| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 03 оны 0 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч 03 оны 0 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ******* хотын - дүүргийн дугаар хороо, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЮ8**************79/
Шүүгдэгч Ц.******* нь 0 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 0 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн ход Сэлэнгэ аймгийн гол сумын дугаар багийн нутаг Нарийн булаг гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 46034047 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц. өгсөн ......... 0 оны 08 дугаар сарын 04-ний өдөр - хамт Сэлэнгэ аймгийн гол сумын Нарийн булаг гэх газарт очиж үзсэн. Тэгээд би - эксковаторыг нь оператортой нь хамт түрээслэхээр болсон. Тэгээд 0 оны 08 дугаар сарын сүүлчээр байх сар өдрийг нь санахгүй байна 0 оны 09 дүгээр сарын дунд хүртэл уг газарт үйл ажиллагаа явуулсан. Намайг очиход уг газарт ухсан газар байхаар нь нөхөн сэргээлт хийгээд цааш нь олборлолт хийсэн юм. Тухайн үед техник эвдэрч задлаад байж байхад цагдаа нар ирж зогсоосон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би Сэлэнгэ аймгийн гол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М. 0 оны дүгээр сарын 5-ны өдрийн 8-04-3 дугаартай актаар гаргасан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 0 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би - гэдэг хүнийг бол танихгүй. Манай хүргэн гэдэг хүний найз гэсэн. Тухайн үед манай хүргэн ах над руу утсаар залгаад чи хотын хаягтай юм чинь чиний нэр дээр эксковатор шилжүүлээдхий гэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд би нэр шилжүүлдэг газар очоод энэ эксковаторыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. -т бол би өгөөгүй манай хүргэн ах өгсөн байх гэх мэдүүлэг /Хх-н 3 дугаар хуудас/
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би энэ уурхайд 0 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эксковаторын операторчноор ажилд орсон. Ирсэн өдрөөс хойш Хьюндай 900 загварын эксковатор жолоодож нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа. Ашигт малтмал олборлосон зүйл байхгүй. Зөвхөн нөхөн сэргээлт хийсэн. Намайг оо гэдэг хүн ажилд авсан. Утасны дугаар нь 5959 гэсэн байсан гэх мэдүүлэг /Хх-н 5-6 дугаар хуудас/
Гэрч Д.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Анх ******* бид хоёр гол сумын дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн булаг гэх газарт ******* дугаар сард очиж үзсэн. Дараа нь 0 оны 08 дугаар сарын эхээр ******* миний эксковаторыг түрээслээд ухаж эхэлсэн. Надад ******* хэлэхдээ өмнө нь хүн орж байгаагүй газар байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр очиж үзэхэд нөхөн сэргээлт хийсэн газар байна гэж хэлэхэд зүгээрээ ухна гэж хэлсэн. Эксковатор болон гитаран буу нь миний эзэмшлийн байгаа юм. Эксковаторын бичиг баримт хотод байгаа. 380 тог гаргагч цахилгаан үүсгүүр гэж хүнийх байгаа юм. Миний эксковаторыг барьж байсан оператор бол Баатар гэх залуу байгаа гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/
Гэрч П.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Надад эксковатор байдаг. Гэхдээ гэрчилгээн дээр нь манай хадам дүүгийн нэр байдаг юм. Яагаад гэхээр би ******* хотод ажил хийж байх үед хотын хаягтай хүний нэр дээр байх шаардлага гараад дүүгийн нэр дээр хийж байсан. Тэрнээс жинхэнэ эзэмшигч нь би өөрөө байгаа юм. Би өөрийн эзэмшлийн эксковатороо 09 оны хавар өөрийн найз Д.-т 60000000 төгрөгөөр зарсан. Тухайн үед надад 00000000 төгрөг цувуулж өгсөн бөгөөд надад одоо 60000000 төгрөг өгөх ёстой. Би мөнгөө бүрэн өгөөгүй байгаа учир тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөөгүй тул манай дүүгийн нэр дээр байгаа. Мөнгөө бүрэн өгсөн тохиолдолд би шилжүүлж өгөхөд бэлэн байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ манай хадам дүүгийн нэр дээр байгаа болохоос жинхэнэ эзэмшигч нь одоо - гэсэн үг. Надаас 09 онд авч явсан бөгөөд одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 35-36 дугаар хуудас/
Эко инженеринг ХХК-ний шинжээчийн 0 оны дүгээр сарын 0-ны өдрийн № ******* дугаартай дүгнэлт .......
.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь урьд өмнө үйл ажиллагаа явуулж байгаагүй талбай байх ба ойн сан бүхий газар байна.
. Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх талбайн хэмжээ нь нийт 7000 метр квадрат буюу ,7 га талбайг хамарсан **************,6 метр куб эзэлхүүн бүхий ухаш нүх үүссэн байна.
3. Дээрх үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ 445348 төгрөг болж байна.
4. Байгаль орчинд учруулсан хохирлын бүрэлдэхүүн тус бүрийн задаргаа нь
а/Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ 3473
б/ Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 87345
в/ Хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын хэмжээ 46390
г/ Ургамлын нөмрөгт учруулсан хохирлын хэмжээ 945457
д/ Усан орчинд учруулсан хохирлын үнэлгээ 9509460
е/ ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 5970
Нийт хохирлын хэмжээ 445348 төгрөг.
5. Дээрх талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал 343 төгрөг болж байна.
6. Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд нөхөн төлбөрийг зөвхөн байгаль орчны хяналтын улсын байцаагч тогтоохоор хуульчилсан байдаг гэх /Хх-н *******-67 дугаар хуудас/
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 0 оны дүгээр сарын 5-ны өдрийн № 8-04-3 дугаартай дүгнэлт.........
.Эдэлбэр газарт учирсан экологи эдийн засгийн үнэлгээ болох 3473 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дахь заалт, газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 3473 х 3 = 4049 төгрөг /дөчин мянга дөрвөн зуун арван есөн төгрөг/
. Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 87345 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5. дэх заалт, газрын хэвлийд учирсан хохирлыг дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 87345 х = 574690 төгрөг /хоёр сая таван зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерэн төгрөг/
3. Хөрсөн бүрхэвчид учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 46390 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5. дахь заалт, газрын хөрсөнд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 46390 х 3 = 438470 төгрөг /дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга нэг зуун далан төгрөг/
4. Ургамлын нөмрөгт учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 945457 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалт, ургамлын нөмрөгт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 945457 х 5 = 97785 төгрөг /есөн сая долоон зуун хорин долоон мянга хоёр зуун наян таван төгрөг/
5. Усан орчинд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 9509460 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4 дэх заалт, усан орчинд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 9509460 х 3 = 858380 төгрөг /хорин найман сая таван зуун хорин найман мянга гурван зуун наян төгрөг/
6. Ойн санд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 9509460 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4 дэх заалт, усан орчинд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 5970 х 3 = 77903 төгрөг /долоон зуун далан есөн мянга нэг зуун гурван төгрөг/
дугаар багийн нутаг Нарийн булаг гэх газарт нэр бүхий иргэд нь Байгаль экологи түүний нөөцөд нийт 46034047 төгрөгийн хохирол учруулсан тул Сэлэнгэ аймаг гол сумын Төрийн сан банкны 0030800955 дансанд тушаалгаж нөхөн төлүүлэх нь зүйтэй гэх /Хх-н 7 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 06- дугаар хуудас/
Арвижих Эстимэйт ХХК-ний 0 оны дүгээр сарын 0-ны өдрийн № /050 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 76-80 дугаар хуудас/
Ц.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 9 дүгээр хуудас/
Ц. иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н дүгээр хуудас/
Ц. оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н дугаар хуудас/
Хьюндай 900 LC-7 загварын 7- улсын дугаартай эксковаторын тээрийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 33 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.******* нь 0 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 0 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн ход Сэлэнгэ аймгийн гол сумын дугаар багийн нутаг Нарийн булаг гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 46034047 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц. тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, мөн Эко инженеринг ХХК-ний шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ц. тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж 46034047 төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц. тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйлдлийн улмаас байгаль орчинд буюу эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ 3473 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 87345 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын хэмжээ 46390 төгрөг, ургамлын нөмрөгт учруулсан хохирлын хэмжээ 945457 төгрөг, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээ 9509460 төгрөг, ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 5970 төгрөг, нийт хохирлын хэмжээ 445348 төгрөгийн хохирол учирсан болох нь Эко инженеринг ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэхүү хохирлын хэмжээг Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн зохих зүйл, хэсгийг баримтлан хуульд заасан хэмжээгээр тооцон 46034047 төгрөгийн хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн тул уг хохирлыг шүүгдэгч Ц.*******ас гаргуулж улсын орлогод буюу Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 0090003040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Мөн Эко инженеринг ХХК-ний шинжээчийн 0 оны дүгээр сарын 0-ны өдрийн № ******* дугаартай дүгнэлтийн -д зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх талбайн хэмжээ нь нийт 7000 метр квадрат буюу ,7 га талбайг хамарсан **************,6 метр куб эзэлхүүн бүхий ухаш нүх үүссэн байна, 5-д дээрх талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 343 төгрөг болж байна гэсэн байх ба шүүгдэгч Ц.******* нь нөхөн сэргээлтийн ажлыг одоог хүртэл хийж гүйцэтгээгүй тул Ц.*******ас нөхөн сэргээлт хийх ажлын зардал 34939 төгрөгийг, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэг үйлдэхдээ Д.- эзэмшлийн Хьюндай 900 LC-7 загварын 7- улсын дугаартай эксковаторыг ашигласан тул тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгийг, энэ хэргийн улмаас битүүмжлэн иргэн Г. харицуулан хүлээлгэн өгсөн 000000 төгрөгөөр үнэлэгдсэн ногоон өнгийн цахилгаан үүсгүүр, 500000 төгрөгөөр үнэлэгдсэн гитаран буу, алт угаах төхөөрөмж зэргийг хураан авч улсын орологод буюу Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 0090003040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хэрхэн яаж нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй боловч шүүх хуралдаанд хохирлоо нөхөн төлнө гэж мэдүүлэхдээ Эко инженеринг ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 445348 төгрөгийг төлнө гэсэн нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдаанд өмнө нь ухсан байсан талбайд нөхөн сэргээлт хийсэн гэж мэдүүлсэн нь Эко инженеринг ХХК-ний шинжээчийн 0 оны дүгээр сарын 0-ны өдрийн № ******* дугаартай дүгнэлтийн -д заасан тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь урьд өмнө үйл ажиллагаа явуулж байгаагүй талбай байх ба ойн сан бүхий газар байна гэснээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Ц. үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой боловч шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй байдал, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан тодорхой хугацаагаар буюу 0 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 0 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, эдлэх ялыг нь 03 оны 0 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц. тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Хьюндай Ребокс 900 LC-7 загварын 7- улсын дугаартай эксковаторын тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь иргэний нэхэмжлэгч М. нэр дээр бүртгэлтэй боловч иргэн Д.-т албан ёсоор худалдаад төлбөрийн мөнгийг бүрэн аваагүйн улмаас түүний нэр дээр шилжүүлээгүй болохоос Д.- эзэмшилд байдаг болох нь гэрч П.ы мэдүүлгээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5., 5.3, 5.4, 36. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36. дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн дахь хэсгийн ., ., .3, .4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Ц. 0 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******д оногдуулсан 0 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ас байгаль экологид учирсан хохиролд 46034047 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 343 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 0090003040 тоот дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт заасныг баримтлан битүүмжилсэн Хьюндай Ребокс 900 LC-7 загварын 7- улсын дугаартай эксковаторын үнэ 5000000 төгрөг, 000000 төгрөгөөр үнэлсэн ногоон өнгийн цахилгаан үүсгүүр ширхэг, 500000 төгрөгөөр үнэлсэн гитаран буу, алт угаах төхөөрөмж зэргийг хураан авч Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 0090003040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Энэ хэргийн улмаас Хьюндай Ребокс 900 LC-7 загварын 7- улсын дугаартай эксковаторыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 03 оны 0 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.