Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/Ма2024/0703

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АХ” ХХК нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х

Нэхэмжлэгч: “АХ” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г, Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагч нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21230000002 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 489 дүгээр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.Н, С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П, хариуцагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0174/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр:

            Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АХ” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч С.Г, Б.Э нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Э, С.Г нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21230000002 нөхөн ногдуулалтын акт /уг актын Зөрчлийн тооцоолол хэсгийн 3 ба 4 болон актад 30 хувийн торгууль, 20 хувийн алданги тооцсон хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан/”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг агуулгаар нь хураангуйлан дүгнэвэл "Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдсан бүх төрлийн бүтээгдэхүүнийг борлуулалтын үнэлгээнээс тооцож АМНАТ төлнө... Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан аргачлалын 1 дүгээр зүйлийн 1.2-д "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ" гэж зааснаас үзвэл... "АХ" ХХК нь төмрийн хүдрийн баяжмал экспортлогч этгээд болохын хувьд бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг... төлөхөөс гадна Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу уг төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах бүтээгдэхүүнд мөн АМНАТ төлөх үүрэгтэй БНХАУ-д экспортолсон 1.664.025.85 тонн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж байгаа бусад металлд АМНАТ ногдуулж, хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй" гэж дүгнэжээ.

            Маргааны зүйл болох 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн НА-21230000002 тоот актын 3 дугаар зүйлд "БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1.664.025.85 тонн 118.490.578.211.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалд … АМНАТ ногдуулж төсөвт төлөөгүй нь … Ашигт малтмалын тухай хуулийн ... гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд актын хавсралтаар үндсэн АМНАТ болон өсөн нэмэгдэх АМНАТ-ын төлбөрт 9.5 гаруй тэрбум төгрөгийн төлбөр нөхөн ногдуулсан. "АХ" ХХК 2018 онд олборлосон 1.664.025.85 тонн төмрийн хүдрийн баяжмалд хуулийн дагуу АМНАТ ногдуулж, төлж ирсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Гэвч хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбарууддаа "БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1.664.025.85 тонн 118.490.578.211.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалд АМНАТ нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон болно" гэх тэс өөр үйл баримтын талаар тайлбар гаргадаг.

            Ийнхүү хариуцагчаас 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалд … АМНАТ ногдуулж төсөвт төлөөгүй гэх нэг үндэслэлээр акт тавьсан ч төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалд АМНАТ ногдуулаагүй гэх өөр үндэслэлээр шүүхэд мэтгэлцсэн. Энэ нь Татварын ерөнхий хуулийнх 5 дугаар зүйлийн 5.1-д "Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх,... үйл ажиллагаанд зайлшгүй, тодорхой байх, шударга байх зарчмыг баримтална заасныг зөрчсөн.

            Гэсэн ч шүүхээс дээрх үйл баримтыг огт дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." болон 107 дугаар зүйлийн 107.4-д "Шүүх... захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана." гэж заасныг зөрчсөн. Ийнхүү шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байтал хариуцагчийн тайлбарын дагуу захиргааны актад дурдсанаас өөр үйл баримтад дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчиж байна.

            Шүүх хэргийн үйл баримтыг бодитой дүгнээгүй бөгөөд актад дурдсанаас өөр үйл баримтад дүгнэлт хийхдээ хууль, тогтоомжийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

            Өмнө дурдсанчлан хариуцагч тал шүүхийн мэтгэлцээний явцад миний үйлчлүүлэгчийг "БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1.664.025.85 тонн 118.490.578.211.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалд АМНАТ нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон болно." гэх тайлбарыг гаргасан.

            Ингэхдээ 2018 онд нийт 25 удаагийн экспортоор хийгдсэн 1.664.025.85 тонн Төмрийн хүдрийн баяжмалд дахь Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд тусгагдсан бусад төрлийн элементийн нийлбэр жинг олон улсын биржийн үнээр хувь тэнцүүлэн тооцож АМНАТ ногдуулсан гэх /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 20 дугаар нүүр/

            Монгол Улсаас экспортод гарж байгаа аливаа төрлийн ашигт малтмалыг үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшин, металлын агууламжаар нь хүдэр, баяжмал 2 болон бүтээгдэхүүн зэрэг 3 түвшинд ангилдаг. 3 өөр үнэлгээ бүхий эдгээр 3 түвшний ашигт малтмалд Засгийн газраас харилцан адилгүй борлуулалтын үнийн эх сурвалж/олон улсын биржийн жишиг үнэлгээ эсхүл борлуулалтын гэрээний үнэлгээ зарлаж, тухайн эх сурвалж дээрх дүнгээс ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу үндсэн болон нэмэлт АМНАТ тооцдог. Товчхондоо ашигт малтмалын агууламж, үнийн эх сурвалж, хуульд заасан АМНАТ-ын хувь зэрэг 3 төрлийн өгөгдөхүүнд үндэслэн тухайн ашигт малтмалын эзлэх жингээр нь хувь тэнцүүлэх замаар АМНАТ-ийг тооцдог.

            Гэтэл хариуцагч тал лабораторийн тогтоож чадах доод хязгаараас бага буюу металлын агууламжгүй гэх/бага/ тэмдэглэгээ бүхий дүгнэлтийг металлын агууламжтай тэр дундаа 99.99 хувийн сорьцтой боловсруулсан бүтээгдэхүүн хэмээн дүгнэж, нийлбэр жингээр нь олон улсын биржийн үнээр хувь тэнцүүлэн тооцсон.

            Энэ нь зөрчлийн тооцоолол гэх Зөрчлийн тооцоолол гэх баримт /ХХ-ийн 93- 106 дугаар тал/ болон шүүх хуралдааны тэмдэглэлийн 20 дугаар хуудаст тусгагдсан хариуцагчийн тайлбараас харагдана. Үүнийг доорх байдлаар тайлбарлая. Үүнд:

            2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр, 5 дугаар сарын 11-ний өдөр, 6 дугаар сарын 22-ны өдөр, 8 дугаар сарын 24 болон 9 дүгээр сарын 5-ны өдрийн дүгнэлтүүд дэх Ан буюу алт нь <0.01 мг/кг-ээс бага гэх хариу гарсан. Тодруулбал 1кг-ийг 100.000.000-д хуваасны 1-ээс бага гэх дүгнэлт нь лабораторийн түвшинд тогтоож чадах хамгийн доод нарийвчлалаас бага буюу аливаа металлын агууламжгүй гэх утга илэрхийлдэг.

            Гэтэл тооцооллын задаргаа гэх баримт /ХХ-93 тал/-ын Алт/Аu% гэ баганаас үзвэл <0.01 мг/кг гэх хэмжигдэхүүнийг автоматаар 1 хувь буюу 1 кг тутамд 10 грамм гэж тооцсон байна. Өөрөөр хэлбэл лабораторийн дүгнэлтээр металлын агууламж огт тогтоогдохгүй байхад үүнийг буруу тайлбарлаж автоматаар 1кг-ийн 1 хувь буюу 10 граммын агууламжтай гэж тооцоод боловсруулалтын хамгийн бага түвшин Хүдэр /уулын чулуулаг хэлбэртэй/ эсхүл Баяжмалын агууламжид ч хүрэхгүй байгаа байгалийн элемент нэгдлийг >99.99 сорьцтой боловсруулсан бүтээгдэхүүн буюу цэвэр алт гэж тооцоод, олборлосон баяжмал доторх нийт хэмжээг олон улсын жишиг үнэлгээгээр хувь тэнцүүлэн АМНАТ тооцсон. 

            Яг энэ буруу тооцоолол алтнаас гадна мөнгө, цагаан тугалга, молебдин зэрэг бусад байгалийн элемент дээр ч адил хийгдэж, нөхөн ногдуулалтын актаар АМНАТ тооцох үндэслэл болсон. Энэ нь тооцооллын задаргааг гэх баримт /ХХ-ийн 93-106 дугаар тал/ дээрх ашигт малтмал тус бүрийн "%" гэх баганаас харагдана.

             Хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 4, 5 дугаар сарын 4-ний өдөр, 5 дугаар сарын 11-ний өдөр, 8 дугаар сарын 24-ний өдөр, 9 дүгээр сарын 5-ны өдөр, 9 дүгээр сарын 27-ны өдрийн Гаалийн лабораторийн шинжилгээний дүнг үзвэл,          Хөнгөнцагаан /AI/-ийн агууламжууд 0.76%-1.49% байгаа нь Засгийн газрын 196 дугаар тогтоолд заасан Боксит дах пулсагийн агуулга 40- 60% болон түүнээс дээш байх Хөнгөн цагааны ХҮДРИЙН хэмжээнд ч хүрэхгүй байхад ≥ 99.99% хувийн агууламжтай цэвэр металл буюу боловсруулсан бүтээгдэхүүний олон улсын жишиг үнээр хувь тэнцүүлж, АМНАТ тооцсон. /ХХ-ийн 101 дүгээр тал, Цэвэр хөнгөн цагаан, Олон улсын зах зээлийн үнэ гэх багана.

            Цайр /Zn/-ийн агууламжууд 265.35 мг/кг-375.9 мг/кг буюу 0.026535- 0.037590% гэх асар бага хэмжээтэй байгаа нь 196 дугаар тогтоолд заасан >20% дээш байх баяжмалын агууламжийн шаардлагад ч хүрэхгүй байхад ≥ 99.99% агууламж бүхий боловсруулсан бүтээгдэхүүний үнээр хувь тэнцүүлж, АМНАТ тооцсон. /ХХ-ийн 101 дүгээр тал, Олон улсын зах зээлийн үнэ $ гэх багана.

            Хар тугалга /Pb/ <0.5 мг/кг буюу лабораторийн түвшинд тодорхойлох боломжгүй бага хэмжээнээс 14.71 мг/кг буюу 0.000014 гэх асар бага хэмжээтэй байгаа нь 193 дугаар тогтоолд заасан >35.45% байх баяжмалын хэмжээнд хүрэхгүй байхад 99.99% агууламж бүхий боловсруулсан бүтээгдэхүүний үнээр хувь тэнцүүлж, АМНАТ тооцсон. /ХХ-ийн 99 дүгээр тал, Олон улсын зах зээлийн үнэ $ гэх багана/

            Зэс /Са/ 56.58 мг/кг-аас 176.45 мг/кг гэх асар бага агууламжтай байгаа нь >20% байх баяжмалын агууламжийн хэмжээнд ч хүрэхгүй байхад 2 99.99% байх бүтээгдэхүүний үнээр хувь тэнцүүлж АМНАТ тооцсон. /ХХ-ийн 97 дугаар тал, Олон улсын зах зээлийн үнэ 5 гэх багана/

            Ийнхүү хариуцагч тал миний үйлчлүүлэгчийн 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмал дахь металлын "<" агууламжгүй гэх лабораторийн шинжилгээний хариуг дур мэдэн тайлбарлаж, автоматаар 1 хувийн агууламжтай гэж тооцсон. Түүнчлэн мг/кг буюу нэг саяд нэг гэх нэгжээр илэрхийлэгдэх боловсруулалтын доод шатууд болох хүдэр, баяжмалын хэмжээнд хүрэхгүй байгаа химийн нэгдэл, агууламжуудыг ≥ 99.99% цэвэршүүлсэн металл бүтээгдэхүүний олон улсын жишиг үнэлгээгээр хувь тэнцүүлэн тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Ийнхүү хариуцагчийн явуулсан нь үйл ажиллагаа, шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2-д "захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны байх" үндсэн зарчмыг зөрчиж байна.

            Иймд дээрх үндэслэлээр 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн НА-21230000002 тоот актын хууль зүйн үндэслэл, актад дурдаагүй өөр үйл баримт баримт болох захиргааны буруутай үйл ажиллагааг хүчин төгөлдөр хууль, тогтоомжийн дагуу оновчтой дүгнээгүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ

            2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан гомдлын тодруулсан үндэслэлдээ:

            “2.2.1. Шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.       

            Маргааны зүйл болох 2023 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн НА-21230000002 тоот актын 3 дугаар зүйлд “БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1.664.025.85 тонн 118.490.578.211.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалд ... АМНАТ ногдуулж төсөвт төлөөгүй нь... Ашигт малтмалын тухай хуулийн ... дүгээр заалтуудыг зөрчсөн гэж үзээд актын хавсралтаар үндсэн болон өсөн нэмэгдэх АМНАТ, торгууль, алдангийн хамтаар нийт 9.5 гаруй тэрбум төгрөгийн төлбөр нөхөн ногдуулсан /ХХ-ийн 18, 21 болон 22 дугаар тал/

            Миний үйлчлүүлэгч 2018 онд олборлосон 1.664.025.85 тонн төмрийн хүдрийн баяжмалыг БНХАУ-руу экспортолсон бөгөөд зохих АМНАТ-ийг хуулийн дагуу тайлагнаж, төлж ирсэн талаарх санхүүгийн тайлан баримт хэрэгт авагдсан. /ХХ-ийн 79, 80 дугаар тал/

            Гэвч дээрх баримтууд хэрэгт авагдсаны дараагаар хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбарууддаа “БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1.664.025.85 тонн 118.490.578.211.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалд АМНАТ нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон болно." гэх тэс өөр үйл баримтын талаар тайлбар гаргадаг. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 20 дугаар нүүр //ХХ-ийн 48-50, 91-92 дугаар тал/

            Ийнхүү хариуцагчаас 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалд.... АМНАТ ноогдуулж төсөвт төлөөгүй гэх нэг үндэслэлээр акт тавьсан ч төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалд АМНАТ ноогдуулаагүй гэх өөр үндэслэлээр шүүх мэтгэлцсэн. Энэ нь Татарын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх,... үйл ажиллагаанд зайлшгүй, тодорхой байх, шударга байх зарчмыг баримтална гэж заасныг зөрчсөн.

            Гэсэн ч шүүхээс дээрх үйл баримтыг огт дүгнэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д «Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." болон 107 дугаар зүйлийн 107.4-д "Шүүх … захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана." гэж заасныг зөрчсөн.

            Ийнхүү шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой байтал хариуцагчийн тайлбарын дагуу захиргааны актад дурдсанаас өөр үйл баримтад дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь дээр дурдсан заалтуудыг зөрчсөн явдал болоод байна.

            2.2.2. Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр Ашигт малтмал, эрдсийн агууламж тогтоогдоогүй байхад эцсийн бүтээгдэхүүн борлуулж, орлого олсон мэтээр дүгнэж АМНАТ ногдуулсан захиргааны актыг шүүхээс хууль ёсны гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудас, 3 болон 4 дүгээр доголд мөрд тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар дурдсан. Үүнд: Ашигт малтмалын тухай хууль /2006 он/- ийн 47.1-д "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь... олборлож худалдсан,худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс  тооцож АМНАТ-ийг улс, орон нутгийн төсөвт төлнө", 47.2-д "Борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно" 47.2.1-д "Тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална", 47.3-д "АМНАТ дараах хувь хэмжээтэй байна ... борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү", 47.4-д буюу өсөн нэмэгдэх АМНАТ-ын талаарх заалт, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан... аргачлалын 1 дүгээр зүйлийн 1.2-д "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ" ,

            АМНАТ нь Монгол Улсын татварын системийн нэг бүрэлдэхүүн болохын хувьд борлуулалтын орлогод ногддог зарчимтай. Дээр дурдсанаар 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд ч бүтээгдэхүүн болон борлуулалтын орлого гэж 2 томьёолол дурдагдаж байгаагаас үзвэл ашигт малтмалын борлуулсан бүтээгдэхүүнд АМНАТ тооцохоор байна.

            Бүтээгдэхүүн гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, … ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно" болон Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах, шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2 дугаар зүйлийн 2.5-д "Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн" гэж баяжмалыг боловсруулж цэвэршүүлсэн металл />99.99/-ыг хэлнэ" гэж заасан. Эндээс үзвэл 2011 оны 193 дугаар тогтоолд дурдсан хүдэр болон баяжмалын дараах боловсруулалтын түвшин буюу цэвэршүүлсэн металлыг ойлгохоор байна.

            Гэтэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгч "АХ" ХХК нь борлуулж, ашиг олох нь битгий хэл “Гаалийн төв лабораторийн тодорхойлох доод хязгаараас бага, буюу геологийн агууламж тогтоогдоогүй байхад цэвэршүүлсэн эцсийн бүтээгдэхүүн металлыг худалдан борлуулсан мэтээр дүгнэж АМНАТ ногдуулсан актыг хууль ёсны" гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасныг зөрчсөн.

            2.2.3. Шүүх захиргааны акт, түүний хууль зүйн үндэслэлд биш, хариуцагчийн тайлбар дах үйл баримтад дүгнэлт хийхдээ ч хууль, тогтоомжийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

            Өмнө дурдсанчлан хариуцагч тал шүүхийн мэтгэлцээний явцад миний үйлчлүүлэгчийг "БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1.664.025.85 тонн 118.490.578.211.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалд АМНАТ нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон болно." гэх тайлбарыг гаргасан. Ингэхдээ нийт 25 удаагийн экспортоор хийгдсэн Төмрийн хүдрийн баяжмал дахь бусад төрлийн ашигт малтмалыг >99.99% бүхий цэвэршүүлсэн бүтээгдэхүүний Олон улсын биржийн үнээр хувь тэнцүүлэн тооцож АМНАТ ногдуулсан гэх тайлбарыг гаргадаг. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 20 дугаар нүүр/

             Хариуцагч тал ийнхүү захиргааны актад дурдсанаас өөр үйл баримт, өөр үндэслэлээр АМНАТ ногдуулахдаа дараах алдааг гаргасныг шүүх хуулийн дагуу дүгнэж чадаагүй. Үүнд:

            -Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр ямар ч агууламж тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр дүгнэж, эсхүл тогтоогдсон зохиомлоор нэмэгдүүлж АМНАТ ногдуулсан;

            -Үндсэн металл дахь дагалдах металл, эрдсийн эзлэхүүнийг лабораторийн дүгнэлт дэх агууламж, хувиар хувь тэнцүүлэн тооцож, нийлбэр жинг >99.99 хувийн сорьцтой цэвэршүүлсэн металлын олон улсын биржийн үнээр үржиж АМНАТ ногдуулах агуулга бүхий Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолыг 2018 оны экспортын үйл ажиллагаанд жишиг байдлаар буцаан хэрэглэсэн ба эдгээрийг дараах байдлаар тайлбарлая.

            Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 1 дүгээр зүйлийн 1.2-д "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлолтод Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ" гэж заасан. Эндээс үзвэл гагцхүү гаалийн төв лабораторийн дүгнэлтээр хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн гэж тогтоогдсон 3 төрлийн агууламжид л АМНАТ тооцохоор байна.

             /үйлдвэрлэлийн шатлал дамжих тусам, зардал шингэж, хүдэр, баяжмал, цэвэршүүлсэн бүтээгдэхүүн зэргээр металлын агууламж нэмэгдэж, тухайн бүтээгдэхүүний үнэлгээ өсдөг/

            Гэтэл хариуцагч тал Гаалийн төв лабораторийн 11 удаа /2018 оны 4 дүгээр сарын 04, 5 дугаар сарын 04 болон 14, 6 дугаар сарын 22, 7 дугаар сарын 20, 8 дугаар сарын 24, 9 дүгээр сарын 05, 9 дүгээр сарын 27, 10 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 23, 12 дугаар сарын 24-ний өдрийн /-гийн дүгнэлтүүд /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас, 65-69 дүгээр хуудасны ар, өвөр тал/-эд огт тусгагдаагүй эрдэс, элементүүдийг автоматаар 1 болон түүнээс дээш хувийн агууламжтай гэж үзээд, нийт 1.664.025.85 тонн Төмрийн хүдрийн баяжмалд дээрх зохиомол агууламжийнхаа нийлбэр эзлэхүүн, жинг >99.99 хувийн сорьцтой цэвэршүүлсэн металлын олон улсын биржийн үнээр хувь тэнцүүлэн тооцож АМНАТ ногдуулсан гэх.

            Ингэхдээ Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-д "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно" болон 2.8-д "Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно" гэх заалтуудыг 2018 оны экспортын үйл ажиллагаанд жишиг байдлаар буцаан хэрэглэсэн.

            Энэ нь зөрчлийн тооцоолол гэх баримт /ХХ-ийн 93-106 дугаар тал/ болон шүүх хуралдааны тэмдэглэлийн 20 дугаар хуудаст тусгагдсан хариуцагчийн тайлбараас харагдана. Үүнийг элемент тус бүрээр доорх байдлаар нотлон тайлбарлая. Үүнд:

            Алт /Au/: Тооцооллын задаргаа гэх баримтаас "АХ" ХХК-г 2018 онд нийт 11.365.02 грамм алт экспортолсон гэж үзээд 99.816.213.52 төгрөгийн АМНАТ ногдуулсан. Үүнийг задруулбал: 4 дүгээр сард 17.247.205.9 төгрөгийн АМНАТ-ыг 1.682.06 гр-д, 5 дугаар сард 2.308.958.33 төгрөгийн АМНАТ-ыг 229.42гр-д. 1.085.884.02 төгрөгийн АМНАТ-ыг 107.89 гр-д. 12.079.177.50 төгрөгийн 1.200.20гр-д. 7 дугаар сард 16.757.189.67 төгрөгийн 4.279.88 гр-д, 8 дугаар сард 11.021.741.64 төгрөгийн 3.865.55 гр/

            /ХХ-ийн 93-94 дэх тал Алт/Ац/м/кг/, Алт/Аu/%, Алт/А/ грамм, 95-96 дах тал Алт Олон улсын зах зээлийн үнэ /төгрөг/, Нийт АМНАТ /төгрөг гэх баганууд/

            Гэтэл дээрх нийт 11 удаагийн дүгнэлтээс зөвхөн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр 0.013 мг/кг болон 7 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд 0.047 мг/кг алтны агууламж тогтоогдож /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас 66- р нүүр, ар тал/ бусад 9 дүгнэлтэд алтны агууламж огт дурдагдаагүй байхад Гаалийн төв лабораторийн дүгнэлтээс өөр ямар бичиг баримтыг үндэслэн 50.033.359.27 төгрөгийн АМНАТ-ыг ногдуулсан нь ойлгомжгүй.

            Мөн түүнчлэн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр 0.013 мг/кг алтны агууламж тогтоогдсон байхад үүнийг 1.3%-ийн агууламж гэж зохиомлоор нэмэгдүүлж /ХХ-ийн 93 дугаар нүүр/, 1200 грамм алтанд 12.079.177.50 төгрөгийн АМНАТ, 7 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт дэх 0.047 мг/кг гэх дээрх лавлах хэмжээг 4.7%-ийн агууламж гэж зохиомлоор нэмэгдүүлж /ХХ-ийн 97 дугаар нүүр/, тооцоод 4.279.88 гр алт экспортлогдсон байна гэж үзээд 37.703.676.75 төгрөгийн АМНАТ ногдуулсан нь үндэслэлгүй. Үүнийг дараах байдлаар тайлбарлая

            1кг-1000гр, 1 гр=1000мг гэвэл 1кг-1.000.000мл болно. Тэгвэл 0.047 мг/кг гэдэг бол 1кг-ийг 1.000.000.000-д хувааж, гарах жинг 47-д үржсэнтэй тэнцүү буюу 0.000000047%/нойл тэрбумын дөчин долоо/ гэх тоон утга. Гэтэл 0.000000047%- г яагаад 4.7% буюу 47гр/кг агууламж гэж дүгнээд 4.279.88 гр алт экспортолсон гэж үзсэн нь ойлгомжгүй. 0.013 мг/кг ч мөн адил 0.000000013% байхад 1.3%-ийн агууламж буюу 13 гр/кг гэж үзээд 1200 грамм алт экспортолсон гээд тогтоосон нь үндэслэлгүй.

            Түүнчлэн Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд дурдсанаар манай төмрийн хүдрийн баяжмал 0-2.5мм ширхэглэл /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас 65 тал, ар тал/. Тэгвэл 108.583 тонн төмрийн хүдрийн баяжмал дахь нэгж кг тус бүрд байгаа 0.000000047% алтны агууламжийг худалдаж, борлуулах нь битгий хэл төмрийн хүдрийн баяжмалаас ялгаж, салган авах нь шинжлэх ухаан, технологийн хувьд боломжгүй байхад үүнийг >99.99 дээш агууламжтай, 4.279.88 гр цэвэршүүлсэн алт гэж үзээд олон улсын цэвэр алтны зах зээлийн үнээр хувь тэнцүүлэн тооцож 50.033.359.27 төгрөгийн АМНАТ ногдуулсан нь огт үндэслэлгүй. /ХХ-ийн 96 дугаар тал/

 /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас 65-69 дүгээр хуудасны ар, өвөр талууд/

            Энд анхаарах ёстой бас нэгэн зүйл нь Татварын улсын байцаагч нарын тооцсон олон улсын жишиг үнэ 97.883.50 төгрөг/гр нь https://www.mongolbank.mn/mn/gold- and-silver-price цахим хаяг дахь Монгол Банкны үнэт металл худалдан авах 7 дугаар сарын 02, 18, 31 өдрүүдэд зарлагдсан ханшаас зөрүүтэй байна

            Мөнгө /Ад/: нөхөн ногдуулалтын актаар “АХ" ХХК-г 2018 оны 4 дүгээр сард 168.206.10 гр, 5 дугаар сард 22.942.10 болон 8.299.60, нийт 199.447.8 гр буюу 200 орчим кг мөнгийг БНХАУ-д худалдан борлуулсан гэж үзээд 11,191,379.49 төгрөгийн АМНАТ ногдуулсан.

            /ХХ-ийн 95-96 дах тал Мөнгө/ад/ мг/кг, Мөнгө/ag/%, Мөнгө грамм, Мөнгө Олон улсын зах зээлийн үнэ /төгрөг/, 96-97 дах тал Нийт АМНАТ /төгрөг/ гэх баганууд/

            Гэтэл нийт 11 удаагийн төв лабораторийн дүгнэлтэд /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас 65-69 дүгээр хуудасны ар, өвөр талууд/ мөнгөний агууламж битгий хэл мөнгө гэх нэг ч үг, үсэг байхгүй байхад миний үйлчлүүлэгчийг 200 орчим кг мөнгө экспортод гаргасан гэж үзээд 11,191,379.49 төгрөгийн АМНАТ ногдуулсан нь огт үндэслэлгүй. /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас 65-69 дүгээр хуудасны ар, өвөр талууд/

            Энд анхаарах ёстой бас нэгэн зүйл нь Татварын улсын байцаагч нарын тооцсон 4 дүгээр сарын олон улсын жишиг үнэ гэх 1.122.91 төгрөг/гр нь https://www.mongolbank.mn/mn/gold-and-silver-price вэбсайт дээрх 4 дүгээр сарын зарлагдсан ханш 1098.4, 1116.4, 1124 төгрөг/гр зэрэг үнэ, 5 дугаар сарын олон улсын жишиг үнэ гэх 1,118.61 төгрөг/гр гэх нь мөн вэбсайт дээрх зарлагдсан ханш 1115.17 болон 1128.96 төгрөг/гр-аас зөрүүтэй байгаа явдал юм.

            Молибден /Мо/: нөхөн ногдуулалтын актаар "АХ" ХХК-г 2018 онд төмрийн хүдрийн баяжмалыг дагалдуулан 15.00 тонн Молебдин экспортолсон гэж үзээд нийт 45.054.236.57 төгрөгийн АМНАТ ногдуулсан /Үүнийг задруулж үзвэл 4 дүгээр сард 25.174.671.09 төгрөгийн АМНАТ-ийг 8.41 тоннд, 5 дугаар сард 3.448.756.84 төгрөгийн АМНАТ-ийг 1.15 тонн, 1.247.632.18 төгрөгийн АМНАТ-ийг 0.41 тоннд, 8.300.492.13 төгрөгийн АМНАТ-ийг 2.76 тоннд, 6 дугаар сард 4.712.479.40 төгрөгийн АМНАТ-ийг 1.55 тоннд, 2.170.204.93 төгрөгийн АМНАТ-ыг 0.71 тоннд/ байна.

            /ХХ-ийн 97-98 дах тал Молибден /Мо/ мг/кг, Молибден %, Молибден цэвэр тонн, 99-100 дах тал Олон улсын зах зээлийн үнэ /$/, Нийт АМНАТ /төгрөг/ гэх баганууд/

            Гэтэл нийт 11 удаагийн төв лабораторийн дүгнэлтээс гагцхүү 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтэд 17.00 мг/кг /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас 65-ын нүүр ар тал/ гэх металлын агууламж дурдагдсан байна.

            Иймд 5 дугаар сараас бусад саруудад Гаалийн төв лабораторийн дүгнэлтээс өөр яг ямар албан ёсны бичиг баримтыг үндэслэж, 32.057.355.41 төгрөгийн АМНАТ ногдуулсан нь ойлгомжгүй.

            Энд дурдсан 5 дугаар сарын дүгнэлт дэх 17.00 мг/кг гэдэг нь 1кг-г 1 саяд хуваасны 17-тэнцүү тоо буюу 0.000017% гэх тоон утга. Гэтэл энэ нь Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2.4 дүгээр зүйлийн 3-дах хүснэгтэд заасанчлан Молибденийн баяжмал болох >45% шаардлагыг ч хангахгүй байхад Молибденийн исэл буюу цэвэршүүлсэн Молибденийн үнээр хувь тэнцүүлэн тооцож, 3.448.756.84 төгрөгийн АМНАТ ногдуулсан нь огт үндэслэлгүй. Өмнө дурдсанчлан 0.00- 2.5мм ширхэглэлтэй төмрийн хүдрийн баяжмалаас 0.000017% агууламжийг ялгаж, гарган авах шинжлэх ухаан, техникийн боломжгүй тул, түүнийг экспортод гаргаж, орлого олсон гэж үзээд АМНАТ ногдуулсан нь огт үндэслэлгүй.

            Цагаан тугалга /Sn/: нөхөн ногдуулалтын актаар "АХ" ХХК-г 2018 онд 6 сарын хугацаанд төмрийн хүдрийн баяжмалыг дагалдуулан 196.31 тонн Цагаан тугалга борлуулсан гэж үзээд нийт 741.959.627.15 төгрөгийн АМНАТ ногдуулсан.

            /үүнийг задруулбал: 2018 оны 4 дүгээр сард 644.321.941.54 төгрөгийн АМНАТ- ыг 168.21 тоннд, 5 дугаар сард 80.680.217.60 төгрөгийн АМНАТ-ийг 22.94 тоннд, 6 дугаар сард 1.058.725.21 төгрөгийн АМНАТ-ийг 0.3 тоннд, 62.858.3 төгрөгийн АМНАТ-ийг 0.02 тоннд, 2.864.25 төгрөгийн АМНАТ-ийг 0.00 тоннд, 7 дугаар сард 257.864.84 төгрөгийн АМНАТ-ийг 0.08 тоннд, 215.459.8 төгрөгийн АМНАТ-ийг 0.07 тоннд, 11 дүгээр сард 3.921.105.75 төгрөгийн АМНАТ-ийг 1.22 тоннд, 12 дугаар сард 11.438.589.85 төгрөгийн АМНАТ-ыг 3.47 тоннд тус тус ногдуулсан/.

            /ХХ-ийн 103-104 дэх тал Цагаан тугалга/Ѕп/мг/кг, Цагаан тугалга/Sn/%, Цагаан тугалга цэвэр тонн, Олон улсын зах зээлийн үнэ /$/, 105-106 дах тал Нийт АМНАТ /төгрөг/ гэх баганууд/

            Гэтэл нийт 6 удаагийн төв лабораторийн дүгнэлтүүдээс 2-д нь буюу зөвхөн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 8.57мг/кг, 11 дүгээр сарын 23-ны өдөр 32.85мг/кг гэх 2 удаагийн дүгнэлтээр л металлын агууламж тогтоогдсон. /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас 65-69 дүгээр хуудасны ар, өвөр талууд/

            Ийм байхад 4, 5, 7, 12 дугаар саруудад Гаалийн төв лабораторийн дүгнэлтээс өөр яг ямар албан ёсны бичиг баримтыг үндэслэж, "АХ" ХХК-д 736.914.073.63 төгрөгийн АМНАТ ногдуулсан нь ойлгомжгүй. /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас 65 нүүр, өвөр-ар тал, 66 нүүр ар тал, 69 нүүр ар тал/

            Түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8.57мг/кг буюу 0.000008%, 11 дүгээр сарын 23-ны өдөр 32.85мг/кг буюу 0.000032% гэх агууламж нь 193 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.4-ийн 7 дугаар хүснэгт дэх >5% байх баяжмалын агууламжийн хэмжээнд ч хүрэхгүй байхад мөн тогтоолын 2.6 дугаар зүйлийн 6 дугаар хүснэгт дэх >99.99%-ийн агууламж бүхий цэвэршүүлсэн бүтээгдэхүүний үнээр хувь тэнцүүлэн тооцож, 5.045.553.52 төгрөгийн АМНАТ төлсөн нь огт үндэслэлгүй.

            Зэс /Cu/: нөхөн ногдуулалтын актаар 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалыг дагалдуулан нийт 228.85 тонн >99.99 хувийн цэвэр Зэс экспортолсон гэж үзээд нийт 253.759.429.38 төгрөгийн АМНАТ ногдуулсан байна. Ингэхдээ Геологийн төв лабораторийн дүгнэлтүүдээр 0.01-0.02% зэсийн агууламж тогтоогдсон гэж дүгнэсэн.

            /ХХ-ийн 97-98 дах тал Зэс /Си/, Зэс %, Цэвэр зэс тонн, Олон улсын зах зээлийн үнэ /Ѕ/, Нийт АМНАТ /төгрөг/ гэх баганууд.

            Гэтэл Геологийн төв лабораторийн дүгнэлтүүдээр 69-206.05 мг/кг буюу 0.000069-0.000206% хувийн агууламж тогтоогдсон /нөхөн ногдуулалтын акт гэх хавтас 65-69 дүгээр хуудасны ар, өвөр талууд/.

             Энэ нь Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.4-ийн 1 дэх хүснэгтэд заасан >20% байх баяжмалын агууламжийн хэмжээнд ч хүрэхгүй байхад >99.99% агууламж цэвэршүүлсэн металлын үнээр хувь тэнцүүлж, 253.759.429.3 төгрөгийн АМНАТ тооцсон нь үндэслэлгүй.

            Хар тугалга /Pb/: нөхөн ногдуулалтын актаар 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалыг дагалдуулан нийт 30.35 тонн цэвэр хар тугалга экспортлогдсон гэж үзээд үүнийг цэвэр хар тугалганы олон улсын зах зээлийн үнээр хувь тэнцүүлэн тооцож, 10.126.585.42 төгрөгийн АМНАТ ногдуулсан байна. /ХХ-ийн 99-100 дах тал Хар тугалга мг/кг, Хар тугалга %, Хар тугалга цэвэр тонн, Олон улсын зах зээлийн үнэ /$/, 101-102 дах тал Нийт АМНАТ /төгрөг/ гэх баганууд/

            Ингэхдээ Геологийн төв лабораторийн дүгнэлтүүдээр огт агууламж тогтоогдоогүй саруудад, цэвэр хар тугалга экспортлогдсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Тодруулбал: 2018 оны 4 дүгээр сард төв лабораторийн дүгнэлтээр агууламж тогтоогдоогүй байхад 16.82 тоннд 5.886.100.72 төгрөг /ННА гэх хавтас 65 дугаар нүүр/, 5 дугаар сард 3.07 тоннд 1.081.641.62 төгрөг /ННА гэх хавтас 65 дугаар нүүр ар тал/, 7 дугаар сард 0.25 тоннд 85.774.06 төгрөг /ННА гэх хавтас 66 дугаар нүүр ар тал/, 10 дугаар сард 2.74 тоннд 807.260.02 төгрөг /ННА гэх хавтас 68 дугаар нүүр ар тал/, 12 дугаар сард 2.97 тоннд 892.115.59 төгрөг /ННА гэх хавтас 69 дугаар нүүр ар тал/ нийт 9.014.492.12 төгрөгийн АМНАТ-ын огт үндэслэлгүйгээр тавьсан.

            Харин 6, 8, 9 болон 11 дүгээр саруудад геологийн төв лабораторийн дүгнэлтээр 8.15-113.05 мг/кг буюу 0.000008-0.000113% гэх агууламж тогтоогдсон нь Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.4-ийн 8 дугаар хүснэгт дэх >35.45% байх баяжмалын агууламжийн шаардлагад ч хүрэхгүй байхад мөн тогтоолын 2.6 дугаар зүйлийн 7 дугаар хүснэгт дэх >99.99% агууламж бүхий 4.5 тонн цэвэршүүлсэн эцсийн бүтээгдэхүүн гэж үзээд олон улсын зах зээлийн ханшаар хувь тэнцүүлэн тооцож 1.373.693.41 төгрөгийн АМНАТ-ыг ногдуулсан үндэслэлгүй.

            Цайр /Zn/: нөхөн ногдуулалтын актаар 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалд 0.03-0.04% цайрын агууламж байна гэж тооцоод нийт 545.76 тонн цэвэр хар тугалгыг олон улсын зах зээлийн үнээр хувь тэнцүүлэн тооцож, 236,774,500.91 төгрөгийн АМНАТ ногдуулсан байна. /ХХ-ийн 101-102 дах тал Цайр/Zn/ мг/кг, Цайр/Zn/%, Цэвэр цайр тонн, Олон улсын зах зээлийн үнэ /S/, Нийт АМНАТ /төгрөг/ гэх баганууд/

            Гэтэл Геологийн төв лабораторийн дүгнэлтүүдээр 259.5-503 мг/кг буюу 0.000295-0.000503% хувийн агууламж тогтоогдсон /ННА гэх хавтас, 65-69 дүгээр нүүрний ар, өвөр талууд/ нь Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.4- ийн 2 дахь хүснэгт дэх >35% байх баяжмалын агууламжид ч хүрэхгүй байхад үүнийг цэвэршүүлсэн металлын үнээр хувь тэнцүүлж, 236.774.500.91 төгрөгийн АМНАТ тооцсон нь үндэслэлгүй.

            Хөнгөнцагаан /AI/: нөхөн ногдуулалтын актаар 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалын хамт 18.791.92 тонн цэвэр хөнгөн цагаан экспортлогдсон гэж үзээд олон улсын зах зээлийн үнээр хувь тэнцүүлэн тооцож, 4.926.088.000 5 төгрөгийн АМНАТ ногдуулсан байна. /ХХ-ийн 101-102 дэх тал Хөнгөнцагаан/A1/%, Хөнгөнцагаан/A1/%, Цэвэр хөнгөнцагаан, Олон улсын зах зээлийн үнэ /$/, 103-104 дэх тал Нийт АМНАТ /төгрөг/ гэх баганууд/

            Геологийн төв лабораторийн төв дүгнэлтээр 0.8%-1.49% агууламж тогтоогдсон байгаа нь Засгийн газрын 193 дугаар тогтоолд заасан Боксит дах пулсагийн агуулга 40-60% болон түүнээс дээш байх Хөнгөн цагааны ХҮДРИЙН хэмжээнд ч хүрэхгүй байхад ≥ 99.99% хувийн агууламжтай цэвэр метал буюу боловсруулсан бүтээгдэхүүний олон улсын жишиг үнээр хувь тэнцүүлж, 4.926.088.000.5 төгрөгийн АМНАТ тооцсон нь огт үндэслэлгүй.

            Ийнхүү хариуцагч тал Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд огт тусгагдаагүй буюу геологийн агууламжгүй эрдсийг зохиомлоор агууламжтай мэт нэмэгдүүлж, эсхүл лабораторийн дүгнэлтэд хүдэр, эсхүл баяжмалын агууламжаас ч асар бага хэмжээний агууламжуудын нийлбэр жинг цэвэршүүлсэн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн ханшаар хувь тэнцүүлэн тооцож, нийт 6.333.740.604.52 төгрөгийн АМНАТ /алт- 99.816.213.52, мөнгө-11.191.379.49, зэс-253.759.429.38, молибден-45.054.236.57, хар тугалга-10.126.585.42, цайр-236.774.500.91, хөнгөн цагаан-4.926.088.000.50, цагаан тугалга-741.959.627.15 төгрөг/ болон 1.900.122.181.36 төгрөгийн торгууль болон 1.266.748.120.90 төгрөгийн алданги нийт 9.500.610.906.78 төлбөрийг үндэслэлгүйгээр ногдуулсан байхад шүүхээс үүнийг бодитоор дүгнэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

            2.2.4. Нөхөн ногдуулалтын актаар /ХХ-ийн 16-22 дах тал/ АМНАТ, ХХОАТ, НӨАТ төлөх хугацаа хожимдуулсан гэх зөрчлүүдэд нийт 1.206.685.834.86 төгрөгийн алданги, торгууль тооцохдоо хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг шүүхээс дүгнээгүй.

            Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд "2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ" гэж заасан заасан.

            2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан НА-21230000002 дугаартай нөхөн ногдуулалтын актын хяналт шалгалтыг 2022 оны 5 сарын 27-ны өдөр томилолт үйлдэж 2022 оны 6 сарын 02-ны өдөр эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан /ХХ 53 дах тал/. Ингэхээр дээрх хяналт шалгалтыг 2022 онд эхлүүлсэн байх тул 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна" гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа хэрэгжинэ.

             Ингээд үзвэл дээрх зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд дууссан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж буюу 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн актын дагуу АМНАТ, ХХОАТ, НӨАТ төлөх хугацаа хожимдуулсан гэх зөрчлүүдэд нийт 1.206.685.834.86 төгрөгийн алданги, торгууль ногдуулсныг шүүхээс дэнэлгүй орхигдуулсан.

            Иймд хууль бус захиргааны актыг хууль ёсны мэт дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

            2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар, хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Б.Э, С.Г нар нь “АХ” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21230000002 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1.2, 11.19, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 6.369.479.019.91 төгрөгийн нөхөн татвар, 2.571.753.988.49 төгрөгийн торгууль, 1.819.671.356.33 төгрөгийн алданги, нийт 10.760.904.364.73 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.

            2.1. Маргаан бүхий татварын хяналт шалгалтын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21230000002 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар дараахь зөрчлүүдийг тогтоогдсон гэж үзсэн байна. Үүнд:

            -БНХАУ болон АНЭУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 623.516.527.48 төгрөгийн төмрийн хүдрийн баяжмал, 707.127.750 төгрөгийн цагаан гантиг чулууны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй, Захирлын тушаалаар 2018 онд 1.402.819.086.26 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий үндсэн хөрөнгийг худалдан борлуулах болон акталж данснаас хасахдаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулж төлөөгүй, БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1.664.025.85 тонн 118.490.578.211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал, АНЭУ-д 21.0 тонн 707.127.750.04 төгрөгийн үнэлгээ бүхий гантиг чулуунд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг ногдуулж, төсөвт төлөөгүй нь холбогдох хууль зөрчсөн, БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1.664.025.85 тонн 118.311.165.580.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдэр баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулж, тайлагнаагүй нь хууль зөрчсөн, Үндсэн бус үйл ажиллагааны 3.820.278.94 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын 2018 оны тайлангаар ногдуулсан 453.037.286.60 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийн 2018 оны тайлангаар ногдуулсан 6.107.598.172.49 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь хууль зөрчсөн, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 2018 оны тайлангаар ногдуулсан 48.467.365.98 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж тус тус дүгнэжээ.

            2.2. Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч “АХ” ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6-д заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21230000002 дугаар нөхөн ногдуулалтын актаар 246.855.258.0008.95 төгрөгийн зөрчилд 6.369.479.019.91 төгрөгийн нөхөн татвар, 2.571.753.988.49 төгрөгийн торгууль, 1.819.671.356.33 төгрөгийн алданги, нийт, 10.760.904.364.73 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдлыг бууруулсан дүнгээс 673.455.000.04 төгрөгийн зөрчлийг бууруулж, 21 тонн цагаан гантиг чулуунд тооцооллын алдаа гаргаж илүү ногдуулсан 33.672.750.00 төгрөгийн нөхөн татвар, 10.101.825.00 төгрөгийн торгууль, 6.734.550.00 төгрөгийн алданги, нийт 50.509.125.00 төгрөгийн төлбөрийг бууруулж, 245.508.348.008.95 төгрөгийн зөрчилд 6.335.806.269.91 төгрөгийн нөхөн татвар, 2.561.652.163.49 төгрөгийн торгууль, 1.812.936.806.33 төгрөгийн алданги, нийт 10.710.395.239.73 төгрөгийн төлбөр” төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

            3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны явцад актын “Зөрчлийн тооцоолол” хэсгийн  3 ба 4 болон актад 30 хувийн торгууль, 20 хувийн алданги тооцсон хэсгийг эс зөвшөөрч маргаж байгаа талаар тайлбарласан байх тул шүүх уг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу биш байна.

            4. Нэхэмжлэгчээс “2018 онд олборлосон 1.668.025.85 тонн төмрийн хүдрийн баяжмалыг БНХАУ руу экспортолсон бөгөөд зохих АМНАТ-ийг хуулийн дагуу тайлагнаж, төлж ирсэн, энэ нь санхүүгийн тайлангийн баримтаар тогтоогдоно” гэж тайлбарлан маргасан, хариуцагчаас “АХ ХХК-аас 2018 онд олборлосон 1.668.025.85 тонн төмрийн хүдрийн баяжмалыг БНХАУ руу экспортолсон бөгөөд зохих АМНАТ-ийг хуулийн дагуу тайлагнаж, төлсөн” гэх үйл баримтыг үгүйсгэж маргаагүй байна.

Харин хариуцагчаас “нөхөн ногдуулалтын актын БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1.664.025.85 тонн 118.490.578.211.12 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашиг малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн ногдуулсан” гэж тайлбарласан байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

6. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчдын дээрх байдлаар маргасан нь үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тодруулж дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал,

Нэхэмжлэгчээс  “... 1.573.35 тонн, төмрийн хүдрийн баяжмалыг татварт тайлагнаагүй хэдий ч гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэг бөглөж экспортод гаргасан бөгөөд үүнд ногдох албан татварыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 1.664.025.85 тонн 118.490.578.211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын орлогыг албан татварын тайланд  тусгаагүй гэсэн нь үндэслэлгүй, ... 1.664.025.85 тонн, 184.382.008.615.36 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал худалдан борлуулсан, уг баяжмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төлсөн, хариуцагч үүнтэй маргахгүй байгаа, хариуцагч нар нь нөхөн ногдуулалтын актад төмрийн хүдрийн баяжмалд татвар төлөөгүй гэж бичсэн атлаа шүүхэд тайлбарлахдаа уг баяжмалд бус дагалдах элементүүдэд нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулсан гэж тайлбарласан, өөрөөр хэлбэл, актад дурдаад буй 118.490.578.211.12 төгрөгийн үнэлгээ нь төмрийн хүдрийн баяжмал бус уг баяжмалд агуулагдаж буй 19.254.63 тонн дагалдах металл, эрдсийн үнэлгээ юм ...” гэж маргасан, нэхэмжлэгчээс хууль, Засгийн газрын тогтоолын холбогдох зохицуулалтаар дагалдах металл, эрдэст ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох үндэслэлгүй талаар тайлбарлан маргасан  байхад шүүх энэхүү маргасан үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй буюу эдгээр үндэслэл тус бүрийн тухайд үндэслэлтэй, эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн зөрүүтэй тодорхой бус маргааны үйл баримтуудыг бүрэн тодруулж дүгнээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

            7. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшил нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улс, орон нутгийн төсөвт төлнө” гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж ямар этгээд байхыг зааж хуульчилсан байна.

Харин мөн хуулийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1-т “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үнэлгээ тооцох журмыг, 47.3-т .Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хувь хэмжээтэй байна, 47.3.2-т “энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү” гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг хэрхэн тооцох журмыг, 47.5-д “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно”, гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг хэрхэн тооцох журмыг, харин 47.6-д “Энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална” гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох аргачлалыг батлах журмыг зааж хуульчилсан байна.

            8. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим аргачлал”-ын 1.1-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэ аргачлалыг баримтална” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зарчмыг тодорхойлоход уг аргачлалыг баримтлахаар байх бөгөөд 1.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх шинжилгээ хийлгэж болно. Дотоодын зах зээлд борлуулсан тохиолдолд Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ”, 2.1-д ““Ашигт малтмалын хүдэр” гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ (боловсруулаагүй нүүрс энэ ангилалд орно)”, 2.3-д ““Ашигт малтмалын баяжмал” гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ”, 2.6-д “Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнийг дараахь байдлаар тодорхойлно”, 2.4-т “Ашигт малтмалын баяжмалд дараахь бүтээгдэхүүнийг оруулна:”, 2.6-д “ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнийг дараахь байдлаар тодорхойлно:” гэж тус тус заасан байна.

            9. Анхан шатны шүүхээс “... Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувиар тооцож төлөхөөс гадна Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу уг төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах бүтээгдэхүүнд мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй ...” гэж дүгнэсэн атлаа “... нэхэмжлэгчийн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах металлд төлбөр ногдуулах үндэслэлгүй гэх тайлбар хуульд нийцэхгүй ...” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

10. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо Засгийн газрын тогтоосон аргачлалын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн атлаа уг тогтоолд заасан аргачлалын дагуу дагалдах металлд төлбөр ногдуулах байсан гэж нэхэмжлэгчээс маргасан нь үндэслэлгүй” гэж дүгнэхдээ Засгийн газраас батлан гаргасан хэм хэмжээний актаар тогтоосон ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал энэхүү маргаанд хэрэглэгдэх үндэслэлгүй” гэж үзсэн шалтгаан үндэслэлээ тайлбарлаагүй, “нэхэмжлэгч “АХ” ХХК-ийн экспортод гарган борлуулсан төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй дагалдах металлд ямар хууль эрх зүйн үндэслэл, зарчим, аргачлалын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах нь зүйтэй” гэж үзэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй байна.        

11. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтууд болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан аргачлалын хүрээнд нэхэмжлэгч “АХ” ХХК-ийн худалдан борлуулсан төмрийн хүдрийн баяжмал дахь дагалдах элементүүдийг “Ашигт малтмалын хүдэр”, “Ашигт малтмалын баяжмал”, “Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн” алинд хамааруулан тооцсон, улмаар хэрхэн ямар аргачлалаар тооцож ашиг малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн талаарх хууль зүйн үндэслэл  ойлгомжгүй байхад анхан шатны шүүх тодруулж дүгнээгүй нь буруу байна.

            12. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... зарим металлын тухайд Гаалийн лабораторийн дүгнэлтээр ямар ч агууламж тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр дүгнэсэн ... 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр 0.0013 мг/кг болон 7 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд 0.047 мг/кг алтны агууламж тогтоогдож бусад 9 дүгнэлтэд алтны агууламж огт дурдагдаагүй, ... нийт 11 удаагийн лабораторийн дүгнэлтэд мөнгө гэх нэг ч үг, үсэг байхгүй байхад 200 орчим кг мөнгө экспортод гаргасан гэж үзээд 11.191.379.49 төгрөгийн АМНАТ ногдуулсан,... цагаан тугалга 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 8.57 мг/кг, 11 дүгээр сарын 23-ны өдөр 32.85 мг/кг гэх 2 удаагийн дүгнэлтээр л металлын агууламж тогтоогдсон байхад 4, 5, 7, 12 дугаар саруудад Гаалийн төв лабораторийн дүгнэлтээс өөр яг ямар албан бичиг баримтыг үндэслэж төлбөр ногдуулсан нь ойлгомжгүй, ... хар тугалга Геологийн төв лабораторийн дүгнэлтүүдээр огт агууламж тогтоогдоогүй саруудад, цэвэр хар тугалга экспортолсон мэтээр дүгнэсэн, ... цайр Геологийн төв лабораторийн дүгнэлтүүдээр 259.5-503 мг/кг буюу 0.000295-0.000503 хувийн агууламж тогтоогдсон нь Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2.4-ийн 2 дахь хүснэгт дэх >35 хувь байх баяжмалын агуулгад хүрэхгүй, ... хөнгөнцагаан Геологийн төв лабораторийн дүгнэлтүүдээр 0.8-1.49 хувийн агууламж тогтоогдсон байгаа нь Засгийн газрын 193 дугаар тогтоолд заасан Боксит дахь пулсагийн агуулга 40-60 хувь болон түүнээс дээш байх Хөнгөнцагааны хүдрийн хэмжээнд ч хүрэхгүй,... байхад анхан шатын шүүх эдгээрт бодитой дүгнэлт хийгээгүй ...” гэх давж заалдах гомдол, тайлбар гаргасан нь үндэслэлтэй байна.

13. Хэрэгт авагдсан Геологийн төв лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0028211 дүгээр дүгнэлт[1]-д төмөр-62.66 хувь, хөнгөн цагаан-1.49 хувь, зэс-0.01 хувь, цайр-0.03 хувь, 05 дугаар сарын 04-ний өдрийн 0028702 дугаар дүгнэлтэд[2] төмөр-59.99 хувь, алт-0.013 мг/кг, хөнгөн цагаан-0.76 хувь, зэс-56.58 мг/кг, хар тугалга-7.70 мг/кг, цайр-265.35 мг/кг, 05 дугаар сарын 14-ний өдрийн 0028849 дүгээр дүгнэлтэд[3] төмөр-59.45 хувь, хөнгөн цагаан-1.25 хувь, зэс-139.5 мг/кг, цайр-380 мг/кг, молибден-17 хувь, 06 дугаар сарын 22-ны өдрийн 0029539 дүгээр дүгнэлтэд[4] төмөр-60.95-60.99 хувь, хөнгөн цагаан-0.98-1.07 хувь, хар тугалга-14.49-113.05 мг/кг, цайр-259.05-503 мг/кг, зэс-69-154.5 мг/кг, цагаан тугалга-8.57 мг/кг, 07 дугаар сарын 20-ны өдрийн 0029982 дугаар дүгнэлтэд төмөр-59.25 хувь, алт-0.047 мг/кг, хөнгөнцагаан-1.35 хувь, хүхэр-0.47 хувь, зэс-139.95 мг/кг, цайр-281.85 мг/кг, 0030613 дугаар дүгнэлтэд[5] төмөр-55.54 хувь, хөнгөнцагаан-1.12 хувь, зэс-160.95 мг/кг, хар тугалга-8.15 мг/кг, цайр-293.0 мг/кг, 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0030785 дугаар дүгнэлтэд төмөр-59.72 хувь, хөнгөнцагаан-1.07 хувь, зэс-176.45 мг/кг, хар тугалга-9.48 мг/кг, цайр-375.9 мг/кг, 08 дугаар сарын 27-ны өдрийн 0031216 дугаар дүгнэлтэд[6] төмөр-60.53 хувь, хөнгөн цагаан-1.08 хувь, зэс-175.95 мг/кг, хар тугалга-14.71 мг/кг, цайр-317.1 мг/кг, 10 дугаар сарын 26-ны өдрийн 0031680 дугаар дүгнэлтээр төмөр-64.63 хувь, хөнгөн цагаан-0.90 хувь, зэс- 145.6 мг/кг, цайр-287.2 мг/кг, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0032186 дугаар дүгнэлтээр[7] төмөр-65.68 хувь, хөнгөн цагаан-0.80 хувь, зэс-105 мг/кг, хар тугалга-28.1 мг/кг, цайр 399 мг/кг, цагаан тугалга-32.85 мг/кг, хүхэр-1.09 хувь, 12 дугаар сарын 24-ний өдрийн 0032644 дүгээр дүгнэлтээр төмөр-61.76 хувь, хөнгөн цагаан-1.28 хувь, зэс-206.05 мг/кг, цайр-315.95 мг/кг агуулагдсан гэж тус тус дүгнэгдсэн байна.

            14. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн төлбөрийн тооцоолол[8]-д алт-0.01 тонн, мөнгө-0.20 тонн, зэс-228.85 тонн, молибден 15.00 тонн, хар тугалга-30.35 тонн, цайр-545.76 тонн, хөнгөн цагаан-18.791.92 тонн, цагаан тугалга-196.31 тонн гэж тодорхойлогдсон нь дээрх Геологийн төв лабораторийн дүгнэлтүүдээс зөрүүтэй байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна.

            15. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Үндсэн металл дахь дагалдах металл эрдсийн эзлэхүүнийг лабораторийн дүгнэлт дэх агууламж, хувиар хувь тэнцүүлэн тооцож, нийлбэр жинг >99.99 хувийн сорьцтой цэвэршүүлсэн металлын олон улсын биржийн үнээр үржиж АМНАТ ногдуулах агуулга бүхий Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолыг 2018 оны экспортын үйл ажиллагаанд жишиг байдлаар буцаан хэрэглэсэн, ... Монголбанкны 4, 5 сарын вебсайт дээрх зарлагдсан үнэ зөрүүтэй, ... молибден 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтэд 17.00 мг/кг металлын агууламж дурдагдсан. Молибдений баяжмал болох >45 хувийн шаардлагыг ч хангахгүй байхад Молибдений исэл буюу  цэвэршүүлсэн молибдений үнээр хувь тэнцүүлэн тооцсон, ... Зэс Геологийн төв лабораторийн дүгнэлтүүдээр 69-206.05 мг/кг буюу 0.000069-0.000206 хувийн агууламж тогтоогдсон байх ба Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2.4-ийн 1 дэх хүснэгтэд заасан >20 хувь байх баяжмалын агууламжийн хэмжээнд ч хүрэхгүй байхад >99.99 хувийн агууламж цэвэршүүлсэн металлын үнээр хувь тэнцүүлсэн, ... Нөхөн ногдуулалтын актаар АМНАТ, ХХОАТ, НӨАТ төлөх хугацаа хожимдуулсан гэх зөрчлүүдэд нийт 1.206.685.834.86 төгрөгийн алданги, торгууль тооцохдоо хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг шүүх дүгнээгүй ...” гэх давж заалдах гомдол гаргасан байна.

            16. Хариуцагч нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа Засгийн газраас баталсан аргачлалын дагуу ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлсон эсэх, Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэсэн эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байхаас гадна “АХ” ХХК-ийн экспортод гаргаж борлуулсан төмрийн хүдрийн баяжмал дахь дагалдах металлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Монголбанкны зарлагдсан үнээр тооцсон эсэх, ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллын хувьд ашигт малтмалын хүдэр, эсхүл баяжмал, ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний алинд нь хамааруулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан болохыг шүүх тодруулан тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

            17. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-н 2 дугаар зүйлийн 2.2-д “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үүнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно”, 2.8-д “Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно” гэж зааснаар ашигт малтмалын дагалдах металлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдөх боломжтой болсон ч уг журам өмнөх цаг хугацаанд буцаж үйлчлэхгүй ...” гэж маргасан нь үндэслэлтэй эсэхэд шүүх мөн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.

            18. Өөрөөр хэлбэл, шүүх Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгч “АХ” ХХК-ийн экспортолсон төмрийн хүдрийн баяжмал дахь дагалдах металл, эрдсийн эзлэхүүнийг Гаалийн төв байгууллагын лабораторийн дүгнэлт дэх агууламж, хувиар хувь тэнцүүлэн тооцох эсэх, алданги, торгууль тооцохдоо хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх зэрэг хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.

            Ийнхүү дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангуулах тухай” гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 114 дэх тал

[2] Хэргийн 116 дахь тал

[3] Хэргийн 118 дахь тал

[4] Хэргийн 125 дахь тал

[5] Нөхөн ногдуулалтын актын баримт бичгийн 67 дахь тал

[6] Нөхөн ногдуулалтын актын баримт бичгийн 68 дахь тал

5 Нөхөн ногдуулалтын актын баримт бичгийн 69 дахь тал

[8] Хэргийн 244 дэх тал