Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч О.Т, У.А, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Оюунчимэг нарыг оролцуулан,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халтар овогт Ганзоригийн А, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баавгай овогт Отгонболдын Т, Хавхчин овогт Ууганбаатарын А нарт холбогдох эрүүгийн 2102 00475 0339 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Халтар овогт Ганзоригийн А, /РД: ЖЮ./,

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 5 дугаар курст сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 636 байрны 7 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Баавгай овогт Отгонболдын Т, /РД:УХ./,

Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХҮИС-ийн 3 дугаар курст суралцдаг, ам бүл 3, ах, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Хөнгөн хүнсний 2-30-12 тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Хавхчин овогт Ууганбаатарын А, /РД:ЖЮ./,

Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Сэлбэ” хотхон 91-3-62 тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2021 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар дээрх түүж бэлтгэсэн нийт 179,901 гр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг 2021 оны 10 дугаар сарын эхэн үед иргэн Г.Бадамцэцэгийн түрээсэлж, У.А, О.Т нарын түр оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 616-09 тоотод үлдээсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 6,699 гр цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Монгол Улсын иргэн У.А О.Т нар бүлэглэн Г.Ан 2021 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс түүсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 179,901 гр мансууруулах бодисыг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 616-09 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 286 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед байрнаасаа гарсан байсан. Ээжтэйгээ байр түрээсэлж байгаад гараад бид 2 найзуудаасаа асуугаад Бадамцэцэгийнд очоод 7 хонож байхад энэ үйл явдал болсон. Пүрэвсүрэн, Бадамцэцэг 2-ыг хэрэглэхээр нь сонирхож хэрэглэтэл цагдаа нар орж ирсэн. Бадамцэцэг тэр үед манай гэрээс яв, гэртээ байхад тухгүй байна гэхээр нь явах гэж байтал цагдаа ирсэн гэх, 

Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт: Бадамцэцэгийнд 7 хонохдоо сонирхоод хэрэглэж үзсэн. Бид 2 дур мэдэж хадгалсан зүйл байхгүй гэх,

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, 

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.А нь 2021 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар дээрх түүж бэлтгэсэн нийт 179,901 гр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг 2021 оны 10 дугаар сарын эхэн үед Г.Бадамцэцэгийн түрээсэлж, У.А, О.Т нарын түр оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 616-09 тоотод үлдээсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 6,699 гр цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Монгол Улсын иргэн У.А О.Т нар бүлэглэн Г.Ан 2021 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс түүсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 179,901 гр мансууруулах бодисыг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 616-09 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч Б.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бадамцэцэг бид 2 нэг орой Бадамцэцэг гэртээ очиж хувцсаа солино гээд 2021 оны 10 дугаар сарын эхээр очсон. Тэгтэл гэрт нь 6, 7 үл таних хүмүүс байсан. Тэнд байсан хүмүүс дундаас би 1 залууг нь фейсбүүкээр таньдаг Шагай гээд залуу байсан. Гэрт нь комикс гэх нэртэй эм болон хогийн хар ууттай өвс байсан. Тэрийг нь тодруулж асуухад Шагай гэх залуу хэд хоногийн өмнө машинтай яваад тэр өвсийг түүж авч ирсэн гэж ярьж байсан...” гэх /1-р хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

Гэрч Г.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр манай эгч Бямбасүрэнгийн бага охин Нинж-Үрийн төрсөн өдөр байсан ба би төрсөн өдрийг нь гэрт нь тэмдэглээд эгчийнхээ гэрт хоносон. Мөн намайг дүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байхад цагдаагаас надтай холбогдоод хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад очих ёстой талаар асуутал танай 2 найз муудалцаад хажуу айл нь дуудлага өгсөн байна гэж хэлсэн тэгэхээр нь наад 2 хүн чинь наана чинь амьдардаг, насанд хүрсэн хүмүүс, болохгүй бол өөрсдийнх нь ар гэрээс хүмүүс дууд гэж хэлсэн. Пүрэвсүрэн бид 2-ын хувьд тухайн байранд өвс аваачсан зүйл байхгүй. А, Т 2 өөрсдийн бурууг худал хэлж надтай болон Пүрэвсүрэнтэй хамаатуулж байна...” гэх /1-р хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны 10 дугаар сарын 6- ны өдрийн 143, 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол /1-р хавтаст хэргийн 24, 141 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “1” гэж дугаарласан зиплок түгжээтэй уутанд хийсэн 6,552 гр өвс, “2” гэж дугаарласан зиплок уутан дотор мөнгөлөг цаасанд хийсэн 12,529 гр хар өнгийн үнс, хар ногоон өнгийн ургамлын үртэс мэт зүйл, “3” гэж дугаарласан хар ногоон өнгийн 0,220 гр нунтаг өвс, “5” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай 131,6 гр “өвс”, “6” гэж дугаарласан хар өнгийн ууттай 29,0 гр өвс, “Bonaqua” гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн хуванцар сав, AQ3482529 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас” /1-р хавтаст хэргийн 57 дугаар тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 19,27,136 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 847 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн “Г.Агийн биед үзлэг хийн хураан авсан эд зүйл гэж хаягласан” 1 гэж дугаарласан цаасан хайрцагтай ургамал мэт зүйлээс дельта тетрагидроконнабинол илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

Цаасан хайрцагтай жин нь 19,5750 грамм, цэвэр жин нь 6,6991 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 6,3577 грамм болов” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 163 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 848 дугаартай дүгнэлтэд:

“Ганзоригийн А /ЖЮ00312919/ гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-д багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 168 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын  12-ны өдрийн 4585 дугаартай “У.А /ЖЮ00261525/ 10.05.21” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол ТНС/ илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-д багтдаг болно” гэх /1-р хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12- ны өдрийн 4586 дугаартай “Т УХ99022833/ гэж хаягласан шээснээс тетрагидроканнабмнол /ТНС/ илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх /1-р хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2021 оны 09 дүгээр сард Дархан Уул аймагт очоод найз Цэлмэгийн гэрт нэг хоноод буцаж 1 хонох хугацаандаа Дархан Уул аймгаас үл таних хүнээс “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдаж аваад Улаанбаатар хотод авч ирээд А, Т хоёртой холбогдоод тэр хоёрын байсан байранд нь очиж уулзсан. Тэгээд Т, А хоёрын гэрийн тагт дээр Дархан Уул аймгаас авч ирсэн өвсөө үлдээсэн. Би тэр хоёрт тагтан дээр өвс үлдээсэн талаараа тэр хоёрт хэлээгүй. Тэгээд удалгүй цагдаа нар намайг барьсан ба Т, А хоёр байсан. “Өвс” гэх мансууруулах бодисын талаар надаас асуусан. Би Дарханаас авч ирээд А, Т хоёрын байсан байрын тагт дээр гаргаж тавихдаа бага зэрэг өвс электрон тамхины хайрцагт хийгээд авч явсан ба цагдаа нарт баригдах үедээ тухайн тасалж авсан өвстэйгөө баригдсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх /1-р хавтаст хэргийн 234 дүгээр тал/,

Шүүгдэгч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм бурууг ойлгож ухаарсан...” гэх /1-р  хавтаст хэргийн 244 дүгээр тал/,

Шүүгдэгч У.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм бурууг ухаарч ойлгосон...” гэх /2-р хавтаст хэргийн 1 дүгээр тал/ гэх

Хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг гэрэл зургийг үзүүлэлт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 848, 4585, 4586 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд таарсан, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Аг 2021 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар дээрх түүж бэлтгэсэн нийт 179,901 гр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг 2021 оны 10 дугаар сарын эхэн үед Г.Бадамцэцэгийн түрээсэлж, У.А, О.Т нарын түр оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 616-09 тоотод үлдээсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 6,699 гр цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Монгол Улсын иргэн У.А О.Т нар бүлэглэн Г.Ан 2021 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс түүсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 179,901 гр мансууруулах бодисыг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 616-09 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч У.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч О.Т, Г.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,

            Шүүгдэгч У.Ад нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүх анх удаа хөнгөн гэмт  хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй зэргийг нь харгалзан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулав.

            Шүүгдэгч энэ хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай захирамж гаргахыг, мөн хугацаанд шүүгдэгч санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг тус тус сануулав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Г.А нарын ажил хөдөлмөр, сурах болон амьдрах дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч У.Алантитэм, О.Т, Г.А нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа “1” гэж дугаарласан зиплок түгжээтэй уутанд хийсэн 6,552 гр өвс, “2” гэж дугаарласан зиплок уутан дотор мөнгөлөг цаасанд хийсэн 12,529 гр хар өнгийн үнс, хар ногоон өнгийн ургамлын үртэс мэт зүйл, 3 гэж дугаарласан хар ногоон өнгийн 0,220 гр нунтаг өвс, 5 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай 131,6 гр өвс, 6 гэж дугаарласан хар өнгийн ууттай 29,0 гр өвс, “Bonaqua” гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, AQ3482529 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банканд шилжүүлэхийг Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халтар овогт Ганзоригийн Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Баавгай овогт Отгонболдын Т, Хавхчин овогт Ууганбаатарын А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч У.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Шүүгдэгч О.Т, Г.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ад нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

            5. Шүүгдэгч У.А энэ хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай захирамж гаргахыг, мөн хугацаанд шүүгдэгч санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг сануулсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Г.А нарыг Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч О.Т, Г.А, У.А нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа “1” гэж дугаарласан зиплок түгжээтэй уутанд хийсэн 6,552 гр өвс, “2” гэж дугаарласан зиплок уутан дотор мөнгөлөг цаасанд хийсэн 12,529 гр хар өнгийн үнс, хар ногоон өнгийн ургамлын үртэс мэт зүйл, 3 гэж дугаарласан хар ногоон өнгийн 0,220 гр нунтаг өвс, 5 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай 131,6 гр өвс, 6 гэж дугаарласан хар өнгийн ууттай 29,0 гр өвс, Bonaqua гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, AQ3482529 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банканд шилжүүлэхийг Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  П.АРИУНБОЛД