Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

иргэний нэхэмжлэгч  М.Б,

иргэний хариуцагч Л.Б,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр,

 шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Т, ....

 

Монгол Улсын иргэн, М.Б, ......

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын ..... ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн сангаас 2 бүлэг, гал тогоо, бусад ажилчдын өрөөнд тоног төхөөрөмж, тавилга, бараа материал худалдан авах зориулалтаар олгогдсон 73,886,700 төгрөгөөс “Э” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ШГ-01/2018 дугаартай “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж зах зээлийн үнэлгээгээр 15,239,300 төгрөгийн бараа материалыг 22,680,100 төгрөгөөр нийлүүлж цэцэрлэгт 7,440,800 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018-2019 он хүртэлх хугацаанд албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дорноговь аймгийн ..... ..... М.Ттай бүлэглэн тус цэцэрлэгт зах зээлийн үнээс өндөр дүнгээр бараа материал нийлүүлж цэцэрлэгт 21,218,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,  Шүүгдэгч Д.Т нь Дорноговь аймгийн ..... 7 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж М.Бтэй бүлэглэн 2018-2019 он хүртлэх хугацаанд тус цэцэрлэгт зах зээлийн үнээс өндөр дүнгээр бараа материал нийлүүлж цэцэрлэгт 21,218,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэм буруугаа ойлгож байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,   

 

иргэний нэхэмжлэгч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шкаф 560,000 төгрөг, тоглоомын тавиур 2,189,000 төгрөг, сейф 380,000 төгрөг, цагаан хэрэглэл 1,440,000 төгрөг, ангийн хөшиг 136,000 төгрөг, эрхлэгч ширээ 890,000 төгрөг, гал тогооны ком 2,695,000 төгрөг, нийт 8,290,000 төгрөгийг 10,929,000 төгрөгөөс хасаж үлдэгдэл 2,632,222 төгрөг гарсан гэсэн мэдүүлэг,

 

иргэний хариуцагч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аж ахуйн нэгж учраас нийлүүлэлт, эрэлт, ажлын хөлс, тээвэрлэлт, ажиллаж байгаа хүний зардал, албан байгууллагын үйл ажиллагааны ашиг зэрэг гарна. Манай байгууллага боломжит үнэ хэлж, үүнийг дагуу бэлтгэн нийлүүлэлт хийсэн гэсэн мэдүүлэг,

 

гэрч Н.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тэр компанийг /Ц ХХК/ огт мэдэхгүй. Манай аав болох Нийн холын хамаатны /яг ямар хамаатан гэдгийн хэлж мэдэхгүй/ Б гэх хүн байдаг. Тэр хүн 2016 онд надтай уулзаж, иргэний үнэмлэхээ өгч бай канондоод авъя" гэхээр нь би тухайн үед сайн мэдэхгүй, иргэний үнэмлэхээ өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б гэгч намайг аймгийн худалдаа хөгжлийн банканд дуудаж уулзаад, банкны нэг баримт дээр гарын үсэг зуруулсан. Тэгсэн намайг "Ц" ХХК-ны үүсгэн байгуулагч болгосон байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй. Заримдаа аймгийн татварын хэлтсээс залгаж "татвараа төл" гэж залгадаг би яг юу болоод байгааг мэдэхгүй учраас Б гэгч рүү залгаж хэлэхээр "за би удахгүй зохицуулна" гэж хэлдэг. Би "Ц" ХХК нь хаана ямар уйл ажиллагаа явуулдаг талаар огт мэдэхгүй, тэгсэн мөртлөө би компаний захирал албан тушаалтай байдаг. Би тэр компанид ямар ч ажил хөдөлмөр эрхэлж үзээгүй, цалин хөлс авч огт авч үзээгүй. Би гарын үсгээ ерөнхийдөө овгийн эхний үсгээ бичээд нэрээ бүтнээр биччихдэг. Хүмүүс дуурайж бичихэд амархан байдаг байх. ...Би гэрээ байгуулж байгаагүй. Миний гарын үсэг биш байна. Хэн ийм хууль бус үйлдэл хийснийг мэдэхгүй байна" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32-33 дугаар хуудас/,

гэрч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, ...тоотод Монгол гэр, модон эдлэлийн чиглэлээр өрхийн үйлдвэр эрхэлдэг. Манай байгууллагын нэрийг Мандаалаа цех гэдэг. Би энэ ажлыг 2013 оноос хойш тасралтгүй 6 жил хийж байна. Манай байгууллага Дорноговь аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд модон эдлэл хийж зарж борлуулдаг. Би Ттай 2016 онд Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянгийн сургуулийн нягтлан байх үедээ манай байгууллагаар сургуулийн модон хаалга хийлгэж анх танилцаж байсан. Бид хоёр ажил мэргэжлийн холбоотой танилцаж байсан. Би 2018 онд ...т тавилга бараа материал нийлүүлсэн. Хүүхдийн заалны сандал /вандан/ 4 ширхэг, жижиг монгол гэр 1 ширхэг, модон хаалга 1 ширхэг, том бүлгийн ангид гал тогооны тавилга 1 ширхэг, хүүхдийн модон ширээ 18 ширхэг, нийт 7 төрлийн 27 ширхэг модон тавилга нийлүүлж 2019 оны 1 дүгээр сард ...т дараах тавилгыг хүргэн, суурилуулж өгч байсан. ... Манай байгууллагаар 50 ширхэг модон сандал 1 ширхгийг нь 31.500 төгрөг, нийт 1.575.000 төгрөгөөр манайхаар хийлгүүлээгүй яагаад баримтад нь орсон талаар би сайн мэдэхгүй. Мөн 2 ширхэг ширээ нэг бүрийн үнэ 525.000 төгрөг, нийт 1.050.000 төгрөгөөр огт хийлгээгүй. Яагаад баримтад нь байгаа талаар би сайн мэдэхгүй байна. Т нь 2019 оны 01 дүгээр сард тавилга, бараа материал нийлүүлсэн мөнгө ...ийн данснаас миний хаан банкны ..., ... дугаарт данс руу мөнгө шилжүүлэхдээ тавилга нийлүүлсэн төлбөрөөс илүү мөнгөө шилжүүлчих гэж хэлсний дагуу би тухайн мөнгийг Д.Тын өгсөн данс руу шилжүүлж байсан. Би яг хэний данс руу хэдэн төгрөг шилжүүлснээ сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан манай байгууллагын данснаас мөнгө шилжүүлж авч байсан. Бэлнээр бол мөнгө төгрөг авч байгаагүй би дансаа сайн шалгавал хэчнээн төгрөгийн бараа тавилга авсан мөн цэцэрлэгийн данснаас хэчнээн төгрөгийг илүү шилжүүлж Д.Тын өгсөн данс руу шилжүүлж байсан талаар мэдэж болно. Би хоосон нэхэмжлэх л өгч явуулж байсан. Д.Тд та өөрөө мөнгө төгрөгийн тааруулаад бүрдүүлчхээрэй гэж хэлээд өгчихсөн юм. Ямар нэгэн хүнтэй хамт ирж байгаагүй. Ганцаараа ирээд захиалга өгч байсан. Манай байгууллага /цех/ захиалгаар хийлгэсэн тавилга, модон эдлэлийг өөрсдийн зардлаар хүргэж өгдөг. Захиалагч талаас ямар нэгэн мөнгө төгрөг авдаггүй. Зуунбаянгийн цэцэрлэгт тавилга хүргэж өгөхдөө манай ах болох Анхбаяр гэх хүнийг машиныг гуйж хүргэж өгч байсан. 2-3 удаа мөнгө шилжүүлж байсан. ..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/,

 

гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би төрийн байгууллагад ажилладаг учраас төрөл садны хүн болох Н.Ш гэх хүнийг гуйж өөрийн нэр дээр нь “Ц" ХХК-г үүсгэн байгуулсан юм. Үүсгэн байгуулагчийн хувьд Н.Ш байдаг боловч би өөрөө тухайн компанийн үйл ажиллагааг явуулдаг юм. "Ц" ХХК нь бичиг хэрэг, компьютер түүний дагалдах хэрэгслийн худалдаа, тавилга бараа материал, барилгын материалын худалдаа мөн хэвлэл олшруулах чиглэлтэй анх үүсгэн байгуулагдсан юм. Одоо Сайншанд сумын 3 дугаар баг, Шандын буйдангийн нэг давхар байр түрээсэлж бичиг хэрэг, бэлэг дурсгалын зүйл худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. "Х" ХХК-г манай нөхөр болох Б.Э 2011 онд ачаа тээвэр, нийтийн тээвэр, барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулж байсан. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй объект байхгүй. Үйл ажиллагаа одоогоор зогсонги байдалтай байгаа. "Ж" ХХК-г анх 2017 онд би өөрийн хүүхэд болох Э.Гын нэр дээр барилгын материалын худалдаа, цахилгаан түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэх чиглэлээр анх үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Одоогоор уйл ажиллагаа явуулж байгаа объект байхгүй. Манай хүүхэд Э.Гын нэр дээр үүсгэн байгуулагдсан боловч би өөрөө компаний үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм. Д.Т нь 2018 оны 12 дугаар сард Зүүнбаянгийн шинэ цэцэрлэгийн доторх тавилга бараа материал нийлүүлэх компани хайж байсан. Тэгээд би манай нөхөр, хүүхэд, мөн төрөл садны дүү болох Н.Ш нарын нэр дээр барилга, цахилгааны бараа материал нийлүүлэх эрхтэй компаниуд болох "Ц" ХХК, "Х" ХХК, "Ж" ХХК байдаг. Чи манай компаниар цэцэрлэгийн дотор тавилга бараа, материалыг нийлүүлэх талаар ярилцаж тохиролцсоны үндсэн дээр цэцэрлэгийн доторх тавилга бараа материалыг дээрх компаний нэр дээр нийлүүлэхээр болсон юм. Тэгээд Д.Т нь бараа материал нийлүүлэхдээ надад барааны нэрсийн жагсаалт ӨГЧ байсан. Би тэр нэрсийг аваад БНХАУ-н эрээн ХОТООС Д.Тын өгсөн тавилга, бараа материалыг судалж нэрсийн дагуу танилцуулахад Д.Т нь миний санал болгосон бараа материалыг "биш байна, өөр төрлийн хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахгүй байна" гэх мэтчилэн олон шалтаг шалтгаан тавиад байхаар нь би Д.Ттай цуг бараа материалын сонгож шаардлагад нь нийцсэн тавилга, бараа материалыг сонгох санал тавьсан боловч бид хоёрын цаг зав таарахгүй байсан. Тэгээд би тавилга бараа материал нийлүүлэхээс татгалзаж, Д.Т өөрсдөө сонгож тавилга, бараа материал ав гээд буцаагаад ...ийн дансанд буцааж шилжүүлэх гэсэн боловч төрийн сангийн гүйлгээ хаагдчихсан байсан. Тэгээд би Д.Тд манай “Ц" ХХК, "Х” ХХК, “Ж” ХХК-ны дансанд орсон мөнгөнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10%-г авч үлдсэн, бүх мөнгийг Д.Тд өгч байсан, гэхдээ яг ямар байдлаар дансаар болон бэлнээр өгснөө сайн санахгүй байна. Данс болон холбогдох санхүүгийн баримт бичгээ харж байгаад тулгаж болно. "Ц" ХХК, "Х" ХХК, "Ж" ХХК-ны нэр цэцэрлэгийн тавилга бараа материал нийлүүлсэн зарлагын баримтыг би өөрийн гараар бүгдийн үйлдсэн. Д.Т нь ...ийн данснаас, манай байгууллагын данс руу мөнгө шилжүүлсэн, тэр мөнгийг буцаагаад Д.Тд өгсөн учраас авах бараа материалын жагсаалтыг харж байгаад би компаниудынхаа нэр дээр зарлагын баримт үйлдэж байсан юм. Яг хаанаас авсан талаар бол надад мэдэж байгаа зүйл байхгүй ..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37-39 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 125-126 дугаар хуудас/,

 

гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "..Анх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ц" ХХК-аас сандал 15 ширхэг, нэг бүрийн үнэ нь 179,000 төгрөг, нийт 2,685,000 төгрөгийн сандал, сейф 5 ширхэг, нэг бүрийн үнэ нь 410,000, нийт 2,050,000 төгрөг, бичгийн шкаф 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 560,000 төгрөг, нийт 1,120,000 төгрөг, ширээ 2 ширхэг, нэг бүрийн үнэ 630,000 төгрөг, нийт 1,260,000 төгрөг, сандал том 2 ширхэг, нэг бүрийн үнэ 293,000, нийт 586,000 тоглоомын тавиур ком 2 ширхэг, нэг бүрийн үнэ 1,094,500, нийт 2,189,000 төгрөг, нийт 9,890,000 төгрөгийн тавилга эд хогшил авсан талаар зарлагын баримт бүрдүүлж, надад хүлээлгэж өгөхдөө модон тоглоомын тавиур, бичгийн 1 ширхэг шкафыг хийлгэж байгаа араас ирнэ гэж байсан боловч суулд 2019 оны 03-04 сарын хооронд цэцэрлэгийн эрхлэгч М.Б, нягтлан Д.Т нар нь аймгийн төрийн сангийн даргын өрөөнд санхүүгийн баримт бичгээ шалгуулахад надад анх хүлээлгэн өгч байсан "Ц" ХХК-аас авсан тавилга, эд хөрөнгийн зарлагын баримтыг өөрчилж, бичгийн шкаф, тоглоомын тавиур хоёрыг өөрчилж цагаан хэрэглэл, хөшиг хоёр болгон өөрчилсөн байсан. Иргэн Ч.Дгаас ирэх ёстой байсан тавилга, эд хөрөнгөнүүдээс 1,269,000 төгрөгийн үнэтэй паркетан шал, хаалга 2 ширхэг нийт 358,000 төгрөгийн үнэтэй, 00 суултуур 268,000 төгрөгийн үнэтэй нийт 1,895,000 төгрөгийн үнэтэй тавилга, эд хогшил одоог болтол ирээгүй байна. "Ж" ХХК-с ямар нэг тавилга, эд материал ирээгүй, 2,292,500 төгрөгийн зарлагын баримт бүрдүүлсэн боловч нягтлан Д.Таас энэ эд хөрөнгө хаана байгаа талаар асууж тодруулахад урсгал зардалд зарцуулсан гэж тайлбарласан. Нийт иргэн Таас 9,110,000 төгрөгийн тавилга, эд материал худалдан авсан зарлагын баримт бүрдүүлсэн боловч бодит байдал дээр 50 ширхэг хүүхдийн сандал нэг бүрийн үнэ нь 31,500 төгрөг нийт 1,575,000 төгрөгийн үнэтэй сандал ирээгүй. Жилийн эцсийн тооллого болох гээд нягтлан өөрөө удахгүй ирнэ гэхээр нь би итгээд хүлээн авч байсан. ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 8-10, 183-184 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

 гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Цэцэрлэгийн дотор тохижилтын ажилд төлөвлөгдсөн хөрөнгөөс цэцэрлэгийн эрхлэгч М.Б цэцэрлэгийн урлаг заалыг тохижуулах ажлын хүрээнд намайг урлаг зааланд хийгдэх тохижуулалтын саналаа гаргаж өг гэсэн. Тэрний дагуу би нягтлан Д.Тд урлаг тайзанд 6 метр урттай хөшиг авмаар байна гэсэн. Түүний дараа нягтлан Д.Т 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагаан өнгийн хөшиг 8 метр урттай, цэнхэр өнгийн хөшиг 60 метр урттай даавуу гэсэн анхан шатны баримт бүрдүүлчихсэн метр, үнийн их зөрүүтэй хөшгийг надад хүлээлгэн өгөх гэхээр нь би нягтлан Д.Тын авчирсан хөшиг нь анхан шатны баримтад дээр 1 метр нь 32900, нийт 60 метр 1,974,000 төгрөгөөр худалдан авсан баримт бүрдүүлсэн үнийн зөрүү ихтэй, метрийн зөрүүтэй хөшиг байна, хэрвээ ямар нэгэн асуудал болох юм бол би хүлээн авснаараа буруудах болно гэж нярав От хэлж хүлээж аваагүй. Үүний дараа аймгийн санхүүгийн албанаас Бүрэнтэгш байцаагч хяналт шалгалт хийхдээ тухайн хөшгийг хэмжиж үзэхэд 6 метр байсан ба 54 метрийн зөрүү гарахаар нь би аудитын албаны байцаагчид өөрийн гараар тайлбар бичиж өгсөн юм. Миний бичиж өгсөн тайлбар үнэн зөв. Тэр талаар би Д.Ттай ярилцаагүй. Д.Тын авчирсан хөшиг тайзыг бүрэн хааж чаддаггүй учир чанар байдал хангаагүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 215-216 дугаар хуудас/,

 

гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Сайншанд сумын 05-дугаар багийн Зүүнбаян цэцэрлэгийн эрхлэгчээр 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сайншанд сумын Засаг даргын 39 дүгээр захирамжаар тухайн цэцэрлэгт тасралтгүй 13 жил ажиллаж байна. ... Сайншанд сумын 05 дугаар баг Зүүнбаянд үйл ажиллагаа явуулдаг газрын тосны ... ХХК нь тус аймгийн засаг дарга Т.Этэй 2018 онд байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "ХХ" ХХК-наар барилгын ажлыг гүйцэтгүүлж 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ашиглалтад орсон. Манай цэцэрлэгт удаа дараа өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, санхүүгийн баримт бичгийг өөрчилж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дансанд орж ирсэн мөнгийг завшиж хувьдаа ашиглаж байгууллагын хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг ноцтой зөрчсөн тул цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас нь халсан. ...ийн харьяа 50 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ашиглалтад орсонтой холбогдож тус аймгийн Засаг даргын тамгын газрын болон Боловсрол соёлын газраас тус цэцэрлэгийн дотоод тохижилтын ажилд тавилга, тоног төхөөрөмж авах зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 75,156,614 төгрөгийн санхүүжилт орж ирсэн юм. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/16 дугаарт тушаалаар ..... хүүхдийн цэцэрлэгийн харьяа "Шинэ цэцэрлэг"-ийн тохижилтын ажлын тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан үүнд: Ажлын хэсгийн ахлагч С.Э /орон нутгийн өмчийн газрын эмчийн мэргэжилтэн/, нарийн бичгийн дарга: Э.Э /орон нутгийн өмчийн газрын өмчийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн/, Гишүүн: Ч.О /арга зүйч/, Б.М /булгийн багш нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тендер зарлаж С, Э, "М ХХК нарт ажил гүйцэтгэх санал болон, тавилга нийлүүлэх үнийн саналын хамт албан тоот явуулсан боловч тухайн компаниудаас хариу ирээгүй. Тийм учраас ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 10-ны 13 цаг 30 минутад хуралдаж тендерийг хүчин тооцож цаг хугацааны хувьд дахин тендер зарлаж болохгүй байсан учир тухайн ажлыг гүйцэтгэх компанийг судалж шууд гэрээ байгуулах санал гаргасан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэ цэцэрлэгийн дотор тохижилтын ажил гүйцэтгүүлэхээр "Э" /..../ ХХК-ын захирал Л.Бтэй гэрээ байгуулж 26,819,100 төгрөгийн санхүүжилтээр тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр сонгон шалгарсан. Э ХХК нь тухайн ажлыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цэцэрлэгт нийт 16 төрлийн 235 ширхэг тавилга, барааг 26,819,100 төгрөгөөр нийлүүлж тавилга, бараа материал хүлээлгэн өгсөн акт үйлдсэн. Харин нягтлан бодогч Д.Т санхүүжилтийн үлдэгдэл мөнгө болох 47,455,996 төгрөгөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ц /3315592/ ХХК-ны данс болох хаан банкны ... дугаар данс руу 9,890,000 төгрөг шилжүүлж цэцэрлэгийн тохижилтын ажилтай холбоотой сандал, сейф шкаф /бичгийн/, ширээ, багш ширээ, сандал том, тоглоомын тавиур зэрэг эд зүйл авсан талаар зарлагын баримт үйлдэж Цтын захирал Н.Шээр гарын үсэг зуруулсан баримт НЬ санхүүгийн тайланд хавсаргадсан боловч тухайн компаниас 2,189,000 төгрөгийн үнэлгээтэй тоглоомын тавиур огт ирээгүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нягтлан Д.Т нь цэцэрлэгийн эрхлэгчийн зөвшөөрөлгүй ахлах бүлгийн багш С.Б, бага бүлгийн багш Н.Э нарт холбогдох бичиг баримтгүй хүлээлгэн өгсөн байсан. Мөн одоогийн байдлаар 560,000 төгрөгийн үнэтэй оффисын шкап огт ирээгүй боловч тухайн мөнгө нь Ц-ны данс руу шилжин орсон байгаа. Мөн нягтлан Д.Т нь "Ц" ХХК гүйлгээ хийсэн, төрийн сангаар баталгаажуулсан тамга тэмдэгтэй зарлагын баримтыг дур мэдэн санхүүгийн баримтыг санаатайгаар сольж, нягтлан бодогч өөрөө БНХАУ-ын Эрээн хотоос ангийн 2 хөшиг, цагаан хэрэглэл 96 ширхэг зэргийг авчирч байгууллагад нийлүүлж зарлагын баримтын нийт үнийн дун 9,890,000 төгрөг гэж бичигдсэн боловч доторх бараа материалын үнийн дүнг нэмж үзэхэд 7,205,000 төгрөг болж зөрүү 2,685,000 төгрөг дутуу бодогдож байгаа нягтлан Д.Т нь санхүүгийн баримт бичиг санаатайгаар сольж албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нэг баримт нь нотлогдож байгаа юм. Би анх "Ц" ХХК-наас бараа материал авсан зарлагын баримтыг хуулбарлан авч байсан учраас дараа нь энэ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн байхыг харьцуулж үзээд мэдсэн юм. Нийт одоогийн байдлаар "Ц" ХХК-с 560,000 төгрөгийн үнэтэй шкаф, 2,189,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг тоглоомын тавиур нийт 2,749,000 төгрөгийн бараа материал одоог хүртэл огт ирээгүй байна. Санхүүжилтийн мөнгөнөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг М цехийн захирал Г.Таас нийт 9,110,000 төгрөгийн тавилга бараа, материал нийлүүлсэн зарлагын баримт бичиг бүрдүүлж 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 5,625,000 төгрөг 2,574,000 төгрөг тус тус шилжүүлсэн боловч 2019 оны 04 дүгээр сарын 02-ны байдлаар М цехийн захирал Г.Ттай холбогдож нийт 1,575,000 төгрөгийн үнэтэй 50 хүүхдийн модон сандал, 2 ширхэг багш ширээ нэг бүрийн үнэ нь 525,000 төгрөг нийт 2,625,000 төгрөгийн тавилга ирээгүй талаар холбогдож лавлахад танай байгууллагад өгөх тавилга байхгүй манайхаас бол бух тавилга бараа материалыг өгсөн танай нягтлан Д.Т манай байгууллагын данснаас мөнгө гаргуулж авсан нягтлангаасаа асууж тодруул гэсэн хариу өгсөн. Тэгээд нягтлан Д.Т нь Г.Таас авсан бараа, материалын зарлагын санхүүгийн баримт бичгийг санаатайгаар сольж 50 хүүхдийн модон сандал авах байсан боловч нягтлан Д.Т БНХАУ-руу эрээн хотоос том хүний эвхдэг сандал 18 ширхгийг авчирч цэцэрлэгийн эрхлэгч, нярав хоёрт хүлээлгэн өгөлгүй цэцэрлэгийн урлаг зааланд оруулж тавьсан болохоор нь хууль бус үйлдэл байна гээд нярав хүлээн авч данслаагүй байсан мөн багш ширээг БНХАУ-с авчирч М цехээс авсан баримт хуурамчаар үйлдэж зарлагын баримтад 2 ширхэг ширээ гэж тусгасан боловч 1 ширхэг ширээ ирсэн болохоор нярав хүлээн авч данслаагүй юм. Нийт М цехийн захирал Г.Таас 9,110,000 төгрөгийн үнэлгээтэй тавилга авсан баримт бүрдүүлсэн боловч одоогоор 2,625,000 төгрөгийн тавилга ирээгүй. Нягтлан Д.Т М цехийн дансаар санхүүжилтийн мөнгийг авчиж хувьдаа мөнгө гаргуулан авч хууль бус үйлдэл гаргасан байна. Нягтлан Д.Т нь өөрийн нөхөр болох 3.Аы төрсөн эгч З.Дын охин болох Д гэх хүн нь Улаанбаатар хотын Бөмбөгөр худалдааны төвд хувиараа барилгын материал зарж борлуулдаг учир тэр хүнээс 27 төрлийн нийт 7,122,300 төгрөгийн бараа материал авсан боловч 2019 оны 06 дугаар сарын байдлаар 200,000 төгрөгийн үнэтэй цоожлогч машин 1 ширхэг, нэг бүрийн үнэ нь 63450 төгрөгийн үнэтэй 20 ширхэг паркетин шал нийт 1,269,000 төгрөгийн үнэтэй, хаалга 2 ширхэг нийт 3580,00 төгрөгийн үнэтэй, 00 өрөөний суултуур 268,000 төгрөгийн үнэтэй суултуур огт ирээгүй байна. Нийт 2,095,000 төгрөгийн үнэтэй тавилга, бараа материал огт ирээгүй Д.Т нь Ч.Дгийн хаан банкны данс болох ... дугаарт данс руу мөнгө шилжүүлж тавилга, бараа материал авсан баримт бүрдүүлсэн боловч бодит байдал дээр нягтлан Д.Т нь БНХАУ-н Эрээн хотоос тавилга, барааг өрөө авчирч үнийн өндөр дүнгээр цэцэрлэгт нийлүүлсэн. Нягтлан Д.Т нь Д гэх хүнээс тайзны хөшиг 1 метрийн 32,900 нийт 60 метр 1,974,000 төгрөгийн хөшиг авсан талаар баримт бүрдүүлсэн боловч цэцэрлэгт хүлээлгэн өгөхөөр авчирсан хөшиг нь 14 метрийн хэмжээтэй хөшиг байгаа тул дуу хөгжмийн багш Ж.Б нь эд хөрөнгө хариуцах карт дээр хүлээж авахгүй хууль бус үйлдэл байна гэсэн маргаантай байгаа учир гарын үсэг зурж аваагүй. Мөн цэцэрлэгийн нягтлан Д.Т "Ж" хаан банкны ...дугаарт данс руу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,292,500 төгрөгийн нийт 5 төрлийн бараа материал худалдан авсан зардлын баримт бүрдүүлсэн боловч огт ирээгүй цэцэрлэгийн мөнгийг компаний данс руу шилжүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг хувьдаа ашиглаж хууль бус үйлдэл удаа дараа гаргасан юм. гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 3-7, 185-186 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 4-5 дугаар хуудас/,

гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Д.Т, М.Б, Г.О гэх хүмүүсийг ажил хэргийн шугамаар танина. Т нь тухайн үед Зүүнбаян багийн цэцэрлэгийн нягтлан бодогч байсан М.Б нь тус багийн цэцэрлэгийн эрхлэгч Г.О нь цэцэрлэгийн нярав байгаа юм. Би эдгээр хүмүүстэй төрөл садан, найз нөхөд, хувийн харилцаа холбоо байхгүй. Би Дорноговь аймгийн ..... багийн Соёлын төвийн номын санчаар 2000 оноос хойш 20 дахь жилдээ ажиллаж байна. Би 2018 оны 12 дугаар сард Т, Б, М, Б нарын хамт БНХАУ-н эрээн хот руу ажил хэргийн шугамаар явсан. Бид нар эрээн хотод 2 хоноод 3 дахь өдрөө Улаанбаатар хотын Замын-ууд сум руу орж Мын авто машинтай бид нар Сайншанд сум руу явж байгаад том хайрцагтай бараа, материалаа замдаа гээсэн ба тухайн хайрцагт юу байсан талаар би мэдэхгүй байна. Т, Б нарын яриагаар тухайн үед бичиг хэргийн эд зүйлс байсан гэж ярилцаж байсан. Би тухайн үед Эрээн хотод ямар нэртэй зочид буудалд буусан талаараа санахгүй байна. Эрээн хотод очоод зочид буудалд буухад Т нь Бд хандан "Дарга та энэ мөнгийг аваад хэрэглэж байгаарай" гэж хэлээд мөнгө өгч байсан ба би яг хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн зочид буудлын мөнгө, хоолны мөнгийг Т, Б нар гаргаж байсан. Эрээн хотоос Замын-Үүд сум руу ачаануудаа оруулахад 2 жолооч хөлсөлсөн ба нэг жолоочийг нь Ш, нөгөө жолооч нь Бийн нөхрийн төрсөн эгч М гэх хүн байсан ба тэр хоёр жолоочид мөнгө өгсөн ба яг хэдэн төгрөг өгсөн талаар би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн өндөр үнэ хэлээд ямар үнэтэй юм бэ үнээ буулгаач гээд Т хэлж байсан. Миний зүгээс төлбөр тооцооны асуудалд оролцоогүй болохоор мэдэхгүй байна. Би эрээн хот руу албандаа ширээ, сандал авах зорилгоор явсан ба байгууллагын мөнгөнөөс 480.000 төгрөгтэй явж байсан. Т тухайн үед манай байгууллагын мөнгийг авч Сайншанд сумаас юань болгоод надад буцааж өгсөн гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорноговь аймгийн ..... багийн Ерөнхий боловсролын сургуулийн нярваар 2012 оноос хойш одоог хүртэл 8 дахь жилдээ ажиллаж байна. Д.Т нь манай сумын нягтлан бодогч байсан ба 2012 оны 3 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд буюу 6 жил нэг байгууллагад хамт ажилласан. Манай багийн цэцэрлэгийн эрхлэгч бол М.Б, цэцэрлэгийн нярав бол Г.О нарыг нэг нутгийн хүмүүс гэдэг утгаар танина. Дээрх хүмүүстэй миний бие төрөл садан болон хувийн ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Т, Б, Б болон нөхөр Мын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумаас БНХАУ-ын эрээн хот руу 2018 оны 12 дугаар сард 2 хоногийн хугацаатай явсан. Тухайн үед бид нар нөхөр Мын Истана маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид нар Эрээн хотоос 2 машинтай бараа, материалыг монгол улсын хил болох Замын-Үүд сум руу оруулж ирээд 1 машин бараа, материалыг нь Истана машинд маркийн тээврийн хэрэгсэлд хийгээд нөгөө бараа, материалыг нь багтахгүй байсан учир машины дээд хэсэгт ачаад явах замд 1 хайрцаг бараа, материал замдаа унаж гээгдсэн байсан. Замаасаа буцаад эргээд очиход тус хайрцагтай эд зүйлээ олоогүй ба тус хайрцагт бичиг хэргийн эд зүйлс байсан гэж Б, Т нар хэлж байсан. Бид нар БНХАУ-н эрээн хотын Ба Лин нэртэй зочид буудалд 2 хоносон. Т нь Бд мөнгө өгч байсан ба яг хэдэн төгрөг, ямар зорилгоор өгсөн талаар би мэдэхгүй байна. Яг хэдэн төгрөг өгч байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Т нь Бд мөнгө өгч байсан ба Т, Б нар нь хоол, зочид буудлын зардлыг гаргасан. М, Б нар хоол, зочид буудлын зардал гаргаагүй. Эрээн хотоос Замын-Үүд сум руу бараа, материал оруулахад Аийн Ш гэх жолооч болон М гэх таньдаг хүнээр бас нэг жолоочийг олуулж бараа, материал оруулсан. Гэхдээ тэр хоёр жолоочид яг хэдэн төгрөг өгсөн талаар би мэдэхгүй байна. Жолооч нарын хөлсийг Т, Б нарын аль өгснийг би мэдэхгүй байна. ...." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

гэрч Р.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорноговь аймгийн ..... багийн Ерөнхий боловсролын сургуулийн жижүүрээр 2008 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл 12 дахь жилдээ ажиллаж байна. Д.Т нь манай ЕБС-ийн нягтлан бодогч байсан ба бид хоёр нэг байгууллагад 10 жил ажилласан. Г.О гэх хүн манай дунд сургуулийн 2 дээд төгсөлт ба Бийг цэцэрлэгийн эрхлэгч болсон цагаас хойш таньдаг болсон. Би Т, О, Б нартай төрөл садан болон хувийн ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй. Т намайг Эрээн хот руу бараа, материалд яваад өгөөч гэж гуйсны дагуу миний бие 2018 оны 12 дугаар сард өөрийн эзэмшлийн Истана маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн үед манай эхнэр Б болон Т, Б, Б нарын хамт явсан ба буцах 1 хайрцагтай бараа, материал гээсэн асуудал байгаа. Тухайн гээсэн хайрцгаа олоогүй ба тус хайрцагт юу байсан талаар би мэдэхгүй байна. Миний автомашины улсын дугаар нь ... юм. Манай эхнэр миний автомашины улсын дугаарын буруу хэлсэн байна. Бид нар БНХАУ-н эрээн хотын яг ямар нэртэй зочид буудалд буусан талаар мэдэхгүй байна. Захын хажуу талын зочид буудалд буусан ба зочид буудлын төлбөр, тооцоог Т, Б нар хийсэн байх. Би энэ талаар мэдэхгүй байна. Миний хажууд Т нь Бд мөнгө, төгрөг өгсөн асуудал байхгүй. Уг асуудлын талаар манай эхнэр Б надад хэлж ярьсан зүйл байхгүй. Эрээн хотоос Замын-Үүд сум руу бараа, материал оруулахад нэг жолоочийн нэрийг нь Ш, нөгөө жолооч нь Бийн нөхрийнх нь төрсөн эгч М гэж хүн байсан. тэдгээр хүмүүс мэдэж байгаа байх. Би замын зардал гэж нийтдээ 80 литр дизель түлш хийлгэсэн ба өөр мөнгө, төгрөг Таас аваагүй. Таас би Сайншанд сумаас гарахдаа 60 литр дизель түлшний мөнгө аваад машиндаа түлшээ хийгээд буцаж ирэх замдаа Шатахуун түгээх станц орж 20 литр дизель машиндаа хийсэн. Өөр ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөг, түлш аваагүй..... гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 6768 дугаар хуудас/, Гэрч Н.Эын: "...Миний бие Дорноговь аймгийн Зүүнбаян багийн цэцэрлэгийн туслах багшаар 2008 оноос 2018 он хүртэлх хугацаанд, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс бүлгийн багшаар одоог хүртэл ажиллаж байна. Миний санаж байгаагаар 2019 оны 04 дүгээр сард /яг хэдний өдөр байсан талаар санахгүй байна/ намайг ангидаа байж байхад нягтлан бодогч Т нь 1 ширхэг номын тавиур, 2 ширхэг тоглоомын тавиурыг 2 хүнээр зөөлгүүлэн оруулж ирээд надад хүлээлгэн өгсөн. Одоо тухайн 1 ширхэг номын тавиур, 2 ширхэг тоглоомын тавиурууд нь манай ангид ашиглагдаж байгаа болно. Д.Т нь 2019 оны 2 дугаар сараас хойш өөр ямар нэгэн бараа, материал манай ангид ашиглуулахаар оруулж ирээгүй. Нягтлан бодогч Д.Ттай 1 жил гаруй хугацаанд хамт ажиллаж байсан ба цалин мөнгөө хугацаанд нь олгодог байсан. Миний хувьд өглөө хүүхдүүдээ хүлээж аваад орой хүүхдүүдээ эцэг, эхэд нь хүлээлгэж өгдөг учир түүнийг хувь хүний хувьд ямар хүн бэ гэдгийг тодорхойлох боломжгүй байна. ..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 69-70 дугаар хуудас/,

гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний бие Дорноговь аймгийн Зүүнбаян багийн цэцэрлэгийн бүлгийн туслах багшаар 2005 оноос 2018 он хүртэлх хугацаанд, 2018 оны 12 сарын 15-ны өдрөөс бүлгийн багшаар одоог хүртэл ажиллаж байна. Одоо миний санаж байгаагаар 2019 оны 03 дугаар сарын сүүлээр 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна/ намайг ангид байхад нягтлан бодогч Т нь 1 ширхэг номын тавиур, 2 ширхэг тоглоомын тавиурыг угсарсан байдлаар авчирч надад хүлээлгэн өгсөн. Одоо тухайн 1 ширхэг номын тавиур, 2 ширхэг тоглоомын тавиурууд нь манай анги хэрэглэгдэж байгаа. Д.Т нь 2019 оны 2 дугаар сараас хойш өөр ямар нэгэн бараа, материал манай ангид хэрэглүүлж, ашиглуулахаар оруулж ирээгүй. Нягтлан бодогч Д.Ттай жил гаруй хугацаанд хамт ажиллаж байсан ба ажлын хувьд цалингаа хугацаанд тавьдаг нягтлан бодогч байгаа юм. Харин миний хувьд тэр бүр ажлын хамт олонтойгоо цуг нийлээд байдаггүй, өглөө хүүхдүүдээ хүлээн аваад хүүхдүүдээсээ холдох боломжгүй байдаг учир нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Ттай найзалж, нөхөрлөөд байсан тохиолдол бараг байхгүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 71-72 дугаар хуудас/,

 

гэрч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорноговь аймгийн ..... сумын хүүхдийн 7-р цэцэрлэгт 2004-2011 онд нярваар ажиллаж байсан. миний ажлаас гарах болсон шалтгаан нь ар гэрийн хүн өвчтэй байсан учраас гэрээр асрахаар ажлаасаа гарсан. Бас цалин мөнгө багатай учраас өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. М.Б надтай хамт 7-р цэцэрлэгт ажиллаж байхад /яг цаг хугацааг нь нарийн санахгүй байна/ ээлжийн амрaлттай байж байгаад орж ирээд цалин авахгүй байсан учраас миний нэр дээр цалингийн урьдчилгаа гэж тухайн үед 130.000 төгрөгийг авхуулсан юм. Уг мөнгөө төлөхгүй явсаар байгаад оны эцэст мэргэжлийн хяналтын газрын аудитын шалгалтаар 130.000 төгрөгийн цалингийн урьдчилгааг буцааж суутгаагүй байна гэсэн тул намайг төл гэсэн. Би М.Бээс мөнгөө авч байж төлнө гээд төлөөгүй. Тэгж явж байгаад 2019 онд /яг хэзээ гэдгээ санахгүй байна/ би Д.Тд танай даргаас чинь 130.000 төгрөг авах ёстой юм надад өгөхгүй юм гэтэл Д.Т "чи надаас аваад хийчих надад тэгж байгаад өгөх байлгүй дээ" гэхээр нь Таас 130.000 төгрөгийг бэлнээр аваад Төрийн сангийн төлбөр барагдуулах данс руу хийсэн. Д.Т М.Б нар хоорондоо юу гэж ярьсан мөнгөө өгсөн авсан талаар би бол мэдэхгүй байна. Д.Т нь надад өөрийнхөө хэтэвчнээс мөнгө авч өгсөн. Өөрийнх нь хувийн мөнгө гэж би бодож байна. Би тухайн үед ажлаар явж байгаад Д.Тын өрөөнд сууж байсан юм. ..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 73-75 дугаар хуудас/,

 

Хаан банкин дахь Д.Тын ... дугаартай "Депозит дансны дэлгэрэнгүй хуулга" /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/

 

төсөвт байгууллагын 2018-12-01-ний өдрөөс 2019-01-31-ний өдрийг хүртэлх дансны хуулга /1 дүгээр хх-ийн 58-60 дугаар хуудас/,

 

харилцагчийн дансны хуулга "Э Г /Ж ХХК/, Буджав Э /Х ХХК/, /Ц ХХК" /1 дүгээр хх-ийн 64-68 дугаар хуудас/,

 

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: "...гэрч М.Бээс гаргаж өгсөн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян дахь цэцэрлэгт “Э" ХХК-иар тавилга, бараа материалыг 26.819.100 төгрөгөөр нийцүүлж гүйцэтгэсэнтэй холбоотой 29 хуудас санхүүгийн баримт бичиг хэрэгт ач холбогдолтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг баримтлан хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. ..." гэжээ. /1 дүгээр хх-ийн 10 дугаар хуудас/,

 

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай" мөрдөгчийн тогтоолд: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг баримтлан "Э" ХХК нь тавилга, бараа материалыг 26.819.100 төгрөгөөр нийцүүлж гүйцэтгэсэнтэй холбоотой 29 хуудас санхүүгийн баримт бичгийг хэрэгт хавсаргав.... гэжээ /1 дүгээр хх-ийн 11-31 дүгээр хуудас/,

 

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр "Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: "... Эдийн засгийн шинжилгээ хийлгэхээр М.Бээс гаргаж өгсөн Зүүнбаян дахь цэцэрлэгийн 2018-10-01-нээс 2018-10-31-ний өдөр хүртэлх "Харилцах баримт" 313 хуудас Бараа материалын тайлан" 267 хуудас, "Эд хөрөнгийн тооллогын бүртгэл" 15 хуудас, "Тооллогын бүртгэл" 21 хуудас, нийт 4 хавтас санхүүгийн баримтыг хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. .." гэжээ. /1 дүгээр хх-ийн 134 дүгээр хуудас/

Аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хяналт шалгалт хийсэн талаарх танилцуулгад олгосон санхүүжилтийн мөнгийг аж ахуй нэгж ...Шалгалтаар нэмэлтээр олгосон санхүүгийн мөнгийг аж ахуй нэгж байгууллага болон иргэдийн дансаар дансаар дамжуулан бэлнээр гаргуулан авч, тушаалтнууд мөнгийг бэлнээр авч, Эрээн хотоос болон бусад газраас үндсэн төсвийн хөрөнгөнд тавих хяналтыг санаатайгаар будилуулж, холбогдох албан хөрөнгө болон бараа материалыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч төсвийн хөрөнгийг завшсан байх магадлалтай. Мөн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт хангалтгүй байна гэж үзлээ.... гэжээ. /1 дүгээр хх-ийн 127-151 дүгээр хуудас/,

Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Содномцогийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт / 4 дүгээр хавтас 32 дугаар хуудас/ Шүүхийн шинжээч С.Содномцогийн "...Шинжилгээгээр Дорноговь аймгийн ..... багийн 7 дугаар цэцэрлэг нь 2018 оны худалдан авалтын үйл ажиллагаанаас төсөвт 28.659.550 төгрөгийн хохирол тогтоогдсон.. учруулсан болох НЬ Үүнд тус цэцэрлэг нь 2018 онд 72.662.500 төгрөгийн бараа материалын худалдан авалт хийснээс 16.894.750 төгрөгийн үнийн зөрүү нь зах өндөр үнээр нийлүүлэгдсэн. Дээрх худалдан авалтаар зээлийн үнээс нийлүүлэгдээгүй буюу тооллогоор дутагдсан бараа материалын дун 9.974.800 төгрөг, үнэлгээ хийгдээгүй, тухайн үед цэцэрлэгт байхгүй байсан бараа материалын дүн 1.790.000 төгрөг ба эдгээрийн нийлбэр нь 28.659.550 төгрөг болж байгаа юм..." гэх мэдүүлэг /5-р хх-ийн 173-174/,

санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 217-226 дугаар хуудас/

 

            эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 161-162 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч М.Б нь Дорноговь аймгийн ..... багийн 7 дугаар  цэцэрлэгийн эрхлэгчээр, Д.Т нь нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал нийлүүлж 9,453,950 төгрөгийн бараа материал авч нийлүүлсэн гэх боловч нийлүүлэгдээгүй тооллогоор дутсан бараа, материал 9,974,800 төгрөг, үнэлгээ хийгдээгүй буюу байхгүй бараа материал 1,790,000 төгрөг нийт 21,218,750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдож байна.

 

 Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Б, Д.Т, иргэний нэхэмжлэгч М.Б, иргэний хариуцагч Л.Б нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Н.Ш, Г.Т, У.Б, Г.О, Ж.Б, Ж.Б, Ж.Б, Р.М, С.Б, Ж.Т нарын мэдүүлэг болон Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Содномцогийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчаас тавигдсан акт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.     

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

Нийтийн албан тушаалтан” гэдэгт нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдийг ойлгох бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нь дээрх субъектэд хамаарах болох нь хэрэгт авагдсан  ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, хөрөнгө, орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. 

Албан тушаалын байдлаа “Урвуулан ашиглах” гэдэгт албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг, “өөртөө давуу байдал бий болгосон” гэдэгт албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

 Прокуророос шүүгдэгч М.Б нь  Э ХХК -тай 2018 оны 12 сарын 18-ны өдөр ШГ-01/2018 дугаартай “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж зах зээлийн үнэлгээгээр 15,239,300 төгрөгийн бараа материалыг 22,680,100  төгрөгөөр нийлүүлж цэцэрлэгт 7,440,800 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Э ХХК нь Зүүнбаян 7 дугаар цэцэрлэгтэй хуульд заасан журмын дагуу ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүнийг  Улаанбаатар хотоос нийлүүлсэн байна.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э ХХК-ний гүйцэтгэх захирал Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “манай компани ажлын хөлс, тээврийн зардал, өөрийн байгууллагын ашгаа тооцоолон бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Хас үнэлгээ ХХК нь бараа бүтээгдэхүүнийг үнэлж, үнэлгээ тогтоохдоо зөвхөн худалдаалах үнээр нь тогтоосон үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Хэт өндөр үнээр бараа нийлүүлсэн гэдгийг зөвшөөрөхгүй” гэж мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалбал ХАС үнэлгээ ХХК нь Зүүнбаян 5 дугаар баг 7 дугаар хүүхдийн цэцэрлэгт 2018 онд нийлүүлэгдсэн бараа материалын үнэлгээг худалдсан болон бэлэн худалдаалж буй зарын мэдээллийг ашиглан тооцооллыг гаргасан болох нь хэрэгт ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

Бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлэхдээ ямар аргыг үндэслэж үнэлгээ тогтоосон, өртөг зардлыг нэмсэн үнэлгээ тогтоосон эсэх нь тодорхойгүй, зөвхөн зарын мэдээллийг ашиглан тооцоолон үнэлгээ тогтоосон нь бараа бүтээгдэхүүнийг хэт өндөр үнээр нийлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б, Д.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

         Хохирол төлбөрийн талаар:

         Шүүгдэгч нар нь улсын байцаагчийн 24/0271 актаар Б.Б, Д.Т, нярав Г.О нарт дутагдуулсан урлаг заалны хөшиг, нуруу наагчийн төлбөр 2,316,600 төгрөг, 24/0272 актаар Т хуурамч баримт бүрдүүлсэн зарлагдсан хөрөнгө 4,437,345 төгрөгийн төлбөр актаар тавигдсан ба Д.Т нь актын төлбөр 6,225,628 төгрөг, нярав Г.О, Б.Б нарын актын төлбөр 1,544,000 төгрөг, мөн цэцэрлэгийн төсвөөс шилжүүлсэн мөнгөнөөс нэр бүхий аж ахуйн нэгжүүд татварт суутган авч үлдсэн 2,176,500 төгрөг, өнгөт принтер 350,000 төгрөг төлөгдсөн байна.

           Нийт 21,218,750 төгрөгийн хохирлоос дээрх төлөгдсөн хохирлыг хасаж, одоо тус цэцэрлэгт ашиглагдаж байгаа эд хөрөнгийг Зүүнбаян 7 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч, нярав нарын гаргаж өгсөн эд хөрөнгийн жагсаалтыг үндэслэн  Хас Үнэлгээ ХХК-аас үнэлсэн үнэлгээ болон Мандала ХХК-наас нийлүүлсэн  үнэлгээгээр хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.Үүнд:

            1.сандал 25 ширхэг   787500 төгрөг /урлаг зааланд/

           2.баримт үдэгч           200000 төгрөг

           3.паркетэн шал/эрхлэгчийн өрөөнд байгаа/ 498345 төгрөг

           4.ОО суултуур                        268,000 төгрөг

           5.багш ширээ                          260,000 төгрөг

           6.ангийн хөшиг 2 ширхэг       272,000 төгрөг

           7.хүүхдийн ор  2 ширхэг        240,000 төгрөг /Мандала ХХК/

           8.авдар эрээн                         60,000  төгрөг /Мандала ХХК/

           9.ширээ                                   50,000  төгрөг /Мандала ХХК/

          10.сейф                                   380,000 төгрөг

          11.цагаан хэрэглэл                 1,440,000 төгрөг /96 ширхгээр тооцсон/

          12.тоглоомын тавиур              2,189,000 төгрөг

          13.шкаф бичгийн                    560,000 төгрөг/няравт/

          14.гал тогооны ком 2

                     хаалгатай/ 2 ширхэг/  1,320,000 төгрөг

          15.гал тогооны ком 3 хаалгатай  1,375,000 төгрөг

          16.эрхлэгчийн ширээ             890000 төгрөг, нийт 10,789,845 төгрөгийн эд зүйл  

 

           Дээрх эд зүйл нь 2018 оны шалгалтаар нийлүүлэгдээгүй байсан, мөн үнэлгээ хийгдээгүй, байхгүй байсан бараа бүтээгдэхүүн бөгөөд дээрх бараа материал нь нийлүүлэгдэн одоо Зүүнбаян 7 дугаар цэцэрлэгт ашиглагдаж, хөрөнгийн бүртгэлд бүртгэж авсан болох нь  2023 оны 1 сарын 4-ний өдөр Зүүнбаян 7 дугаар цэцэрлэгийн эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 6 дугаар хавтаст хэргийн 185-189/, гэрч С.Б, Н.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 7 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч, нярав нарын гаргаж ирүүлсэн одоо ашиглагдаж байгаа хөрөнгийн жагсаалт /шүүхэд ирүүлсэн/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.    

                                                        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч С.Шс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан ажиллах эрхийг хасах ял шийтгэлтэй. М.Бийн хувьд цаашид цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах эрхгүй, иймд цаашид гэр бүлийн хувьд орлого, мөнгөгүй болж байгаа зэрэг хувийн байдал байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж өгнө үү гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Ю.Нямсүрэнгээс: Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, ар гэр, насны байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулж өгнө үү, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Тодорхой үүрэг хүлээлгэхэд татгалзах зүйлгүй гэсэн дүгнэлтийг тус тус  гаргажээ.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал/шүүгдэгч нар бага насны хүүхэдтэй/, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын орлого олох боломжтой эсэх зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, М.Б нарыг тус тус нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, М.Б нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

           Бусад асуудлаар:

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1.Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс “Э” ХХК-аас зах зээлийн үнээс өндөр үнээр бараа нийлүүлж 7,440,800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Шүүгдэгч Д.Т, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, М.Б нарыг тус тус нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Т, М.Б нарт хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, М.Б нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, М.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

          7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН