| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/200 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч: Э.М, түүний өмгөөлөгч Ж.Х /ӨҮД-0000/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Э-ын М/РД:********/,
Монгол Улсын иргэн, *************-ний өдөр *********** аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын байцаагч мэргэжилтэй, “А” ХХК-нд туслах ажилтан, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ********* дүүргийн 0 дугаар хороо Тахилт 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо нефтийн засмалын замд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг 00 минутын үед **********маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” 3.7-т Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Мөн дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас акуа маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.З-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Э.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо нефтийн засмалын замд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг 00 минутын үед **********маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас акуа маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн осол гаргаж, зорчигч М.З-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Тухайн үед дээрх дүрмийн 3.7-т Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Гэсэн заалтыг зөрчин жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож явсан,
Дээрх дүрмийн 3.5-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэж заасан заалтуудыг зөрчиж осол болсон газрыг орхиж зугтаасан нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
- Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-р хуудас/,
-2002.10.21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-15-р хуудас/,
-Хохирогч М.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022.10.21-ний өдөр 21:00 цаг өнгөрч байхад манай нөхөр тоёота акуа маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон би жолоочийн хажууд талын урд суудалд суугаад нефтийн урд замаар урдаас хойш чиглэлд яваад нефтийн уулзвараар зүүн гар тийш эргэх гээд зогсож байхад хойноос урагшаа чиглэлд явж байсан суудлын автомашин урсгал сөрж ирээд автомашины урдаас мөргөж машин буцаж эргээд зогссон. Тухайн үед түргэний эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж цээжний зураг авахуулахад 9-р хавирга хугарсан байна гэсэн. Тэгэхээр нь хэвлийн томографийн зураг авахуулахад тодосгогчтой хэвлийн зураг авахуулах шаардлагатай гэж эмч хэлэхээр нь “**********” эмнэлэгт очиж хэвлийн зураг авахуулчихаад шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд шинжээч эмч нь дахиад толгой болон хэвлийн томографийн шинжилгээ хийлгүүлээд ир гэхээр нь “Мед траума” эмнэлэгт үзүүлэхэд баруун талын 4,5,6,7,9-р хавирга хугаралтай гэсэн. ...Уг автомашиныг 2021 оны 09-р сард худалдаж аваад би өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулсан авсан байсан ...маш их гомдолтой байгаа. ...мөн ажлаа хийж чадахгүй байгаа болохоор энэ бүх зардлуудыг буруутай жолоочоос гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан болохоор өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,
-Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний орой би гэртээ байхад манай бэр охин М ааваа М машин мөргөчихлөө гээд байх юм гэж надад хэлсэн. Мөн уйлаад байна, тэгээд утсаа салгачихлаа гэж хэлэхээр нь хаана болсоныг нь асуучих гэж хэлтэл нефтийн орчим юм шиг байна гэж хэлсэн. Тэрийг нь сонсчихоод би шууд очоод үзтэл манай машин мөргөлдсөн байдалтай байсан. ...Маргааш орой нь Драгон дээр байхаар нь би хүүхдээ олж авсан. ...Манай хүү нь 2022 оны 04 дүгээр сард 1 жилээр эрхээ хасуулчихсан юм билээ, тэрнийгээ нуугаад би саяхан олж мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,
-********** ХХК-ний авто машины техникийн үнэлгээний тайлангаар акуа маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11.470.000 төгрөгний хохирол учирсан гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч С.Э-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********* дугаартай:
“…1. М.З-ын биед цээжний баруун 4,5,6,7,8,9,10-р хавиргануудын хугарал, эрүүнд зулгаралт, цээж, хэвлийд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад тогтмол нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55-р хуудас/,
-Үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний хуулбар /Хавтаст хэргийн 99-101-р хуудас/,
-“*****” ХХК-ийн 2022.11.18-ны өдрийн 22/4-22402 тоот албан бичигт: “******” ХХК-ийн өмчлөлд байгаа 00-00ААА улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн *********** арлын дугаартай Тоуоtа Аguа автомашиныг М овогтой З /РД:**********/-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэх /хавтаст хэргийн 21-рр хуудас/,
-Цагдаагийн ерөнхий газар бүртгэл хяналтын төвийн 2022.11.21-ний өдрийн 23/2312 дугаартай албан бичигт Ш овогт Э-ын М /регистрийн дугаар: **********/-ийн жолоодох эрхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.3.1 дэх хэсэгт заасны дагуу 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн гэх /хавтаст хэргийн 73-р хуудас/,
-Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 1316 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 62-63-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Э.М-ын яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан болохоор миний зүгээс өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчийн эмчилгээний зардал болон автомашины хохирол зардал болох 15,900,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэж /хавтаст хэргийн 96-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 70-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 71-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Мөн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч ********** 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14647 дугаартай дүгнэлтээр хохирогч М.З-ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.М нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11,5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж эсрэг урсгал сөрж, өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, нь 1316 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 62-63-р хуудас/-аар тогтоогдсон бөгөөд уг буруутай үйлдлийн улмаас хохирогчид дээрх хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд жолоочийн эрхийг нь 2022 оны 3 сарын 4-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар хассан байхад / хавтаст хэргийн 73-р хуудас/ тээврийн хэрэгслийг жолоодсон нь мөн дээрх зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэсэн зүйлчлэлд хамаарна.
Харин Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.5-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэж заасан заалтуудыг зөрчиж дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдсэн буюу осол гаргасан шүүгдэгч Э.М хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж хуульчилсантай тохирч байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.М-д “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” мөн “хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч М.З, иргэний нэхэмжлэгч Г.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн / шүүхийн хэлэлцүүлэгт 4,000,000 төгрөгийг хохирогчид дансаар төлсөн, даатгалаас иргэний нэхэмжлэгчид 11,470,000 төлөгдсөн нь тогтоогдсон/ байх тул шүүгдэгч Э.М-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Харин хохирогчид учирсан хохирол хор уршгийг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж зааснаар учирсан хохирлын баримтаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг би, Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, мөн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Э.М-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.З-ын биед хүндэвтэр гэмтэл учруулж, мөн уг гэмт хэргийг үйлдсэн үедээ хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотоос гаргахгүй байхаар хязгаарлах саналтай. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримт байхгүй болохыг дурдаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн хувьд 11.470.000 төгрөгийн машины үнэлгээг төлж барагдуулсан бөгөөд даатгалд мөнгөө төлж байгаа. М.З-д хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт 4.000.000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. М анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд ой гарантай хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгуулийн ял байдаг. Иймд дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус заасан.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхэлдэг болон ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Э.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байгааг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд Замын хөдөлгөөний дүрмийг хэт хайхрамжгүй зөрчиж хэргийн газрыг зориуд орхин зугтаасан үйлдэлтэй байгааг харгалзан хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Харин шүүгдэгч Э.М-ын дээрх хөнгөрүүлэх нөхцөл болон хувийн байдал зэргийг тус тус харгалзан нийгмээс тусгаарлан хорих ял шийтгэх шаардлагагүй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар:
шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар тооцож, Цагдаагийн Ерөнхий Газрын нягтлан бүртгэлийн төвд тогтоолын хувийг хүргүүлбэл зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Э-ын М-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор зорчих эрх хязгаарласан ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Цагдаагийн Ерөнхий Газрын нягтлан бүртгэлийн төвд тогтоолын хувийг хүргүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.З гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА