| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00202/И |
| Дугаар | 202 |
| Огноо | 2019-06-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 202
| 2019 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 104/ШШ2019/00202 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, дугаар байрны тоотод оршин суух, ******* Н.О /РД:**********/
Хариуцагч: *******,*******од оршин суух, С.Н /РД:**********/-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.Н нэхэмжлэгч Н.Оаас хуваарьт хөрөнгө болох 41.000.000 төгрөгийн үнэтэй,*******,*******,*******,******* орон сууц, 40.000.000 төгрөгийн үнэтэй,*******,, орон сууц, 40.000.000 төгрөгийн үнэтэй, *******, орон сууц, 8.200.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартай, ийн автомашин, 1.450.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартайийн мотоцикл, 3.500.000 төгрөгийн үнэтэй, маркийн мотоцикл, дээрх орон сууцанд байгаа нийт 5.883.000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг биет байдлаар гаргуулах, бусдад зээлдүүлсэн 17.000.000 төгрөг, данснаас авсан 16.200.000 төгрөг, орон сууцны хөлс 1.700.000 төгрөг, бэлнээр авсан 900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, өмгөөлөгч , , хариуцагч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч , орчуулагч Д.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О, өмгөөлөгч , нар нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2014 оны 3 дугаар сард Герман улс руу явсан. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлд хүүхэд асрагч, бусад цагаар нь нохой салхилуулах ажил хийж цагийн 10-15 евро авдаг байсан. Би мөнгөө хүнээр дамжуулан явуулаад эгч т хадгалуулсан.
Би 2015 оны 8 дугаар сард ад ажиллаж байхдаа С.Нтэй танилцаж, 2016 оны 02 дугаар сараас үерхэж, 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. С.Н ажил хийдэггүй байсан учир би байр, тог, усны зардал болох 160 еврог сар бүр төлдөг байсан. Харин С.Н ажилгүйдлийн тэтгэмжээрээ өөрийн сонирхолтой тоног төхөөрөмжөө худалдан авч байсан.
Би 2017 оны 02 дугаар сард Монгол улсад буцаж ирсэн. Харин С.Н улс руу явж өөр хүүхэнтэй болсон. Гэтэл хэсэг хугацааны дараа над руу яриад “би чамд хайртай хоёулаа уулзъя” гэсэн. Би түүнд хайртай учир уучилсан. С.Н санал болгосон тул Итали, Серби, Тайланд зэрэг улсаар хамтдаа аялсан. Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсдаа ирээд жуулчны баазад сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажил хийсэн. С.Н 2017 оны 7 дугаар сард надтай утсаар яриад “ Монголд амьдарна...надтай сууна” гэсэн.
Бид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд С.Н намайг гэрээс гаргадаггүй, ажил хийлгэдэггүй байсан. Учир нь эр, эмийн харьцаанд орохгүй удаан байж чадахгүй гэдэг. Харин ажилдаа явах юм бол найз охин, эсвэл охин дүүгээ үлдээхийг шаарддаг. Мөн бүдүүн, жирэмсэн болж болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Эр, эмийн харьцааг группээр хийхийг шаардаж бэлгийн зүй бус хандлага гаргадаг. Ер нь С.Нийн хүссэнээр байхгүй бол маш их уурладаг. Мөн надад гар хүрэх болсон. Би С.Нийг аль болох уурлуулахгүй байхыг хичээдэг байсан.
2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манайд найз охин ирж бид хамтдаа вино ууж ярилцаж суусан. Гэтэл С.Н “би групп секс хийж үзмээр байна” гэж хэлсэн. Үүнээс болж бид маргасан. С.Н намайг цохиж, үстээд гэрээсээ хөөж гаргасан. Маргааш нь С.Н өөр эмэгтэйг гэртээ авчирсан байсан. Би С.Нтэй эв зүйгээ олох зорилгоор утсаар ярихад “...чи хүсвэл ирж болно. Харин энэ эмэгтэйтэй маргалдах юм бол чамайг дахиад гэрээсээ хөөнө шүү” гэж хэлсэн.
Түүнээс хойш тус тусдаа амьдарч байна. С.Н нь тусдаа амьдрах хугацаанд биеэ үнэлэгч хүртэл авсан байсан. Энэ тухайгаа надад хэлсэн. Иймд би түүнийг дахин уучилж хамт амьдарч чадахгүй. Эвлэрэх хүсэлгүй тул эвлэрүүлэн зуучлагчид хандахгүй шууд гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд С.Н өөрийн орон сууцаа зарж, 65.000 евротой ирсэн. Би гэр бүл болсон учир хамтран амьдрахаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан. Бид тухайн үед ярилцаад үл хөдлөх хөрөнгөндөө өндөр татвар төлөхгүйн тулд ганц миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлж гэрчилгээг авсан. Би уг эд хөрөнгийг авахад өөрийн цуглуулж байсан 55.000.000 төгрөгийг эгчээсээ авч оролцуулсан. Гэр бүл болсоноос хойш бий болсон эд хөрөнгө бидний дундын хөрөнгө гэж үзэж байгаа ч өөрийн оруулсан хөрөнгөд тохируулан 40.000.000 төгрөгийн үнэтэй,*******,, орон сууц, 8.200.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартай, ийн автомашин, 3.500.000 төгрөгийн үнэтэй, маркийн мотоциклийг авах хүсэлтэй байна. Бусад орон сууц болон гэрийн тавилгын талаар авна гэж маргахгүй.
Хариуцагч С.Н өөрийн хуваарьт мөнгөнөөсөө ахуйн хэрэгцээнд зарцуулах зорилгоор миний нэр дээрх ,ны дансанд мөнгө байршуулсан. Бид хамтын хэрэгцээгээ уг мөнгөөр хангаж байсан. С.Н бусад мөнгөө өөрөө авч гэртээ нуусан. Би энэ талаар сайн мэдэхгүй. Иймд 16.200.000 төгрөгөөс 8.100.000 төгрөгийг түүнд өгөхөд татгалзах зүйлгүй.
Мөн бид амжиргааны эх үүсвэрээ олох зорилгоор*******,, орон сууц,*******,*******,*******,******* орон сууцыг худалдан авч, тохижуулан бусдад хөлсөлж байсан. Уг мөнгийг хамтын хэрэгцээндээ зарцуулсан. Бид тусдаа амьдарсан хугацаанд орж ирсэн хөлс болох 1.700.000 төгрөгийг өгч болно.
Харин 1.450.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартайийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баттөрд 1.200.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгө 16.200.000 төгрөгт орсон байгаа. С.Н энэ талаар мэднэ. Иймд уг мотоцикл надад байхгүй.
Мөн би д 7.000.000 төгрөгийг зээлсэн. 2018 оны 7 сард С.Нийн төрсөн өдөр болоход 3.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Уг мөнгийг түүний төрсөн өдөрт зарцуулсан. 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөгийг миний дансаар шилжүүлж өгсөн. надаас 23 удаагийн үйлдлээр мөнгө аваагүй. Гадаад явах зорилгоор надаас мөнгө авч дансандаа оруулж гаргаж байсан.
Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тай зээлийн гэрээ байгуулсан ч хариуцагч С.Н 10.000.000 төгрөгөө өөрөө зээлсэн. Иймд надад уг мөнгөний асуудал хамаагүй. Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртэй очсон. Гэхдээ 900.000 төгрөг аваагүй гэв.
Хариуцагч С.Н, өмгөөлөгч нар хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Н.Отай 2016 онд ад танилцсан. Би түүнийг өөрийн зардлаар дагуулж олон орноор аялсан. Түүнд хайртай учир хамт амьдрахаар ад байсан үл хөдлөх хөрөнгөө 100.000 еврогоор зараад 65.000 евротой Монгол улсад 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирсэн.
Бид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамт амьдарч ахуйн хэрэгцээндээ хэрэглэх зорилгоор өөрийн хөрөнгөөр *******, орон сууц, улсын дугаартай, ийн автомашин, маркийн мотоцикл, улсын дугаартайийн мотоцикл, тавилга зэргийг авсан.
Мөн*******,, орон сууц,*******,*******,*******,******* орон сууцыг авч бусдад сарын 450.000-500.000 төгрөгөөр хөлсөлж байсан. Бид хамт амьдрах хугацаанд Н.О ажил хийж байгаагүй зөвхөн миний мөнгөөр авсан эд зүйлээс олсон орлого болон мөнгөөр амьдарч байсан. Гэтэл Н.О болон түүний эгч нар эд хөрөнгө худалдаж авахад 55.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулсан гэж худал мэдүүлж байна. Тэдэнд энэ талаар нотлох баримт байхгүй. Мөн амьдралын өртөг өндөртэй газар бага хэмжээний цалин авч ажиллаж байсан хүн ийм хэмжээний мөнгө хуримтлуулах боломжгүй.
Харин би хөрөнгөө өөрийн нэр дээр бүртгүүлээгүй учир нь Н.О гадаадын иргэн үл хөдлөх хөрөнгө авбал өндөр татвар төлдөг гэсэн. Би түүнд итгээд бүх хөрөнгөө нэр дээр нь болгосон. Мөн түүний ,ан дахь дансанд мөнгөө хийж хамтран зарцуулж байсан. Тодорхой хэмжээний мөнгийг авч, гэртээ номныхоо завсар хадгалсан. Энэ талаар Н.О сайн мэддэг. Одоо дансанд 16.200.000 төгрөг байх ёстойгоос 1.700 төгрөг үлдсэн байна. Би түүнд хайртай учир юу ч нууж байгаагүй. Гэрт Н.Оын эгч, дүү, найз нөхөд ирсэн үед сайн хандаж байсан. Гэтэл Н.О намайг муу хүн болгох гэж худал хэлж байна. Би түүнд гар хүрч үзээгүй. Мөн эр, эмийн харьцааны талаар гаж үйлдэл хийхийг шаардаж байгаагүй. Дүү болон найз охинтой нь унтах санаа бодол байхгүй. Би биеэ үнэлэгч хүүхэн болон өөр ямар нэгэн хүнтэй эр, эмийн харьцаанд ороогүй. Харин Н.Оын зан ааш өөрчлөгдөж харддаг болсон. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрт ирж миний цүнхнээс 900.000 төгрөг хулгайлж аваад гарахдаа над руу газ цацаж нүдийг гэмтээсэн. Энэ асуудлаар цагдаад шалгагдаж байгаа. Гэхдээ би түүнд хайртай учир миний хөрөнгийг өгөөд эвлэрч хамт амьдрах санал тавьсан боловч зөвшөөрөөгүй.
Би энэ бүх хөрөнгийг түүнтэй хамт амьдрах зорилгоор авсан. Харин Н.Оын бүх үйлдлийг харахад надад хайргүй. Зөвхөн миний мөнгөнд болж суусан байна гэж ойлголоо. Одоо би түүнтэй эвлэрч хамт амьдрах хүсэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч С.Н өөрийн мөнгөөр бүх эд хөрөнгийг авсан тул түүний хуваарьт хөрөнгө. Мөн уг эд хөрөнгө бий болоход Н.О хөдөлмөр болон хөрөнгөөрөө оролцоогүй тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4.-д зааснаар түүнд ногдох эд хөрөнгийг олгохгүй байх үндэслэлтэй. Мөн Н.О худал хэлж С.Нийн хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.
Иймд Н.Оаас 183.600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ өөрчилж хуваарьт хөрөнгө болох 41.000.000 төгрөгийн үнэтэй,*******,*******,*******,******* орон сууц, зурагтын тавиур, хуучин буйдан нийт 150.000 төгрөг, хөргөгч 150.000 төгрөг, хуучин угаалгын машин 60.000 төгрөг, гал тогооны тавилга 450.000 төгрөг, угаалгын өрөөний тохижуулалт 200.000 төгрөг, хувьцасны өлгүүр, гишгүүр, дулаалга, кабел, залгуур, гэрэл унтраалга 100.000 төгрөг, нийт 1.110.000 төгрөг, 40.000.000 төгрөгийн үнэтэй,*******,, орон сууц, 40.000.000 төгрөгийн үнэтэй, *******, орон сууц, гал тогооны өрөөний ком 600.000 төгрөг, ор, матрас 450.000 төгрөг, буйдан 450.000 төгрөг, зурагт 1.349.000 төгрөг, хөргөгч 649.000 төгрөг, плитка 145.000 төгрөг, шарах шүүгээ 150.000 төгрөг, хиншүү сорогч 100.000 төгрөг, ванны өрөөний халаагуур 180.000 төгрөг, угаалгын машин 500.000 төгрөг, тоос сорогч 200.00 төгрөг, нийт 4.773.000 төгрөг, 8.200.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартай, ийн автомашин, 1.450.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартайийн мотоцикл, 3.500.000 төгрөгийн үнэтэй, маркийн мотоциклийг биет байдлаар, дансанд байсан 16.200.000 төгрөг, бусдад орон сууц хөлсөлсөн хөлс 1.700.000 төгрөг, зөвшөөрөлгүй бэлнээр авсан 900.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Мөн бусдад зээлсэн мөнгөний хувьд гэвэл, Н.О 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр миний хадгаламжинд байсан мөнгөнөөс д 10.000.000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг Н.О өөрөө аас олж авах ёстой. Н.О дүү д 23 удаагийн үйлдлээр “Хаан банк” ХХК-ийн 5064102044 тоот дансанд нийт 9.620.000 төгрөг шилжүүлсэн байсан. Гэхдээ 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Н.О 1.450.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартайийн мотоциклийг н.Баттөрд 1.200.000 төгрөгөөр зарсан гэж худал ярьж байна. Уг хөрөнгө одоо түүний нэр дээр байгаа. Хэрэв С.Нийн зөвшөөрөлгүй зарсан бол хохирлыг хариуцах ёстой.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О хариуцагч С.Нт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Харин хариуцагч С.Н нэхэмжлэгч Н.Оаас 183.600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өөрчилж хуваарьт хөрөнгө болох 41.000.000 төгрөгийн үнэтэй,*******,*******,*******,******* орон сууц, зурагтын тавиур, хуучин буйдан нийт 150.000 төгрөг, хөргөгч 150.000 төгрөг, хуучин угаалгын машин 60.000 төгрөг, гал тогооны тавилга 450.000 төгрөг, угаалгын өрөөний тохижуулалт 200.000 төгрөг, хувьцасны өлгүүр, гишгүүр, дулаалга, кабел, залгуур, гэрэл унтраалга 100.000 төгрөг, нийт 1.110.000 төгрөг, 40.000.000 төгрөгийн үнэтэй,*******,, орон сууц, 40.000.000 төгрөгийн үнэтэй, *******, орон сууц, гал тогооны өрөөний ком 600.000 төгрөг, ор, матрас 450.000 төгрөг, буйдан 450.000 төгрөг, зурагт 1.349.000 төгрөг, хөргөгч 649.000 төгрөг, плитка 145.000 төгрөг, шарах шүүгээ 150.000 төгрөг, хиншүү сорогч 100.000 төгрөг, ванны өрөөний халаагуур 180.000 төгрөг, угаалгын машин 500.000 төгрөг, тоос сорогч 200.00 төгрөг, нийт 4.773.000 төгрөг, 8.200.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартай, ийн автомашин, 1.450.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартайийн мотоцикл, 3.500.000 төгрөгийн үнэтэй, маркийн мотоциклийг биет байдлаар, д зээлсэн 10.000.000 төгрөг, д зээлсэн 7.000.000 төгрөг, дансанд байсан 16.200.000 төгрөг, орон сууцны хөлс 1.700.000 төгрөг, зөвшөөрөлгүй авсан 900.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч Н.О шүүх хуралдааны шатанд сөрөг нэхэмжлэлээс 40.000.000 төгрөгийн үнэтэй,*******,, орон сууц, 8.200.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартай, ийн автомашин, 3.500.000 төгрөгийн үнэтэй, маркийн мотоциклийг биет байдлаар авах, өөрийн эзэмшил данснаас хамтын хэрэгцээнд зарцуулж байсан нийт 16.200.000 төгрөгөөс 8.100.000 төгрөгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гэж, д зээлсэн 7.000.000 төгрөгийг буцаан авсан, би тай зээлийн гэрээг байгуулсан ч хариуцагч С.Н 10.000.000 төгрөг зээлсэн, 900.000 төгрөг аваагүй, 1.450.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартайийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр н.Баттөрд 1.200.000 төгрөгөөр зарсан мөнгө нь 16.200.000 төгрөгт орсон гэж маргасан. Харин бусад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.
Зохигчид гэрлэлт цуцлуулах болон хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй.
Шүүх зохигчдын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртлэх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд гэрлэлт цуцлуулах хүсэлтийг үндэслэн захиргааны журмаар бүртгэлийн байгууллага цуцалдаг.
Харин зохигчид үр хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн ч эд хөрөнгийн маргаантай тул нэхэмжлэгч Н.Оын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 192 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авсан.
Мөн нэхэмжлэгч Н.О гэр бүлийн байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэрлэлтээ цуцлуулах болсон үндэслэлийг нэхэмжлэлдээ дурдаж, баримтаар хариуцагч С.Н бусдын биед гэмтэл учруулахгүйгээр халдсан, эд хөрөнгийг устгасан зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэвэр, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандан сэтгэл зүйн зөвөлгөө авч үйлчлүүлж байгаа тухай тодорхойлолыг өгсөн тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн болно.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Н.О, хариуцагч С.Н нар 2015 оны 8 дугаар сард танилцаж, хайр сэтгэлийн үндсэн дээр, сайн дураар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсад гэрлэлтээ батлуулан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хамт амьдарсан нь гэрлэгчдийн 1199000233 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шүүх хуралдааны шатанд зохигчдын өгсөн “...бие биедээ хайртай байсан...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр маргалдсан...гэрээс хөөсөн” гэх тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5/
Нэхэмжлэгч Н.О гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ “...группээр эр, эмийн харьцаанд орох, өөрийн эзгүйд найз болон охин дүүгээ үлдээхийг шаардах зэрэг бэлгийн зүй бус хандлага гаргасан...тусдаа амьдрах хугацаанд өөр бусадтай эр, эмийн харьцаанд орсон...эрх чөлөөнд халдсан...сэтгэл санааны дарамтад оруулсан” гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Харин хариуцагч С.Н “...намайг муухай зан араншинтай гаж буруу зуршилтай болгох гэж худал мэдүүлж байна...өөрөө миний эрх чөлөөнд халдаж над руу газ цацсан, мөнгийг минь хулгайлсан...энэ хүн миний мөнгөнд болж суусан байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл, зохигчдын гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас бус хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байна.
Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах, эвлэрүүлэн зуучлагчид хандах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд удаа дараа санал болгож байсан ч нэхэмжлэгч Н.О татгалзсан. Хариуцагч С.Н бүх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгсөн тохиолдолд эвлэрэх боломжтой гэж байгааг эвлэрэх идэвхтэй үйлдэл гаргасан гэж үзэхээргүй байх тул шүүх зохигчдыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүх Монгол улсын хуулиар зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэхэд Монгол улсын олон улсын гэрээг зөрчөөгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О, хариуцагч С.Н нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Шүүх хариуцагч С.Нийн сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дүгнэлт хийлээ.
Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрддэг. /Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1/
Харин гэрлэгчид гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрхээ хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлээгүй тохиолдолд гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байхаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 127 дугаар зүйлийн 127.1.1.-д заасан.
Хариуцагч С.Н нь ад амьдарч байх хугацаандаа эзэмшсэн мэргэжил, сонирхлын дагуу ажиллаж байсан, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцаа 100.000 еврогоор зарсан, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр 65.000 евротой орж ирсэн, Н.Оаас шаардаж байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг өөрийн мөнгөөр авсан, нэхэмжлэгч Н.О хамт амьдрах хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, 55.000.000 төгрөгтэй байгаагүй зэргийг түүний нэр дээрх “ банк” ХХК-ийн харилцах данс, “” ХХК-ийн хадгаламжийн дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй гүйлгээний лавлагаа болон хөрөнгийн эх үүсвэр, өөрийн хувийн байдлаа тодорхойлсон /1 дүгээр хавтас, хуудас-70-83, 143-167, 2 дугаар хавтас, хуудас-27-32/ баримтаар нотолсон.
Харин нэхэмжлэгч Н.О хариуцагч С.Нтэй гэр бүл болохоос өмнө хөдөлмөр эрхэлж байсангаа “Экстратур” ХХК-ийн тодорхойлолт, “Нью жуулчин турс” ХХК-ийн тодорхойлолт, “Хиддэн Монголиа” ХХК-ийн тодорхойлолтоор нотолсон ч нэр дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг авахад оруулсан гэх 55.000.000 төгрөгийн эх үүсвэр нь гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдохгүй байна гэж үнэллээ.
Тухайлбал, гэрч “...нэхэмжлэгч Н.О Герман, ад хэдэн төгрөгийн цалин, хөлс авч байсан талаар тодорхой мэдэхгүй” гэсэн, гэрч “...гадаадад ажиллаж байхдаа сардаа 800 еврог хүнээр дамжуулан явуулдаг байсан. Энэ мөнгө нь ойролцоогоор 40.000.000 төгрөг болж хуримтлагдсан байх...орон сууц авна гэхээр нь 55.000.000 төгрөгийг бэлэн өгсөн” гэсэн мэдүүлэгээс дүгнэвэл, гэрч нар нэхэмжлэгч Н.Оыг ажил хөдөлмөр эрхлэж орлоготой байсан болохыг нотолж байгаа ч хэдэн төгрөгтэй байсан, ямар эд хөрөнгө авахад хэдэн төгрөг зарцуулсан талаарх бодит үйл явдлыг тодорхой заан хэлж мэдэхгүй байна.
Гэхдээ шүүх хуралдааны шатанд хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Н.Отай гэр бүл болохоор 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамтран амьдрах зорилгоор *******, орон сууц, тавилга зэргийг худалдан авсан, амьдрах эх үүсвэр бий болгохоор*******,*******,*******,******* орон сууц,*******,, орон сууцыг худалдан авч, тохижуулан бусдад хөлсөлсөн, өөрөө маркийн мотоцикл, Н.О улсын дугаартайийн мотоциклийг унадаг байсан, 65.000 евроноос тодорхой хэмжээний мөнгийг тусдаа авч номны завсар хадгалж байсан, Н.Оын нэр дээр банкны данс нээж тодорхой хэмжээний мөнгө байршуулан өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулж байсан талаар тайлбарласан.
Мөн нэхэмжлэгч Н.О нь сөрөг нэхэмжлэл дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэн Бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000645938, 000646541, тай гэрчилгээ, тээврийн хэрэгслийн 00870455 дугаартай гэрчилгээ олгосон байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн байна.
Иймд хариуцагч С.Н хуваарьт мөнгөн хөрөнгөөсөө хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, Н.Оын нэр дээрх дансанд мөнгө шилжүүлсэнийг хамтын амьдралд зориулан шилжүүлэхээр тохиролцсон үйлдэл гэж үзэх үндэслэл болж байгаа тул гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзлээ. /Иргэний хууллийн 126 дугаар зүйлийн 126.2.5./
Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлохдоо хамтран амьдарсан эсэхийг харгалзахаас бусад нөхцөл /хамтран амьдарсан хугацаа, хэн хэн нь орлоготой байсан эсэх, дундын хөрөнгө нь хэн нэгний нэр дээр байгаа, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан хөрөнгийн хэмжээ, хөдөлмөрийн оролцоо г.м/ байдлаас үл шалтгаалан Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар адил хуваах юм.
Харин гэрлэгчдээс бусад гэр бүлийн гишүүд гэр бүлийн гишүүнээс гарах үед дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг дээрх нөхцөл байдлыг харгалзан тогтоохоор Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4. дэх заалтаар зохицуулсан болно.
Иймээс зохигчдод гэр бүлийн хөрөнгийг адил ногдуулахаар байгаа ч нэхэмжлэгч Н.О сөрөг нэхэмжлэлээс зөвшөөрсөн хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь талуудын диспозитив зарчимд нийцэх тул Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3.-т зааснаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс хариуцагч С.Нт 41.000.000 төгрөгийн үнэтэй,,,*******,*******,*******,******* орон сууц, 150.000 төгрөгийн үнэтэй, зурагтын тавиур, хуучин буйдан, 150.000 төгрөгийн үнэтэй хөргөгч, 60.000 төгрөгийн үнэтэй хуучин угаалгын машин, 450.000 төгрөгийн үнэтэй гал тогооны тавилга, 200.000 төгрөгийн үнэтэй угаалгын өрөөний тохижуулалт, нийт 100.000 төгрөгийн үнэтэй хувьцасны өлгүүр, гишгүүр, дулаалга, кабел, залгуур, гэрэл унтраалга, 40.000.000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн гэрчилгээтэй, т бүртгэлтэй, *******, орон сууц, 600.000 төгрөгийн үнэтэй гал тогооны өрөөний ком, 450.000 төгрөгийн үнэтэй ор, матрас, 450.000 төгрөгийн үнэтэй буйдан, 1.349.000 төгрөгийн үнэтэй зурагт, 649.000 төгрөгийн үнэтэй хөргөгч, 145.000 төгрөгийн үнэтэй плитка, 150.000 төгрөгийн үнэтэй шарах шүүгээ, 100.000 төгрөгийн үнэтэй хиншүү сорогч, 180.000 төгрөгийн үнэтэй ванны өрөөний халаагуур, 500.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, 200.00 төгрөгийн үнэтэй тоос сорогч, 1.450.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартайийн мотоциклийг сөрөг нэхэмжлэлийн дагуу биет байдлаар ногдох хэсэг гэж хувааж байна.
Нэхэмжлэгч Н.Оын нэр дээрх 1.450.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартайийн мотоцикл нь гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө учир харилцан тохиролцохгүйгээр захиран заруцуулахыг хориглоно. Хэрэв уг заалтыг гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн зөрчсөн тохиолдолд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
Харин хариуцагч С.Н нь н.Баттөрд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын дугаартайийн мотоциклийг 1.200.000 төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй байхаас гадна уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөр бусдын нэр дээр шилжээгүй, худалдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул биет байдлаар хуваах нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Н.Од 40.000.000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн гэрчилгээтэй,т бүртгэлтэй,*******,, орон сууц, 8.200.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартай, ийн автомашин, 3.500.000 төгрөгийн үнэтэй, маркийн мотоциклийг биет байдлаар ногдох хэсэг гэж үлдээлээ.
Мөн гэрлэгчид хамтын амьдралтай байх хугацаанд хамтын хэрэгцээг хангах зорилгоор зарцуулж байсан “” ХХК-ийн дансанд байсан 16.200.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.О авсан тул 8.100.000 төгрөг, бусдад орон сууц хөлсөлсөн хөлс 1.700.000 төгрөгийн орлого, нийт 9.800.000 төрөгийг нэхэмжлэгч Н.Оаас гаргуулж хариуцагч С.Нт олгов.
Харин нэхэмжлэгч Н.О 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр д 10.000.000 төгрөг зээлдүүлэх гэрээг байгуулсан, дүү д 7.000.000 төгрөг зээлсэн гэж байгаа ч хариуцагч С.Нийн хуваарьт мөнгөн хөрөнгө мөн эсэх талаар маргаагүй.
Гэхдээ гээс 3.000.000 төгрөгийг авч хариуцагч С.Нийн төрсөн өдөрт зарцуулсан, 4.000.000 төгрөгийг өөрийн дансаар авсан. 16.200.000 төгрөгт орсон гэж байгаа ч баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, гадаад руу явах зорилгоор банкны орлого, зарлагын гүйлгээ хийхдээ нэхэмжлэгч Н.Оаас 23 удаагийн үйлдлээр мөнгө авч буцааж байсан байх тул 5064142945 тоот данснаас “” банкны 5059450332 тоот дансанд 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр н.Хорлоо гэх нэрнээс шилжүүлсэн гүйлгээний утга нь тодорхойгүй 4.000.000 төгрөгийг зээлийн эргэн төлөлт гэж үзэх боломжгүй гэж үнэлсэн.
Иймд С.Нийн бусдад зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Н.Оаас гаргуулах үндэслэлгүй байна.
Харин хариуцагч С.Н нь өөрийн хуваарьт мөнгөн хөрөнгөөс д зээлсэн 10.000.000 төгрөг, д зээлсэн 7.000.000 төгрөгийг шаардах эрх нээлттэй.
Мөн хариуцагч С.Н 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т.Төрсайханд дрон болон дагалдах хэрэгслийг 900.000 төгрөгөөр зарсан болохоо баримтаар /2 дугаар хавтас, хуудас-60/ нотолсон ч 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн бичлэгт үзлэг хийсэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд “...Н.О саарал өнгийн үүргэвчтэй цүнхний урд явган сууж, үүргэвчтэй цүнх рүү гараа хийж байгаад зүүн гар тийш босч яваад камерийн бичлэгт харагдахгүй болов” гэсэн байх тул шүүх Н.Оыг 900.000 төгрөг авсан гэж үзэх боломжгүй.
Иймээс хариуцагч С.Нийн сөрөг нэхэмжлэлийн мөнгөн дүнгээс нийт 26.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Н.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч С.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.075.950 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Зохигчдын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг харилцан тооцож нэхэмжлэгч Н.Оаас улсын тэмдэгтийн хураамж 578.415 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Нт олгож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6., 192 дугаар зүйлийн 192.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* Н.О /РД:ИЛ88121901/, хариуцагч С.Н /РД:AT85070610/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5., 129 дүгээр зүйлийн 129.6., 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч С.Нт 41.000.000 төгрөгийн үнэтэй,,,*******,*******,*******,******* орон сууц, 150.000 төгрөгийн үнэтэй, зурагтын тавиур, хуучин буйдан, 150.000 төгрөгийн үнэтэй хөргөгч, 60.000 төгрөгийн үнэтэй хуучин угаалгын машин, 450.000 төгрөгийн үнэтэй гал тогооны тавилга, 200.000 төгрөгийн үнэтэй угаалгын өрөөний тохижуулалт, нийт 100.000 төгрөгийн үнэтэй хувьцасны өлгүүр, гишгүүр, дулаалга, кабел, залгуур, гэрэл унтраалга, 40.000.000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн гэрчилгээтэй, т бүртгэлтэй, *******, орон сууц, 600.000 төгрөгийн үнэтэй гал тогооны өрөөний ком, 450.000 төгрөгийн үнэтэй ор, матрас, 450.000 төгрөгийн үнэтэй буйдан, 1.349.000 төгрөгийн үнэтэй зурагт, 649.000 төгрөгийн үнэтэй хөргөгч, 145.000 төгрөгийн үнэтэй плитка, 150.000 төгрөгийн үнэтэй шарах шүүгээ, 100.000 төгрөгийн үнэтэй хиншүү сорогч, 180.000 төгрөгийн үнэтэй ванны өрөөний халаагуур, 500.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, 200.00 төгрөгийн үнэтэй тоос сорогч, 1.450.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартайийн мотоциклийг үлдээж,
нэхэмжлэгч Н.Од 40.000.000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн гэрчилгээтэй,т бүртгэлтэй,*******,, орон сууц, 8.200.000 төгрөгийн үнэтэй, улсын дугаартай, ийн автомашин, 3.500.000 төгрөгийн үнэтэй, маркийн мотоциклийг үлдээж, нэхэмжлэгч Н.Оаас 9.800.000 /есөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж хариуцагч С.Нт олгож, сөрөг нэхэмжлэлээс 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Н.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч С.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.075.950 /нэг сая далан таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгч Н.Оаас 578.415 /таван зуун далан найман мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж хариуцагч С.Нт олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС