтаагаад явсан тэгээд манай нөхөр гэр лүүгээ орсон чинь ийн нүүрэн хэсгээс цус гарсан байдалтай байсан бас уруул хэсэгт жаахан хавдсан байсан. Тэгээд бид нар ямар нэгэн хүнд хэлээгүй тухайн шөнө унтаад өгсөн. Маргааш нь манай нөхрийн толгой өвдөөд байна бас хамраас цус гараад байсан. Тэгээд бид хоёр гайгүй болчих байх гээд ямар нэгэн хүнд хэлж, эмнэлэгт үзүүлээгүй. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 01-ны орой 21 цагийн үед манайх усгүй болчихоор нь би ыг ус аваад өгчих гээд дуудсан чинь хүрээд ирсэн. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэгсэн ыг гэж залуу нэг удаа цохиод авч байсан өөр сүртэй юм болоогүй. Тэгээд гэр гэр рүүгээ явсан. Намайг гэрээс гарахад манай нөхөр гадаа үүдэн дээр хэвтэж байсан. харин хоёр залуу нь шууд зугтаасан тухайн үед шөнө байсан болохоор сайн харагдахгүй байсан. Намайг гарч харахад нэг залуу нь бол байсан харин нөгөө залууг сайн танихгүй юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 /,
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би тухайн үед ын хамт очсон тэгээд гэх хүнийг дуудаадах гэж хэлсэн тэгээд удаагүй гэрээсээ гарч ирсэн тухайн үед би жаахан хол зайтай зогсож байсан чинь нар ямар нэгэн юм яриагүй шууд зодоон цохио хийгээд эхэлсэн тэгсэн чинь нь хашаа руугаа зугтаагаад орсон чинь араас нь илдээд орсон тэгээд тухайн хашаан дотор байсан гэрийн үүдэн дээр нь ороод ахиад зодоон хийгээд эхэлсэн чинь цаанаас нь эхнэр нь гэрч ирэхээр би ыг аваад явсан нь гэр лүүгээ орсон тэгээд өөр юм болоогүй бусад зүйлийн талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 01-ны орой 21 цагийн үед хүнд зодуулчихлаа гээд надад дээр хүрээд ирэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн тэгээд удаагүй цагийн дараа намайг дуудахаар нь очсон чинь хоёулаа айлд хамт очий гээд, гэх айлд очсон чинь одоо та нарыг ална гээд орсон чинь газар хэвтэж байсан тэгсэн чинь ийн дээр нь дэвсэх гэхээр нь би ыг аваад гараад гарсан тухайн үед ямар нэгэн зодоон цохио болоогүй. Тухайн үед Надтай цуг явж байсан , , нар байсан өөр хүн байгаагүй тухайн зодоон цохио дуусаж байхад тэр ийн эхнэр гарч ирсэн өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би яг зодоон цохио болж байхад нь би байгаагүй харин дараа нь очсон юм аа тэр үед ямар нэгэн зодоон цохио болоогүй би ын хамт тухайн айлд очиход буцаагаад гэрт нь хүргэж өгсөн яг хэн хэн байсан талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн гэрийн гадаа нүүрэн хэсэгт 2-3 удаа цохиж байгаа харагдсан тэгээд нэг нэгнээ барьж аваад ноцолдоод байгаа харагдсан тухайн үед гадаа харанхуй үзэгдэх орчин бага байсан болохоор. бол ямар нэгэн ил харагдах шарх сорив байгаагүй харин ийг бол би сайн хараагүй. Нүүрэн хэсэг нь хавдсан уруул хэсгээс цус гарсан байдалтай байсан, жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдаж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 41-43 /,
7. Шинжээч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... ийн биед учирсан хамрын ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл, уруул, ууцанд зулгаралт гэмтлүүд нь хүний биеийн нэг хувиас илүүгүй гэмтлүүд тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 77-78 /,
8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн:
1 *******ийн биед хамрын ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл, уруул, ууцанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 69-70 / болон шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багт иргэн ******* нь эхнэртэй утсаар ярьлаа гэж хэрүүл үүсгэнээс болж маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь хамрын ясанд цөмөрсөн хугарал, таслагчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний эмтрэл, уруул, ууцанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 51 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 1 сая төгрөг эмчилгээний зардал нэхэмжлэх талаар мэдүүлсэн боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргахтай эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Харин хохирогч ******* нь шүүгдэгч *******ад зодуулсаны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 99000 төгрөг гаргаж эмчилсэн талаар Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагад 99000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг ”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол байхгүй байгааг харгалзан Прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг оногдуулж уг оногдуулсан Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******н ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******өөс 1 сая төгрөгийн нэхэмжлэх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ