| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/041 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Урьд ял шийтгэлгүй, ******* овог *******ийн , / РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 сарын 03-ны өдрийн 01 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 11- 03 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглаж буюу “өөрийн төрсөн ээжтэй пиво уулаа" гэж түүний нүүр рүү идэж байсан нурууны ясаар цохиж, мөн гараараа нүүр рүү нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн баруун бугалга, баруун гарын эрхий хуруунд цус хуралт, баруун зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би
мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Дахин цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна......гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 09 цагт ажлаасаа буюу Наранмандал уурхайгаас бууж гэртээ ирсэн тэгээд гэртээ байж байгаад 11 цаг өнгөрч зах ороод 15 цагийн үед гэртээ ирж байж байгаад 16 цаг өнгөрч байхад ын гэх найзындаа очсон, очиход Г., ын ын хамт 2.5 литртэй пиво хувааж уугаад сууж байсан тэгээд тухайн пивыг нь хувааж ууж дуусгаад би 2.5 литртэй 2 ширхэг пиво авч ууж дуусгаад 18 цаг өнгөрч гэртээ ганцаараа ирээд, хоолоо тогоондоо хийчхээд унтаад өгсөн тэгтэл Г.,******* нар ирээд намайг сэрээсэн тэгтэл дахин пиво ууя гээд дэлгүүр явъя дэлгүүр явж 2.5 литртэй 2ш пиво аваад гэртээ ирээд уугаад байж байтал манай нөхөр ажлаасаа 20 цаг өнгөрч байхад , , гэх хүмүүсийн хамт ирсэн, ирээд бид 3-н ууж байсан пивоноос ууж байгаад пиво дуусгаад дахин 3 ширхэг, 2.5 литртэй пиво аваад пивыг ууж дуусгаад дахин дэлгүүр хаахаас өмнө 2 ширхэг 2.5 литртэй пиво аваад пивонуудыг ууж дуусгасан тэгээд хоол унд идэж уугаад байж байтал манай нөхөр надаас “ээжтэй хамт пиво уулаа, би танай ээжтэй пиво уувал яах вэ гэж хэлээд хэрүүл нэхээд байхаар нь чи өөрөө ээждээ хэлэхгүй юу, би ямар гар хэлэлтэй нь биш, өөрөө орж ирж суучхаад хүмүүс хийж өгөхөөр уугаад байгаа юм чинь гэхэд надад нэг юм хэлсэн би дуулаагүй тэгтэл баруун талын нүдний зовхи руу тас хийгээд юм цохихоор нь юугаар цохичвоо гэхэд манай найз******* чиний нүд рүү мөлжиж байсан нурууны ясаа шидэж цохичлоо гэж хэлэхээр нь нөхөртөө нүд хөхрүүлчихлээ гэж хэлэхэд өөрөө гэр орондоо аятайхан байхад яадаг юм, гэр орондоо аятайхан хоол хийгээд байж байхгүй гэж өдөр хэлсэн биз дээ гэхээр нь намайг 14 хоног байхгүй байхад чи архи уугаад байдаг биз дээ, ууж идэхээ чамаар заалгах юм уу гэж хэлээд маргалдаж байхад манай найз нар болон нөхөртэй хамт ирсэн хүмүүс бүгд яваад өгсөн тэгээд хоорондоо маргалдаж байгаад би явлаа гээд хүүхдээ аваад гэрээс гарахад, манай нөхөр чи гэр лүүгээ ороод ир, юм яръя гэхээр нь ороогүй тэгтэл улам уурлаад хүүхдээ аваад явуулахгүй гээд байхаар нь би хадам ээжийн гэрт ороход араас орж ирээд намайг гэртээ ор гэж хэлэхээр нь орохгүй гэхэд үснээс татаад хадам ээжийн хаалгаар гарахаар нь түлхчээд хашааны хаалга руу гүйхэд араас ирээд баруун талын нүд рүү гарынхаа ар хэсгээр цохихоор нь нүдээ дараад хадам ээжийн гэрт ороод нойтон алчуураар нүдээ дарж байхад хадам ээж цагдаад дуудлага өгсөн тэр үед манай дүү нөхрийг боль гээд барьж аваад байсан тэгтэл цагдаа нар ирээд нөхрийг аваад явсан юм. Тухайн үйл явдал болоход би дунд зэргийн согтолттой байсан мөн нөхөр дунд зэргийн согтолттой байсан, манай гэрт ирээд бид нар 7-уулаа 7 ширхэг 2.5 литртэй пиво уусан, намайг манай нөхөр яс шидэж цохих үед манай найз нар болон нөхөртэй цуг ирсэн хүмүүс бүгд байсан мөн манай дүү байсан юм харин гэрийн гадаа хашаан дотор намайг гарынхаа ар хэсгээр цохиход нөхөр бид 2 байсан, өөр хүн байгаагүй юм. Манай нөхөр ажлаасаа ирэхдээ, архи уусан байсан эсэхийг би мэдэхгүй байна мөн пиво ууж байх дундуур ногоон өнгийн шилтэй хагас архи гарч ирсэн байсан, бодвол нөхөр болон цуг ирсэн хүмүүс нь авчирсан байх тэгэхдээ бүтэн архи бол авчирч задлаагүй, би архинаас огт уугаагүй юм. Би 2 найзын хамт дэлгүүр ороод пиво авчрахад манай хадам ээж орж ирсэн тэгээд хүн пиво хийж өгөхөөр нь уучихаад байхаар нь та харьж амар гэж хэлэхэд чи гэрээсээ хөөгөөд байгаа юм уу гэж хэлээд гарахгүй байсан, хадам ээжийн хувьд өгсөн болгоныг бол уугаагүй, алгасаж уугаад байх шиг байсан, дунд зэргийн согтолттой байсан юм, манай хадам ээжийн хувьд өмнө 2 удаа харваж байсан мөн нүд муутай, мэдрэлийн эмчийн хяналтад байдаг, сэтгэцийн бага зэргийн өөрчлөлттэй юм аа, юм ярьж байгаад ондоо зүйл ярьдаг, хүний ярьсныг сайн ойлгодоггүй хүн байгаа юм, өөрөө ичээд манайд ороогүй, пиво уугаагүй гэж хэлсэн байх, өөрийнхөн ярьсан худлаа байна. Нөхөр бид 2 өмнө ганц нэг хэрэлдэж, маргалдаж байсан тэгэхдээ урьд шөнийнх шиг цохиж, зодож байгаагүй юм. Намайг цохисон яс хонины нурууны мөлжсөн яс байсан, ясыг шөнө гаргаад хаясан юм. Миний зүүн талын доод зовхи хөхөрч хавдсан, баруун талын хацарны төвгөр яс хавдаж, доод зовхи хөхөрсөн байгаа, өөр гэмтэл байхгүй, биеийн байдал зүгээр байна....гэх мэдүүлэг / хх-ийн 15-17 /,
....Намайг цохисон нурууны ясыг тэр шөнө нь хог дээр гаргаад хаясан, маргааш өглөө үзэхэд байхгүй байсан бодвол золбин нохой зуугаад явсан байх. Би нөхөртэйгөө анх 2006 онд анх танилцаад үерхэж байгаад 2007 онд нэг гэртээ орж хуримла хийсэн, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй юм, манай охин 2019 онд төрсөн, одоо цэцэрлэгт явдаг юм, ам бүл-3, Баянхонгор сумын 2-р баг 11-03 тоотод оршин суудаг юм. Манай нөхрийн хувьд эцэг, эхээсээ ганцаараа, Баянхонгор аймгийн МСҮТ-ийг2010 онд төгссөн, барилгын мужаан мэргэжилтэй, гар бөмбөг тоглодог юм. Манай нөхөр бага зэрэг түргэн зантай, уур нь түргэн гардаг, өөр элдэв янзын зан байхгүй, тамхи татдаг согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, хүний сайхан харилцдаг, гэр бүлдээ халамжтай, ах, дүү, төрөл, садан, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ажилсаг, дуусгана гэсэн ажлаа заавал хийж дуусгадаг, одоо барилгын заслын ажил хийдэг юм. Намайг цохисон яс хонины нурууны мөлжсөн яс байсан, ясыг шөнө гаргаад хаясан юм. Миний зүүн талын доод зовхи хөхөрч хавдсан, баруун талын хацарны төвгөр яс хавдаж, доод зовхи хөхөрсөн байгаа, өөр гэмтэл байхгүй, биеийн байдал зүгээр байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 /
...Би 2022 оны 10 дугаар сарын сүүлээр хашаагаа цэвэрлээд хугархай муу хүрзний иш яваад байхаар нь хашааныхаа хогтой хамт хогийн машинд ачаад хаясан юм. Одоо намайг цохисон гээд байгаа хүрзний иш байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33 /,
4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манайх Баянхонгор сумын 2 дугаар баг 11.03 тоотод хүү *******ынхтай хамт нэг хашаанд байдаг юм. 2022 оны 12 сарын 03-ны шөнө 01 цаг өнгөрч байсан, гэртээ унтаж байтал манай хүү *******, бэр ******* нар пижигнэлдээд, хэрэлдээд ороод ирэхээр нь гэрлээ асаасан. Тэгтэл хүү ******* эхнэрээ үсдэж аваад эргээд гараад явахаар нь босоод хүүгийнхээ гэрт ороход бэр *******ын зүүн нүдний доод хэсэгт хөхөрсөн, баруун шанааны хэсэгт хавдсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой хүүгийнхээ гэрт ороогүй болохоор ямар, ямар хүмүүс байсан талаар мэдэхгүй байна, харин шөнө 01 цаг өнгөрч байхад орсон тэр үед хүү *******, бэр *******, бэрийн дүү нар байсан, өөр хүн харагдаагүй, хүү *******, бэр ******* нар дунд зэргийн согтолттой харагдсан, хэр хэмжээний архи, пиво уусан талаар мэдэхгүй байна. Манай хүү манай гэрээс эхнэрээ үсдэж гарснаас биш манайд зодоогүй -эм манай бэр манайд орж ирэхэд манай бэрийн зүүн нүдний доод хэсэгт хөхөрсөн, баруун шанааны хэсэгт хавдсан байсан тэгэхээр манайд орж ирэхээс өмнө манай хүү, эхнэрээ цохиж гэмтэл учруулсан байна гэж бодсон юм, тэрнээс би хүү *******ыг эхнэр *******ын биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисныг хараагүй юм. Би хүүгийндээ шөнө 01 цагаас өмнө мөн орой ороогүй, ямар нэг пиво уугаагүй, миний хувьд харвалттай, унадаг учир, архи, пиво хэрэглэдэггүй мөн нүд муутай муу хардаг юм, миний хэлсэн зүйл үнэн, манай хүү согтоод буруу бодсон байж магадгүй юм, миний хувьд мэдрэлийн эмчийн хяналтад байдаг юм....гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 /,
5. Гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..... 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед найз *******,******* нар ирсэн, ирээд бид 3, 2 ширхэг 2.5 литртэй пиво уучихаад ******* гэр лүүгээ явсан тэгж байж байгаад 18 цаг өнгөрч байхад******* бид 2, *******ын гэрт очоод буцаж дэлгүүр ороод 2ш, 2.5 литртэй пиво аваад ирээд уугаад байж байтал *******ын нөхөр ажлынхаа 3 залуугийн хамт ирээд, бид нарын ууж байсан пивоноос ууж байгаад дахиж 2.5 литртэй З ш пиво авчраад ууж байсан тэр үед *******ын хадам ээж орж ирээд бид нарын ууж байсан пивоноос ууж байсан тэгтэл *******ын нөхөр *******, хадам ээжтэйгээ пиво уулаа, хоол ундаа хийж байж байхгүй гэж хэлээд уурлаад тэр үед ******* мах идээд нурууны яс мөлжиж байгаад тэрийгээ эхнэр ******* луугаа шидтэл баруун талын хацрын төвгөр ясны хэсэгт цохихоор би боль гэж хэлж, хэрүүлийг нь болиулсан тэгээд тэнд байсан хүмүүсийг амарцгаая гээд би найз*******ын хамт мөн *******ын найз гэх 3 залуу бид нар харилаа гээд бүгд тараад явцгаасан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна харин маргааш ******* та нарыг явсны дараа нөхөр нь зодож нүд хөхрүүлсэн талаар хэлж байсан юм, тухайн үед нь байгаагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Тухайн өдөр *******, бид 3, манайд 2ш, 2.5 литртэй пиво, *******ын гэрт ирээд 2ш, 2.5 литртэй пиво аваад 1-г нь ууж байхад ******* 3 найзын хамт орж ирээд пивоноос бүгдээрээ хувааж уусан мөн дахин З ш, 2.5 литртэй пиво аваад бүгд хувааж уусан, бүгд л дунд зэргийн согтолттой харагдсан, тухайн үйл явдал 21 цаг өнгөрч байхад болсон, *******, эхнэр ******* луугаа мөлжиж байсан нурууны ясаа шидэж баруун талын хацрын төвгөр ясан дээр цохисон өөр зодож, цохисон зүйл болоогүй, *******ын зүүн талын хацрын төвгөр ясны хэсэгт улайсан харагдаж байсан, өөр ямар нэг гэмтэл харагдаагүй, ямар шалтгаанаар ******* уурласан гэхээр эхнэрийгээ хадам ээжтэйгээ пиво уулаа мөн ирээд хоол ундаа хийсэнгүй гэж хэлээд нурууны ясыг шидсэн юм. ******* найз нартайгаа архи авчраад уусан эсэхийг мэдэхгүй байна, би ямар ч байсан архи уугаагүй мөн ******* болон найз нар нь архи уусан ирсэн эсэхийг мэдэхгүй байна. ******* эгчийн хувьд *******,******* бид 3-г эхний пиво задлаад ууж байхад орж ирсэн тэр үеэс хойш гэрээр орж, гараад ганц нэг хийж өгсөн пивыг уугаад яваад байсан юм....гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,
6. Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед найз *******ын хамт Г.ийн гэрт очсон, очоод бид 3, 2 ширхэг 2.5 литртэй пиво уусан тэгээд ******* гэр лүүгээ яваад өгсөн тэгж байж байгаад Г. бид 2, 18 цаг өнгөрч байхад *******ын гэрт очоод буцаж бид 3 дэлгүүр ороод 2ш, 2.5 литртэй пиво аваад эргэж ирээд уугаад байж байтал *******ын нөхөр ажлынхаа 3 залуугийн хамт орж ирсэн тэгээд эхнэртээ хоол ундаа хийж байхгүй гээд уурлаад байсан тэгээд бид 3-н ууж байсан пивыг бүгдээрээ хувааж ууж дуусгаад дахин дэлгүүрээс 2.5 литртэй З ш пиво авчраад ууж байсан тэр үед *******ын ээж Д.******* эгч орж ирэхээр пивоноос хийж өгөхөд уугаад байсан тэгтэл *******ын нөхөр ******* уурлаад хадам ээжтэйгээ пиво уулаа, хоол ундаа хийж байж байхгүй гэж хэлж байгаад ******* мөлжиж байсан нурууны ясаа эхнэр ******* луугаа шидтэл баруун талын хацрын төвгөр ясны хэсэгт цохихоор нь юу болж байна аа *******аа гэж хэлсэн тэгж байгаад *******ын уур гараад зүгээр болсон тэгээд удалгүй пиво дуусаад Г. бид 2 гэр лүүгээ явсан мөн ******* найз нар гэх хүмүүс явсан тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна, маргааш нь ******* утсаар залгаад та нарыг явсны дараа нөхөр цохиж нүд хөхрүүлсэн талаар ярьж байсан юм. Тухайн өдөр *******, Г. бид 3, манайд 2ш, 2.5 литртэй пиво, *******ын гэрт ирээд 2ш, 2.5 литртэй пиво аваад 1-г нь ууж байхад ******* 3 найзын хамт орж ирээд пивоноос бүгдээрээ хувааж уусан мөн дахин З ш, 2.5 литртэй пиво аваад бүгд хувааж уусан, бүгд л дунд зэргийн согтолттой харагдсан, ******* эхнэрийгээ 21 цаг өнгөрч байхад мөлжиж байсан нурууны ясаа шидэж баруун талын хацрын төвгөр ясан дээр цохисон, тухайн үед *******ын цохиулсан хэсэг улайсан байсан, өөр зодож, цохисон зүйл болоогүй, өөр ямар нэг гэмтэл харагдаагүй, ямар шалтгаанаар ******* уурласан гэхээр эхнэрийгээ хадам ээжтэйгээ пиво уулаа мөн ирээд хоол ундаа хийсэнгүй гэж уурлаж байгаад нурууны ясыг шидсэн юм. ******* найз нартайгаа ирэхдээ ямар нэг архи авчирсан талаар мэдэхгүй байна, би тухайн үед ямар нэг архи уугаагүй мөн ******* болон найз нар нь архи уучхаад ирсэн эсэхийг мэдэхгүй байна, ирэхдээ эрүүл харагдсан юм. ******* эгчийн хувьд *******, Г. бид 3-г эхний пиво задлаад ууж байхад орж ирсэн, тэр үед ганц нэг аягаар пиво уусан мөн дараагийн 3 пивоноос ганц нэг уухад ******* бид нартай пиво уулаа гэж уурлаад байсан, хэр их уусныг мэдэхгүй байна, харахад согтсон зүйл харагдаагүй юм. Д.******* эгчийн хувьд *******ынд очихоор байнга орж ирдэг, Г. бид 2-т их сайн байдаг юм, сэтгэцийн хувьд бага зэргийн өөрчлөлттэй байх....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,
7. Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүргэн ах *******ынд 20 цаг өнгөрөөгөөд очсон, очиход манай төрсөн эгч *******, 2 найзын хамт пиво уугаад байж байсан тэгтэл гаднаас хүргэн ах ******* 3 найзын хамт орж ирсэн ирэхдээ 1 шил архитай ирсэн тэгээд бөөнөөрөө пиво, архиа ууж байгаад, эгч мах чанаад гаргаад хүмүүст өгсөн тэр үед хүргэн ах нурууны яс мөлжиж сууж байгаад, эхнэртэйгээ маргалдаж байгаад гэнэт хүргэн ах ******* мөлжиж байсан нурууны ясаа эгч рүү шидэхэд нүднийхэн доод хэсэгт очоод цохисон тэгэхээр нь би боль гэж ******* ахын идэж байсан түмпэнтэй махыг аваад өөр газар тавиад эгчийг гар гэж хэлээд гаргаад явуулсан тэгээд эгчийн найз болон хүргэн ахын найзууд харьж амарлаа гээд яваад өгсөн тэгээд хүргэн гараад явсан би гэрт нь хоол идээд сууж байтал гэрийн хойд талд эгч орилохоор нь гараад очиход эгч рүү нөхөр ******* нь дайраад янз бүрээр хэлээд зогсож байхаар нь больцгоо гэж хэлсэн тэгтэл эгч хадам ээжийнхээ гэр лүү ортол араас нь хүргэн ах ******* дагаж ороод эгчээс хэрүүл, нэхээд, цохих гээд янз бүрээр хэлээд байхаар нь хүргэн ах *******ыг дарж аваад эгчийг гар гэж хэлж гаргаад *******ыг босгоод байж байтал цагдаа нар хүрээд ирсэн юм. Хүргэн ах ******* тухайн үед бага зэрэг согтуу байсан, орой ирэхдээ архи уусан ирсэн, тухайн үед гэрт нийт 7 хүн миний харснаар 3-4 пиво, 1 шил архийг хувааж ууцгаасан юм мөн ******* ахын ээж нь орж ирээд пивоноос уугаад байсан, өөр хүн байгаагүй, би ямар нэг пиво, архи уугаагүй, ******* эхлээд эхнэрээрээ нурууны яс шидэж баруун талын хацар дээр нь цохисон дараа нь гэрийн гадаа цохисон бололтой эгчийн зүүн талын нүд хөхөрсөн байсан, яг цохих үед нь би байгаагүй, намайг гэрт байхад гэрийн хойно эгч орилохоор нь гараад очиход зүүн талын нүдээ дарсан, нүдний доод хэсэгт хөхрөөд хавдаж байсан юм, өөр бол цохиогүй юм харин намайг барьж аваагүй бол дахиж цохихоор байсан юм. Манай эгчийн хувьд бага зэрэг согтуу байсан, болж байгаа зүйлийг мэдэж байсан юм. Эгчийг хүргэн ах ******* яс шидэж цохиход 00 цаг өнгөрч байсан санагдаж байна, тэрнээс хойш удаагүй хүмүүс явсны дараа буюу 20 орчим минутын дараа гэрийн гадаа цохисон байсан юм. Манай хүргэн ахын хувьд эгчийг өмнө зодож, цохиж байсан удаа байхгүй юм. Манай хүргэн ахын хувьд айлын ганц хүүхэд байгаа юм, ээж нь хашаанд цуг амьдардаг, би хааяа нэг эгчийнхээр ордог юм, манай эгч, хүргэн ахтай 2006 онд анх танилцаад үерхэж байгаад 2007 онд нэг гэртээ орж хуримаа хийсэн, охин нь 2019 онд төрсөн, одоо цэцэрлэгт явдаг юм, ам бүл-3, Баянхонгор сумын 2-р баг 11-03 тоотод оршин суудаг юм. Манай хүргэн ахын хувьд өөр элдэв янзын зан байхгүй, тамхи татдаг, согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, хүний сайхан харилцдаг, гэр бүлдээ халамжтай, ах, дүү, төрөл, садан, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ажилсаг, одоо барилгын заслын ажил хийдэг хүн байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 34/
8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 745 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн баруун бугалга, баруун гарын эрхий хуруунд цус хуралт, баруун зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт / хх-ийн 39-40 / болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 сарын 03-ны өдрийн 01 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 11- 03 тоотод байрлах өөрийн гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д үйлчлэлд хамаарах хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглаж буюу “өөрийн төрсөн ээжтэй пиво уулаа" гэж түүний нүүр рүү идэж байсан нурууны ясыг шидэж баруун талын нүдний зовхи руу цохиж мөн гараараа нүүр рүү нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн баруун бугалга, баруун гарын эрхий хуруунд цус хуралт, баруун зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, Г.,*******,******* нарын мэдүүлэг, шинжээчийн 745 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-11-03 тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг 2 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 2 дугаар багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд гарсан зардлыг хэлэлцэхгүй орхиж Прокуророос уг зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овог *******ийн ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овог *******ийн ыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-11-03 тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг 2 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 2 дугаар багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* нь Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд гарсан зардлыг хэлэлцэхгүй орхиж Прокуророос уг зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ