Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч П.Отгонгэрэл, Г.Мөнх-оргил, Н.Ганхөлөг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Пүрэвээгийн Отгонгэрэл, Боржигон овгийн Ганзоригийн Мөнх-Оргил,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Баруун Засгууд Наранжаргалын Ганхөлөг нарт холбогдох эрүүгийн 2202006360448 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдох үедээ Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 1039 дүгээр байрны 28 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Пүрвээгийн Отгонгэрэл (......................),

 

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Витафит” ХХК-ийн сүүний үйлдвэрт найруулгын ажил эрхэлдэг, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, Олимл 5 дугар байрны 79 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Ганзоригийн Мөнх-Оргил (...................),

 

3. Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Эвттрак ремикон” ХХК-нд миксерийн жолоочийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59(1 дүгээр байрны 11 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Баруун Засгууд овогт Насанжаргалын Ганхөлөг (..........................),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Отгонгэрэл нь Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын хүрээний 2.5-д заасан “Улаанбаатар хот руу орох шалган нэвтрүүлэх цэгүүдэд гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” мөн хуулийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг,

Албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээний 4.2 “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх”- д заасныг тус тус зөрчиж,

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр жолооч Н.Ганхөлөгийн “Норд бенз” загварын, 21-03 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын МNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар арга хэмжээг тооцолгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд зохицуулагч цагдаа Г.Мөнх-Оргилтой бүлэглэн түүний “Хаан” банкинд эзэмшдэг 5040224541 дугаарын харилцах дансаар дамжуулан 100.000 (нэг зуун мянга( төгрөгийн хахууль авсан болох нь,

 

Шүүгдэгч Г.Мөнх-Оргил нь Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиар харьяалуулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр” заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” мөн хуулийн 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг,

Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.5-д “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх...” гэж заасныг тус тус зөрчиж,

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр жолооч Н.Ганхөлөгийн “Норд бенз” загварын, 21-03 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын МNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар арга хэмжээ тооцолгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд цагдаа П.Отгонгэрэлтэй бүлэглэн өөрийн “Хаан” банк дахь 5040224541 дугаарын харилцах дансаар 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн хахууль авсан болох нь,

 

Шүүгдэгч Э.Ганхөлөг нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр “Норд бенз” загварын, 21-03 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын МNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан арга хэмжээг авхуулахгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болох цагдаа П.Отгонгэрэл, цагдаа зохицуулагч Г.Мөнх-Оргил нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100.000 (нэг зуун мянга( төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Д.Отгонгэрэл “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр ээлжид гарсан. Мөнх-Оргил нь Хан-Уул дүүргийн замын цагдаа зохицуулагч. Би машин зогсоож шалгадаг алба хаагч биш. Ачаа тээшинд үзлэг шалгалт хийж баримтжуулаад зөрчлийг Хан-Уул дүүргийн цагдаа рүү шилжүүлдэг. Тухайн өдөр 13-14 цагийн үед хотоос хөдөө орон нутаг руу явах 5 машин ирсэн. Мөнх-Оргил зогсоосон. Би “зам чөлөөлж тавь” гээд шороон зам дээр тавиулсан. 150,000 төгрөгөөр торгоно гээд гэрчилгээг нь хураан авсан байсан. Би “багаар торгоод явуулчихгүй юу” гэсэн. Тэр жолооч нарыг Мөнх-Оргилтой уулзуулаад явсан. Тэрнээс хойш ийм зүйл болсон. Би торгууль тавьдаг албан тушаалтан биш. Зөрчлийг илрүүлээд шилжүүлж өгсөн гэв.

 

Шүүгдэгч Г.Мөнх-Оргил “...П.Отгонгэрэлийн ярьсан нь үнэн. Гэхдээ энэ жолоочоос хэн анх мөнгө нэхсэн бэ гэдэг дээр бичүүлж авсан зүйл байгаа... гэв.

 

Шүүгдэгч Н.Ганхөлөг “... Хэлэх зүйлгүй” гэв.

         

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Иргэн Н.Ганхөлөгийн эзэмшлийн “Самсунг” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай “...Гар утасны мессеж гэсэн цэс рүү орж жагсаалтыг гүйлгэж үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 52 минутад 5***6120 тоот дансанд зарлага 100.000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, үлдэгдэл 10.197,70 боллоо, гүйлгээний утга 4 ггнк гэсэн мессеж байв...” гэх тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 10-11, 174-175 дахь тал)

 

Цагдаагийн албан хаагч Г.Мөнх-Оргилоос Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ёс журмын ахлах байцаагчид тайлбар гаргасан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дахь тал),

 

Иргэн Г.Мөнх-Оргилын “Айфоне икс” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай “...Гар утасны мессеж гэсэн цэс рүү орж, жагсаалтыг гүйлгэж үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 52 минутад 5814116120 тоот данснаас орлого 100.000 төгрөгийн гүйлгээ 4 mik гэсэн утгаар түүний “Хаан” банкны 5040224511 тоот дансанд шилжин орсон. Буцаад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 21 минутад Г.Мөнх-Оргилын “Хаан” банкны данснаас 5814116120 тоот данс руу “q” гэсэн утгаар 100.000 төгрөгийн зарлага гарсан байв...” гэх тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 20-21, 172-173 дахь тал)

 

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асралт-12” нэртэй Өлзийтийн шалган нэвтрүүлэх постын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 30-37, 176-183 дахь тал)

 

Гэрч Г.Алтанбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Норд бенз” маркийн, 21-39 УНБ улсын дугаартай авто машинд 8мЗ зуурмаг ачихад машины өөрийн жинтэй нь нийлээд нийт 31 тонн хэмжээтэй болсон байсан. Машин маань өөрөө 12 тонн жинтэй юм. Багахангай дүүрэг орохын тулд Хан-Уул дүүрэгт байрлах Өлзийтийн замын постын пүүгээр орж жингээ заавал хэмжүүлээд гардаг юм. Тэр үед Ганхөлөг ч гэсэн 8мЗ хэмжээтэй зуурмаг ачсан, машины жинтэйгээ нийлээд миний машин шиг бараг 32 тонн жинтэй замын хөдөлгөөнд оролцсон. Монгол Улсад 6м3-ээс дээш хэмжээтэйг ачихыг хориглодог юм билээ. Би ажлаас гарахдаа нөгөө гурвын дараа сүүлд нь зуурмагаа ачиж гарсан учир тэд нар түрүүлээд явчихсан. Ингээд би Өлзийтийн пост дээр өдрийн 14-15 цагийн орчимд (цагийг нь нарийн санахгүй байна гэх(, ямар ч байсан үдийн хойно ирэхэд эхний гурван машин маань зогсчихсон замын цагдаа нартай уулзаад зогсож байсан. Би хоцорч очсон учир тэд нарын дунд эхэлж болсон яриаг мэдэхгүй байна. Би машинаа зогсоогоод тэд нар дээр очиход Түвшинтөрийн машины даац хэтэрсэн гээд бичиг баримтыг нь цагдаа нар хураасан гээд тэд нар зогсож байсан. Тухайн үед тэнд ажиллаж байсан цагдаа нарын нэрийг одоо санахгүй байна. Миний харснаар 3 цагдаагийн алба хаагч байсан ба бид нартай 2 цагдаагийн алба хаагч нь л уулзаж ярилцаж байсан. Харин гурав дахь цагдаа нь бид нар руу ирээгүй бөгөөд энэ асуудалд оролцоогүй, цаана нь машин шалгаад байсан. Намайг очиход 100.000 төгрөгөөр торгуулахаар болсон гэсэн яриа тэд нарын дунд гарчихсан байсан. 100.000 төгрөгийн торгуулиа цагдаа нар нь 100 хүүхдээр торгуул гэж хэлсэн юм шиг байна лээ. Намайг очиход л тийм яриа гарчихсан байсан. Тэгээд удалгүй Ганхөлөг 100.000 төгрөгийн торгуулийг нь арай залуухан цагдаатай нь уулзаж гар утсаа гаргаж ирээд яриад байсан. Би 100.000 төгрөгийн торгуулиа л өгч байна гэж бодсон. Би тэр үед Ганхөлөгийн торгуулийн мөнгөө л өгч байна гэж бодсон. Түүнээс биш цагдаагийн хувийн данс руу нь хахуулийн мөнгө өгч байна гэж ойлгоогүй. Тэгээд бид нар удалгүй хөдлөөд явсан. Харин Багахангай дүүрэгт очоод ачаагаа буулгаж байхад Ганхөлөг нь торгосон цагдаа нарыг шалгуулахаар гомдол мэдүүлчихлээ л гэж бид нарт хэлсэн. Тэгэхээр нь л би хувийн дансаараа тэр цагдаа мөнгө авсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал),

 

Гэрч Г.Түвшинтөр шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний унаж явсан “Хово” маркийн авто машины жин нь хэд болох, мөн 7м3 зуурмаг ачихаар яг хэдэн тонн хэмжээтэй болдог талаар би сайн мэдэхгүй байна, ерөнхийдөө тэд орчим л гэж багцаагаар гадарладаг. Ингээд хамгийн түрүүнд би үйлдвэрээс хөдөлж Өлзийтийн хяналтын пост дээр очсон. Очсон цагаа санахгүй байна. Постын пүү дээр очоод жинлүүлэхэд жин тонн хэтэрсэн байна гэж тэнд байсан пүүлдэг энгийн хүн нь хэлсэн. Тэгтэл цаад талаас нь замын цагдаа хүрч ирсэн. Тухайн үед машин маань яг хэчнээн тонн хэмжээтэй байсныг би анзаараагүй ба миний багцаагаар 30 орчим тонн л байсан байх. Замын цагдаа ирж миний машины гэрчилгээг хурааж аваад “замаа чөлөөлөөд зогс” гэж хэлсэн. Миний араас Ганхөлөг, түүний араас Бат-Эрдэнэ нар цувраад орж ирсэн. Харин Алтанбаяр жолооч арай сүүлд ирэх шиг болсон. Ингээд Ганхөлөг, Бат-Эрдэнэ бид гурав цагдаа дээр очсон. Ганхөлөг ах цагдаа нартай уулзаж юм ярьсан. Би цагдаа нараас жоохон зайтай зогсож байсан. Тэгтэл 1 машиныг 150.000 төгрөгөөр торгоно гэж яриад байх шиг байсан. Тэнд хоёр цагдаа байсан бөгөөд яг хэн нь тэгж хэлснийг би анзаараагүй. Тэд нарын яриаг сонсоход л тэгж ойлгогдсон. Тэгтэл нөгөө хоёр цагдаагийн арай нас ахимаг цагдаа нь Ганхөлөг ахыг “100 хүүхэд өгөөд яв” гэж хэлсэн. Тэгэхэд Ганхөлөг ах тэр цагдаагаас “100 хүүхэд гэж юу гэсэн үг вэ” гэхэд “100.000 төгрөгийг хэлж байгаа юм, бэлнээр мөнгөө өг” гэж хэлсэн. Тэгээд Ганхөлөг ах нөгөө хөгшин цагдаатай юм яриад, бэлэн мөнгө байхгүй гэж хэлээд байх шиг байсан. Гэтэл хөгшин цагдаа нь дансаар авах тухай яриад байсан ба яг тэр үед арай залуу цагдаа нь цаана нэг машин зогсоогоод шалгаад байсан. Тэгээд байж байтал хөгшин цагдаа нь миний бичиг баримтыг буцаагаад өгсөн. Би Ганхөлөгийг цагдаа нар руу мөнгө бэлнээр өгч байхыг, дансаар шилжүүлж байхыг бол хараагүй. Ганхөлөг ах дараа нь Багахангай орж байхад “цагдаа нарт 100.000 төгрөг өгсөн, ингэж мөнгө авсан талаар нь нэг газарт хэлсэн" гэж байсан. Яг ямар газарт хэлсэн гэдгийг би ойлгоогүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дахь тал),

 

Гэрч Т.Мөнхдэлгэр шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад манай жолооч Ганхөлөг миний гар утас руу залгаад “...Өлзийтийн пост дээр цагдаа зогсоочхоод явуулахгүй байна, жин тонн хэтэрсэн гээд байх юм, миксерийн жин тонн хэтэрдэг юм уу, үгүй юм уу, чи яриадах, 150.000 төгрөгөөр торгоно гээд байна...” гэж хэлээд тэр үедээ утсаа тасалсан. Тэгтэл удалгүй 10 орчим минутын дараа дахин Ганхөлөг залгахаар нь утсаа авахад нэг цагдаатай ярь гээд утсаа өгсөн. Тухайн цагдаа нь тэр үед надад нэрээ хэлж байсан, би одоо нэрийг нь санахгүй байна. Тэр цагдаа нь надаас “өөрөө юу нь билээ” гэж асуухаар нь би “менежер нь” гэдгээ хэлээд “яагаад манай машинуудыг зогсоосон юм болоо” гэхэд цагдаа “танай машинуудын арын цацруулагч байхгүй, тосгуур байхгүй, өнгө үзэмж муу байна” гэхээр нь би “манай машинууд бүрэн бус юм байхгүй, яасан юм болдоо, хэдэн төгрөгөөр торгох вэ” гэхэд “нэг машиныг 150.000 төгрөгөөр торгоно” гэж хэлэхээр нь би “наад хүмүүс чинь нэг рейсээс 50.000 төгрөгийн цалин авч байгаа хүмүүс, 150.000 төгрөгөөр торгуулахад цаана нь цалин авахгүй шүү дээ, ядаж нэг жолоочийг 20.000 төгрөгөөр торгож болохгүй юу” гэхэд нөгөө цагдаа “аан тийм юм байхгүй ээ” гэж хэлээд утсаа таслахгүй чимээгүй сонсож байгаад 10 гаран секундийн дараа утсаа тасалсан. Тэгээд манай жолооч нар эргэж залгахгүй чимээгүй болчихсон ба би ч гэсэн ажилтай байсан учир тэд нарын араас залгаж сураглахгүй байж байгаад орой 18-19 цагийн орчимд байх жолооч Түвшинтөр рүү утсаар залгаад “та нар юу болов” гэж асуухад тэрээр “аан 100.000 төгрөгөөр торгуулаад өнгөрсөн” гэж хэлсэн. Маргааш нь жолооч Ганхөлөг надад “өчигдөр 100.000 төгрөгөөр торгуулсан, нэг цагдаагийнх нь хувийн данс руу торгуулийн мөнгөө хийсэн, цагдаагийнх нь 102 дугаарын утас руу мөнгөө өгснийхөө дараа залгаж гомдол гаргасан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал),

 

Гэрч Н.Пүрэвсүрэн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай үйлдвэрийн орц нь 1м3 бетон зуурмаг нь 2380-2390 кг хооронд жинтэй байдаг. Жолооч Н.Ганхөлөг нь 21-03 УНБ улсын дугаартай “Норд бенз” авто машиндаа 8мЗ зуурмаг ачсан байсан. Тухайн машин нь хэдэн кг жинтэй байдгийг би мэдэхгүй байна. Ер нь бол Монголд бетон зуурмагийн машинд 6мЗ-аас их ачиж болохгүй гэсэн стандарт байдаг. Гэхдээ өнөөдөр амьдрал дээр энэ хэмжээгээрээ ачиж байгаа үйлдвэр, компани байхгүй. Алтанбаяр жолооч 21-39 УНБ улсын дугаартай “Норд бенз” загварын авто машиндаа 8мЗ, жолооч Түвшинтөр 61-86 УБХ улсын дугаартай “Хово” загварын авто машинд 7мЗ, жолооч Бат-Эрдэнэ 61-76 УБП улсын дугаартай “Хово” маркийн машиндаа 6мЗ бетон зуурмагийг тус тус ачсан байсан. Ер нь бол 6м3-аас их ачиж тээвэрлэлт хийж болохгүй гэдэг. Тэгэхээр манай компанийн машин, жолооч нар 1-2 мЗ хэтрэлттэй ачаад явж байсан гэсэн үг. Харин энэ нь машиныхаа жинтэй нийт хэчнээн тонн болдгийг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал),

 

Гэрч Г.Оюунбат мөрөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үүрэг гүйцэтгэж байхад 14 цагийн орчимд би Улаанбаатар хот руу орох талд машин зогсоогоод шалгаж байхад Отгонгэрэл, Хан-Уул дүүргийн замын цагдаа нар хот руу орох талд бетон зуурмаг ачсан 4 миксер машиныг зогсоогоод замын хажуу руу шахаад зогсож байсан. П.Отгонгэрэл нь хэв журмын цагдаа учраас том машин зогсоогоод шалгаад байдаггүй учир би түүнээс “яагаад зогсоогоо вэ, явуулаач” гэхэд тэрээр “би зогсоогоогүй, Хан-Уул дүүргийн замын цагдаа зогсоосон” гэхээр нь би дотроо замын цагдаа торгууль хийх гэж байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн. Би хот руу орох хөдөлгөөнд хяналт тавьж байхад нэг хүнд даацын машин ирэхээр нь бүртгэх гээд пост руу жолоочийг нь дагуулаад орсон. Тэгээд бүртгээд гараад ирэхэд нөгөө миксерүүд явсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал)

 

Гэрч Ё.Батхишиг мөрөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хавтаст хэргээс П.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил гэх хүмүүсийн иргэний үнэмлэхийн лавлагааны зургийг харлаа. Энэ хоёр хүнийг өмнө нь харсан, зүс таних л хүмүүс байна. Бодвол постод цуг гардаг байсан цагдаа нар байх, нэрийг нь бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас(,

 

Яллагдагч П.Отгонгэрэлийн “...Тухайн үед би Г.Мөнх-Оргилыг мөнгө, төгрөг авсныг мэдээгүй байж байгаад сүүлд буюу ёс журмын эргүүл дээр очсоны дараа мэдсэн. Би тэр Мөнх-Оргилын авсан мөнгөнөөс нэг ширхэг тамхи, хоол авхуулаагүй ба энэ талаар өөрөө ч мэдэж байгаа. Зөрчил гаргасан жолоочийг бэлэн бусаар торгоод явуулсныг ч мэдээгүй. Би тэр 100.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй шүү дээ. Эцэст нь ийм зүйл болно гэж мэдсэнгүй. ...Би жолоочид багаар торгуулаад явчихгүй юу даа, наад цагдаатайгаа л уулзаад шийд гэж хэлсэн болохоос Мөнх-Оргилд 100.000 төгрөг өгөөд яв гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

Яллагдагч Г.Мөнх-Оргилын “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн. Одоо яллагдагчаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

Яллагдагч Н.Ганхөлөгийн “...Би тухайн 100.000 төгрөгийг цагдаагийн албан хаагч болох Мөнх-Оргилын данс руу өөрийн гаргасан зөрчилд торгуулж байгаа гэж л шилжүүлсэн. Түүнээс “Эвттрак ремикон” ХХК болон тухайн үед цуг явж байсан жолооч Алтанбаяр, Түвшинтөр, Бат-Эрдэнэ нарын өмнөөс тэр мөнгийг өгөөгүй. Тухайн үед цагдаа 100.000 төгрөг өгчих гэхээр нь би өөрөө мөнгийг өгсөн. Бусад жолооч нар намайг өгчих, дараа нь өгье гэх зэрэг зүйлийг яриагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

Стандарт, хэмжил зүйн газраас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01(969 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын МИЗ 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” (1-р хавтаст хэргийн 77-86 дахь тал),

 

Зам, тээврийн хөгжлийн төвөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/1275 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн авто пүүний программын мэдээлэл, тухайн өдрийн рапортын дэвтрийн хуулбар, цагийн хуваарь (1 дүгээр хавтаст хэргийн 88-100 дахь тал),

 

Н.Ганхөлөг, Г.Мөнх-Оргил, П.Отгонгэрэл нарын эзэмшдэг гар утасны дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 102-109 дэх тал),

Г.Мөнх-Оргилын “Хаан” банкинд эзэмшдэг 5040224541 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 101-113 дахь тал),

Насанжаргалын Ганхөлөгийн “Хаан” банкинд эзэмшдэг 5814116120 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал),

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/161 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт “...Г.Мөнх-Оргилыг ажилд авсан тухай...” (1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал),

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай “...Ганзоригийн Мөнх-Оргилыг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчийн албан тушаалын сул орон тоонд шилжүүлэн томилсон...” тушаалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал),

Төрийн тусгай албан хаагч буюу цагдаа зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 138-141 дахь тал),

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/141 дугаартай “Цагдаагийн дэд ахлагч Г.Мөнх-Оргилыг албанаас халах тухай” тушаалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал),

 

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдын ажлын хуваарь “...Өлзийтийн шинэ товчоо д/а Г.Мөнх-Оргил...” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дахь тал),

Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоо бүхий хуудас, “...Өлзийт Асралт-12 а/ч П.Отгонгэрэл...” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал),

Экологийн цагдаагийн албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б(40 дугаартай “Ажилд томилж, цалингийн зэрэглэл, шатлал, нэмэгдлийг тооцож олгох тухай” тушаал, уг тушаалын хавсралт “...П.Отгонгэрэлийг ажилд томилох тухай...” (1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал),

Төрийн тусгай албан хаагч буюу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаагийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 152-156 дахь тал),

Экологийн цагдаагийн албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/62 дугаартай “Цагдаагийн ахлагч П.Отгонгэрэлд сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 159 дахь тал),

 

Иргэд, аж ахуй нэгж байгууллагаас албан хаагчийн талаар гаргасан гомдол, мэдээлэл шалгалтын явц, үр дүнгийн хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 164, 219 дэх тал),

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1-200 дугаартай “Албаны шалгалтын дүнгийн талаарх” танилцуулга (1 дүгээр хавтаст хэргийн 165-171 дэхь тал),

 

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10-2/3271 дугаартай албан бичгээр ирүүлсэн албаны шалгалт явуулсан талаарх материал (2 дугаар хавтаст хэргийн 49-161 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч П.Отгонгэрэл, нь Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын хүрээний 2.5-д заасан “Улаанбаатар хот руу орох шалган нэвтрүүлэх цэгүүдэд гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” мөн хуулийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг,

Албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээний 4.2 “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх”- д заасныг тус тус зөрчиж,

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр жолооч Н.Ганхөлөгийн “Норд бенз” загварын, 21-03 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын МNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар арга хэмжээг тооцолгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд зохицуулагч цагдаа Г.Мөнх-Оргилтой бүлэглэн түүний “Хаан” банкинд эзэмшдэг 5040224541 дугаарын харилцах дансаар дамжуулан 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн хахууль авсан болох нь,

Шүүгдэгч Г.Мөнх-Оргил нь Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиар харьяалуулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр” заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” мөн хуулийн 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг,

Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.5-д “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх...” гэж заасныг тус тус зөрчиж,

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр жолооч Н.Ганхөлөгийн “Норд бенз” загварын, 21-03 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын МNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар арга хэмжээ тооцолгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд цагдаа П.Отгонгэрэлтэй бүлэглэн өөрийн “Хаан” банк дахь 5040224541 дугаарын харилцах дансаар 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт аваагдсан гэрч Г.Алтанбаяр, Г.Түвшинтөр, Т.Мөнхдэлгэр нарын болон шүүгдэгч Н.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил нарын мэдүүлгүүд, Цагдаагийн албан хаагч Г.Мөнх-Оргилоос Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ёс журмын ахлах байцаагчид тайлбар гаргасан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дахь тал),

Иргэн Г.Мөнх-Оргилын “Айфоне икс” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай “...Гар утасны мессеж гэсэн цэс рүү орж, жагсаалтыг гүйлгэж үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 52 минутад 5814116120 тоот данснаас орлого 100.000 төгрөгийн гүйлгээ 4 mik гэсэн утгаар түүний “Хаан” банкны 5040224511 тоот дансанд шилжин орсон. Буцаад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 21 минутад Г.Мөнх-Оргилын “Хаан” банкны данснаас 5814116120 тоот данс руу “q” гэсэн утгаар 100.000 төгрөгийн зарлага гарсан байв...” гэх тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 20-21, 172-173 дахь тал)

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асралт-12” нэртэй Өлзийтийн шалган нэвтрүүлэх постын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 30-37, 176-183 дахь тал)

Г.Мөнх-Оргилын “Хаан” банкинд эзэмшдэг 5040224541 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 101-113 дахь тал),

Насанжаргалын Ганхөлөгийн “Хаан” банкинд эзэмшдэг 5814116120 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал),

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/161 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт “...Г.Мөнх-Оргилыг ажилд авсан тухай...” (1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал),

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай “...Ганзоригийн Мөнх-Оргилыг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчийн албан тушаалын сул орон тоонд шилжүүлэн томилсон...” тушаалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал),

Төрийн тусгай албан хаагч буюу цагдаа зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 138-141 дахь тал),

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдын ажлын хуваарь “...Өлзийтийн шинэ товчоо д/а Г.Мөнх-Оргил...” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дахь тал),

Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоо бүхий хуудас, “...Өлзийт Асралт-12 а/ч П.Отгонгэрэл...” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал),

Экологийн цагдаагийн албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай “Ажилд томилж, цалингийн зэрэглэл, шатлал, нэмэгдлийг тооцож олгох тухай” тушаал, уг тушаалын хавсралт “...П.Отгонгэрэлийг ажилд томилох тухай...” (1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал),

Төрийн тусгай албан хаагч буюу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаагийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 152-156 дахь тал),

Иргэд, аж ахуй нэгж байгууллагаас албан хаагчийн талаар гаргасан гомдол, мэдээлэл шалгалтын явц, үр дүнгийн хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 164, 219 дэх тал),

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1-200 дугаартай “Албаны шалгалтын дүнгийн талаарх” танилцуулга (1 дүгээр хавтаст хэргийн 165-171 дэхь тал),

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10-2/3271 дугаартай албан бичгээр ирүүлсэн албаны шалгалт явуулсан талаарх материал (2 дугаар хавтаст хэргийн 49-161 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын дагуу өөрийн эрхэлж байгаа албан тушаалын эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхээс татгалзаж, өөртөө шууд эд материалын болон материаллаг бус ямар нэгэн ашиг олохыг хэлэх бөгөөд энэ гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгэж байгаа этгээдүүдийн тус бүрийн үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, өөр хоорондоо харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нь нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт бүлэглэн үйлдсэн болох бөгөөд гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх ба оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй эс үйлдэхгүйгээр илэрдэг.

 

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг нийтийн албан тушаалтад хамаарахаар хуульчилсан.

Үүнд ...Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...гэжээ,

 

Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээг хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тул шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол хүндрүүлнэ.

 

Шүүгдэгч П.Отгонгэрэл, нь Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын хүрээний 2.5-д заасан “Улаанбаатар хот руу орох шалган нэвтрүүлэх цэгүүдэд гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” мөн хуулийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг,

Албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээний 4.2 “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх”- д заасныг тус тус зөрчиж,

Шүүгдэгч Г.Мөнх-Оргил нь Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиар харьяалуулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр” заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” мөн хуулийн 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг,

Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.5-д “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх...” гэж заасныг тус тус зөрчиж,

бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр жолооч Н.Ганхөлөгийн “Норд бенз” загварын, 21-03 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын МNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар арга хэмжээ тооцолгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд “Хаан” банк дахь 5040224541 дугаарын харилцах дансаар 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн хахууль авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

1.2 Шүүгдэгч Э.Ганхөлөг нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр “Норд бенз” загварын, 21-03 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын МNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан арга хэмжээг авхуулахгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болох цагдаа П.Отгонгэрэл, цагдаа зохицуулагч Г.Мөнх-Оргил нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт аваагдсан гэрч Г.Алтанбаяр, Г.Түвшинтөр, Т.Мөнхдэлгэр нарын болон шүүгдэгч Н.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил нарын мэдүүлгүүд, Цагдаагийн албан хаагч Г.Мөнх-Оргилоос Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ёс журмын ахлах байцаагчид тайлбар гаргасан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дахь тал),

Иргэн Г.Мөнх-Оргилын “Айфоне икс” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай “...Гар утасны мессеж гэсэн цэс рүү орж, жагсаалтыг гүйлгэж үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 52 минутад 5814116120 тоот данснаас орлого 100.000 төгрөгийн гүйлгээ 4 mik гэсэн утгаар түүний “Хаан” банкны 5040224511 тоот дансанд шилжин орсон. Буцаад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 21 минутад Г.Мөнх-Оргилын “Хаан” банкны данснаас 5814116120 тоот данс руу “q” гэсэн утгаар 100.000 төгрөгийн зарлага гарсан байв...” гэх тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 20-21, 172-173 дахь тал)

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асралт-12” нэртэй Өлзийтийн шалган нэвтрүүлэх постын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 30-37, 176-183 дахь тал)

Г.Мөнх-Оргилын “Хаан” банкинд эзэмшдэг 5040224541 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 101-113 дахь тал),

Насанжаргалын Ганхөлөгийн “Хаан” банкинд эзэмшдэг 5814116120 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хахууль өгөх гэмт хэрэг гэж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсөх бөгөөд хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд албан тушаалыг эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Пүрэвээгийн Отгонгэрэл, Боржигон овгийн Ганзоригийн Мөнх-Оргил,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Баруун Засгууд Наранжаргалын Ганхөлөг нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил, Н.Ганхөлөг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж заасан бөгөөд уг хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёроос таван жил хүртэл...” гэснийг “...нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил...” гэж,

/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах 1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж өөрчилсөн буюу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн,

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан бөгөөд уг хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” гэснийг ялын санкцыг хүчингүй болгон өөрчилсөн буюу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байна.

 

Шүүгдэгч П.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил нарын үйлдсэн “Хахууль авах” гэмт хэрэг нь 2022 оны 9 дүгээр сарын 15-нд өдөр үйлдэгдсэн,

Шүүгдэгч Н.Ганхөлөгийн үйлдсэн “Хахуул өгөх” гэмт хэрэг нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хууль буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй.

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүгдэгч П.Отгонгэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Ганхөлөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орсон өөрчлөлтөөр 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байхгүй болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил нарт мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 6 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Н.Ганхөлөгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 3 сараас дээш хугацаанд биелүүлэх саналтай... гэжээ

 

Шүүгдэгч Н.Ганхөлөг: Бусдад авлига өгснөө хүлээн зөвшөөрч байгаа тул ялыг хүлээн зөвшөөрч байна гэж,

Шүүгдэгч Г.Мөнх-Оргил: Цагдаагийн албанд буцаж орно гэж бодож байгаа тул энэ тал дээр анхаарч өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох ялын хэмжээг багасгаж 10,000,000 төгрөгөөр торгож өгнө үү гэж,

Шүүгдэгч П.Отгонгэрэл: Торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

2. Шүүгдэгч Б.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил, Н.Ганхөлөг нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгч П.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил, Н.Ганхөлөг нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хамтран оролцсон байдал, гэмт хэргийн улмаас хахуульд авсан мөнгөний хэмжээ болон тэдний ар гэрийн байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвээгийн Отгонгэрэлийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Ганзоригийн Мөнх-Оргилыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баруун Засгууд Наранжаргалын Ганхөлөгийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил нарт 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялаар,

- шүүгдэгч Н.Ганхөлөгт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 02 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Ганхөлөгийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар, хассан нэмэгдэл ялыг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил, Н.Ганхөлөг оногдуулсан торгуулийн ял, эрх хассан нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Шүүгдэгч нарын үйлдсэн хахууль авах, өгөх гэмт хэргийн улмаас хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчигдсөн, төрд итгэх иргэд, олон нийтийн итгэл алдагдах хор уршиг учирсан байна.

Шүүгдэгч Г.Мөнх-Оргил, П.Отгонгэрэл нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого хахуульд авсан гэх 100,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2202006360448 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил, Н.Ганхөлөг нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрвээгийн Отгонгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Боржигон овогт Ганзоригийн Мөнх-Оргилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Баруун Засгууд овогт Насанжаргалын Ганхөлөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвээгийн Отгонгэрэлийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Ганзоригийн Мөнх-Оргилыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баруун Засгууд Наранжаргалын Ганхөлөгийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил нарт 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялаар,

- шүүгдэгч Н.Ганхөлөгт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 02 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар,

- шүүгдэгч Н.Ганхөлөгийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар, хассан нэмэгдэл ялыг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил нараас 100.000 (нэг зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн улсын орлого болгосугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил, Н.Ганхөлөг оногдуулсан торгуулийн ял, эрх хассан нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Отгонгэрэл, Г.Мөнх-Оргил, Н.Ганхөлөг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ