Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, , , мэргэжилтэй, , , , , , нарын хамт , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй.

   ******* овогт *******ын ******* /РД:/.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчим Налайх дүүргийн , тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.*******ыг “чи миний эрхэнд халдлаа” гэсэн шалтгаанаар зодож, биед нь зүүн доод 1 дүгээр шүдний булгарал, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, нүүр, их бие, мөчдөөр цус хуралт, гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Тухайн үед би

энэ хүний эрхэнд нь халдаагүй. Харин өөрөө намайг доромжилсон. Өөрийн төрсөн дүү охинтой явалдлаа гэхээр нь би тэсэж чадаагүй цохиод авсан. Тэрнээс өөр юм байхгүй. Сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл болохоор нь гайхаж байна. Нэг л удаа цохиж авсан, барьцалдаж аваад ноцолдоод нэг нэгийгээ түлхэж байсан. Тэгээд бие нь хөхөрсөн байх. ...Миний утас унтарчихсан юм. Утсаа асаатал фейсбүүк хаяг нь нууц код шаардаад гарчихсан байсан. Нууц кодыг нь манай мэднэ, ээрээ онгойлгохгүй бол болохгүй гэсэн. Тэгтэл манай хүн чи яахаараа нууц кодоо нуудаг юм гээд дүү охинтой минь холбоод юм яриад байхаар нь тэсэж чадахгүй цохисон.гэв.

 

            Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би зодуулчхаад зодуулсныхаа дараа гэртээ хоноогүй. Охиныдоо очиж хоносон. Хэрэв гэртээ хоносон бол тайвшраад ийм зүйл болохгүй л байсан байх. Би өглөө босоод уурандаа цагдаа орж мэдүүлэг өгч, шинжээчид үзүүлсэн. Энэ хүн ах, дүүгээ их өмөөрдөг. Намайг урьд зоддоггүй биш зоддог л байсан. Өмнө нь намайг ганц удаа ч биш гар хүрч зодож байсан. Би олон нийтийн газар ажилладаг байсан болохоор тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй ханддаг байсан. Би сүүлд ийм байдалд орсон уурандаа цагдаа дээр очоод мэдүүлэг өгч, ийм явдал болсон. ...Бид хоёр хамт явж унасан шүднийхээ оронд хиймэл шүд хийлгэсэн.” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Р.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 05, 10-12 дахь тал),
  2. Гэрч Б. зөрчил шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 489 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал)
  4. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 53-55 дахь тал),
  5. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 56-63 дахь тал),
  6. Хохирогч Б.*******аас гаргаж өгсөн хэрэгт холбогдол баримт (хавтаст хэргийн 43-46 дахь тал),
  7. Шинжээч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дахь тал),
  8. Шүүгдэгч Р.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33, 75 дахь тал),
  9. Яллагдагч Р.*******ийн эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэл оногдуулсан эсэхийг шалгах хуудаснууд (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч Р.*******, хохирогч Б.******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Р.******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчим Налайх дүүргийн , тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.*******ыг “чи миний эрхэнд халдлаа” гэсэн шалтгаанаар зодож, биед нь зүүн доод 1 дүгээр шүдний булгарал, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, нүүр, их бие, мөчдөөр цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхрөөсөө гар утсаа өгөөч охинтойгоо ярих гэсэн юм гэж хэлээд гар утсыг нь авсан. Утсаар нь охин руугаа залгах гэсэн чинь утас нь унтарчихсан залгаж чадаагүй, тэгээд удалгүй Р.******* утсаа асаагаад фейсбүүк рүүгээ орох гэсэн чинь фейсбүүк нь гарчихсан байна гээд над руу уурлаад чи болохгүй болгочихлоо, миний гар утсыг дандаа шалгадаг, чи миний эрхэнд халдлаа гэж над руу уурлаад миний нүүр рүү цохисон. Мөн биеийн өөр хэсэг газар цохиж зодсон. Гараараа болон хөлөөрөө миний толгойн тус газарт тоолох боломжгүй их олон удаа цохиж зодсон. Амнаас их цус гарч миний үүдэн нэг шүд унасан ба бусад шүднүүд хөдөлсөн. Миний хөхнөөс базаж байгаад татаад хөх эрээн болгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

  • Хохирогч Б.*******ын зөрчил шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Р.*******тай 1980 онд танилцаад, 1981 онд нэг гэрт орсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 4 хэдтэй. Манай нөхөр 1988 оноос эхлээд архи уухаараа намайг зоддог болсон. Чи муу царай муутай эмгэн, би чамайг дагуулж явахаасаа ичдэг гэдэг. Би ерөөсөө цагдаа дуудаж, гомдол гаргаж байгаагүй. Тэгээд энэ хүн бүр айх, ичихийг мэдэхээ байгаад даварсан байх. Чи энэ тухай хүнд хэлбэл “чамайг буудаад алчихна шүү” гэж сүрдүүлдэг. Намайг зодчихоод Р.******* галын хайчаар өөрийгөө цохиод, одоо бид хоёр харилцан зодолдсон болно чи тэр сэргийлэхээ дууд гэдэг. Гэрт байхдаа Р.******* байнга ууртай, уцаартай байдаг. Би чамд хайргүй, одоо чамаас салах гэхээр хөгшин улсуудыг салгадаггүй гэж байна. Чи зүгээр дуугүй бай, чамайг орхиж яваагүйд баярлаад урдах ажлаа хийгээд байж бай, эр хүн юу ч хийсэн болдог юм гэдэг. Хүүхдүүдийнхээ нэр төрийг бодоод миний явдлыг битгий хүнд ярь, тэгээд ч чам шиг эмгэнд хэн ч итгэхгүй, сэтгэцийн өвчтэй л гэж хэлнэ гэдэг. Чамайг алчихсан ч яадаг юм, хамаатан садан ч байхгүй, чиний хойноос хэн ирдэг юм, амийг чинь нэхэх хүн ч олдохгүй гэдэг. Одоо хдүүдэд энэ байдлаа хэлээд цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлмээр байна гэхээр их эмзэг хүлээж аваад байна. Бид нар хэнийх нь ч эсрэг мэдүүлэг өгөхгүй, та насаараа зодуулж амьдарсан, өнөөдөр л ганц зодуулж байгаа биш, үхэхийн хооронд яах гэсэн юм, гэртээ харь гээд байх юм. Одоо цаашид тэвчихгүй нь...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

 

  • Гэрч Б. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр , охин бид гурав ажил, нэмэлт хичээлдээ явах гээд гэрээсээ гараад явсан. Нөхөр бид хоёр дүгээр сургуульд хамт ажилладаг. Бид хоёр ер нь хагас бүтэнгүй ажилладаг. Нөхөр бид хоёр ажлаа тараад, хдээ ангиас нь аваад гэрт очсон. Ээж, аав хоёр маргалдаад дууссан байсан. Ямар ч байсан ганц нэг муудалцчихсан л байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 489 дугаар “Б.*******ын биед зүүн доод 1 дүгээр шүдний булгарал, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, нүүр, их бие, мөчдөөр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5% алдагдуулна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

  • Шинжээч эмч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр болон хүнд зэргийн гэмтлийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй бөгөөд дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж байгаа. Мөн 1 шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулж байгаа тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дахь тал),

 

  • Шүүгдэгч Р.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрт Б.******* бид хоёр гэртээ байж байтал өдөр 10 цагийн үед манай миний гар утсыг өгч бай гээд авсан, тэгээд миний фэйсбүүк хаяг гарчихсан код нэхчихсэн байсан, тэгтэл манай фейсбүүкийн кодыг өг гэхээр нь би мэдэхгүй хэд мэднэ гэж хэлсэн чинь чи өөр хүнтэй явдаг гээд байхаар нь би тухайн үедээ тоохгүй орхичихсон. Тэгтэл маргааш нь болох 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12 цагт манай Х. болон нар гэрт байж байх үед дахиад утас аваад код асуусан, тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь чи хүнтэй явалддаг, чи төрсөн дүүтэйгээ уулздаг явалддаг гэж хэлэхээр нь би уурлаад толгой болон ам хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд зууралдаад ноцолдож байтал миний чихнээс хазах шиг болохоор нь би хойшлоод мөргөчихсөн юм, тэгээд манай хдүүд салгасан тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

  • 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 53-55 дахь тал), 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 58-63 дахь тал), хохирогч Б.*******аас гаргаж өгсөн хэрэгт холбогдол баримт (хавтаст хэргийн 43-46 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

            Шүүгдэгч Р.******* нь , монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Р.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Р.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах болон хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж , нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Р.*******, хохирогч Б.******* нар нь 1982 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, дундаасаа 4 хэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь “дандаа миний утсыг шалгадаг, миний эрхэнд халдлаа” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж хохирогчийн биед халдсан, уг үйлдэлд хохирогчийг илт буруутгах үндэслэл тогтоогдоогүй, мөн өмнө нь хохирогчийн биед халдаж байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч Р.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, прокурорын хяналтын шатанд болон шүүх хуралдаанд “Гомдол санал байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

Хохирогч Б.******* нь “700.000 төгрөг гэдэг бид хоёр шиг тэтгэврийн хүмүүст хэцүү, хдүүд цалингийн зээлтэй, мөнгө хүрэлцдэггүй тул багасгаж өгнө үү” гэсэн тайлбар тус тус гаргасан бол шүүгдэгч Р.******* эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Р.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /фейсбүүкийн нууц үг асууж миний эрхэнд халдлаа гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж биед нь халдсан, аюулын зэргийн үнэлгээ бага буюу “2” оноо/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй гэх/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал, нас/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг

дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ